Асуулт 34: Шашны пасторууд болон ахлагчид Библийн талаар дорвитой мэдлэгтэй байдаг; тэд судрыг хүмүүст байнга тайлбарлаж, тэднээр Библийг сахиулдаг. Тэгвэл Библийг тайлбарлаж, өргөж байгаа нь үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж байгаа хэрэг үү? Шашны пасторууд болон ахлагчдыг яагаад хоёр нүүртэй фарисайчууд гэж хэлдэг вэ? Бид үүнийг ойлгохгүй хэвээр байна—бидэнд хариулж өгнө үү?

Хариулт:

Хүмүүст Библийг тайлбарлах нь буруу биш. Гэхдээ тэд Библийг тайлбарлах зуураа чухамдаа Бурханыг эсэргүүцэх үйлдэл хийдэг. Энэ ямар хүмүүс гээч нь вэ? Эд хоёр нүүртэй фарисайчууд биш үү? Тэд Бурханыг эсэргүүцдэг антхихристүүд биш гэж үү? Яагаад Библийг тайлбарлангаа Бурханыг эсэргүүцэж байгаа юм бэ? Яагаад энэ нь Бурханыг яллаж байгаа хэрэг вэ? Үүнийг ойлгож ухаардаггүй, Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, гэрчлэл хийж буй хэрэг гэж боддог хүмүүс байсаар л байна. Тухайн үеийн Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болоод фарисайчууд бүгд хүмүүст бичвэрийг байнга тайлбарлаж өгдөг, бичвэр судлаач, мэргэжилтнүүд байсан. Библийг тайлбарлах нь өөрөө Бурханыг өргөмжилж Түүнд гэрчлэл хийж буй хэрэг юм бол Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед нь тэд яагаад Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж эцэст нь Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд засгийн газартай хуйвалдсан юм бол? Өнөө үеийн шашны пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг, Библийг олон жил тайлбарлаж ирсэн. Хэрвээ Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийж байгаа хэрэг юм бол Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, Өөрийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэх үед нь яагаад тэд эрж судлалгүй, оронд нь эсэргүүцэж ялласан юм бол? Энд ямар асуудал байна вэ? Энэ нь бүх итгэгчийн эргэцүүлж бодох ёстой ноцтой асуудал биш гэж үү? Цаашлаад, хэрвээ шашны удирдагчид Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, гэрчилсэнтэй адил юм бол, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ирэхдээ сүмд яагаад ажиллаагүй юм бол? Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирчихсэн мөртөө яагаад сүмд ажиллахгүй байгаа юм бол? Энэ нь шашны удирдагчид Бурханыг огт өргөмжилдөггүй Түүнд гэрчлэл хийдэггүй, дээр нь хоёр нүүртэй, бардам ихэрхүү фарисайчууд учраас тэр юм. Тэд бол шашныг хянаж, Бурханыг эсэргүүцдэг антихристүүд! Тэд Бурхан байдгийг эсвэл, Бурханд гэрчлэл хийдэг дуу хоолой шашны ертөнцөд байхыг зөвшөөрнө гэж үү? Бие махбодтой болсон Христ шашин руу ирж, сүмд ажиллаж, номлосон бол Түүнийг баривчилж эрх баригч намд хүлээлгэж өгөөд загалмайд цовдлох байсан нь гарцаагүй. Хэрвээ хүмүүс Бурханд гэрчлэл хийхээр сүм рүү очсон бол тэднийг баривчилж хяхан хавчих байсан нь дамжиггүй. Эзэн Есүс ийн хэлсэн: “Харагтун, Би та нарыг чонон дундах хонь шиг илгээж байна” (Матай 10:16). Хүмүүс энэ баримтыг тодорхой харахгүй байна гэж үү? Бурханыг эсэргүүцэж, ялласан шашны фарисайчуудын баримтаас харахад Библийг өргөмжлөх нь Бурханд гэрчлэл хийж буй хэрэг мөн үү, үгүй юу гэдгийг бид харж чаддаг байх хэрэгтэй. Бурханыг жинхэнээсээ өргөмжилдөг, Түүнийг гэрчилдэг хүн Бурханыг эсэргүүцэж чадах уу? Тийм хүн Бурханыг дайснаа гэж үзэх үү? Түүнээс гадна, Библи Бурханы үгээс гадна хүний олон үгийг ч бас дотроо агуулдгийг бид бүгд мэддэг байх ёстой. Тиймээс Библийг өргөмжлөх, Бурханыг өргөмжлөх хоёр нь адил зүйл биш. Библийг баримтлах, Эзэний тушаалыг дагах нь хоорондоо адилгүй. Шашны фарисайчууд Библийг тайлбарлахдаа Библи дэх хүний үгийг тайлбарлаж, Библийн мэдлэг, шашны онолыг тайлбарлаж, хүний үгийг номлож, гэрчлэл хийхэд л анхаардаг мөртөө Библи дэх Бурханы үг, Бурханы илэрхийлсэн үнэнийг түгээж, Түүнийг гэрчлэхэд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Үүнийг гэтэл Бурханыг өргөмжилж, Түүнийг гэрчилж буй хэрэг гэсээр байх уу? Энэ нь Бурханыг эсэргүүцэж Түүнээс урваж буй хэрэг биш үү? Тиймээс Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, гэрчилж буй хэрэг гэж боддог бүх хүн сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй, асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй гэсэн үг. Тэд бүгд шашны удирдагчдыг шүтэж, тэдэнд сохроор итгэж, дагадаг төөрөлдсөн хүмүүс юм. Энэ баримт биш үү?

Тухайн үед Иудейн фарисайчууд Библийн мэдлэг, сургаалыг тайлбарлаж шашны зан үйлд оролцон, шашны дүрэм журам хийгээд хүний уламжлалыг мөрдөхөд зөвхөн анхаараад, Бурханы тушаалыг хөсөр орхиж, Бурханы замаас хазайсан. Ингээд Эзэн Есүсийг ирэхэд тэд Эзэн Есүсийг улангасан эсэргүүцэж яллаад, Түүнийг загалмайд цовдолсон. Үр дүнд нь тэд Бурханд хараагдаж шийтгүүлсэн. Өнөөгийн шашны пастор, ахлагч нар Библийг байнга тайлбарлаж Библийг хүмүүст гэрчилдэг ч гэлээ, Бурханы үгийг түгээж гэрчлэх буюу Эзэн Есүсийн хүсэл болон хүнд тавьдаг Түүний шаардлагыг номлоход анхаарлаа хандуулдаггүйн дээр Эзэн Есүсийн бурханлаг мөн чанар болон хайр татам чанарыг ховорхон гэрчилдэг. Тэд Эзэний үгийг хэрэгжүүлж, мэдэрч туулахыг хүмүүст заадаггүй, түүнчлэн Эзэний тушаалыг хэрхэн баримталж, Бурханы хүслийг хэрхэн дагахад анхаарлаа хандуулдаггүй. Тэд Библи дэх хүний үгийг тайлбарлаж, өргөмжлөхөд л анхаарч, Библи дэх хүний үгэнд Бурханы үг мэт хандах, мөн хэрэгжүүлж дагах ёстой үнэн мэт хандахыг бусдад захидаг. Тэд Библи дэх Бурханы үгийн оронд эгэл хүний үгэнд суурилж ихэнх асуудлыг шийддэг. Тэд Бурханы үгийг голж, эсэргүүцэхдээ Библи дэх хүний үгийг ашигладаг. Жишээ нь, тэнгэрийн хаанчлалд орох тухай асуудал дээр, Эзэн Есүс хүмүүст маш тодорхой хэлсэн байдаг: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Гэтэл пастор, ахлагч нар Эзэн Есүсийн үгийг тусад нь ялгаад Библи дэх хүний үгийг тэнгэрийн хаанчлал руу орох үнэн болон стандарт хэмээн үзэж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд зөвхөн Эзэний төлөө махран зүтгэж ажиллах хэрэгтэй гэж хүмүүст заадаг. Тэд Бурханы үгийг орлуулахын тулд хүний үгийг ашиглаж, Бурханы үгийг голж, үр дүнд нь хүмүүс замаа алддаг. Энэ бол Бурханыг эсэргүүцдэг шашны пастор, ахлагч нарын хамгийн тэрслүү, хорлонтой тал юм. Тэд Библийг хам сэдвээс нь салган тайлбарлаж Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахын тулд Библи дэх хүний үгийг ашиглаж, итгэгчдийг мэхэлж, хүлж, хянаж, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж, хүлээн зөвшөөрөхөд нь саад хийхээр байдгаараа хичээн, тэднийг өөрсдийн хяналтад хөдөлгөхгүйгээр барьдаг. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, ‘Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой’ гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”). Баримтуудыг харахад шашны пастор, ахлагч нар Библийг тайлбарлаж байгаа нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг гэж бид яаж хэлж болох вэ? Тэд Библийг буруу ташаа тайлбарлаж, Бурханыг эсэргүүцэх гэж хам сэдвээс нь тусад нь салгахын тулд Библийг тайлбарлах боломжийг ашигладаг. Үнэн замыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэж очих гэсэн хүмүүст тэд хэдийнээ саад тотгор болсон бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлаар антихрист гэдэг нь гарцаагүй илчлэгдсэн. Хүмүүс энэ баримтыг тодорхой харахгүй байна гэж үү?

Хүмүүсийн үзлээр бол, Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэхтэй адил боловч фарисайчууд болон шашны удирдагчид Библийг тайлбарлаж байгааг харах юм бол энэ нь тийм биш гэдэг нь бидэнд ил байна. Шашны фарисайчуудын өргөмжилж гэрчлэл хийж байгаа зүйл нь Библи болохоос Бурхан биш. Тэдний номлол нь голдуу Библи дэх хүний үгийг тайлбарладаг болохоос Бурханы үгийг биш. Тэд Бурханы үгийг орлуулж бас эсэргүүцэхийн тулд Библи дэх хүний үгийг ашигладаг ба Бурханыг эсэргүүцэж, Түүний талаар дүгнэлт хийхийн тулд Библи дэх хүний үгийг хам сэдвээс нь салгадаг. Библийг тайлбарлаж буй тэдний зорилго нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэх явдал биш, харин хүмүүсийг мэхэлж, хянаж, өөрсдийн жигшүүртэй зорилгод хүрэх юм. Библийг ийм байдалтай тайлбарлах нь Бурханыг эсэргүүцэж муу муухайг хийж буй хэрэг мөн! Тиймээс тэд Бурханыг ажиллахаар ирэх үед хүмүүсийг Библид сохроор итгүүлж, Библийг баримталдаг болгож, Бурханыг эсэргүүцдэг замаар алхуулан, хүмүүсийг бат атгасаар байхын тулд Библийг ашигладаг. Энэ нь, фарисайчууд хийгээд шашны удирдагчдын Библийг тайлбарлаж буй нь Бурханыг эсэргүүцэж байгааг харуулж байна. Тэд Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, өөрсдийн тусгаар хаанчлалыг бий болгохын тулд Библи дэх хүний үгийг хам сэдвээс нь бүрэн салгадаг. Тэгвэл Бурханыг өргөмжилж гэрчлэхийн тулд Библийг хэрхэн тайлбарлах нь зохистой вэ? Библид тэмдэглэсэн зүйлс бол Бурханы ажил болон Бурханы тухай гэрчлэл юм. Библийг тайлбарлана гэдэг нь Библи дэх Бурханы үг хийгээд Библи дэх үнэний дагуу Бурханыг өргөмжилж гэрчлэхийг хэлнэ. Энэ нь Библи дэх Бурханы үгийг түгээж гэрчлэх явдал юм. Энэ нь Бурханы шаардлагад нийцүүлэн, Бурханы үгэнд суурилж Бурханы санаа зорилгыг ярилцах, мөн Бурханы үгэн дэх үнэнийг ярилцах явдал юм. Энэ нь Бурханы ажил болоод Түүний зан чанарын талаарх хүмүүсийн гэрчлэлийг дамжуулж, мөн Бурханы мөн чанар, Түүний хайр татам байдлыг гэрчлэх явдал юм. Энэ нь Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг хөтлөх, ингэснээр Бурханы үгийн бодит байдалд орох боломжийг тэдэнд олгох явдал юм. Энэ нь Эзэн Есүсийг өргөмжилж, Түүнийг бүх зүйл дээр гэрчлэх явдал юм. Библийг зөвхөн ийм замаар тайлбарлах нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэн, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд жинхэнээсээ үйлчилж буй хэрэг болно. Библи дэх хүний үгийг зөвхөн лавлах болон хавсралт мэтээр ашиглаж болох бөгөөд Бурханы үгтэй харьцуулж хэрхэвч болохгүй. Гэвч шашны пастор, ахлагч нар Библи дэх хүний үгийг тайлбарлахад л анхаардаг. Тэд Библи дэх хүний үгийг Бурханы үг, үнэн мэт үзэж, тэдгээрийг өөрсдийн зан авирын стандарт, асуудлыг шийдэх арга замын үндэс суурь болгодог. Гэвч тэд Бурханы үгийг ховорхон дурддаг бөгөөд Бурханы үгийг орлуулахын тулд Библи дэх хүний үгийг ашиглаад Бурханы үгийг орхидог. Библийг ингэж тайлбарлах нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг үү? Энэ нь зөвхөн хүнийг өргөмжилж, гэрчилж буй хэрэг биш үү? Дээр нь тэд Библийг тайлбарлахдаа гайхуулж сайрхахын тулд шашны онол, Библид гардаг дүр, байршил болон түүхэн нөхцөл байдлыг л тайлбарладаг. Энэ нь зөвхөн хүмүүсийг мэхэлж урхидаж буй хэрэг биш үү? Энэ нь өөрсдийгөө хүмүүсээр шүтүүлж, дагуулж байгаа хэрэг биш үү? Урьд цагт, хоёр нүүртэй тэдгээр фарисайчууд хүмүүсийг мэхэлж удирдахын тулд Библийг буруугаар тайлбарлах боломжоо ашиглаж, эцэст нь итгэгчдийг, хүнийг дагаж Бурханыг эсэргүүцэх зам руу аваачиж, Иудейн шашныг Бурханыг эсэргүүцдэг тусгаар хаанчлал болгож хувиргасан. Эцсийн өдрүүдэд шашны пастор, ахлагч нар мөн л хүмүүсийг Библид сохроор итгүүлж, шүтүүлэхийн тулд Библийг тайлбарлах давуу талаа ашиглаж, хүмүүсийн сэтгэл дэх Бурханы байр суурийг орлуулахын тулд Библийг ашиглан, Эзэнийг үгээс урваж, Бурханыг эсэргүүцэх замд итгэгчдийг өөрийн эрхгүй оруулахаас гадна, шашны ертөнцийг Бурханыг эсэргүүцдэг тусгаар хаанчлал буюу Бурханы ажлыг эсэргүүцдэг бат бөх цайз болгон хувиргаж байна. Библийг ингэж тайлбарлаж байгаа нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханыг эсэргүүцэж, өөрсдийн тусгаар хаанчлалыг байгуулж буй антихрист фарисайчуудын заль мэх гарцаагүй биш үү? Үүнийг Бурханыг өргөмжилж, гэрчилж буй хэрэг гэж хэлж яаж болох вэ? Бурханыг эсэргүүцдэг шашны фарисайчуудын заль мэх нь хүмүүсийг мэхэлж хянахын тулд Библийг буруу ташаа тайлбарлах боломжийг ашигладагт нь оршдог. Библи бол угтаа Бурханы гэрчлэл; бидний үзлээр бол хүн Библийг яаж ч тайлбарлалаа гээд Бурханыг үргэлж гэрчилж байдаг. Гэвч хоёр нүүртэй фарисайчууд хүмүүсийн энэ үзлийг далимдуулан, Библийг өргөмжилж, гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэд Бурханыг орлуулж, Бурханыг эсэргүүцэн хүмүүсийг мэхлэхдээ Библийг ашигладаг. Энэ нь Библид сохроор итгэж, Библийг шүтэхэд хүмүүсийг хүргэдэг бөгөөд, хүмүүс тэдэнтэй адил Библи судлаачдад шүтэн мөргөж, тэднийг дагахад хүрч, улмаар Бурханаас урвадаг. Энэ бол Бурханыг эсэргүүцэж хүмүүсийг хуурах Сатаны хамгийн тэрслүү, зальжин мэх бөгөөд хүмүүсийн хувьд нэвт харахад хамгийн хэцүү, хуурч мэхлэгдэхэд хамгийн хялбар тал юм.

Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг харцгаая: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”). “Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”). Шашны пастор, ахлагч нар Библийг байнга тайлбарладаг ч гэлээ, тэд үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг хүмүүс биш гэдэг нь илэрхий. Тэд бол гарцаагүй хоёр нүүртэй фарисайчууд. Тэд хүмүүсийг мэхэлж, хянаж, хүлж, хохироодог хуурамч хоньчид, ажилчид юм. Тэд Христийг үгүйсгэж, Христийг яллаж, бүр цаашилбал Бурханыг эсэргүүцэж, Түүнд дайсагнахад хүмүүсийг хөтөлж, улмаар тэднийг Сатаны хамсаатан, утсан хүүхэлдэй болгодог. Энэ нь илэрхий баримт бус уу?

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Пастор, ахлагч нарын Библийг тайлбарлаж, өргөмжилж байгаа нь Эзэнийг өргөмжилж, гэрчлэхтэй адилгүй тул Эзэнийг үнэхээр өргөмжилж, гэрчлэх гэдэг нь юу юм бэ? Үнэхээр Эзэнийг гэрчилж, өргөмжлөх нь бид Библийг яаж тайлбарладагтай хамаагүй. Гол нь бид Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүний ажлыг туулж, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж чаддаг эсэх юм. Хэрвээ хүмүүс үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг бол Ариун Сүнсний гэгээрэл болон Бурханы үгийн талаарх жинхэнэ туршлага, мэдлэгийг олж авна. Энэ мэдлэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар бий болдог. Энэ бол Бурханы талаарх жинхэнэ мэдлэг юм. Эдгээр бодит туршлага, гэрчлэлийг ярилцах нь Бурханыг үнэхээр өргөмжилж, Түүнийг гэрчилж байна гэсэн үг юм. Бурханыг өргөмжилж, гэрчилдэг хүмүүсийн ярьдаг зүйл өөрсдийнх нь үзэл, төсөөлөл, логикоос гарч ирдэггүй; энэ нь мэдээж Бурханы үгийн талаарх үгчилсэн тайлбараас нь, эсвэл теологийн хоосон онолоос гарч ирдэггүй. Тэд Библид өгүүлсэн Бурханы үгийг ярилцаж, Бурханы хүсэл, хүмүүст тавих Түүний шаардлага, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ярилцан, бидэнд Бурханы хүсэл, зан чанарыг ойлгож, Бурханыг үнэхээр мэдэх боломж олгодог. Энэ нь бидэнд Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлах боломж олгодог. Иймэрхүү библийн тайлбар, Бурханы үгийн талаарх яриагаар Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчилж болно. Гэвч пастор, ахлагч нар Библийг тайлбарлах үедээ Бурханы үгийн үнэний бодит байдлыг үнэхээр ярьж чадах уу? Бурханы хүслийг ярьж чадах уу? Бурханы зан чанарыг гэрчилж чадах уу? Тэд бидэнд Бурханыг мэдүүлж, биднээр Бурханыг дуулгавартай дагуулж, хүндлүүлж чадах уу? Шашны нийгэмлэг дэх ихэнх пастор, ахлагч үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг гэдгийг баримтууд бидэнд харууллаа; тэр нь тэдний жинхэнэ уг чанар юм. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, эсвэл Түүний ажлыг туулдаггүй. Түүний хүсэл юм уу шаардлагыг огтхон ч ойлгодоггүй, мөн Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг гарцаагүй ойлгодоггүй. Тиймээс тэд Бурханы талаар ямар нэг жинхэнэ мэдлэгийг ярьж чаддаггүй, Эзэн Есүсийн бурханлаг мөн чанар, эсвэл хайр татам чанаруудыг гэрчилж чаддаггүй. Харин хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлж, хүндлүүлэхийн тулд Библийн үхмэл үг, теологийн онол, эсвэл библийн хүмүүсийн түүх, тэдний түүхэн нөхцөл байдлыг тайлбарладаг. Тэд огтхон ч Эзэнийг өргөмжилж, эсвэл гэрчилж байгаа юм биш.

Тэгээд ч зогсохгүй, ихэнх тохиолдолд пастор, ахлагч нар Библи дэх Паулын үг гэх мэт хүний үгийг л тайлбарлаж байгаа. Паулынхаар бол “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) бөгөөд тэд Библийн бүх үгийг Бурханы үг мэт авч үздэг. Энэ нь, элчүүдийн үгийг Бурханы үг мэт авч үзээд, тэдгээрийг хэрэгжүүлж, баримтал гэж итгэгчдэд хэлэхэд бүхий л шашны нийгэмлэгийг хүргэсэн. Тэд номлол айлдаж, нөхөрлөж, гэрчлэл хийхдээ элчүүдийн үгээс улам их эш татаж байгаа. Харин Бурхан болон Эзэн Есүсийн үгээс улам бага эш татаж байна. Энэ нь ямар үр дүнд хүргэдэг вэ? Эцсийн дүндээ Библи дэх Бурхан болон Эзэн Есүсийн үг бүхэлдээ хүмүүсийн үгээр солигдож, үгүй болсон. Бидний зүрх сэтгэл дэх Эзэн Есүсийн орон зай тасралтгүй багасаж байхад Паул болон бусад хүмүүсийн орон зай улам ихэссээр байна. Ингээд Библи дэх Паул болон бусад хүмүүсийн үг бидний зүрх сэтгэлийг эзэмдэх боломжтой болсон юм. Бид Эзэн Есүст нэр төдий итгэдэг, харин үнэн хэрэгтээ Библи дэх Паул мэтийн зарим хүний бичсэн зүйлийн дагуу л урагшилж байна. Бид Эзэнд итгэх итгэлийнхээ замаар аялж, хүмүүсийн үг, ялангуяа Паулын үг Эзэн Есүсийн үгийг орлож байна. Хэрвээ бид ийм маягаар Бурханд итгэдэг бол Эзэний замаас гажихгүй гэж үү? Ийм төрлийн үйлчлэл яаж Бурханы хүслийн дагуу байж чадах юм бэ? Жишээлбэл, тэнгэрийн хаанчлалд орох талаар Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Гэхдээ пастор, ахлагч нар үргэлж “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) гэх Паулын үгийг ашиглахыг илүүд үздэг. Бид Паулын адилаар Эзэний төлөө хөдөлмөрлөж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж тэд бидэнд сургадаг. Энэ нь Эзэн Есүсийн үгээс бүрэн урваж байгаа хэрэг юм. Үр дүнд нь ихэнх итгэгч бид Бурханы хүслийг хэрхэн дагахаа мэддэггүй. Ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах талаар бид бүр ч мэддэггүй. Бид Паулын үгийг өөрсдийн уриа болгон ашигладаг. Пастор, ахлагч нар Эзэний үгийг хүмүүсийн үгээр орлуулдаг, Ингэхдээ Эзэний үгийг орхидог. Үр дүнд нь тэд хүмүүсийг төөрөгдүүлдэг. Библийг ийм маягаар тайлбарлах үедээ тэд Эзэний үгийг ойлгоход бидэнд тусалж байгаа юу? Эзэнийг өргөмжилж, гэрчилж байгаа юу? Бурханы үгийн бодит байдалд ороход биднийг залж чиглүүлж байгаа юу? Тэд Бурханыг шууд эсэргүүцдэг гэж би бодож байгаа ба энэ асуудал маш ноцтой! Шашны пастор, ахлагч нар ихэвчлэн Библи дэх хүмүүсийн үгээр Бурханы үгийг орлуулдаг. Бид одоо үүний үр дагаврыг тодорхой ойлгосон байх, тийм үү? Маш олон хүн олон жилийн турш Эзэнд итгэдэг ч яагаад Түүнийг мэдэхгүй хэвээр байдаг юм бэ? Яагаад тэд хэзээ ч Эзэний үгийг үнэхээр туулдаггүй юм бэ? Эзэнд ийм маягаар итгэдэг хүмүүс яаж үнэнийг, эсвэл амийг олж авч чадах юм бэ? Пастор, ахлагч нар Библиэс хүмүүсийн үгийг байнга тайлбарлаж, өөрсдийнх нь тайлбарыг баримтлахыг биднээс шаарддагаас энэ нь болдоггүй гэж үү?

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь шашны нийгэмлэг дэх энэ пастор, ахлагч нар, антихрист чөтгөрүүдийг илчилсэн. Тэгээгүй бол, тэдний Библийг өргөмжилж, тайлбарлаж байгаа нь үнэндээ хүмүүсийг мэхэлж, хянах гэсэн хорлонтой арга зам гэдгийг хэн ч харж чадахгүй байх байсан, мөн хэн ч бодит баримтыг харж чадахгүй байх байлаа: Тэд бол бие даасан хаанчлалаа байгуулахаар шийдсэн Бурханы дайснууд юм. Бүгдийн мэдэж байгаачлан, Эзэн Есүсийн цаг үед фарисайчууд Библийг өргөмжилж, гэрчилж байсан; тэд Бурханыг судар дотроо хязгаарлахаар оролдож байлаа. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайгаагүй, эсвэл Бурханы мөрийг хайгаагүй бөгөөд Эзэн Есүсийн үг, ажил Библиэс даван гарснаас болж Эзэн Есүсийг зэрлэг балмадаар яллаж, эсэргүүцсэн юм. Эцсийн өдрүүд дэх пастор, ахлагч нар яг л тэр фарисайчууд шиг: Тэд Библийг өргөмжилж, гэрчилдэг; Бурханыг Библи дэх Бурхан гэж тодорхойлдог. Тэд бас “Бурханы ямар ч үг болон ажил Библийн гадна байдаггүй”, “Библид итгэх нь Бурханд итгэж байгаа хэрэг. Хэрвээ хүн Библиэс гажвал Бурханд итгэхээ болино” гэж хэлж, худал хуурмагийг тараадаг. Биднийг төөрөгдүүлэн, Библид итгүүлж, Библийг шүтүүлэхийн тулд тэд ингэж хэлдэг. Биднийг Бурханаас хулгайлж, Библийн өмнө сөгдүүлэхийн тулд пастор, ахлагч нар энэ нууц, зальжин арга барилыг ашиглаж байгаа. Энэ нь Бурхантай харилцах харилцаагаа өөрийн эрхгүй алдахад биднийг хүргэдэг. Бурханд нэгэнтээ итгэж байсан бид одоо Библид л итгэдэг. Библи бидний зүрх сэтгэл дэх Эзэн, бидний зүрх сэтгэл дэх Бурхан болсон. Итгэгчдийн зүрх сэтгэл дэх Бурханы орон зай өөрийн мэдэлгүй багасаж байгаа тул Библид сохроор итгэж, шүтдэг нь библийн эрдэмтдийг буюу пастор, ахлагч нарыг шүтэж, дагахад тэднийг хүргэдэг. Шашны пастор, ахлагч нар Библийг өргөмжилж, гэрчилж байгаа нь Иудейн ахлах тахилч, хуулийн багш нар, фарисайчуудынхаас ялгаатай гэж үү? Үгүй, огт ялгаагүй. Пастор, ахлагч нар шашны нийгэмлэгийг хянаж, өөрсдийн санаархлыг биелүүлэх хэрэгсэл болгон Библийг ашигладаг. Тэд биднийг мэхэлж, хянахын тулд Библийг өргөмжилж, агуулгаас нь гажуудуулан тайлбарладаг. Дотоод ухамсраараа тэд, хүмүүсийг дагаж, шүтэж, Бурханы дайсан болох зам руу биднийг хөтөлдөг. Тэд олон хүнийг төөрөгдүүлэн, Библийг шүтэж, мөрдөх нь Бурханд итгэж, Бурханы өмнө байхтай адилхан гэж бодоход хүргэдэг. Тиймээс энэ хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайж, судалдаггүй ба Эзэнийг эргэн ирэхэд уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжоо алддаг. Энэ нь үнэхээр Сатаны хамгийн хорон, зальжин төлөвлөгөө юм. Тиймээс шашны нийгэмлэг дэх пастор, ахлагч нар бол жинхэнэ луйварчид болон фарисайчуудын бүлэг мөн гэдгийг бид харж болно! Тэд бол Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, хянадаг хуурамч хоньчид, антихристүүд юм! Бурханыг эсэргүүцдэг фарисайчууд, антихрист чөтгөрүүдийн бүлэг шашны нийгэмлэгийг хянадаг. Бурхан Өөрийн ажлыг хийж чадах газар байхаа энэ нь аль эртнээс больсон. Энэ нь Бурханыг дайснаа болгосон сатаны бааз болсон юм. Энэ нь аль эрт агуу хот Вавилон болжээ! Шашны Вавилон яаж Бурханы уур хилэн дор унахгүй байх юм бэ?

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?

Дараах: Асуулт 35: Пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тогтоогдсон бөгөөд тэд бүгдээрээ сүм дотор Эзэнд үйлчилдэг; хэрвээ бид пасторууд болон ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг бол үнэндээ Эзэнд дуулгавартай байж, Түүнийг дагаж байгаа хэрэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс итгэдэг. Хүнд дуулгавартай байж, хүнийг дагах болон Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах гэдэг нь яг юу гэсэн үг болохын тухайд гэвэл ихэнх хүмүүс үнэний энэ талыг ойлгодоггүй. Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх