Асуулт 32: Фарисайчууд синагогын хүмүүст Библийг байнга тайлбарладаг байсан. Гаднаа тэд сүсэг бишрэлтэй агаад өрөвч нинжин харагддаг байсан бөгөөд илт хууль зөрчсөн зүйл хийдэггүй мэт байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэдний хуурамч зан хэрхэн илэрсэн юм бэ? Өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид хоёр нүүрт фарисайчуудтай адил замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг юм бэ?

Хариулт:

Эзэн Есүс фарисайчуудыг үнэхээр үзэн ядаж, тэднийг харааж, долоон золгүй байдлыг тэдэнд өгүүлснийг Эзэнд итгэдэг хүмүүс мэднэ. Хоёр нүүрт фарисайчуудыг ялган таньж, тэдний хүлээс, хяналтаас ангижирч, Бурханы авралыг хүртэх боломжийг Эзэнд итгэгчдэд олгоход энэ нь тун ач холбогдолтой юм. Гэхдээ фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг олон итгэгч ялган таньж чадахгүй байгаа нь гутамшигтай хэрэг. Эзэн Есүс яагаад фарисайчуудыг тэгж их үзэн ядаж, хараасныг ч тэд ойлгодоггүй. Өнөөдөр бид энэ асуудлуудын талаар бага зэрэг ярина. Синагогт фарисайчууд Библийг дандаа бусдад тайлбарладаг байв. Тэд голдуу бусдын өмнө залбирч, хүмүүсийг яллахын тулд Библийн дүрэм журмыг ашигладаг байлаа. Гаднаа тэд Библийг хүндэтгэлтэйгээр сахигчид шиг санагддаг байжээ. Хэрвээ тийм бол Эзэн яагаад тэднийг тэгж их үзэн ядаж, хараасан юм бэ? Үнэн хэрэгтээ гол шалтгаан нь, тэд шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг дагахад л анхаарч, Библийн дүрэм журам, хоосон сургаалыг л тайлбарласан ба Бурханы хүслийг хэнтэй ч, хэзээ ч ярилцаагүй, мөн Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг дуулгавартай дагахад ч анхаарлаа хандуулаагүй. Үнэндээ тэд Бурханы тушаалыг үл тоосон юм. Тэдний хийсэн бүхэн Бурханы хүсэл, шаардлагын шал эсрэгээр байлаа. Фарисайчуудын хоёр нүүрт мөн чанар, Бурханыг эсэргүүцдэг эсэргүүцэл энэ юм. Эзэн Есүс тэднийг үзэн ядаж, хараасан гол шалтгаан энэ байлаа. Тэднийг илчлэх үедээ Эзэн Есүс ингэж хэлсэн юм: “Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3–9). Эзэн Есүс фарисайчуудыг илчилсэн болохоор, хэдийгээр синагогт фарисайчууд Библийг бусдад дандаа тайлбарладаг байсан ч Бурханыг огт хүндэлж, өргөмжлөөгүй гэдгийг бид тодорхой харж болно. Тэд Бурханы тушаалыг дагаагүй, тэр ч байтугай Бурханы тушаалыг хүмүүсийн уламжлалаар сольсон; тэд Бурханы тушаалыг мартсан. Тэгээд Бурханыг ил тод эсэргүүцэж байсан юм. Фарисайчууд Бурханд үйлчилж байсан атлаа бас эсэргүүцэж байсны маргашгүй нотолгоо энэ биш гэж үү? Тэд Бурханы хараал, үзэн ядалтад өртөхөөс зайлсхийж яаж чадах юм бэ? Бурханы тушаалд “Чи хүн бүү ал”, “Чи хөршийнхөө эсрэг хуурамч гэрчлэл бүү хий” (Гэтлэл 20:13, 16) хэмээн тодорхой хэлсэн байдаг. Харин фарисайчууд Бурханы тушаалуудыг үл ойшоосон. Тэд илт худал гэрчлэл хийж, Бурханы илгээсэн эш үзүүлэгчид, зөв шударга хүмүүсийг яллаж, хөнөөсөн; тэд Бурханыг шууд эсэргүүцсэн. Тиймээс Эзэн Есүс фарисайчуудыг яллаж, хараан ийнхүү хэлсэн юм: “Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. …урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ” (Матай 23:33–35). Фарисайчууд Бурханыг улайран эсэргүүцэж, Түүний илгээсэн эш үзүүлэгчид болон зөв шударга хүмүүсийг хөнөөсөн. Тэд Бурханы ажлыг устгаж, Түүний хүслийг гүйцэтгэхэд саад болохоор оролдсон. Тэд Бурханы зан чанарыг ноцтойгоор уурлуулсан юм. Тэд яаж Түүнд хараагдахгүй байх юм бэ? Фарисайчууд тэр бүх зүйлийг хийгээгүй гэж үү? Бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанар, ааш авирыг харж чадахгүй хэвээр байна уу?

Фарисайчууд гаднаа хүндтэй харагддаг байсан боловч дотуур тамиртай, зальхай мөн чанартай байсан; тэд ялангуяа бусдыг хуурч, зальдахдаа чадварлаг байв. Хэрвээ Эзэн Есүс, Бурханы тушаалаас урваж, үүнийг хаясныг нь оролцуулаад тэдний бүх ёрын муу үйл хэргийг илчлээгүй бол бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг харж чадахгүй байх байлаа. Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, ялласан тухай одоо дахиад нэг харцгаая. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!” (Матай 23:23–24). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг” (Матай 23:27–28). Фарисайчууд бусдын өмнө маш хүндтэй дүр үзүүлдэг байлаа. Тэд синагогт болон гудамжны уулзварууд дээр зориуд залбирдаг байв. Мацаг барих үедээ албаар гунигтай царайлдаг байлаа. Буяны үйлсэд хандив өргөхдөө тэд үүнийгээ заавал бусад хүмүүст харуулдаг байсан юм. Бас гаа, гоньд, зирааны аравны нэгийг өргөхөө мартдаггүй байлаа. Тэд бүр “Гараа сайтар угаагаагүй л бол хоол бүү ид” гэх мэтийн уламжлалт олон дүрмийг дагадаг байв. Фарисайчууд олон жаахан зүйл дээр нарийн ханддаг байсан. Гэхдээ тэд, Бурханыг хайрла, бусдыг хайрла, зөвт шударга, өршөөнгүй, үнэнч бай гэх мэт Бурханы хуулийн шаардлагуудыг дуулгавартай дагаагүй. Бурханы тушаалуудыг огтхон ч дуулгавартай дагаагүй. Тэд библийн мэдлэг, теологийн онолын талаар л ярьж байсан. Зөвхөн шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг дуулгавартай дагасан. Тэр нь тэдний хоёр нүүрт зангийн оргил, бусдыг мэхэлж байсан арга зам юм. Фарисайчуудын хийсэн бүхэн бусдыг мэхэлж, хязгаарлах оролдлогынх нь нэг хэсэг байсан гэдгийг тэдний зан авир тодорхой харуулдаг. Тэд шүтүүлэхийн тулд л өөрсдийгөө батлахыг зорьсон. Өөрсдийн байр суурь, орлогын эх үүсвэрийг удирдаж, бэхжүүлэх талаар л санаа зовж байв. Тэгээд хоёр нүүр гаргаж, Бурханыг эсэргүүцэх хуурамч замаар явсан. Тэд Бурханыг эсэргүүцсэнээс болж Бурхан тэднийг хараахад хүрсэн юм.

Фарисайчууд үнэнийг хайрлаагүй. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлэх юм уу Бурханы тушаалыг сахихад хэзээ ч анхаарал хандуулаагүй. Зөвхөн шаашны зан үйл үйлдэхэд л анхаарч, Бурханыг эсэргүүцэх замаар алхсан. Тиймээс Эзэн Есүсийг ажиллаж, номлохоор ирэх үед тэдний хоёр нүүрт сатанлаг уг чанар, Бурханы эсрэг дайсагналыг Бурхан бүрэн илчилжээ. Эзэн Есүсийн үгэнд эрх мэдэл, хүч чадал байсныг фарисайчууд тун сайн мэдэж байсан юм. Тэд Эзэн Есүсийн үг болон ажлын мөн чанар, эх сурвалжийг эрж хайгаагүйгээр үл барам, Эзэн Есүсийг хорлонтойгоор дайран давшилж, гүтгэсэн; Эзэн Есүс чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж тэд хэлсэн; Бурханы эрх мэдэл, хүч чадлаар дүүрсэн Эзэн Есүсийн ажлыг тэд галзуурал гэж хаягласан. Тэд Ариун Сүнсийг доромжилсон нүгэл үйлдэж, Бурханы зан чанарт ноцтойгоор халджээ. Фарисайчууд өөрсдөө Эзэн Есүсийг доромжилж, яллаад зогсоогүй, мөн Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахад нь итгэгчдийг өдөөн хатгаж, төөрөгдүүлсэн юм. Тэд Эзэний авралыг алдахад итгэгчдийг хүргэж, тэднийг өөрсдийн оршуулгын бай, хохирогчид болгосон. Тиймээс Эзэн Есүс тэднийг яллаж, хараах үедээ “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:15) гэж хэлсэн юм. Тиймээс, фарисайчууд бол Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг доромжлол үйлдсэн хоёр нүүртнүүд, Бурханы дайснууд болж зогссон антихристүүд байсан гэдгийг бид харж болно. Тэд хүмүүсийн сүнсийг залгиж, там руу уруу татдаг диаволын төрлийнхөн байв. Тиймээс ёрын муу ааш авираас нь болж Эзэн Есүс фарисайчуудыг “Долоон золгүй явдлаар” зэмлэсэн юм. Энэ нь Бурханы халдаж болшгүй ариун байдал болон зөвт зан чанарыг бүрэн харуулдаг.

Одоо бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг танин мэдэх чадвартай боллоо. Одоо орчин үеийн пастор, ахлагч нарыг харцгаая. Тэд библийн мэдлэг, теологийн онолыг л тайлбарладаг. Тэд шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг л дагадаг. Бурханы үгийг огт хэрэгжүүлдэггүй, Түүний тушаалуудыг ч гүйцэтгэдэггүй. Фарисайчуудын адилаар тэд Бурханд үйлчилдэг ч бас эсэргүүцдэг замаар алхаж байгаа. Эзэн Есүс: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22:37–39) гэж хэлсэн. Бурханыг хайрладаг хүмүүс үгийг нь хэрэгжүүлж, хүслийг нь анхаарах ёстой. Тэд ах эгч нарынхаа амийг хариуцах ёстой. Одоо пастор, ахлагч нар эзгүй чуулгануудтай тулгарч, итгэгчдийн итгэл, хайр багасаж байна. Тэд үнэнийг эрэлхийлж, Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайхад нь итгэгчдээ удирдан чиглүүлдэггүй. Харин ч итгэгчдээ чанд хяналтан дор байлгадаг. Ялангуяа Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүст амь өгөхөөр ирэх үед тэд үүнийг судалдаггүй, мөн хүлээн зөвшөөрдөггүй. Итгэгчид үнэн замыг судлахаас сэргийлэх зуураа тэд үүнийг эсэргүүцэж, ялласаар байдаг. Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй холбоо барихыг тэд итгэгчдэд зөвшөөрдөггүй, Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг ч зөвшөөрдөггүй. Үүнээс ч долоон дор нь, тэд итгэгчдийг өдөөн хатгаж, хаанчлалын сайн мэдээ түгээдэг ах эгч нарыг хараалгаж, зодуулдаг. Тэд бүр цагдаа дуудаж, баривчлуулж ч магадгүй. Тэд хийж байгаа бүхнээрээ мууг хийж, Бурханыг эсэргүүцэж байгаа биш үү? Тэдний хийдэг зүйл Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан фарисайчуудын замаас юугаараа өөр юм бэ? Өөрсдийн байр суурь, орлогын эх үүсвэрийг хамгаалахын тулд пастор, ахлагч нар эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээж авахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Тэд биднийг там руу чирч байгаа биш гэж үү? Тэд Эзэн Есүсийн ярьсан муу зарц нар биш гэж үү? Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү? Бид үүнийг ялган таньж чадахгүй хэвээр байна уу?

Пастор, ахлагч нар бол Бурханы жинхэнэ итгэгчид, эсвэл зарц нар биш гэдэг нь гарцаагүй. Тэд Эзэний үгээс байнга урваж, Түүний тушаалыг орхиж, Түүнийг дайснаа гэж үздэг. Тэнгэрийн хаанчлалд ямар хүмүүс орж чадах тухайд бол, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг үйлддэг хүмүүсийг л Өөрийнх нь хаанчлалд орохыг зөвшөөрнө гэж Эзэн Есүс хэлсэн. Гэсэн ч, хүмүүс итгэлээр зөвтгөгдөж, нигүүлслээр аврагдсан тул тэнгэрийн хаанчлалд орно гэж пастор, ахлагч нар хэлдэг. Тэд Эзэний үгээс урваж, Түүний яг эсрэгээр ярьж байгаа биш гэж үү? Эзэн Есүс “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” (Матай 5:37) хэмээн шаардсан. Гэтэл пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханы эсрэг худал үг тарааж, гүтгэж, яллаж, доромжилдог. Тэд хуурамч гэрчлэл хийж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаадаг. Эзэн Есүс “Миний илгээсэн хэнийг боловч хүлээн авдаг хүн Намайг хүлээн авдаг” (Иохан 13:20) гэж тодорхой хэлсэн. Хаанчлалын сайн мэдээ түгээдэг ах эгч нарыг хүлээн авахыг пастор, ахлагч нар итгэгчдэд зөвшөөрдөггүй. Тэднийг хүлээн авдаг хэн боловч чуулганаас хөөгдөнө гэж тэд хэлдэг. Эзэн Есүс биднээс, Эзэний дуу хоолойг сонсож, Сүйт залуугийн дууг сонссоныхоо дараа гарч, Түүнийг угтан авахыг шаарддаг. Гэвч, хэн нэг хүн Эзэн Есүсийн эргэн ирэлтийг гэрчилж байгааг сонсох үедээ пастор, ахлагч нар ер судалж шалгалгүйгээр шүүж, ялладаг. Эзэний үгийн ямар өгүүлбэрийг пастор, ахлагч нар хэрэгжүүлж байна вэ? Хэрвээ пастор, ахлагч нар Бурханд үнэхээр итгэдэг байсан бол, хэрвээ Бурханаас жаахан ч гэсэн эмээдэг байсан бол ийм худал үг тараахгүй байсан, мөн тэд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэхгүй байх байсан. Энэ бол бодит баримт. Пастор, ахлагч нар бол орчин үеийн фарисайчууд. Энэ туйлын үнэн!

Кино зохиолын асуулт, хариултаас эш татав

Тухайн үед Иудейн фарисайчууд судрыг байнга тайлбарлаж, синагог дахь итгэгчдийн төлөө залбирдаг байсан. Тэд ч бас бусад хүнд шүтлэгтэй мэт харагддаггүй байсан гэж үү? Тэгтэл яагаад Эзэн Есүс, хоёр нүүрт фарисайчууд золгүй еэ хэмээн хэлж, тэднийг илчлэн хараасан юм бол? Эзэн Есүс тэдэнд зүй бус хандсан юм биш биз? Эзэн Есүсийн үг үнэн гэдэгт хүмүүс итгэдэггүй гэж үү? Эзэн Есүс буруу зүйл хийсэн гэж хүмүүс одоог хүртэл сэжиглэдэг үү? Пастор, ахлагч нар хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд мөн эсэхийг ялгаж танихын тулд тэд бусад хүнд гадна талдаа яаж хандаж байгааг харах нь хангалтгүй. Хамгийн гол нь тэд Эзэнд болон үнэнд хэрхэн хандаж байгааг нь харах явдал юм. Тэд гаднаа итгэгч нарыг хайрлан энэрч байж болох ч Эзэнийг гэх хайр тэдэнд бий юу? Хэрвээ тэд хүмүүсийг зэгсэн хайрлаж энэрдэг боловч Эзэн болон үнэнд хандахдаа уйтгар гуниг, үзэн ядалтаар дүүрэн байж, эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурханыг шүүж, ялладаг бол тэд хоёр нүүртэй фарисайчууд биш гэж үү? Тэд антихристүүд биш үү? Тэднийг гаднаас нь харахад номлож бас шаргуу ажиллаж байгаа мэт санагдах ч энэ нь хэрэв титэм авч, шагнал хүртэхийн төлөө байдаг бол тэд Эзэнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч байдаг гэсэн үг мөн үү? Хэн нэг хүнийг хоёр нүүртэй эсэхийг ялгаж танихын тулд гол нь түүний зүрх сэтгэл доторхыг харж, санаа зорилгыг нь анзаарах хэрэгтэй. Энэ бол ялгаж танихад хэрэгтэй хамгийн чухал зүйл юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг шалгадаг. Тиймээс тухайн хүн Эзэнийг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг эсэхийг харахад хамгийн гол нь тэр хүн Түүний үгийг хэрэгжүүлж, баримталдаг мөн Түүний тушаалыг сахьдаг эсэхийг харах, түүнчлэн тэр хүн Эзэн Есүсийг өргөмжилж, Эзэн Есүсийг гэрчилж, Бурханы хүслийг дагадаг эсэхийг харах ёстой. Фарисайчууд синагог дах хүмүүст Судрыг байнга тайлбарлаж, бүх зүйлд Библийн дүрмийг баримталж хүмүүсийг хайрлаж энэрдэг байсныг бид мэднэ. Гэвч бодит байдал дээр тэдний хийж байсан бүх зүйл Бурханы үгийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы тушаалыг дагахын төлөө биш, харин хийж байгаагаа хүмүүст харуулахын тулд байсан юм. Эзэн Есүс тэднийг илчлэх үедээ ингэж хэлсэн: “Харин тэд хамаг ажлаа хүмүүст харуулахын тулд хийдэг: тэд сахиусаа өргөсгөж, хувцасныхаа унжлагыг томсгодог” (Матай 23:5). Тэр тусмаа тэд урт удаан залбирал үйлдэхийн тулд синагогт болон гудамжны үзүүрт санаатайгаар зогсдог байсан. Тэд мацаг барих цагаар зориуд гунигтай царай гаргаж, ингэснээр бусад хүн мацаг барьж байгааг нь мэдэх боломжтой байсан. Тэд бүр хүмүүст харагдахын тулд сайн гэсэн үйлийг гудамжинд санаатайгаар хийдэг байсан. Жишээ нь тэд “гараа анхааралтай угаагаагүй бол хоол идэж болохгүй” гэх мэт эртний уламжлал хийгээд шашны зан үйлийг үргэлжлүүлэн баримталсан. … Бусдын дэмжлэгийн авч, өөрсдийгөө шүтүүлэхээр хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд фарисайчууд зүсээ хувиргахын тулд жаахан зүйлийг хэтрүүлэн давсалж, зөвхөн шашны мөргөл, дуулал, магтаал эсвэл өвөг дээдсийн уламжлалыг баримтлахад хүмүүсийг хөтөлдөг ч Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримтлах, үнэний бодит байдал ороход нь хүмүүсийг хөтөлдөггүй байв. Түүнээс гадна тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд шүтэн мөргөхөд хүмүүсийг хөтөлж байгаагүй. Тэдний хийж байсан бүх зүйл нь итгэгчдийг төөрөгдүүлж мэхлэх гэсэн гадаад талын үйлдлүүд байлаа. Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалж үлдэхийн тулд шүтлэгтэй дүр эсгэж байсан ч үнэндээ Бурханы хууль болоод тушаалуудыг “Библийг хамгаалах” нэрийн дор илэрхий үл хэрэгсдэг байв. Тэд Эзэн Есүсийг дагах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийн, цуурхал зохиож, хуурамч гэрчлэл хийж, Эзэн Есүсийг улайран яллаж, хилсээр гүтгэсэн. Эцэст нь тэд бүр Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдсан! Фарисайчуудын хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг мөн чанар нь ингэж бүрэн илчлэгдсэн. Тэдний антихрист мөн чанар нь ингэж бүхэлдээ илэрсэн. Энэ нь, фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй, урван тэрслэгч, зальтай, хорон санаатай байсныг харуулж байна. Тэд бүгд Бурханы замыг хөсөр орхиж, хүмүүсийг хуурч мэхлэн, хорьж байсан хуурамч хоньчид! Тэд итгэгчдийг хуурч, хүлж баглан, Бурханыг эсэргүүцэхийн тулд шашны ертөнцийг хянаж бие махбодтой болсон Христийг улайран үгүйсгэж, яллаж, үзэн яддаг байсан. Энэ нь, тэд өөрсдийн гэсэн тусгаар хаанчлалыг бий болгохыг хүсэж байсан антихристүүд гэдгийг хангалттай нотолно!

Одоо бид өнөө үеийн шашны пастор, ахлагч нартай фарисайчуудын хоёр нүүр гаргаж байсан янз бүрийн төрхийг харьцуулан тодорхой харахдаа, тэд фарисайчуудтай яг адил бөгөөд тэд бүгд Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй буюу Эзэний тушаалыг дагадаггүй, мөн Эзэнийг өргөмжилж, Эзнийг гэрчилдэггүйг нь олж мэдсэн биш үү? Тэд бол ердөө л Библид сохроор итгэж, Библийг шүтдэг, Библийг өргөмжилдөг хүмүүс. Жишээ нь, байнгын үйлчлэл, өглөөний харуул, талхаа хуваах, Ариун Зоог барихад оролцох гэх мэт ердөө л шашны янз бүрийн зан үйлийг тэд баримталдаг. Тэд хүмүүст, номхон хүлцэнгүй, тэвчээртэй, шүтлэгтэй, хайр энэрэлтэй байх тухай ярихад анхаардаг ч сэтгэл дотроо Бурханыг хайрладаггүй, түүнчлэн Бурханыг дуулгавартай дагадаггүй, Бурханаас эмээх сэтгэл тэдэнд огт байхгүй. Тэдний ажил болоод номлол нь Библийн мэдлэг, шашны онолыг баримтлах, тайлбарлахад л чиглэдэг. Гэвч Эзэний үгийг хэрхэн хэрэгжүүлэх, мэдэрч туулах, Эзэний тушаалыг хэрхэн дагах, Эзэний үгийг хэрхэн түгээж, гэрчлэх, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрхэн дагах, Бурханыг хэрхэн үнэнчээр хайрлаж, дуулгавартай дагаж, шүтэн мөргөх болон Эзэн Есүсийн хүн төрөлхтнөөс шаарддаг тэр бүх зүйлийн тухайд тэд Эзэний санаа зорилгыг эрэлхийлдэггүй, судалдаггүй бас ухаж ойлгодоггүйн дээр түүнийг хэрэгжүүлэх буюу дагаж мөрдөхөд хүмүүсийг хөтөлдөггүй. Библийн мэдлэг хийгээд шашны онолыг номлон газар сайгүй явж буй тэдний зорилго нь өөрсдийгөө гайхуулж, өөрсдийгөө өргөмжилж, бусдаар өөрсдийгөө үнэлүүлж, шүтүүлэх явдал. Тиймээс Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэхэд нь тэдгээр пастор, ахлагч шашны ертөнц дэх байнгын эрх мэдлээ ихэсгэх, мөн итгэгчдийг хянах, тусгаар хаант улсыг байгуулах санаархлынхаа төлөө Эзэн Есүсийн үгийг илт зөрчиж, Төгс Хүчит Бурханы талаар цуурхал зохиож, Түүнийг шүүж, дайрч, доромжилж, үнэн замыг эрэлхийлж, судлах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийсэн. Жишээ нь, Эзэн Есүс ухаалаг охид байхыг хүмүүст зааж өгсөн: Хэн нэг нь “Сүйт залуу ирлээ” гэж орилоход тэд гадагш гарч Түүнийг угтан авах хэрэгтэй. Гэвч пастор, ахлагч нар Эзэн Есүс хоёр дахь удаагаа ирсэн тухай мэдээг сонссоныхоо дараа сүмээ битүүмжилж, үнэн замыг эрэлхийлж судлахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн! Эзэн Есүс ийн хэлсэн: “бусдыг өөр шигээ хайрла.” Тэд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ах, эгч нарыг гүжирдэн гүтгэж, зодоход итгэгчдийг турхирсан. Худал хэлэхгүй, хуурамч гэрчлэл хийхгүй байхыг Эзэн Есүс хүмүүст захисан боловч, пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханыг гүтгэхийн тулд бүх төрлийн худал үг зохиож, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаахын тулд адгийн ХКН-тай хуйвалдсан... Эндээс бид шашны пастор, ахлагч нарын хэлсэн, хийсэн зүйлс Эзэний сургаалыг тэр чигт нь зөрчсөнийг харж болно. Тэд хоёр нүүрт фарисайчуудтай яг адилхан. Тэд бүгд бусдыг сохроор удирдаж, Бурханыг эсэргүүцэн бусдыг мэхэлдэг хүмүүс юм.

Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ийн хэлдэг: “Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”). Шашны эдгээр пастор, ахлагч гаднаа номхон хүлцэнгүй, тэвчээртэй, хайр энэрэлтэй мэт харагдах ч сэтгэл дотроо урван тэрслэлт, заль мэх, хорон муу санаагаар дүүрэн байдаг. Тэд “үнэн замыг хамгаалах, сүргээ хамгаалах” нэрийдлээр Төгс Хүчит Бурханыг илт эсэргүүцэж, ялладгийн дээр шашны ертөнц дэх байнгын эрх мэдэл болон өөрсдийн тусгаар хаант улсыг байгуулах зорилгодоо хүрэхийн тулд итгэгчдийг хянахаар зорьж төлөвлөдөг. Үнэн хийгээд Бурханыг үзэн яддаг, хоёр нүүртэй эдгээр фарисайчууд бол эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын үр дүнд илэрсэн Бурханыг эсэргүүцэгч зөрүүд бүлэг антихрист яалт ч үгүй мөн. Тиймээс Бурханд жинхэнээсээ итгэдэг хүн бүхэн тэдний хоёр нүүртэй мөн чанар болон сатаны, антихрист уг чанарыг ялгаж таньж сурах хэрэгтэй. Тэдэнд дахин хууртаж, будилж, хязгаарлуулж бас тэдний хяналтад автаж болохгүй. Та бүхэн үнэн замыг эрж хайж, судалж эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч Бурханы сэнтийн өмнө эргэж очих хэрэгтэй!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 37: Хэдийгээр пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт фарисайчуудын замаар алхдаг боловч бид тэдэнд биш, харин Эзэн Есүст итгэдэг, иймд биднийг ч бас фарисайчуудын замаар алхдаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ? Шашин доторх итгэлээрээ дамжуулан бид үнэхээр аврагдаж чадахгүй юу?

Дараах: Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх