Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

84. Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг хийхийн тулд яагаад Хятадад нууцаар буусан бэ? Үүний далд утга юу вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[d]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд агуу улаан луугийн оршдог газарт буун ирж, ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг, овоолсон өтөг баасанд шигдсэн энэ бүлэг хүмүүсийг аврахад Өөрийн бүх бодол, анхаарлыг хандуулахын тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрсөн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас газар дээр Бурхан үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос

Тэр үед Есүс Иудейд ажиллаж байхдаа нээлттэй байсан бол Би одоо ажиллаж, ярихдаа та нарын дунд нууцаар байдаг. Үл итгэгчид нь үүнийг огт мэддэггүй. Та бүхэн дээр хийгдэж байгаа Миний ажил бусдаас тусгаарлагдсан байдаг. Эдгээр үгс, тэдгээр гэсгээлт болон шүүлтүүд нь зөвхөн та нарт мэдэгддэг ба бусдад мэдэгддэггүй. Эдгээр бүх ажлыг та нарын дунд хийж, зөвхөн та нарт нээж харуулдаг. Үл итгэгчдийн хэн нь ч үүнийг мэддэггүй. Учир нь цаг нь ирээгүй байгаа юм. Гэсгээлтийг давж гарсан хүмүүс бүрэн дүүрэн болоход ойртсон байхад гадны хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий далдлагдсан байдаг! Тэдний хувьд Бурхан махан бие болсон нь нууц байдаг боловч энд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж үзэж болно. Бурханы хувьд бүгд нээлттэй, бүгд тодорхой ба бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэгчдийн хувьд л үнэн болохоос үл итгэгчид бол юу ч мэдэхгүй байдаг. Энд одоо хийгдэж байгаа ажил нь олж мэдүүлэхгүйн тулд маш тусгаарлагдсан байдаг. Хэрэв тэд олж мэдэх юм бол хүлээж буй бүх зүйлс нь ял тулгалт болон хавчлага байдаг. Тэд итгэхгүй байх болно. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрэв энэ ажлыг мэдэгдэх байсан бол түүнийг үргэлжлүүлэх аргагүй байх байсан. Энэ байдалд ажлын үе шатыг зүгээр л цааш үргэлжлүүлж чадахгүй. Ийм ажлыг нээлттэйгээр гүйцэтгэж байхад тэд яаж эвлэрэх юм бэ? Энэ нь бүр их эрсдэл авчрахгүй гэж үү? Хэрэв энэ ажлыг нууцлаагүй, харин бүр Есүсийн үед Тэрээр гайхамшигтайгаар өвчнийг эмчилж, чөтгөрийг хөөдөг байсантай адилаар үргэлжлүүлсэн бол Түүнийг аль хэдийн чөтгөрүүд “булаан эзэлчихсэн” байх биш үү? Тэд Бурханы оршихуйтай эвлэрч чадах уу? Хэрэв Би одоо танхимд орж хүмүүст номлож, лекц унших юм бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих биш үү? Хэрэв тийм бол Миний ажил яаж урьдын адил үргэлжлэх вэ? Тэмдэг болон гайхамшгийг илээр гаргахгүй байгаагийн шалтгаан нь нууцлал юм. Үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрэв ажлын энэ шатыг Есүсийн Нигүүслийн эрин үед хийсэнтэй адилаар хийвэл тэр нь тогтвортой байж чадахгүй. Ийм байдлаар далдалсан ажил нь чамд болон бусад ажлуудад ашигтай. Газар дээрх Бурханы ажил дуусах буюу энэ нууц ажил төгсөх юм бол ажлын энэ шатыг томоор нээх болно. Бүгд Хятадад хэсэг хүмүүс ялсныг мэдэх болно. Бүгд Бурхан Хятадад махан бие болсон бөгөөд Түүний ажил дууссаныг мэдэх болно. Зөвхөн энэ үед л хүмүүс сэхээрэх болно: Яагаад Хятад улс одоо болтол доройтож эсвэл задрахгүй байна вэ? Учир нь Бурхан биечлэн Өөрийн ажлыг Хятадад хийж байгаа ба хэсэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. … Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Нэгэнт Бурхан Өөрийн ажлыг Өөрийн бүтээлийн дунд биелүүлэхийг хүсдэг учраас Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийн ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, Тэр хүмүүсийн дунд ажиллахдаа бүх тогтсон журмыг нураана; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэсэн үгс ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс юм. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг биелүүлсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байсан. Хэдийгээр тэд мөн бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талуудтай ч гэсэн, ажлын энэ үе шатыг тэдний дунд хэрэгжүүлэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлаа шилжүүлсний утга учир нь юм. Хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзлийг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх эрин үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болно; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Яагаад эцсийн өдрүүдийн ажил нь хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Энэ нь Бурханы ариун байдал болон зөвт байдлыг илчлэхийн төлөө юм. Товчоор хэлбэл, уг газар хэдийчинээ харанхуй байна, Түүний ариун байдлыг төдийчинээ гэрэлтүүлэх болно. Үнэндээ энэ бүхнийг хийх нь Бурханы ажлын төлөө билээ. Тэнгэр дэх Бурхан газар дээр буун ирж, та нарын дунд зогсож байгаа гэдгийг л та нар мэддэг бөгөөд Тэр та нарын бузар байдал болон тэрслүү байдлын эсрэгээр тод гэрэлтсэн болохоор та нар Бурханы талаар ойлголттой болж эхэлсэн—энэ нь агуу өргөлт биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Агуу улаан луугийн оршдог нутагт Бурханы хийх ажлын сүр жавхланг авч үзвэл, тийм ажил хэрвээ өөр тийшээ шилжсэн бол, аль хэдийн асар их үр жимс өгч, хүнээр амархан хүлээн зөвшөөрөгдөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд тийм ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат өмнө нь явагдсан байсан. Тийм учраас Тэр алдаршуулах ажлын энэ үе шатыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлэх боломжгүй; бүх хүмүүсийн дэмжлэг болон бүх улс орнуудын хүлээн зөвшөөрөл байгаа ч Бурханы алдар сууд амрах газар огт байхгүй. Ажлын энэ үе шатны энэ нутагт агуулж буй хосгүй ач холбогдол яг энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Өмнөх:Яагаад Төгс Хүчит Бурханд итгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөр л аврагдах боломжтой байдаг юм бэ?

Дараах:Эцсийн өдрүүдийн ажлыг Бурхан яагаад Израильд бус, Хятадад хийсэн бэ?

Танд таалагдаж магадгүй