3. Үнэн-бодит байдал руу орохын тулд Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой тухай

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Эхлээд чи зарчмыг ухаарах ёстой бус уу? Зарчмууд нь юу вэ? Зарчмууд нь үнэний бодитой тал. Чи Бурханы үгийн өгүүлбэрийг уншаад энэ бол үнэн гэж боддог ч доторх зарчмуудыг нь ухаардаггүй; өгүүлбэр нь зөв юм шиг санагддаг ч ямар талаараа бодитой, эсвэл ямар байдлыг хөндөх учиртайг нь мэддэггүй. Зарчмуудыг нь, хэрэгжүүлэлтийн замыг нь чи ухаарч чаддаггүй. Ойлгосон энэ үнэн чинь чиний хувьд ердөө л хоосон сургаал. Гэхдээ чи тэрхүү өгүүлбэрийн үнэн-бодит байдал болоод Бурханы шаардлага юу болохыг нэгэнт ухаарчихвал, хэрэв эдгээрийг үнэхээр ойлгоод, төлөөс төлж, хэрэгжүүлж чадаж байвал, тэр цагт чи тэрхүү үнэнийг олж авна. Үнэнийг олж авснаар чиний завхарсан зан чанар бага багаар шийдвэрлэгдэж, тэрхүү үнэн чамд ордог. Үнэний бодит байдлыг хэрэгжүүлж чадаж байвал, чиний үүргийн гүйцэтгэл, үйлдэл бүр, хүний хувьд биеэ авч явах байдал чинь энэхүү үнэний хэрэгжүүлэлтийн зарчимд тулгуурлаж байвал, чи өөрчлөгдсөн бус уу? Хамгийн гол нь чи үнэн-бодит байдалд хүрсэн хүн болсон. Үнэн-бодит байдалд хүрсэн хүн зарчмын дагуу үйлддэг хүнтэй адилгүй бус уу? Зарчмын дагуу үйлддэг хүн тэгвэл үнэнд хүрсэн хүнтэй адилгүй бус уу? Үнэнд хүрсэн хүн бас Бурханы хүсэлд нийцэж чадахгүй гэж үү? Эдгээр нь хоорондоо ингэж холбогддог.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Чи үнэн-бодит байдлын аль ч талыг нь сонссон бай, өөрийгөө үүнтэй харьцуулан үзэж, эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтдээ нэгтгэвэл ямар нэг зүйл олж авах нь гарцаагүй бөгөөд чи заавал өөрчлөгдөнө. Хэрвээ чи эдгээр үгийг зүгээр нэг гэдсэндээ чихэж, толгойдоо цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Номлол сонсож байхдаа чи ийнхүү тунгаан бодох хэрэгтэй: “Эдгээр үг нь ямар байдлыг хэлээд байна вэ? Эдгээр нь мөн чанарын аль талыг хэлээд байна вэ? Үнэний энэ талыг би ямар асуудлууд дээр хэрэглэх ёстой вэ? Би үнэний энэ талтай холбоотой зүйл хийх болгондоо үүний дагуу хэрэгжүүлж байна уу? Үүнийг хэрэгжүүлэх үед байр байдал минь эдгээр үгтэй нийцэж байна уу? Хэрэв нийцэхгүй байгаа бол би эрж хайж, нөхөрлөж, эсвэл хүлээх хэрэгтэй юу?” Чи амьдралдаа ийм маягаар хэрэгжүүлдэг үү? Хэрвээ тэгдэггүй бол амьдралд чинь Бурхан болон үнэн байхгүй байна. Чи бичиг үсэг, хоосон сургаалын дагуу, эсвэл ашиг сонирхол, итгэл үнэмшил, урам зоригийнхоо дагуу амьдардаг. Үнэнийг бодит байдал болгож эзэмшээгүй хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол Түүний үг рүү ороогүй хүмүүс юм. Миний юу хэлээд байгааг чи ойлгож байна уу? Хэрвээ чи ойлгож байвал хамгийн сайн, гэхдээ тэдгээрийн талаарх ойлголт чинь ямар байх, сонссон зүйлээсээ хэр ихийг ухаарч ойлгосноос үл хамааран хамгийн чухал зүйл нь ухаарч ойлгосноо амьдралдаа нэвтрүүлж, хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Тэгсэн цагт л биеийн хэмжээ чинь өсөж чадна, тэгсэн цагт л зан чанарт чинь өөрчлөлт гарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Үнэн-бодит байдалд орох нь энгийн хэрэг биш. Гол нь үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах явдал юм. Чи эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ өдөр бүр байлгах ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бүү хамгаал; харин ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж сур. Чамд ямар ч завхрал илчлэгдлээ гэсэн тэдгээрийг нягтлалгүй өнгөрүүлж болохгүй; өөрийн завхарсан мөн чанарыг эргэцүүлж, танивал хамгийн сайн. Хэрэв өдөр тутмын нөхцөл байдалд чи завхарсан зан чанараа яаж шийдвэрлэх, үнэнийг яаж хэрэгжүүлэх, үнэний зарчим гэж юу болох тухай л боддог бол үнэнийг ашиглан Бурханы үгийн дагуу асуудлаа шийдвэрлэж сурах чадвартай юм байна. Ингэснээр чи аажмаар бодит байдалд орно. Илүү өндөр байр сууринд хэрхэн хүрэх вэ, эсвэл бусдаар бишрүүлэхийн тулд тэдний өмнө юу хийх вэ гэсэн бодлоор зүрх сэтгэл чинь дүүрдэг бол чи буруу зам дээр байна. Энэ нь чи аливааг Сатаны төлөө хийж байна; үйлчлэл үзүүлж байна гэсэн үг юм. Харин улам бүр хүний төрхтэй болж, Бурханы санаа зорилгын дагуу байж, Түүнд захирагдаж, Түүнийг хүндэтгэж, хийж байгаа бүхэндээ биеэ барьж, Түүний нягт шинжилгээг бүрэн зөвшөөрч чаддаг байхын тулд хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн бодлоор зүрх сэтгэл чинь дүүрдэг бол байр байдал чинь улам бүр дээрдэнэ. Бурханы өмнө амьдардаг нэгэн байна гэдэг нь энэ юм. Иймээс хоёр зам байдаг: Нэг нь ердөө л үйлдлийг онцолж, хувийн санаархал, хүсэл, санаа зорилго, төлөвлөгөөг биелүүлдэг; энэ бол Сатаны өмнө, түүний эзэмшил дор амьдарч байгаа хэрэг. Нөгөө зам нь Бурханы хүслийг хангаж, үнэний бодит байдалд орж, Бурханд захирагдаж, Түүнийг буруугаар ойлгохгүй, дуулгаваргүй зан гаргахгүй байхад онцлон анхаардаг бөгөөд энэ бүхэн нь Бурханыг хүндэлдэг болж, үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө байдаг. Бурханы өмнө амьдрах гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл аминд чинь ашиг тустай бөгөөд Түүний үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд илүү бодитоор орох тухай ярих үед энэ нь, чи үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодитой үйлдлүүдийг л Түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм; чи эхлээд энэ сургуулилтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлмээр байгаа зарим зүйл чамд байдаг ч үүнийг хэлэх нь буруу, ингэж хэлэх нь ах, эгч нарт ашиг тусгүй, тэднийг гомдоож болзошгүй гэж санагдвал чи үүнийг хэлэхгүйгээр дотроо шаналахыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүсэлд нийцэж чадахгүй. Энэ үед чиний дотор тэмцэл өрнөх боловч чи хайртай зүйлээ орхиж, шаналахад бэлэн байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байна, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй, Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд ийм төлөөсийг Бурхан хүсдэг. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон, хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн ямар ч хэрэггүй байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь, үнэн болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Өмнөх: 2. Дүрэм дагах гэж юу болох, дүрэм дагах, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын хоорондох ялгаа юу вэ?

Дараах: 1. Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

5. ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран хавчиж, дарангуйлдгийн ар дахь жинхэнэ шалтгаан

Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх