31. Ухаалаг охид гэж юу вэ? Мунхаг охид гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Өмнө нь зарим хүн “ухаалаг таван охин, мунхаг таван охины” тухай таамаглал гаргасан; хэдийгээр энэ таамаглал яг зөв оновчтой биш боловч бас тэр чигтээ буруу биш, тиймээс Би та нарт зарим нэг тайлбар өгч болно. Ухаалаг таван охин болон мунхаг таван охины аль аль нь хүмүүсийн тоог төлөөлдөггүй, бас тус бүрдээ нэг төрлийн хүнийг төлөөлдөггүй. Ухаалаг таван охин гэдэг нь хэд хэдэн хүнийг хэлж, мунхаг таван охин нь нэг төрлийн хүнийг төлөөлдөг, гэхдээ энэ хоёрын аль нь ч ууган хөвгүүдийг хэлдэггүй, харин бүтээлийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд тэднээс тос бэлтгэхийг хүссэн нь ийм учиртай юм. (Бүтээл Миний чанарыг эзэмшдэггүй; хэрэв тэд ухаалаг хүмүүс болохыг хүсвэл тос бэлтгэх хэрэгтэй, иймээс тэд Миний үгээр зэвсэглэсэн байх хэрэгтэй.) Ухаалаг таван охин нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Газар дээр төрсөн мөртөө Надаар авхуулдаг учраас тэднийг “охид” гэж нэрлэдэг; тэднийг ариун гэж дуудаж болох тул “охид” гэж нэрлэдэг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Миний урьдчилан тогтоосон хөвгүүд, ардуудын минь тоог төлөөлдөг. “Мунхаг таван охин” нь үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг. Тэд аминд өчүүхэн төдий ч ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаад зүйлсийг хөөцөлдөн Надад үйлчлэл үзүүлдэг (Тэдэнд Миний чанар байхгүй учир юу ч хийсэн бай, тэр нь гадаад зүйл байдаг), бас тэд Миний чадварлаг туслагчид байж чаддаггүй учир “мунхаг охид” гэгддэг. Дээр дурдсан “тав” нь Сатаныг төлөөлдөг бөгөөд тэднийг “охид” гэж дууддаг нь Надаар байлдан дагуулагдаж, Миний төлөө үйлчлэл үзүүлэх чадвартай гэсэн утгатай—гэвч ийм хүмүүс ариун биш тул үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “116-р бүлэг”-ээс эш татав

Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй… “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Бурхан ямар ч хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагдалгүй илэрсний зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилыг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэх итгэлээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа баригдмал төсөөлөл дотроо хязгаарладаг. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа тачигнатал инээд алдах олон хүнийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Ухаалаг охид” нь Бурханы дуу хоолойг мэдэж, “сүйт залуу”-гийн дуу хоолойг таньж чаддаг тул Христийг хүлээн зөвшөөрч, Түүнд захирагдан, улмаар Эзэнийг эргэн ирэхэд нь угтаж, Хурганы хуримын зоогт оролцож чаддаг хүмүүс юм. “Мунхаг охид” нь “сүйт залуу”-гийн дуу хоолойг мэддэггүй бөгөөд Бурханы хоолойг таньж чаддаггүй тул Христийг голон, тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байгаад Бурханд хаягдаж, таягдуулдаг. Бурханд итгэхдээ жинхэнэ итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрнө гэдэг маш хэцүүг бид харж болох юм. Христийн хүслийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс “Хайртын хуримын зоог”-оос хоцрох бөгөөд Эзэн тэднийг тэнгэрийн хаанчлал дахь гэрт хүлээн авч чадахгүй, мөн тэд Бурханы хүнд зориулан бэлдсэн орон байрт орж чадахгүй. Иймээс хүмүүс эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь тэд Бурханд итгэхдээ амжилтад хүрэх үү, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдвэрлэх амин чухал хүчин зүйл юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Эзэн Есүс эргэн ирэх үед нь хоёр төрлийн хүмүүс байна гэдгийг Библид зөгнөөд, Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчид зориулан ухаалаг охид ба мунхаг охидыг сургаалт зүйрлэл болгон ашигласан юм: Бурханы дуу хоолойг сонсоод хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн бол ухаалаг охид; Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй, сонссон атлаа итгэхгүй, үгүйсгэсээр байдаг бүх хүн бол мунхаг охид билээ. Мунхаг охид өргөгдөж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгвэл энэ мунхаг охид болон ухаалаг охидыг хэрхэн илчилэх вэ? Тэд Бурханы үгээр дамжин илчлэгдэж, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы айлдвар болох “Үг нь махбодоор илэрсэн”-ийг уншсаны дараах хандлагаараа илчлэгддэг. Зарим итгэгч үүнийг уншаад, “Үнэхээр гүн гүнзгий үг байна—эдгээр үг үнэнийг агуулж байна” гэдэг. Дахин анхааралтай уншчихаад, “Эдгээр үг жирийн хүнээс гарсан байх учиргүй; Бурханаас гарсан юм шиг байна” гэж хэлдэг. Дараа нь дахин нэг няхуур хараад, “Энэ бол Бурханы дуу хоолой мөн; эдгээр үг хүнээс гарсан байх аргагүй!” гэдэг. Энэ хүн бол ерөөгдсөн, ухаалаг охин байдаг. Мунхаг охидын тухайд бол зарим нь пастор, зарим нь ахлагч, зарим нь номлогч, зарим нь цадталаа идэхийг л хүсдэг будилсан итгэгч юм. Бурханы үгийг уншсаны дараа тэдний хандлага ямар байдаг вэ? “Хм, эдгээр үг миний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байна, би санал нийлэхгүй” гэдэг. Тэгээд дахин анхааралтай уншчихаад, “Эндээс зарим үг нь үндэслэлтэй юм шиг байна, гэхдээ тийм байх боломжгүй; энэ нь Бурханы ажил байх аргагүй” гэж хэлдэг. Иймээс энэ нь дахин нэг удаа тэдний үзэл, төсөөлөлтэй нийцдэггүй. Эцэстээ үүнийг унших тусам үзэлтэй нь төдий чинээ бага нийцдэг. Тэд, “Энэ бол Бурханы үг биш, би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол хүмүүсийг мэхлэхээр оролдож байгаа дуураймал, хуурамч Христ байна. Би үүнд итгэж чадахгүй!” гэдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ бол фарисай, мөн мунхаг охин юм. Ухаалаг охид болон мунхаг охид Бурханы үгээр ил болдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг л тэднийг төрлийнх нь дагуу ангилж, ялгадаг бөгөөд дараа нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж эхэлнэ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Ухаалаг охид гол нь үнэнийг хайрлаж, эрж хайдаг учраас Эзэний дуу хоолойг сонсож чадна. Тэд Бурханы илрэлтээр цангадаг; иймээс тэд Эзэний ирэлтийг эрж хайн, судалж чаддаг бөгөөд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай байдаг. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул зөвхөн дүрэмтэй муйхарлан зууралдахыг л мэдэж, Эзэний ирэлтийг эрж хайж, судалдаггүй. Тэдний зарим нь үүлэн дээр ирээгүй ямар ч Эзэнийг хүлээн зөвшөөрч, судлахгүй гэж зүтгэдэг. Бусад нь шашны ертөнцийн пастор, ахлагчдын эрхшээлд бүрэн ордог. Пастор, ахлагчид юу ч гэж хэллээ гэсэн тэд сонсож, дагана. Тэд нэрэн дээрээ Эзэнд итгэдэг боловч бодит байдал дээр эдгээр пастор, ахлагчийг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Тэд өөрсдөө үнэн замыг судалдаггүй ба Эзэний дуу хоолойг ялган таних чадваргүй. Зарим нь бүр ч мунхаг. Эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүд байдаг учраас тэд жинхэнэ Христийг ч эрж хайж, судалдаггүй бөгөөд бүр Түүнийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь хахахаас айсандаа хоол идэхгүй байгаа хэрэг биш үү? Энэ нь бүгд мунхаг охидын илрэл юм.

Кино зохиолын асуулт, хариултаас эш татав

Өмнөх: 26. Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох вэ?

Дараах: 27. Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Бурханы шинэ нэрийг хүлээн авахгүй байх асуудлын шинж чанар

Хэрэв хүн зөвхөн "Ехова бол Бурхан", "Есүс бол Христ" гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх