2. Бурханы тухай мэдлэгт хэрхэн хүрч болох вэ?

Холбогдох Бурханы үг:

Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй; энэ нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үг чинь харыг цагаан, цагааныг хар болтол маргаж чадахуйц үнэхээр ухаалаг байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн сурч авсан зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай ч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдог бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, Бурханыг мэдэхийн тулд ямар түвшинд хүрэх ёстойг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй, хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Гэхдээ Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд гарч ирэхгүй юм уу эсвэл бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн ганц хоёрхон хүн байгаа бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно. Гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй; хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдэрнэ. Хүмүүсийн хувьд, үнэн болон амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болохын тулд туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болдог; энэ үед л хүний олж авсан мэдлэг үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодитой танин мэдэхүй, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Тийнхүү Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг мэдэх үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно... Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг... Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Бурхан бие махбодтой болоод ажиллах үед Бурханд юу байдаг, Бурхан юу болох, Түүний мөн чанар, зан чанарт хүмүүс хамгийн сайн хүрч, харж чаддаг гэдгийг мэдэж ав. Энэ бол Бурханыг мэдэх хамгийн сайхан боломж. Урьд нь хүмүүс Бурханы үйлдэл, зан чанарыг мэдэхийг хүсдэг боловч Түүнд хүрч чаддаггүй учраас үүнийг хийхэд хэцүү байдаг гэж хэлж байсан. Мосе анх Еховагийн талаар олж мэдэж, Түүний зарим үйлдлийг харах үедээ хэр их бодитой мэдлэгтэй байсан бэ? Өнөөгийн хүмүүсийнхээс их байсан уу? Өнөөгийн хүмүүсийнхээс илүү бодитой байсан уу? Мэдээж үгүй. Тухайн үед Еховаг ажиллах үед Түүний үйлдэл Израильд асар ихээр илчлэгдэж байсан; Ехова гайхамшиг үзүүлж байгааг олон хүн харсан бөгөөд Түүний ардаас Еховагийн сүүдрийг харсан хүмүүс байсан. Олон хүн бас тэнгэрэлчүүдийг харсан боловч хэд нь Бурханыг мэдэж авсан бэ? Хэтэрхий цөөхөн! Бурханыг үнэхээр мэддэг хүн бараг байгаагүй. Зөвхөн эцсийн өдрүүдийн хүмүүс л Бурханыг махбодод байх үед нь Түүний ажлыг туулсан туршлагаасаа Бурханы талаар нэлээд мэдлэгтэй болсон, учир нь Бурхан Өөрөө ямар ажил, ямар хэмжээгээр хийдэг; Өөрийнх нь хүсэл юу болох, хүн төрөлхтөнд хандах Өөрийнх нь хандлага ямар болох; хүн төрөлхтний завхарсан байдал, мөн чанарын талаар хүнтэй нүүр тулж ярьдаг... Хүмүүс эдгээр зүйлээр дамжуулан Бурхан үнэхээр ийм Бурхан, хүн төрөлхтнөөс Түүний хүсдэг зүйл нь үнэхээр ийм; Түүний зан чанар үнэхээр ийм; Түүний үйлдэл үнэхээр гайхамшигтай; Түүний мэргэн ухаан үнэхээр маш гүнзгий; хүн төрөлхтнийг өршөөх Түүний өршөөл үнэхээр маш бодитой гэдгийг харж чаддаг. Энэ удаад эдгээр зүйлийг үнэхээр туулж болно. Тэдгээр нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр, хүлээцтэй байдал үнэхээр хязгааргүй, хүмүүсийг аврах Түүний хүсэл бүхэлдээ ажил, үгэнд нь агуулагдаж байдаг гэдгийг туулах боломж олгодог; тэдгээр нь хүмүүст үүнийг бодитоор туулах боломж олгодог. Тиймээс бие махбодтой болохын мөн чанарын талаарх чиний мэдлэг Бурхан бие махбодтой болсон үеийнх байдаг. Өөр цаг үеэс ирсэн ямар ч мэдлэг бодитой бус. Бие махбодтой болох ажил дуусаж, Түүнийг явсны дараа чи Бурханы ажлыг туулах гэж оролдвол одоогийнх шиг бодитой байхгүй, учир нь одоо чи бие махбодтой болсон Бурхан ажиллаж байгааг өөрийн нүдээр харж чадах бөгөөд энэ нь үнэхээр бодит юм; түүнээс гадна Бурхан байнга ингэж нүүр тулж ажилладаг бөгөөд хүмүүс үүнийг аажмаар өөрийн биеэр туулж эхэлдэг... Тиймээс хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсэж байгаа бол чиний хувьд тэгэх хамгийн үр ашигтай цаг үе нь бие махбодтой болсон Бурхан ажиллаж байгаа үе билээ. Чи харж, хүрч, сонсож чадна, бас гүн гүнзгий мэдэрч чадна. Бие махбодтой болсон Бурханы ажил дууссан үед хэрвээ чи Ариун Сүнс хэрхэн ажилладгийг туулахаар оролдож, эргэн эргэцүүлэхийг оролдсоор байвал энэ нь одоогийнх шиг гүн гүнзгий биш байхын сацуу ойлголт чинь нимгэн байх болно. Тэр үед, Тэрээр хүмүүсийн завхарсан зан чанарыг л цэвэршүүлнэ, тэгээд нэгэнт цэвэршсэн хүмүүс нэмэлт хэдэн үнэнийг ойлгож, олж авсан үнэнийг амьдралынхаа суурь болгох, завхарсан зан чанараа өөрчлөхөд ашиглаж чадна—гэвч чи Бурханыг яаж ч хайрлалаа гээд тэр үед Түүний талаарх ойлголтдоо нэг их ахиц гаргахгүй. Энэ нь махбод болоод ажиллаж байх үед нь Бурханыг мэдэх шиг үр ашигтай байхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайр”-аас эш татав

Есүсийг дагах хугацаанд Петрт Есүсийн талаар олон санаа бодол төрсөн бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Петр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан хэдий ч түүний ойлголт зарим талаар тодорхой бус байсан тул тэрээр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн юм. Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй, тэдгээрийг тодорхой мэдээгүй. Есүсийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Есүсийн хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангалт, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан. Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас эш татав

Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авахыг хүсэж байвал зөвхөн Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы урьд нь гүйцэтгэсэн ажлын тухай түүх төдийхнөөр өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм маягаар мэдэх гэж оролдвол Бурханд хязгаар тавьж, Түүнийг хязгаарлаж байна. Чи Бурханыг маш өчүүхэн зүйл гэж харж байна. Ингэх нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд чанарыг ч тэр, бас Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь ийм ойлголт нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ойлголт чинь хязгаарлагдмал цар хүрээтэй бол хүлээн авч чадах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Ийм учраас чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиргааны цар хүрээ, Түүний удирдаж, захирдаг бүх зүйл гээд энэ бүхнийг чи ойлгохоор эрж хайх ёстой. Ийм зүйлээр дамжуулан чи Бурханы бүх үйлдлийг ойлгож авах ёстой. Ийм ойлголттой байхад Бурхан бүх зүйлийн дундаас бүх зүйлийг захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрч, бас чи бүх зүйлийн нэг хэсэг, нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Өмнөх: 1. Бурханыг мэдэх гэж юу болох, Бурханыг мэдэхийн ач холбогдол юу вэ?

Дараах: 3. Бурханыг мэддэггүй бүх хүн Бурханыг эсэргүүцдэг гэж яагаад хэлдэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх