Асуулт 17: Эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг ариусгаж, шүүх ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Эзэн үүлсийн хамтаар эргэн ирж, бүх итгэгч хэлбэрээ агшин зуур өөрчилж, Эзэнтэй уулзахын тулд үүл рүү өргөгдөнө гэж итгэдэг. Паулын хэлсэнчлэн: “Учир нь бидний яриа тэнгэрт байдаг; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хайдаг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20-21). Эзэн бол төгс хүчит агаад Түүний хийж чадахгүй юу ч үгүй. Бурхан биднийг ганцхан үгээр л өөрчилж, ариун болгож чадна, тэгвэл үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийхийн тулд Тэр яагаад махбод болох хэрэгтэй байдаг юм бэ?

Хариулт:

Бурханы ажил үргэлж оньсого шиг байдаг. Бурханы зөгнөлүүдийг хэн ч тодорхой тайлбарлаж чадахгүй. Бид хүлээж, зөгнөл биелэгдэхэд л, ойлгож чадна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы бүхнийг чадагч, мэргэн ухааныг хэн ч ойлгохгүй гэсэн үг. Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүсийг илрэхэд, хэн ч таниагүй. Хаанчлалын эрин үед, Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр илрэхэд, хэн ч урьдчилаад мэдээгүй. Иймээс үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан, эцсийн өдрүүдэд махбод болохыг, хүн төрөлхтөн төсөөлөхгүй байна. Гэвч Бурханы ажил дуусмагц, их гамшиг ирнэ. Тэр үед, олон хүн Бурханы үг, биеллээ олсныг мэдэрнэ. Гэвч харамсахад хэтэрхий оройтно. Тэд гай гамшиг дунд, уйлж, шүдээ хавирч л чадна. Хүнийг, ариусгаж аврахын тулд Бурхан, шүүлтийн ажлаа яаж хийдэг, анхны үр жимс болох ялагчдыг, бий болгох тухайд Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншвал ойлгох болно.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Та нар Бурханы хүслийг харж, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх шиг энгийн биш гэдгийг харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил бол завхарсан хүмүүсийг, туйлын хөшүүн болсон хүмүүсийг өөрчилж, бүтээгдсэнийхээ дараа Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал болохоос Адам, Еваг бүтээх, тэр ч байтугай гэрлийг бий болгох юм уу бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх явдал биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатаны ялзруулсан бүхнийг ариун болгох явдал бөгөөд ингэснээр тэд дахин авхуулж, Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар суу болж болох юм. Ийм ажил бол тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээлийн талаар хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн хүний төсөөлдөг шиг Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг эзэмшилдээ авах явдал билээ. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод түүх юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт хялбарчлах ёсгүй. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Өөрийн ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, тэдгээрийг устгаж байгаа ч биш. Харин ч, Тэр бүх бүтээлээ өөрчилж, Сатаны сэвтүүлсэн бүх зүйлийг ариусгаж байгаа. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил маш энгийн гэдгийг харж байна уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс).

“Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд Сатан бас Бурханы ажилд саад хийхийн тулд хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай тулалдах тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болж ажиллах нь тун их шаардлагатай билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханы ялах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

“Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажилд ялагдах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл Сатаны гараас буцаагаад булааж авах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон хүнийг буцаан олж авах ёстой. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, анхдагч эрүүл ухааныг нь сэргээхээр дамжуулан Сатаныг ялах ёстой бөгөөд ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээсээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас).

“Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг.…Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

…………

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа хүнийг, ганц үгээр хувиргахын оронд, эцсийн өдрүүдэд хүнийг ариусгаж, төгс болгохоор шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлэхээр, Бурхан махбод болж. Энд үнэн, нууц агуулагдаж байгааг бид харч болно. Бурхан эцсийн өдрүүд дэх ажлаараа, хүнийг ариусгаж, төгс болгох нь яавч бидний төсөөлдөг шиг тийм энгийн биш. Эзэн Есүс өөрийн ганц л үгээрээ, Лазарыг үхлээс амилуулсан. Гэвч Сатанаар дээд зэргээр завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг, тэмцдэг хүн төрөлхтөнийг, Бурханд дуулгавартай байж, ойлгодог, шүтэн мөргөдөг, болгон цэвэрлэн өөрчилж, амьд диавол болтлоо, хэдэн мянган жилээр завхарсан хүн төрөлхтнийг хорь гучхан жилийн дотор, хүн чанартай, үнэнтэй болгон өөрчилнө гэдэг бол Сатантай тэмцэх үйл явц юм. Энэ энгийн асуудал гэж үү? Хэрвээ Бурхан ганц үгээр, үхсэн хүнийг амилуулж, бидний биеийг хувиргах юм бол, энэ нь Сатаныг шившиглэж чадах уу? Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөн, хэдэн мянган жил Сатанаар завхруулагдсан. Сатаны уг чанар, Сатаны зан чанар, хүн төрөлхтөнд нэвчсэн. Хүн төрөлхтөн ихэрхүү аминчхан, хуурамч ёрын муу, хорон шуналтай. Хүн төрөлхтөн үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг. Аль эртнээс Бурханы дайсан болсон. Тэд Бурханаас урваж, Түүнийг эсэргүүцдэг Сатаны удам угсаа. Бурхан хүнийг аврах нь, үнэн хэрэгтээ, Сатантай хийх тулаан юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Өөрийнх нь эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Бурхан өөрөө, Сатанаар ялзруулагдсан, өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг, жинхэнээсээ дуулгавартай, Бурхантай нийцэлтэй, болгон өөрчлөхийг хүсдэг. Энэ ажлыг хэрэгжүүлэх, үнэхээр бэрхшээлтэй. Энэ нь Бурхан, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээснээс ч, хамаагүй хэцүү. Тэнгэр газар бүх зүйлийг, оргүй хоосноос Бурхан, ганц үгээр л бүтээсэн. Гэхдээ, дээд зэргээр ялзарсан, хүн төрөлхтнийг ариусгахад, Бурхан, заавал махбод болж, олон үнэнийг илэрхийлснээр, хүмүүсийг шүүж, ариасгах ёстой. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, ялзралаасаа салж, ариусгалыг хүлээн авахад бидэнд маш их хугацаа хэрэгтэй. Энэ нь бас Бурхан, Сатантай тэмцэх үйл явц юм. Сатаны анхны санаагаар, хүн төрөлхтөн амьд диавол болтлоо ялзарсан. Хэрвээ Бурхан, энэ диаволуудыг хүн болговол, Сатан дагах болно. Иймээс, Бурхан анхны төлөвлөгөөгөө дагаж, махбод болон, Сатаны төрлийнхөнтэй тэмцэнэ. Эхлээд үнэнийг илэрхийлж, хүнийг байлдан дагуулаад, дараа нь, үнэнээр хүнийг ариасгаж, төгс болгоно. Бид үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх үедээ, Сатанаар ялзруулагдсан баримтаа тодорхой харж, улмаар, Сатаныг жигшиж, Сатаныг хаяж, Сатаныг хараана. Эцэст нь Сатаны эсрэг тууштай тэрсэлж, Бурхан рүү бүрмөсөн эргэнэ. Ингэж, Бурхан хүн төрөлхтнийг Сатаны гараас эргүүлэн авдаг. Аврагдсан эдгээр хүмүүс бол, Бурхан Сатаныг ялсны олз юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар, Бурхан Сатаныг жинхэнээсээ ялж, шившиглэх болно. Энэ нь бас, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын, дотоод түүх. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын баримтыг бүгд ойлгов уу? Хэдийгээр, эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, ердөө хорь гучин жил үргэлжлэх ч, Тэр бүлэг ялагчдыг бий болгож, Эдгээр ялагчид бол, Бурханы олж авч, таашаасан анхны, үр жимснүүд юм. Энэ хоёр гучин жилийг, Хүн төрөлхтний түүхтэй харьцуулбал,нүд ирмэхийн зуур л өнгөрнө биз дээ? Библид хэлсэн нь, “Эзэний хувьд нэг өдөр мянган жил шиг, мянган жил нэг өдөр шиг байдаг” (2 Петр 3:8). Хэрвээ Эзэн, эцсийн өдрүүдэд ирэхдээ, бидний биеийг, хормын төдийд өөрчилнө гэж, энд өгүүлж байгаа бол эцсийн өдрүүд дэх, Бурханы ажлаас гарах үрд дүнтэй, холбох бүрэн боломжтой юм. Ийм замаар хүлээн авч болно.Гэвч Паулын энэ үгийг,“Учир нь бидний яриа тэнгэрт байдаг; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хүлээдэг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө”(Филиппой 3:20-21)хүн амархан Эзэн ирэх үедээ, итгэгч биднийг агшин зуур хувиргаж, агаарт өргөнө болно гэж ойлгуулна. Тэгэхээр, Эзэн биднийг хувиргаж, үүлсийн хамт бууж ирэхийг, бид хоосноор хүлээж байж. Паулын үг биднийг төөрөгдүүлсэн биш гэж үү? Бурханы ажилд бид, үзэл төсөөллөөр, хандаж болохгүй. Бурханы ажил, алхам бүрдээ маш бодитой, бүгд барьцтай, харагдахуйц байдаг. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол үнэнийг илэрхийлж, хүнийг аврахаар ирсэн бодитой Бурхан. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол, бид Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцсэн болно. Тэгвэл яаж Бурханы магтаал, ерөөлийг авах вэ?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх: Асуулт 16: Бурханд итгэдэг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэгсэн цагт л завхарсан зан чанар нь ариусгагдаж, Бурханаар авруулж чадна гэж та нар хэлдэг. Гэхдээ бид Эзэний шаардлагын дагуу номхон даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, дэлхий ертөнцийн зүйлсийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, сайн мэдээ түгээдэг. Иймээс энэ бүхэн нь бидний өөрчлөлт биш гэж үү? Бид үргэлж ийм маягаар эрж хайсан, иймээс бид ч бас ариусгагдаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү?

Дараах: Асуулт 18: Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл Бурхан яг яаж хүнийг шүүж, ариусгаж, авардаг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх