Асуулт 38: Сүүлийн жилүүдэд шашны ертөнц дэх янз бүрийн урсгал улам бүр эзгүйрсэн; хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл, хайраа алдаж, улам илүү сөрөг, сул дорой болсон. Сүнс хатаж байгааг, бидэнд номлох зүйл юу ч үлдээгүйг, мөн бүгдээрээ Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ бид ч бас бүгд мэдэрсэн. Бид ингэж асуумаар байна, яагаад шашны бүх ертөнц маш эзгүй болсон бэ? Бурхан үнэхээр үүнийг жигшдэг үү; үүнийг Бурхан үнэхээр хаячихсан уу? Илчлэлийн номон дахь шашны ертөнцийг хараасан Бурханы үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Хариулт:

Одоо шашны бүхий л ертөнцөд Ариун Сүнсний ажил үгүй болж, эзгүйрэл өргөнөөр нүүрлэн, олон хүний итгэл, хайр хөрөөд байна—энэ аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн баримт болжээ. Шашны хүрээний эзгүйрлийн гол шалтгаан яг юу вэ гэдэг нь бид бүгдийн бүрэн гүйцэд ойлгох ёстой асуудал юм. Эхлээд Хуулийн эрин үеийн сүүлчийн өдрүүдэд сүм яагаад эзгүйрснийг хоромхон эргэн санацгаая, тэгвэл эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг бид нэгд нэггүй ойлгож чадна. Хуулийн эрин үеийн сүүлчээр Иудейн шашны удирдагчид Бурханы тушаалыг баримтлаагүй. Тэд өөрсдийн замаар алхаж, Бурханы эсрэг явсан; энэ нь сүмийг эзгүйрэлд шууд хүргэсэн гол шалтгаан юм. Эзэн Есүс: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг” (Матай 23:27–28) хэмээн фарисайчуудыг илчилж, зэмлэсэн.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” (Матай 23:29–36).

‘Хоёр нүүртэй та нарын тухай Исаиа зөв зөгнөсөн бөгөөд“Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг” гэж бичсэн. Бурханы тушаалыг та нар орхигдуулж, хүний ёс заншлыг баримталдаг.’ Тэр мөн тэдэнд хандан, ‘Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай’” (Марк 7:6–9).

Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын хийсэн зүйлс Бурханд тэрсэлж, Түүний эсрэг явсан гэдгийг фарисайчуудыг илчилсэн Эзэн Есүсийн үгээс тодорхой харж болно. Тэд зөвхөн шашны ёс заншлыг л мөрдөн, Бурханы хууль, тушаалыг зөрчсөн юм. Тэдний Бурханд үйлчилж байгаа нь үнэн хэрэгтээ Бурханаас тэрсэлж байсан, мөн Бурханы хүслийн эсрэг байсан гэдгийг нотлоход энэ нь хангалттай. Ялангуяа Эзэн Есүс илэрч ажиллаж байх үед тэд Түүнийг улайран яллаж, эсэргүүцсэн бөгөөд тэдний уг чанар, мөн чанар бүрмөсөн ил болсон. Иймээс Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханд тэрсэлж, Түүний эсрэг явсан нь Иудейн шашныг эзгүйрэлд хүргэсэн гол шалтгаан байсныг харж болно. Өөр нэг шалтгаан гэвэл, Бурханы ажил аль хэдийн шилжсэн байсан. Бие махбодтой болсон Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг сүмийн гадна эхлүүлсэн байв. Өөрөөр хэлбэл, Бурхан Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр урагш ахиж, Бурханы ажлын цөм нь Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажил руу шилжсэн юм. Эзэн Есүс золин авралын ажлаа эхэлмэгц Нигүүлслийн эрин үе эхэлж, Хуулийн эрин үе төгссөн. Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс л дотроо Ариун Сүнсний ажил, Эзэний удирдамжтай байсан бол сүмд үлдэж, Эзэн Есүсийг голж, тэрсэлж, Түүнийг ялласан хүмүүс аяндаа Бурханы ажлаар орхигдон, харанхуйд унаж, Бурханы хараал, шийтгэлийг амссан юм. Иймээс Хуулийн эрин үед шашны ертөнц эзгүйрсэн нь гарцаагүй хүнээс үүдэлтэй бөгөөд шашны удирдагчид Эзэний замаас гажиж, Эзэний тушаалыг баримтлалгүй Бурханы хүслийн эсрэг явж, Бурхантай дайсагнасан явдлаас бүрэн шалтгаалсан гэдгийг бид баттай хэлж чадна. Хэрэв Иудейн шашны удирдагчид Эзэний замыг баримталж, Эзэний тушаалыг даган мөрдөж чадсан бол Эзэн Есүс мөн л номлож, ажиллахаар эзгүй зэлүүд газарт одох байсан гэж үү? Бурханыг дагах хүмүүсийг эрж хайхаар үл итгэгчдийн дунд мөн л одох байсан гэж үү? Яавч үгүй. Эзэн Есүс эхлээд сүм, синагог руу номлохоор явж, хүнд харагдан, ажлаа хийх байсан нь гарцаагүй юм. Тэгвэл Эзэн Есүс яагаад тэгээгүй юм бэ? Энэ нь мэдээж хэрэг, сүм болон синагогуудад байсан хүмүүс Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөлгүй, оронд нь Түүнийг яллан, эсэргүүцэж, бүр баривчлахаар оролдон газар сайгүй явж байснаас бүрэн үүдэлтэй. Үүнээс болоод Эзэн Есүс номлож, ажиллахаар эзгүй зэлүүд газар луу явж, Өөрийг нь дагах хүмүүсийг эрж хайхын тулд үл итгэгчдийн дунд очихоос өөр сонголтгүй болсон юм. Ухаантай хүмүүс бүгдээрээ энэ баримтыг тодорхой ойлгож чаддаг.

Одоо бид Хуулийн эрин үеийн сүүлчийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг ойлгосон тул эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг харцгаая. Эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн пастор, ахлагчид Библийн мэдлэг, теологийн онолыг номлох явдлыг чуулган дотор гол төлөв эн тэргүүнд тавьдаг гэдгийг бид бүгд харж болно. Тэд бусдаар шүтүүлэхийн тулд байнга судрыг тайлбарлан өөрсдийгөө сайрхаж, гайхуулдаг бөгөөд Эзэн Есүсийн үг, тушаалыг дагаагүй, мөн Эзэний замыг баримтлаагүй. Тэд амийн оролтын тухай хааяа нэг номлодог бөгөөд үнэний ойлголт, Эзэний талаарх мэдлэг олж авахуйц байдлаар Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг хэзээ ч чиглүүлдэггүй. Үүний үр дүнд шашны хүрээний бүх итгэгч Эзэний замаас гажсан байна. Тэд бүр Эзэнд олон жил итгэсэн байж болох ч, Библийн мэдлэг, теологийн онолоос өөр юу ч ойлгодоггүй; тэд Эзэний талаарх мэдлэгээр асар дутмаг бөгөөд Түүнийг огт хүндэлж, дуулгавартай дагадаггүй. Тэд Эзэний үгээс бүрэн гажиж, Эзэнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Эзэнийг эсэргүүцэж, Түүнээс урваж чадахаар хүмүүс болсон юм. Шашны ертөнцийн удирдагчид Эзэний замаас бүрэн гажсан бөгөөд үүнээсээ үүдэн Ариун Сүнсний ажил, Бурханы ерөөлийг алдахад хүрсэн гэдгийг үүнээс харж болно; энэ бол шашны ертөнцийн эзгүйрлийн гол шалтгаан гэж хэлж болох юм. Өөр нэгэн шалтгаан гэвэл, Бурханы ажил шилжсэн бөгөөд Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Тэрээр Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон. Ариун Сүнсний ажлын цөм нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил руу шилжсэн бөгөөд Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л Ариун Сүнсний ажилтай байж, сэнтийгээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлж чадах юм. Бурханы өнөөгийн ажилтай хөл нийлүүлж чаддаггүй, мөн Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унасан. Ялангуяа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай нүүр тулсан шашны ертөнцийн пастор, ахлагч нар үүнийг эрж хайж, судалдаггүйгээр барахгүй Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж, итгэгчдийг хуурч, хянахын тулд бүх л төрлийн цуу яриа, худал хуурмагийг тараан, үнэн замыг эрж хайж, судлахад нь хүмүүст саад хийдэг. Тэд аль эрт Бурханы зан чанарт халдаж, Бурханы хорсол, хараалыг хүртсэн тул Бурханаар орхигдож, таягдуулахгүй байж яахан чадах билээ? Дөрвөн цуст сар гарсны дараа агуу гамшиг тохиолдохын даваан дээр байна гэдгийг бид одоо харлаа. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй бүх хүн гамшигт унаж, улмаар гэсгээлт, цэвэршүүлэлт туулах нь гарцаагүй, харин Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол гамшгийн өмнө өргөгдөх хүмүүс байх болно. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс гамшигт унаж, гамшгийн дараа өргөгдөхөө хүлээхээс өөр аргагүй. Энэ нь чухамдаа Эзэнд хаягдаж, таягдуулсан хэрэг биш үү? Гамшгийн дараа өргөгдөх хүмүүс хэчнээн нь үлдэж чадах вэ? Одоо шашны ертөнц бараг бүхэлдээ үнэнийг үзэн ядаж, Бурхантай дайсагнадаг энэ бүлэг пастор, ахлагчдын хяналтад байна, тэгвэл ийм нөхцөлд яаж Ариун Сүнсний ажлыг олж авч чадах юм бэ? Яаж эзгүйрэхээс зайлсхийж чадах юм бэ? Энэ бол шашны ертөнцийн эзгүйрлийн үндсэн шалтгаан юм.

Шашны ертөнцийн удирдагчид Эзэний үгийг дагадаггүй, харин ч эсрэгээрээ Түүний замаас гажиж, Түүний тушаалыг баримталдаггүй, Бурханы хүслийг бүрэн зөрчиж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон нь шашны ертөнцийн эзгүйрлийн гол шалтгаан юм гэдгийг бид одоо ойлголоо. Хоёрдугаарт, шашны ертөнцийн удирдагчид Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон бөгөөд хэн нь ч Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чаддаггүй учраас Бурхан ажлаа шилжүүлж, шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдан, харанхуйд унасан. Эзэн Есүс урьд нь ажлаа хийх үедээ яагаад сүмд номлоогүй вэ? Учир нь сүм дэх бүх тахилч, ахлагчид бол Эзэнийг эсэргүүцдэг хүмүүс байсан юм. Эзэн Есүс сүмд орсон бол ердөө л хаягдаж, яллагдаж, эсвэл нэн даруй баривчлагдан, загалмайд цовдлогдох байв—энэ баримт биш үү? Бурхан ажлаа шилжүүлсэн гол шалтгаан нь энэ юм. Сүм дэх тахилч, ахлагчид Эзэний үгийг баримталж, Бурханд хүслийнх нь дагуу үйлчилж чадсан бол сүм яалаа гэж эзгүйрэх билээ? Бурхан яалаа гэж ажлаа шилжүүлэх билээ? Тийм биз дээ? Шашны ертөнцийн эзгүйрэл нь мөн Библи дэх энэ зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа” (Амос 4:7–8). “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11). Судрын энэ хоёр хэсгээс, нэг хотод бороо оруулж” гэдгийн “нэг хотод” нь бие махбодтой болсон Бурханы илэрч, ажлаа хийдэг чуулганыг хэлж байгаа бол “нөгөө хотод бороо оруулаагүй” гэдгийн “нөгөө хотод” нь угаасаа Бурханы үгийг баримталдаггүй, Бурханы тушаалыг дагадаггүй, мөн бие махбодтой болсон Бурханы илрэл болон ажлыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялладаг шашны ертөнцийг хэлдэг гэдгийг бид ойлгож болно. Бурхан шашны доторх, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсийг шашны ертөнцөөс хүчээр явуулж, Бурханы ажлын мөрийг хайлган, чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлсэн үгсийг хайлгаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайлгахын тулд шашны ертөнцөд өлсгөлөн нүүрлэхэд хүргэдэг. Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн нь ухаалаг охид бөгөөд Бурханы сэнтийн өмнө өргөгдөх хүмүүс юм. Энэ хүмүүс бүгд Хурганы хуримын найрт оролцож, сэнтийгээс урсах амийн амьд усны тэжээлийг эдэлж байна; тэдний анхдагч итгэл, хайр сэргэлээ. Тэд Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэхээр дадаж байгаа бөгөөд үнэний ойлголт, бодит байдлын оролтод хүрэх болно. Энэ хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болох үед Бурханыг хүндлэн, дуулгавартай дагаж чадах ба энэ маягаар Бурханаас шинэ амь хүртэнэ! Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх шашны бүлэглэл, хувь хүн нь Бурханд жигшигдэн гологдож, таягдуулах ба Ариун Сүнсний ажилгүй болно, энэ ямар ч эргэлзээгүй! Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая: “Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”). “Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”).

Өөрт нь чин сэтгэлээсээ итгэж, Түүний илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хэзээ ч хаяагүй гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс тодорхой хардаг. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг шашны ертөнцийн антихристүүд болон хорон муу хүмүүсийн хүлээс, хяналтаас чөлөөлөхийн тулд Бурхан төгс хүч, мэргэн ухаанаараа дамжуулан авардаг бөгөөд тэднийг Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Бурханы үгийн шүүлт, ариусгалт, төгс болголтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Өөрийн анхны үр жимс болох бүлэг ялагчдыг гамшгаас өмнө бүтээхийн тулд шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг бүхий л үнэнийг илэрхийлсэн. Энэ нь Илчлэлийн номон дахь дараах зөгнөлийг биелүүлдэг: “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” (Илчлэл 14:4). Бурхан энэ бүлэг ялагчдыг бүтээсний дараа бие махбодтой болсон Бурханы хийдэг Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлын үе шат түр зуур төгсөж, дараа нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэхийн тулд агуу гамшгийг буулгах болно. Тэр үед эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг бүх хүн гамшигт унаж, улмаар шүүгдэж, гэсгээгдэх цэвэршүүлэлтийг туулах болно. Иймээс шашныг орхиж, Хурганы мөртэй хөл нийлүүлэн, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Христийн сэнтийн өмнөх шүүлт, ариусгалтыг туулсан нөхцөлд л бид ялагчид болон Бурханаар төгс болгуулж чадах ба тэнгэрийн доорх бүх хүн шалгалтыг туулах үед бид шалгалтаас чөлөөлөгдөх болно. Бурханы бүтээсэн ялагчид—эдгээр анхны үр жимс л Бурханы амлалт, ерөөлийг өвлөн авах эрхтэй! Эх газрын Хятадад Бурхан одоо аль хэдийн бүлэг ялагчдыг бүтээсэн бөгөөд их гамшиг яг хаяанд ирчихээд байна, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг бүх хүн гамшигт унаж, шийтгүүлэн, аврагдах бүх боломжоо үүрд алдах болно.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Үнэн хэрэгтээ, Бурханыг эсэргүүцдэг шашны нийгэмлэгийн түүх хамгийн багадаа Хуулийн эрин үеийн төгсгөлөөс эхэлсэн. Бурхан бие махбодтой болж, Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг анх удаа хийх үед фарисайчууд, антихристүүд шашны нийгэмлэгийг аль хэдийн эзлэн авсан байв. Энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажлыг голлон эсэргүүцэгч хүч болсон юм. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан гарч ирж, Өөрийн ажлыг хийх үед шашны нийгэмлэг дэх хүмүүс мөн л эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилд дайсны хүч болон зогсдог. Тэд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, доромжлоод зогсохгүй, Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийг баривчилж, хяхан хавчихын тулд ХКН-ын сатанлаг дэглэмтэй хамтран ажилладаг. Тэд Бурханыг дахин загалмайд цовдлох жигшүүрт нүгэл үйлдсэн! Эзэн Есүс ёрын муу мөн чанартай гэж фарисайчуудыг хараан, шашны нийгэмлэгийн харанхуй байдлыг илчилснээр үл барам, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийх үедээ пастор, ахлагч нарын жинхэнэ мөн чанарыг буюу Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг нь бас л илчилдэг. Үүнээс гадна, Тэрээр Бурханыг дахин загалмайд цовдолсон антихристүүдийг хараадаг. Үүнийг үнэхээр бодууштай! Бурхан хоёр удаа бие махбодтой болох үедээ шашны нийгэмлэгийг яллаж, хараасан. Энэ нь юуг харуулдаг вэ? Шашны нийгэмлэг буюу агуу Вавилон нуран унах тавилантай гэдгийг Бурханы сонгосон хүмүүс эцэстээ ойлгодог. Шашны пастор, ахлагч нар Бурханд нэр төдий итгэдэг боловч Бурханыг хэзээ ч үнэхээр өргөмжилж, гэрчилж байгаагүй. Тэд Түүний хүслийг дагадаггүй нь лавтай. Мөн Бурханы сонгосон хүмүүсийг Түүний өмнө аваачиж чадахгүй. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар тэдэнд үнэнийг ойлгуулж, Бурханыг мэдүүлэхийн тулд тэднийг зөв зам руу хөтөлж мэдээж чадахгүй. Шашны удирдагчид Бурханы хүслийн шал эсрэгээр явдаг. Тэд өөрсдөө Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй, харин онгирч, хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэхийн тулд библийн мэдлэг, теологийн онолыг номлодог. Тэд Бурханыг эсэргүүцдэг фарисайчуудын замаар итгэгчдийг хөтөлдөг. Бурханы сонгосон олон хүнийг хорлож, сүйтгэдэг. Шашны удирдагчид бүгд Сатаны хэрэгсэл, жинхэнэ антихристүүд болсон гэдгийг нотлоход энэ хангалттай. Хүн төрөлхтнийг аврах ажлынхаа гурван үе шатанд хүмүүсийг зольж, аврахын тулд Бурхан хоёр удаа бие махбодтой болсон. Бүхий л шашны нийгэмлэг бол Христийн дайсан; тэд Бурханы авралын ажилд саад тээг болсон. Тэгээд Бурханыг хоёр удаа цовдолж, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан; Бурханы зан чанарт халдсан. Тэд яаж Түүгээр хараагдаж, шийтгүүлэхгүй байж чадах юм бэ? Илчлэлийн зөгнөлд хэлсэнчлэн: “Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар” (Илчлэл 18:2), “Агуу хот Вавилон нурж байна, нурж байна, учир нь тэр өөрийн завхайрлын хилэнт дарсыг бүх үндэстэнд уулгасан билээ” (Илчлэл 14:8), “Агуу хот, хүчит хот Вавилон, золгүй еэ, золгүй еэ! Учир нь ганц цагийн дотор шийтгэл чинь иржээ хэмээлдэнэ” (Илчлэл 18:10).

Өөрийг нь улайран эсэргүүцэж, яллаж, доромжилдог энэ антихристүүд болон антихристүүдээр удирдуулсан шашны нийгэмлэгийг Төгс Хүчит Бурхан яаж ялладгийг харцгаая. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”).

2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэл амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”).

Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”).

Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “26-р бүлэг”).

Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, Намайг эсэргүүцсээр байж зүрхлэх билээ? Хуулийн багш нар уу? Шашны албан тушаалтан болгон уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс, бүрэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Намайг тасралтгүй магтаж, хэн дуусашгүй аз жаргалтай байдаггүй вэ?” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “22-р бүлэг”).

Төгс Хүчит Бурханы үгийн өгүүлбэр бүр үнэн. Тэдгээрт эрх мэдэл, хүч чадал бий; тэдгээр нь Бурханы ариун, зөвт байдал, халдашгүй зан чанарыг бүрэн харуулдаг. Бурханыг эсэргүүцдэг, Бурханы ажлыг үймүүлж, тасалдуулдаг хүмүүс Бурханаас гарцаагүй шийтгэл, цээрлүүлэлт хүлээн авна. Энэ нь Бурханы зөвт зан чанараар тодорхойлогддог. Бүгдийн мэдэж байгаачлан, Хуулийн эрин үед Содом хотын ард иргэд Бурханыг илт үгүйсгэж, эсэргүүцсэн. Тэд Түүний зан чанарыг хилэгнүүлж, бүгд Бурханаар устгагдсан; тэнгэрээс буусан галд тэд үнсэн товрог болтлоо шатсан юм. Нигүүлслийн эрин үед Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийг илт эсэргүүцэж, ялласан. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд Ромын засгийн газартай сүлбэлдсэн. Тэгээд Бурханы зан чанарт халдсан ноцтой нүгэл үйлджээ. Бүхий л Иудей үндэстэн урьд өмнө үзэгдээгүй сүйрэлд өртсөн юм. Эцсийн өдрүүдэд шашны удирдагчид Төгс Хүчит Бурханыг дур зоргоороо шүүж, эсэргүүцэж, ялладаг. Хаанчлалын сайн мэдээ түгээдэг ах эгч нарыг нухчин дарж, баривчилж, хавчихын тулд тэд бүр диавол ХКН-тай хамтран ажиллаж, сүлбэлддэг. Тэд Ариун Сүнсийг доромжилж, Бурханыг загалмайд дахин цовдлох жигшүүрт нүглийг хэдийн үйлдсэн. Тэдний ёрын муу ааш авир Содомын ард түмнийхээс ч долоон дор бус уу? Иудейн фарисайчуудынхтай ч харьцуулахын аргагүй дор бус уу? Тэд бол эцсийн өдрүүдэд Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд мөн. Тэд түүхэн дэх өөр ямар ч хүчнээс ч илүү хатуу чандаар, хэрцгийгээр Бурханыг эсэргүүцсэн шашны ёрын муу хүчин юм! Шашны нийгэмлэг бүхэлдээ Бурханыг эсэргүүцдэг ёрын муу хүчнээс бүрддэг. Энэ бол антихрист чөтгөрүүдийн үүр. Энэ нь Христийн хаанчлалтай эн тэнцүү зогсохоор оролддог бат бэх цайз хэрэм мөн. Энэ нь Бурханы эсрэг зөрүүдлэн тэрсэлдэг заналт дайснуудын сатанлаг бааз! Бурханы зөвт зан чанарт халдаж болохгүй. Бурханы ариун байдлыг сэвтээж болохгүй! Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол шинэ эрин үеийн үүрийн гэгээ, хуучин эриний төгсгөл билээ. Төрөл бүрийн антихрист чөтгөрүүд, мөн түүнчлэн энэ ёрын муу дэлхийгээр удирдуулж байгаа шашны нийгэмлэг эцсийн өдрүүд дэх Бурханы гамшигт удахгүй устгагдана. Бурханы зөвт шийтгэл аль хэдийн ирчихсэн! Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ?” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “22-р бүлэг”).

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх хүний тухайд бол, тэд шашинд Эзэн Есүсийн нэрийг хэрхэн баримталдаг нь хамаагүй, мөн Библи, загалмайн аврал, эсвэл шашны зан үйлийг хэрхэн сахидаг нь хамаагүй, яаж хөдөлмөрлөж, зовж, золиослодог нь хамаагүй, хэрвээ тэд гэмшиж, Төгс Хүчит Бурхан руу эргэхгүй бол шашны нийгэмлэгийн хамтаар хөмрөн унаж, устгагдана. Бурхан үүнийг аль эрт урьдчилан тодорхойлсон; хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бурхан: “Миний ард түмэн та нар, тэр эмийн нүгэлд хамтрахгүйн тулд, түүний гамшгийг хүлээн авахгүйн тулд түүнээс гарагтун” (Илчлэл 18:4) гэх Илчлэлийн номын энэ зөгнөлд Өөрийн сонгосон хүмүүсийг аль эрт дуудсан билээ.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 36: Шашны пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгадаг бөгөөд ихэнх хүмүүс тэдэнд дуулгавартай байж, дагадаг—энэ бол баримт. Шашны пасторууд болон ахлагчид Бурхан бие махбодтой болох тухай баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй ба фарисайчуудын замаар алхаж байгаа гэж та нар хэлдэг; бид үүнтэй санал нийлж байна. Гэхдээ, шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгддэг хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд бөгөөд эцсийн үр дүн нь сүйрэлд живэх явдал байна гэж та нар яагаад хэлдэг юм бэ? Энэ нь одоо бидний хүлээн зөвшөөрч чадах зүйл биш. Энэ хүмүүс аврагдаж чадахгүй ба бүгдээрээ сүйрэл, мөхөлд живнэ гэсэн энэ баталгааныхаа үндэслэлийн талаар нөхөрлөнө үү.

Дараах: Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

4. Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх