Асуулт 40: Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг, гэсэн ч Тэр шашны ертөнц болон Хятадын Коммунист засгийн газрын аль алиных нь ширүүн эсэргүүцэл, харгис дарангуйллыг туулдаг. Христийг яллаж, доромжилж, баривчилж, үгүй хийхийн тулд ХКН-ын засгийн газар бүх хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчнээ хүртэл дайчилдаг. Эзэн Есүсийг төрөх үед “Израилийн Хаан” төрсөн гэдгийг Херод Хаан сонссон бөгөөд Бетлехемд байсан, хоёроос доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөсөн; тэрээр Христийг амьд үлдээсний оронд арван мянган нярайг хилсээр хөнөөхийг илүүд үзэж байв. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болсон, тэгвэл шашны ертөнц болон бурхангүй үзэлтэй Хятадын засгийн газар яагаад Бурханы илрэлт болон ажлыг улайран яллаж, доромжилдог юм бэ? Христийг загалмайд цовдлохын тулд тэд яагаад бүх улс орны хүчийг тарамдаж, хичээл чармайлтаа үл хайрладаг юм бэ? Яагаад хүн төрөлхтөн ийм ёрын муу байдаг юм бэ? Яагаад тэд Бурханыг ингэж үзэн ядаж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьдаг юм бэ?

Хариулт:

Энэ асуулт үнэхээр маш чухал бөгөөд бүх хүн төрөлхтнөөс цөөхөн нь л үүнийг нэгд нэггүй ойлгож чадна. Хүн төрөлхтөн Бурханыг яагаад ийм зэрлэгээр эсэргүүцдэгийг хэвлэл мэдээллээр хөндөх болсон ба бие махбодтой болсон Христ загалмайд цовдлогдож буй түүхэн эмгэнэлт явдал дахин давтагдаж байна. Энэ баримт биш гэж үү? Судраас хэдэн хэсгийг уншицгаая. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19–20), “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18), “Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29). Библид “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1 Иохан 5:19) гэж байдаг. Урьд нь Библиэс уншиж байхдаа эдгээр үгийг бид төдийлөн сайн ойлгоогүй. Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо бурхангүй үзэлт засгийн газар ба шашны ертөнцийн яллалт, мөрдлөг, дарлалаас болж зовсныг хараад л Библи дэх эдгээр үг үнэн болохыг бид ойлгодог. Хүн төрөлхтний хийж буй үйлдэл, Христэд хандах хандлага нь дэлхий ертөнц бүхэлдээ Сатаны хяналт, эрхэнд байгааг батлахад хангалттай. Шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагчид Христийг эсэргүүцэж, яллаж, үгүйсгэдэг ба шашны ертөнц аль эртнээс энэ хоёр нүүрт фарисайчууд болон антихристүүдийн хяналтад орсон гэдгийг бидний ихэнх нь одоо тодорхой харж байна. Иймээс бие махбодтой болсон Бурхан илэрч ажиллах үед шашны ертөнцийн пастор, ахлагч нар хамгийн түрүүнд босож, Түүнийг яллаж, эсэргүүцэх нь зайлшгүй. ХКН-ын засгийн газар бол Бурханыг жигшиж, үнэнийг хамгийн их үзэн яддаг сатаны дэглэм, энэ нь Христэд итгэгчдийг үргэлж, баривчилж цээрлүүлсээр ирсэн. Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрч, ажлаа хийх үед ХКН-ын засгийн газар Христийг ичгүүргүй, хэрцгийгээр мөрдөж, хоморголж, устгахыг оролдож байгаа нь дэлхий дахинд нөлөөлж эхлээд байна. Энэ баримт Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25). Бурхан ярьж, ажлаа хийж, хүн төрөлхтнийг золин аварч, аврахын тулд хоёр удаа бие махбодтой болж хүмүүсийн дунд ирсэн ба хоёр удаад хоёуланд нь шашны удирдагчид, эрх баригч намын яллалт, доромжлол, мөрдлөг, дарангуйллыг амссан, энэ баримт бол дэлхий ертөнц маш харанхуй, муу ёрын бөгөөд хүн төрөлхтөн маш гүнзгий ялзарсан гэдгийг нотлоход хангалттай. Үнэнээс залхаж, үнэнийг үзэн ядаж, мууг өндөрт өргөж, өөрсдийгөө Бурханы эсрэг тавих хүртлээ хүн төрөлхтөн ялзарч, доройтоод Сатантай ижил болж, Сатаны үр удам болж, Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадахгүй болжээ. Иймээс бие махбодтой болсон Бурханы илрэл, ажил нь хавчлага, гололт туулах нь зайлшгүй. Хүн төрөлхтөн Бурханыг яагаад эсэргүүцдэгийн тухайд Төгс Хүчит Бурхан үнэний энэ талыг илчилсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсаны дараа бидэнд ойлгомжтой болно.

Төгс Хүчит Бурхан хэлдэгчлэн, “Хүн төрөлхтөн өнөөдөр байгаа газартаа хүрэхэд олон түмэн жил шаардагдсан авч анх Миний бүтээсэн хүн төрөлхтөн аль эрт доройтолд оржээ. Хүн төрөлхтөн Миний хүсдэг хүн төрөлхтөн байхаа больсон тул Миний нүдээр бол хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэх эрхгүй болсон. Харин ч тэд Сатаны олзолсон хүн төрөлхтний хог шаар, Сатанд бариулж, нөмрөх хувцас нь болсон илжирсэн амьд хүүр билээ. Хүмүүс Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирж байхад ч угтан авдаггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”).

Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”).

Хүн төрөлхтөн Миний дайсан. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”).

Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал үг, утгагүй яриа хүний амь, уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”).

Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”).

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”).

Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”).

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж1, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!… Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”).

Хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр, өнөөгийн байдлын талаар Төгс Хүчит Бурхан үнэхээр нэгд нэггүй ярьжээ. Төгс Хүчит Бурханы үгийг унших үед бид дэлхий ертөнц яагаад харанхуй, муу ёрын болох, хүн төрөлхтөн яагаад Бурханыг улайран эсэргүүцдэг, Сатан хүн төрөлхтнийг ялзруулсны үнэн ба мөн чанарын талаар ойлгож авч байна. Энэ цаг үеийн ёрын муу болон харанхуй байдал, Сатаны гарт буй хүн төрөлхтний ялзрал үнэхээр нэвтэрхий гэдгийг илтгэж байна, иймээс Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, ирэхээр нь угтах хэдэн хүн, хүн төрөлхтний дунд байгаа вэ? Бурханы үгийг сонсож, үнэнийг хүлээн зөвшөөрөх дуртай хэдэн хүн байх бол? Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хайж, судлах хэдэн хүн гарч ирэх вэ? Хүмүүсийн ихэнх нь эдгээр зүйлсийг үл тоомсорлохоор үл барам, сатаны ХКН-ын засгийн газрын тараасан цуурхал, худал яриаг сонсож, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцэхээр Сатаны хүчнүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ бол хүн бүрийн тодорхой ойлгож байгаа баримт. Бурханд итгэдэг олон хүн байгаа ч үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хайж, Бурханд үнэнчээр захирагддаг хэдэн хүн байна вэ? Эзэн Есүс ажлаа хийхээр илэрсэн үеийг эргэн санавал, Иудей хүмүүсийн ихэнх нь ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчуудыг дагаж Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсан. Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр илэрсэн эцсийн өдрүүдэд шашны ертөнцийн пасторууд ба ахлагчдын ихэнх нь Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн яллаж байгаа; тэд бүр чуулганаа хааж, итгэгчдэд үнэн замыг судлахыг зөвшөөрөхгүй байх зэргээр даварч байна. Дэлхий ертөнц одоо үед харанхуй, ёрын муугаар дүүрснийг энэ нь хангалттай харуулж байна. Хүн төрөлхтөн үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг, тэд Бурханыг хаяж, Түүний эсрэг зогсохоор сонгосон. Дэлхий ертөнцийн энэхүү харанхуй, ёрын муу байдлын уг үндэс нь хүн төрөлхтөн Сатаны хяналтад байгаа ба бүхий л ертөнц муу ёрын нэгний ноёрхолд орсонд байгаа юм. Сүүлийн хэдэн мянган жилд Сатан хүн төрөлхтнийг хуурч, ялзруулахын тулд бурхангүй үзэл, хувьслын онол, материализм болон бусад хортой сургаал, хуурмаг зүйлсийг ашигласан. Үүнээс болж хүн төрөлхтөн “Бурхан эсвэл Аврагч гэж байдаггүй” “Хүн тэнгэр, газрын эсрэг тэмцэж, байгалийг эзэгнэж чадна”, “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх”, “Ухаантай нь хүчтэйгээ захирна” “Мөнгө ертөнцийг хөдөлгөнө”, “Тэнгэр, газар даяар би өөрөө өөртөө эзэн”, “Өчүүхэн сэтгэлгээ эр хүнийг бий болгодоггүйтэй адил, жинхэнэ эр хүн хар хоргүй байдаггүй” зэрэг худал, хуурмаг зүйл хэлдэг диаволын хаад ба “агуу хүмүүс”-т харанхуйгаар итгэхэд хүргэсэн. Хүн төрөлхтөн эдгээр муу ёрын сургаал, төөрөгдөлд автаж, ялзруулагдаж ихэрхүү, хуурамч, аминчхан, шуналтай, хорон муу болж, хүн чанар, ёс суртахуун ярьдаг хүнгүй болж, эрүүл ухаан, мөс чанарын тухай хэн ч хөндөхгүй, бас үнэнч шударга байх талаар ярьдаг хүн үгүй болжээ. Алдар хүнд, нэр төр, хүндлэл хөөцөлдөх замдаа хүмүүс ноход шиг уралцаж, бие биеэ хууран мэхэлж, араар нь тавьж, амийг нь хүртэл хороож байна. Өөр өөр ашиг сонирхлоос үүдэн нэг үндэстэн нөгөөгийнхөө эсрэг дайтаж байна. Энэ нь хүн төрөлхтнийг Сатан ялзруулсны үр дүн биш гэж үү? Эдгээр баримт Сатан хүн төрөлхтнийг нэвт шувт ялзруулж, хүн төрөлхтөн Сатаны төрөл, Сатаны үр сад болсон гэдгийг харуулдаг. Хүн төрөлхтөн Бурханы эсрэг дайсагнан зогсдог муу ёрын хүч болсон байна. Ийм учраас Бурхан хүмүүсийн дунд ярьж, ажлаа хийхээр хоёр удаа бие махбодтой болоход, ялзарсан хүн төрөлхтөн хоёр тохиолдлын хоёуланд нь Бурханыг эсэргүүцэж, яллаж, орхиж, бүр цаашлаад Түүнийг цовдолсон юм. Эдгээр нь хүн төрөлхтөн Бурханыг яагаад эсэргүүцдэгийн ар дахь зарим баримт юм.

ХКН Зүүний Аянгын эсрэг галзуу мэт хавчлага дайралт хийж байгаа нь дэлхий дахинд шуугиан тариад байна. Тэд яагаад Бурханыг ингэж галзуурсан мэт эсэргүүцэж байгаа талаар олон хүн сайн ойлгохгүй байна. Учир нь Төгс Хүчит Бурхан “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь олон үнэнийг айлдсан ба энэ ном шашны бүлэглэл бүхнийг доргиосонтой шууд холбоотой. Эзэнд итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы айлдварыг сонсоод тэдгээрийг Бурханы үг ба Түүнийг ажил болохыг баталж, Түүн рүү эргээд байгаа юм. Төгс Хүчит Бурханыг тунхаглаж, Түүнд гэрчлэл хийгчдийн тоо байнга өсч байгаа нь ХКН-ыг сандралд оруулаад байгаа юм. Номлол хийхдээ Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийсэн тоймгүй олон хүнийг ХКН баривчилсан ба “Үг нь махбодоор илэрсэн” номын маш олон хувийг хураасан. Тэд энэ номыг өдөр өдрөөр судалсаар байгаад үнэхээр агуу зүйл болохыг улам бүр мэдэрч байна. Энэ номд бүгдийг байлдан дагуулах чадал бий. ХКН Төгс Хүчит Бурханыг яаж ч гүжирдэж, шүүж, нэр төрийг нь гутаах гэж оролдсон бай хамаагүй, “Үг нь махбодоор илэрсэн” номыг тэд олны хүртээл болгож зүрхлэхгүй. Төгс Хүчит Бурхан юу айлдсан талаар бага ч гэсэн дурдах ч үгүй. Үг нь махбодоор илэрсэн-д тэд яаж ингэж цэвдэг хандаж чадаж байна аа? Зүүн зүгт Бурхан ажлаа хийн Өөрийгөө харуулсан, хүн төрөлхтний аврагч Зүүн зүгт илэрсэн ба хүн төрөлхтөнд найдвар байгааг дэлхий нийт харахаас тэд айж байгаа юм. “Үг нь махбодоор илэрсэн” номыг хүн төрөлхтөн уншихаас ХКН яагаад айж байгаа вэ? Учир нь энэ ном бол Бурханы дуу хоолой, үнэний айлдвар ба Зүүн зүгт илэрсэн жинхэнэ гэрэл юм. ХКН бол хамгийн муу ёрын, үнэнийг хамгийн их үзэн яддаг Сатаны дэглэм юм. Үнэн хүний ертөнцөд ирж, хүн төрөлхтөн үнэнийг хүлээн авч, Бурхан хүний ертөнцийг захирах Хааны эрх мэдэлтэй болж, Христийн хаанчлал газар дээр илрэхээс ХКН хамгийн их айдаг. Иймээс ХКН Христийг ухаангүй мөрдөж, нухчин дарж, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг унагах, гүтгэх, хуурамч шийтгэл оноох зэрэгт хэвлэл мэдээллийн сүлжээг ашиглаж байна. Бурханы сонгосон хүмүүсийг дарж, баривчилж, хавчихын тулд улсын зэвсэглэсэн цагдаагийн хүчийг ч дайчлахгүй өнгөрсөнгүй. ХКН-ын хавчлагаас болж нуугдах газаргүй болсон Түүний сонгосон хүмүүс хүчээр цөлөгдөж, ХКН-ын удирдлагад байгаа Хятадын засгийн газар гадаадын бүх улсад савраа хүргэж улс төр, эдийн засаг, дипломат арга ашиглан, заримд нь дарамт учруулах замаар гадаад руу зугтсан тэдгээр Христэд итгэгчдийг тамлан зовоож, хавчихаар Хятадад буцаан ирүүлж байна. Үүнээс ч илүү жигшмээр нь ХКН гадаад руу гарсан Христэд итгэгчдийн хамаатан садныг баривчилж, хяхан хавчиж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг сүрдүүлэх барьцааны хүмүүс мэт үздэг. Паспортаа аваад гадаадад гарч улс орон бүрд байгаа Төгс Хүчит Бурханы Чуулганы үйл ажиллагааг тасалдуулахад тэднийг албадаж, дипломат сувгаар дамжуулан Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, гутааж, элдэв гүтгэлэг тарааж, олон нийтийн санаа бодлыг барьж, нэр хүндийг нь гутаахыг санаархаж байна. ХКН бусад орны засгийн газар ба ард иргэдийг Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, үгүйсгэж, Чуулганы гадаад улс дахь гишүүдийг шилжүүлэн өгүүлэхээр турхирч байгаа ба түүний муу ёрын зорилго бол Төгс Хүчит Бурханы Чуулган болон сайн мэдээний ажлын гадаад дахь тархалтыг хязгаарлаж, саад болж, хавчих явдал юм. ХКН бол Бурхан ба үнэнийг үзэн яддаг диавол Сатан гэж та нар хэлэхгүй гэж үү? ХКН хүмүүсийг харгисаар хүчирхийлж, сүнсийг залгихдаа мэргэжилтэн; тэд бол хүний ясыг нь ч хаяхгүйгээр иддэг чөтгөр юм. Одоо бид ХКН-ын удирдлага дахь Хятадын засгийн газар яагаад Төгс Хүчит Бурханыг ухаангүй эсэргүүцэж, ялладгийн үнэн учрыг олж харлаа.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Өмнөх: Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?

Дараах: Асуулт 41: Бид, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хорлож, гүжирдэж, дайрч давшилж, нэр төрийг нь гутаасан (Шаньдун мужийн Жаоюань дахь “5 сарын 28-ны” хэрэг гэх мэт) Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцийн ихээхэн үгийг онлайнаас харсан. ХКН бол хүмүүсийг мэхлэхийн тулд худлаа ярьж, санаанаасаа зохиож, баримтуудыг мушгин гуйвуулахдаа сайн гэдгийг бид мэднэ. Энэ нь бас дайсагнадаг улс үндэстнүүдээ хорлож, дайран довтолж, шүүхдээ ч сайн, иймээс ХКН-ын хэлдэг юунд ч бай огтхон ч итгэж болохгүй. Гэхдээ шашны хүрээн дэх пасторууд болон ахлагчдын хэлдэг олон зүйл ХКН-ын хэлдэг зүйлтэй адилхан, тэгвэл бид ХКН болон шашны ертөнцийн тараадаг цуу яриа, гүжирдлэгийг хэрхэн үнэхээр ялгаж таньж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх