Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

1. Хүн төрөлхтөн Бурханд яагаад итгэх ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн ноёрхол дор оруулж, Өөрийн ноёрхолд захируулсан; Тэр бүх зүйлийг захирах болно, иймээс бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүхий л бүтээл бүгдээрээ Түүний ноёрхол дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дахь бүх зүйл Түүний ноёрхол дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтанд захирагдах ёстой. Энэ нь Бурханаар тушаагдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнх нь төрлийн дагуу ангилж, бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу тэдний байр суурийг хуваарилдаг. Хэчнээн агуу байсан ч, ямар ч зүйл Бурханаас илүү байж чадахгүй ба бүх зүйл Бурханаар бүтээгдсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд юу ч Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм.Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн мөн үүргээ биелүүлэх ёстой. Тэр бүх зүйлийн эзэн эсвэл удирдагч эсэхээс үл хамааран, бүх зүйлийн дунд хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы ноёрхол доорх өчүүхэн хүн хэвээр бөгөөд шалихгүй хүн, Бурханы бүтээлээс өөр юу ч биш бөгөөд тэр хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй юм. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээр тэмүүлж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар тэмүүлэх ёстой, учир нь Бурхан бол хүний хайрыг хүртэх эрхтэй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг … Өөрийг нь өдөржин шөнөжин нүд цавчилгүй ширтэн хардаг Бурханыг хүн хэзээ ч өөрийн санаачлагаар шүтэн биширдэггүй. Бурхан ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Хүн нэгэн өдөр зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, зорилгыг гэнэт ухамсарлан, хүнд бүх зүйлийг өгсөн Бурханы төлөөсийг ойлгож, түүнийг Өөр рүү нь эргэн ирэхийг Бурхан ямар ихээр хүсэмжилдэг болохыг олж мэдэх болно гэж найдан Тэр үүнийг хийдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж чадахгүй. Чи захирагч эсвэл захирагдагчийн аль нь ч байсан хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Тэр ч байтугай чи хий хоосон байдлын тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй.Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Өмнөх:Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Дараах:Ертөнц яагаад харанхуй, хорон муухай юм бэ? Хүн төрөлхтнийг завхралын дээд цэгт байх үед нь устгах уу?

Танд таалагдаж магадгүй