Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

2. Ертөнц яагаад харанхуй, хорон муухай юм бэ? Хүн төрөлхтнийг завхралын дээд цэгт байх үед нь устгах уу?

Бурханаас ирсэн хариулт:

Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, сүйхээгүй, Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон ба Бурханд хандах хүний тэрслүү байдал нь түүхийн номонд тэмдэглэгдэж, хүн өөрөө өөрийнхөө тэрслүү зангийн талаар бүрэн хэлж чадахаа болих хэмжээнд хүрсэн-учир нь хүн Сатанаар гүнзгий завхруулагдаж, хаашаа явахаа мэдэхээ больтлоо Сатанаар төөрүүлэгдсэн юм. Өнөөдөр ч гэсэн, хүн Бурханаас урвасаар байдаг: Хүн Бурханыг харах үедээ Түүнээс урвадаг ба Бурханыг харж чадахгүй үедээ ч Түүнээс мөн л урвадаг. Бурханы хараалыг болон Бурханы уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвасаар байдаг хүмүүс ч бас бий. Иймээс, хүний мэдрэмж нь анхдагч чиг үүргээ алдсан ба хүний мөс чанар ч гэсэн өөрийн анхдагч чиг үүргээ алдсан гэж Би хэлдэг. … Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ихээхэн муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автсан ба тэр "дээд зэргийн сургалтын байгууллагуудаар" сургагдсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг үзэх олиггүй үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнэгүй оршин тогтнол, амьдралын гажуудсан хэв маяг, зан заншил-эдгээр зүйл нь бүгдээрээ хүний зүрх сэтгэлд ихээр нэвтэрсэн ба түүний мөс чанарыг ихэд дордуулж, дайрч довтолсон. Үүний үр дүнд, хүн Бурханаас бүр илүү зайтай болж, Түүнийг бүр илүү их эсэргүүцсэн. Хүний зан чанар нь өдөр ирэх тусам улам балмад болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн байх нэг ч хүн байхгүй, Бурханыг дуулгавартай дагах дуртай ганц ч хүн байхгүй, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх нэг ч хүн үгүй болсон. Үүний оронд, Сатаны эзэмшил дор хүн шавар шавхайтай газар дэлхийд махан биеийн завхралд өөрийгөө тушаан, зугаа цэнгэлийг эрж хайхаас өөр юуг ч хийдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм”-аас

Бурханы мөр ба илрэлтийг идэвхтэйгээр эрэлхийлдэг, Бурханы хамгаалалт болон халамжинд оршихыг хүсдэг хүн нэг ч үгүй. Үүний оронд тэд энэхүү дэлхий ертөнц ба хорон муу хүн төрөлхтний дагадаг амьдралын жам ёсонд нийцүүлэхийн тулд хорон муу Сатаны муу нөлөөнд найдахад бэлэн байдаг. Энэ үед хүний сүнс хийгээд зүрх сэтгэл Сатанд тахил болон өргөгдөж, Сатаны хоол болдог. Түүнчлэн, хүн төрөлхтний зүрх сэтгэл болоод сүнс нь Сатаны оршин сууж, үйл ажиллагаагаа явуулах орон байр болж байдаг.Хүн ийм маягаар хүн байхын зарчим болоод хүний оршин тогтнолын үнэ цэнэ, зорилгын талаарх ойлголтоо өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль болон Бурхан ба хүний хоорондын гэрээ нь хүн Бурханыг эрэлхийлж эсвэл Түүнд анхаарал тавихаа болих хүртэл нь хүний зүрх сэтгэлээс аажмаар бүдэгрэн арилдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан хүнийг яагаад бүтээсэн болохыг хүн ойлгохоо больдог, мөн тэр Бурханы амнаас гарах үгийг ойлгодоггүй бөгөөд бүх зүйл Бурханаас ирдэг гэдгийг ухаарахаа больдог. Хүн Бурханы хууль, тогтоолуудыг эсэргүүцэж эхэлдэг; хүний зүрх сэтгэл болон сүнс нь үхмэл болдог байна. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрх сэтгэлдээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн судлаачид, түүхчид, улс төрчид, нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг … Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна. Ийм маягаар, хүний соёл иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болсон бөгөөд олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний хайгуул хийх хүсэл, дурыг сулруулахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж чадахгүй. Чи захирагч эсвэл захирагдагчийн аль нь ч байсан хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Тэр ч байтугай чи хий хоосон байдлын тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй. Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Ноагийн цаг үед хүмүүс Бурхан харж тэвчихийн аргагүй болох хүртэл идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба иймээс Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүхэн юм. Хэдийгээр аль аль нь Бурханы хувьд харж тэвчихийн аргагүй асар их завхралын үе байсан бөгөөд хоёр эрин үеийн хүн төрөлхтөн маш их завхарсандаа Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэсэн ч гэсэн Ноагийн цаг үеийн бүх хүмүүс Бурханаар устгагдсан. Аль аль эрин үе дэх хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүйгээр харьцаж байгаагийн шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс илүү бага завхарсан эсвэл тэд Бурханд гэмшлээ харуулсан учраас биш, тэр ч бүү хэл технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаа учраас ч биш юм. Харин ч эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаа бөгөөд энэ нь бие махбодтой болсон Бурханаар Өөрөөр нь хийгдэх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг Өөрийн авралын бай, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний үр жимс болгон сонгож, тийм хүмүүсийг Өөртэйгээ хамт дараагийн эрин үе рүү аваачих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс

Бурхан хүн төрөлхтний уналтыг харахдаа сэтгэл гонсойн тэдний ирээдүйд гашуудан уйлдаг. Хүн төрөлхтнийг буцах замгүй болж, доройтол руу удаанаар алхаж байгааг харахдаа Тэр уй гашууг мэдэрдэг. Хүн төрөлхтөн хорон муу нэгнийг хайхын тулд Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж, Түүнээс татгалзсан. Иймэрхүү хүн төрөлхтний явах чиглэлийг хэн ч бодож үзэж байгаагүй. Яг энэ шалтгааны улмаас Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй юм. Хэн ч Бурханы таалалд нийцэх замыг эрж хайж эсвэл Бурхантай ойр болохоор хичээдэггүй. Цаашлаад Бурханы уй гашуу, зовлон шаналлыг ойлгохоор зүтгэдэг хүн үгүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн Бурханаас холдон алхаж, Бурханы нигүүлсэл халамжаас бултаж, Бурханы үнэнээс зайлсхийж, Бурханы дайсан Сатанд өөрийгөө худалдах гэдэг. Бурханыг үгүйсгэн гэм буруугаа үл хүлээх хүнд Бурхан хэрхэн арга хэмжээ авах талаар хэн бодсон бэ? Бурханы олон удаагийн сануулга, сургамж нь хүний махан бие ба сүнс тэвчихийн аргагүй урьдаас бэлтгэсэн, урьд өмнө байгаагүй гамшиг Түүний гарт байгаатай холбоотой гэдгийг хэн ч мэддэггүй. Энэ гай гамшиг нь дан ганц махан биеийн төдийгүй мөн сүнсний шийтгэл юм. Чи үүнийг мэдэх ёстой: Бурханы төлөвлөгөө хүчингүй болж, Түүний сануулга, сургамжид хариу өгөөгүй үед Тэр ямар уур хилэнг гаргах вэ? Энэ нь өнөөг хүртэл бүтээлийн сонсож эсвэл мэдэрч туулсан юутай ч адилгүй байх болно. Тиймээс Би энэ гай гамшиг урьд өмнө үзэгдээгүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Учир нь Бурханы төлөвлөгөөнд зөвхөн нэг бүтээл, нэг аврал л байдаг. Энэ нь эхний бөгөөд эцсийн удаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Өмнөх:Хүн төрөлхтөн Бурханд яагаад итгэх ёстой вэ?

Дараах:Миний бодлоор, аль ч шашин хүн төрөлхтөнд сайн сайхныг заадаг. Энэ нь хүн төрөлхтөн ямар шашин шүтдэгээс үл хамааран, чин сэтгэлээсээ итгэж, муу зүйл үйлдэхгүй байвал авралд хүрнэ гэсэн үг үү?

Танд таалагдаж магадгүй