Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

72. Бурхан сүүлийн өдрүүдэд яагаад эмэгтэй хүн болж хувирсан бэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь бие махбод болсон Түүний махан бие мөн тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба эцсийн өдрүүдэд гарч ирэх нь хэлэлтгүй Түүний эцсийн удаах бие махбод юм. Тэрээр Өөрийн бүхий л үйлийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махан биетэй болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн үзэл хүнд үүрд үлдэх байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй бөгөөд эмэгтэй хүн Бурхан гэж дуудагдаж болохгүй гэж бүх хүн итгэдэг байсан, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж итгэсэн. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн байсан бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, түүнээс илүү давуу байж болохгүй гэж хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагаар бүтээгдсэн эрэгтэй эмэгтэйд биш харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт хамаатуулж хэлэгдсэн юм. Мэдээж эмэгтэй хүн өөрийн нөхөртөө дуулгавартай байж түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлдээ түшиг болж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн гаргасан хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, “хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор энгийн амьдралаар амьдарч, ингэснээр хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, дэг журмаа алдахгүйн тулд ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зүй зохистой дүрэм журам гаргасан боловч эдгээр нь бие махбод болсон Бурханы махан биед биш харин зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээлүүдэд хамаатай байдаг. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үгс нь зөвхөн Түүний бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэсэн; тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж тогтоосон дүрэм журам байсан бөгөөд ингэснээр тийм хүн төрөлхтөн энгийн амьдралаар амьдарч чадах юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Тэр эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; тиймээс бие махбод болсон Бурханы махан бие нь мөн эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг болж ялгагдана. Тэрээр Өөрийнхөө ажлыг Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ суурилж шийдээгүй. Тэр хоёр удаа махан биетэй болсон нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбод болохдоо Өөрийн ажлыг ялзруулагдаагүй эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэн гүйцэтгэсэн. Хэрвээ хүн, могойнд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг бие махбод болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн Өөрийн үүргийн дагуу Өөрийн эхнэрийг хайрлах ёстой биш гэж үү? Тэгвэл Бурхан, Бурхан хэвээр байх уу? Хэрвээ тэгвэл Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэж чадах уу? Хэрвээ бие махбод болсон Бурхан эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн томоохон алдаа болохгүй гэж үү? Бие махбод болсон Бурхан эмэгтэй хүн байх нь буруу гэж хэрвээ хүн итгэсээр байгаа бол, гэрлээгүй учраас Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүсийн бие махбод ч гэсэн одоогийн бие махбод болсон Бурхантай адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөөдрийн бие махбод болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг болохоор, Нигүүлслийн эрин үед махан биетэй болсон Эзэн Есүсийг шүүхдээ Еховагийн Адамд хэлсэн үгийг чи ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи Эзэн Есүсийг могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүн гэж боддог учраас өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэй гэж бодож болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ чи иймэрхүү шүүлт хийж байгаа бол чиний ухаалаг байдал дутмаг гэдгийг энэ нь нотолж байна. Ехова хоёр удаа махан бие болох үед Түүний махан биеийн хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан. Могойд мэхлэгдээгүй тийм эрэгтэй болон эмэгтэйд нийцүүлэн Тэр хоёр удаа бие махбод болсон. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэрээр түүнтэй огтхон ч хамаагүй ба тэд бол өөр өөр угийн чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь, Тэр зөвхөн бүх эмэгтэйчүүдийн тэргүүн байсан, харин бүх эрэгтэйчүүдийнх биш гэдгийг батлахгүй нь гарцаагүй биш гэж үү? Тэр бүх Иудейчүүдийн (эрэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийн аль алийг багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн л эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүний бэлгэ тэмдэг гэж чи хэрхэн тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр хэрхэн ялзруулагдсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махан бие юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшсэн Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэгвэл Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор оруулах уу? Өнөөгийн бие махбод бололт нь, Есүсээс хүйсээрээ ялгаатай ч, угийн чанараараа адилхан бие махбод болсон Бурханы өөр ажил биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбод болсон Бурхан нь эмэгтэй хүн байж болохгүй гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр учраас Бурхан эмэгтэй хүнтэй адил махан биетэй болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи одоо ч гэсэн “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлж зүрхлэх үү? …

Хэрвээ эцсийн өдрүүдэд, энэхүү үе шатны нэмэлт зүйлгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэртэй ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч байж чадахгүй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан. Нүглийн тахил адил үйлчилж эсвэл Бурханы төлөө засаглалыг дааж, бүх хүн төрөлхтнийг авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн төсөөлөл хүмүүст байдаг. Тэр эрэгтэй хүн л болж ирсэн цагт Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн зарим хүмүүс итгэдэг. Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хүртэл хэлдэг хүмүүс байдаг. Энэ нь хүний ноцтой үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй бол бүх хүн төрөлхтөн Бурханы тухайд сүүдэрт бүрхэгдэх байсан. Хэрвээ тийм бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү өндөр байр суурьтай гэж бодох байсан ба эмэгтэй хүн хэзээ ч тэргүүнээ өндөрт өргөн явж чадахгүй байх байсан. Тийм цагт ямар ч эмэгтэй хүн авралыг хүлээн авч чадахгүй. Бурхан бол эрэгтэй бөгөөд Тэр үргэлж эмэгтэй хүнийг жигшиж, эмэгтэй хүнд аврал өгөхгүй гэдэгт хүмүүс үргэлж итгэнэ. Хэрвээ тийм бол бүх эмэгтэйчүүд Еховагаар бүтээгдсэн гэдэг нь үнэн биш гэж үү мөн ялзруулагдсан хүмүүст хэзээ ч аврагдах боломж байхгүй гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн үүрд мөнхөд мөхөхгүй гэж үү? Тиймээс эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат бүх хүн төрөлхтнийг аврах буюу зөвхөн эмэгтэй хүнийг биш харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд юм. Энэ ажил нь зөвхөн эмэгтэй хүний төлөө биш, бүх хүн төрөлхтний төлөө юм. Хэрвээ үүнээс өөр бодолтой хүн байгаа бол тэд туйлын тэнэгүүд!

… Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол бие махбод болсон Бурханы махан бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү?

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол бие махбод болсон Бурханы махан бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-аас

Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан—тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол—хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь Бурхан байх Бурханы ажлыг гүйцэтгэж, бие махбод дахь Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Өмнөх:Бурхан бие махбодтой болж ирэхдээ яагаад агуу, сүртэй дүрээр гарч ирээгүй юм бэ?

Дараах:Нигүүлслийн эринд Бурхан иудей хүний дүрээр махбодтой болж илэрсэн, тэгвэл яагаад эцсийн өдрүүдэд Бурхан Ази хүний дүрээр илэрсэн бэ?

Танд таалагдаж магадгүй