3. Бурханы үгийг хэрхэн идэж ууж, тунгаан бодох ёстой тухай

Холбогдох Бурханы үг:

Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.

Амийг эрэлхийлэх нь яарч болдог зүйл биш; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн дотор явагддаггүй. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц гэж бий. Есүс бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан—хүнийг ариусгаж, түүний амийг өөрчлөх нь туйлын хэцүү ажил биш үү? Бурханыг илэрхийлдэг хэвийн хүнийг бий болгох нь тийм ч амаргүй. Ялангуяа агуу улаан лууны үндэстэнд төрсөн, хэв чанар муутай хүмүүсийн хувьд ийм байдаг бөгөөд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү тэсэн яд. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ бодитоор хэрэгжүүлж, Бурханы үгээс мэдлэг, ойлголт, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух, унших, мэдэж авах, мэдэрч туулах, хэрэгжүүлэхийг өөрийн зарчим болгож чаддаг бол өөрийн мэдэлгүй төлөвшинө. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Дөрөв юм уу таван настай хүүхэд, эцэг эхийгээ тэжээж, хүндэлж чаддаггүй гэж хэлнэ гэж үү? Одоогийн биеийн хэмжээ чинь хэр том болохыг чи мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одоогоос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов. Үүнийг хараахан бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий. Сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа нэг талаар, өөрийн мэдэж авах ёстой үгийг—өөрөөр хэлбэл, үзэгдэлтэй холбоотой үгийг эрж хай—нөгөөтээгүүр бодитоор хэрэгжүүлэх ёстой буюу орох ёстой үгийг эрж хай. Нэг тал нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа—юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан үедээ чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Бурханы үгийг идэж уух зарчмуудын нэг нь мэдлэгтэй, нөгөө нь оролттой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (жишээлбэл, Бурханы ажил одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх зэрэг үг; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одоогоос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгийг тодорхой ойлгочихвол цаг үргэлж уншаад байх хэрэггүй. Харин зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын талаарх үгийг илүү их идэж уух нь хамгийн чухал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнээсээ нөхөрлөх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйлийг нь ухаармагц нөхөрлөл чинь чөлөөтэй болох ба ямар ч асуудал гарлаа гэсэн чи нөхөрлөж, бодит байдлыг ухаарч чадна. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө бодит байдалгүй байвал чи гол зүйлийг ухаараагүй бөгөөд Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүнд Бурханы үгийг унших нь залхмаар санагддаг ба энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж бодох нь хэвийн байдал юм. Үнэхээр орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг дэндүү бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл мөн гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд асар их тустай, ашигтай бөгөөд хүний амийн хангалт мөн гэдгийг мэдрэх үед чинь—Ариун Сүнс чамд ийм мэдрэмжийг өгдөг бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөдөг. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг нотолдог. Бурхан үргэлж үг хэлж байгааг хараад зарим хүн Түүний үгээс залхаж, энийг уншсан ч бай, үгүй ч бай ямар ч ялгаагүй гэж боддог—энэ нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа бол хэвийн бус байдалтай байгааг чинь энэ нь харуулдаг. Урьд нь, Бурхан чамаас нүүр буруулсан эсэхийг, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрсэн эсэхээр чинь тодорхойлдог байсан. Одоо бол, Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг бодит байдлаа болгосон эсэх, чи үнэнч эсэх, мөн Бурханы төлөө чадах бүхнээ хийж чаддаг эсэх чинь гол түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар үнэлэгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ чи эдгээр үгийг ямархуу байдлаар уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харж буй хүнтэй адилаар Түүний үгийг уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж яаж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завтай ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл таатай ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг ямагт Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Бурханаар төгс болгуулж, авхуулах нь тийм амархан гэж үү? Чи одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвх санаачилгатайгаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ яаравчлан хэрэгжүүлж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох ч хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан хүмүүсийг ганц, хоёрхон хоногт төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгохгүй байж магадгүй. Тэр үед энэ нь ердөө бичвэрээс цаашгүй харагдаж магад; чи тэдгээрийг хэсэг хугацаанд туулсныхаа дараа л ойлгож чадна. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Бурханы үгийн хэсгийг идэж, уух болгондоо Бурханы одоо гүйцэтгэж буй ажлыг ухаарч, хэрхэн залбирах, хэрхэн хамтран ажиллах, хэрхэн орохыг сурч чаддаг бол тэр үед л Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь үр дүнгээ өгнө. Бурханы үгээр дамжуулан орох замыг олж, Бурханы ажлын одоогийн хөдөлгөөн болон Ариун Сүнсний ажлын чиглэлийг ялган таньж чаддаг бол чи зөв замд орсон байх болно. Бурханы үгийг идэж, ууж байхдаа гол санаануудыг нь ойлгоогүй, дараа нь хэрэгжүүлэх замыг олж чадахгүй хэвээр байвал чи Бурханы үгийг хэрхэн зохистой идэж, уухаа мөн л мэддэггүй бөгөөд тэгэх арга, зарчмыг олж мэдээгүй байгааг энэ нь харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Бурханы үгийг идэж, уух үедээ өөрийнхөө бодит байр байдлыг тэдгээртэй харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлэх үедээ чи хэрэгжүүлэх замыг олж, буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Энэ тухайд чи үргэлж чармайж, эдгээрийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг бол дагах замтай байх бөгөөд чамд хоосон санагдахгүй, тийнхүү чи хэвийн байдлаа хадгалж чадна. Тэр үед л чи өөрийнхөө аминд ачаа үүрдэг, итгэлтэй нэгэн байх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа зарим хүн яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд хамгийн чухал зүйлийг ухаарч чаддаггүйгээс болдог бус уу? Тэд амийг ноцтой авч үздэггүйгээс болдог бус уу? Тэд гол чухал зүйлсийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдгийн шалтгаан нь Бурханы үгийг унших үедээ тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс, мөн өөрсдийн байр байдлыг захирч чаддаггүйгээс болдог. Зарим хүн: “Би Бурханы үгийг уншаад, өөрийнхөө байдалтай харьцуулсан, бас завхарсан, хэв чанар муутай гэдгээ мэддэг ч Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй” гэж хэлдэг. Чи хамгийн өнгөц хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөдгөө хэрхэн болих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлд хэрхэн орох, хэв чанараа хэрхэн сайжруулах, аль талаас эхлэх зэрэг чиний мэддэггүй олон бодит зүйл бий. Чи ердөө цөөн хэдэн өнгөцхөн зүйлийг л ухаардаг бөгөөд үнэхээр их завхарсан гэдгээ л мэддэг. Ах эгч нартайгаа уулзах үедээ чи хэр их завхарсан гэдгээ л ярьдаг ба өөрийгөө мэддэг, өөрийнхөө аминд асар их ачаа үүрсэн мэт санагддаг. Үнэндээ завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгжүүлэх замыг олоогүй гэдгийг чинь энэ нь баталдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү шинэ ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдлын төлөө хариуцлага хүлээх ачаатай бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсний хөдөлгөөнийг илүү сайн хүлээн авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Бурханы үгийг зөв арга замаар идэж уусан нөхцөлд л чамд үнэнийг ойлгуулж чадна. Гэхдээ зүгээр л үнэнийг ойлголоо гээд үнэн бодит байдалд орж чадна гэсэн үг биш. Зарим хүн сайн хэв чанартай ч үнэнд хайргүй байдаг. Тэд үнэнийг бага зэрэг ойлгож чаддаг ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс үнэн бодит байдалд орж чаддаг уу? Үнэнийг ойлгоно гэдэг хоосон сургаал ойлгох шиг энгийн зүйл биш. Үнэнийг ойлгохын тулд Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх ёстой. Бурханыг хайрлах үнэний талаарх нэг хэсгийг идэж уух явдлаар жишээ авъя. “‘Хайр’ гэж хайрлах, мэдрэх, санаа тавихад зүрх сэтгэлээ ашигладаг цэвэр ариун, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, орон зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, бузар бохир үгүй” хэмээн Бурханы үгэнд хэлсэн байдаг. Бурхан хайрыг ингэж тодорхойлдог бөгөөд энэ бол үнэн билээ. Гэхдээ чи хэнийг хайрлах ёстой вэ? Нөхрөө хайрлах ёстой юу? Эхнэрээ юу? Ах эгч ээ юу? Үгүй. Бурхан хайрын тухай ярихдаа бусад хүнийг гэх хайрыг бус, харин Бурханыг хайрлах хүний хайрыг ярьж байдаг. Энэ хайр бол жинхэнэ хайр юм. Энэ үнэнийг яаж ухаарах ёстой вэ? Энэ нь, Бурхан хүмүүсийг Өөрт нь эргэлзэж, Өөрөөс нь зайгаа барихгүй, харин Өөрийг нь гэсэн ариун, өө сэвгүй хайртай байгаасай гэж хүсдэг гэсэн үг билээ. “Өө сэвгүй” гэдэг нь ямар ч ойворгон хүсэлгүй байж, Бурханд ямар ч хэтийдсэн шаардлага, болзол тавихгүй, ямар ч шалтаг тоочихгүй байхыг хэлдэг. Энэ нь, зүрх сэтгэлд чинь Тэр нэгдүгээрт байдаг, Түүний үг л чиний зүрх сэтгэлийг эзэмддэг гэсэн үг юм. Энэ бол ариун, өө сэвгүй сэтгэл хөдлөл байдаг. Энэхүү сэтгэл хөдлөл зүрх сэтгэлийн чинь тодорхой хэсгийг эзэлдэг. Чи үргэлж Түүний талаар бодож, Түүнийг санагалзаж байдаг бөгөөд хором мөч бүрд Бурханыг бодож чаддаг. Хайрлана гэдэг нь зүрх сэтгэлээрээ хайрлах гэсэн үг. Зүрх сэтгэлээрээ хайрлах нь санаа тавьж, сэтгэл гаргаж, хүсэн хүлээхээс бүрддэг. Зүрх сэтгэлээрээ хайрлаж чаддаг болохын тулд чи мэдэх үйл явцыг туулах ёстой. Одоохондоо чи Бурханы талаар багахан мэдлэгтэй ч, зүрх сэтгэлээрээ Түүнийг мөрөөсөж, хүсэн хүлээж, дуулгавартай дагаж, Түүнд санаа тавьж, залбирч, дуудах ёстой. Тэр ч бүү хэл, чи Түүний бодол, зовнилыг хуваалцах чадвартай байх ёстой. Эдгээр зүйлд зүрх сэтгэлээ зориулах ёстой. “Хүндэт Бурхан минь! Би Таны төлөө ийм ч юм хийж байна, тийм ч юм хийж байна!” гэж битгий зүгээр нэг дүр эсгэ. Бурханыг зүрх сэтгэлээрээ хайрлаж, сэтгэл хангалуун байлгах л бодитой. Хэдийгээр чи чанга хэлдэггүй ч Бурханыг зүрх сэтгэлдээ тээж, Түүний талаар зүрх сэтгэлдээ бодож байна. Чи нөхөр, эхнэр, үр хүүхэд, эцэг эхээ орхиж чадах ч зүрх сэтгэл чинь Бурхангүйгээр байх аргагүй. Бурхангүйгээр чи ер амьд явж чадахгүй. Тэгэхээр чиний зүрх сэтгэлд хайр байна, Бурхан байна гэсэн үг. “Хайрлах, мэдрэх, сэтгэл гаргадаг байхад зүрх сэтгэлээ ашигла”. Үүнд олон зүйл хамаардаг. Бурхан хүнээс жинхэнэ хайрыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, чи Түүнийг зүрх сэтгэлээрээ хайрлаж, санаа тавьж, үргэлж Түүнийг бодож явах ёстой. Тэглээ гээд зүгээр л тийм үг хэлнэ гэсэн үг биш, мөн энэ нь үйл хөдлөлөөрөө өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг чинь хэлж байгаа ч юм биш; харин гол нь аливааг зүрх сэтгэлээрээ хийж, бүх үйлдлээ зүрх сэтгэлдээ захирагдаж хийхийг хэлдэг. Ийм маягаар аливааг хийхэд ямар ч сэдэл, хольц, хардлага гэж үгүй. Ийм зүрх сэтгэл хавьгүй ариун байдаг. Зүрх сэтгэл дэх эргэлзээ чинь хэрхэн илэрдэг вэ? “Бурхан үүнийг хийх нь зөв үү? Яагаад Бурхан ингэж хэлэв? Бурхан ингэж хэлж байгаа нь цаанаа ямар ч шалтгаангүй бол үүнийг нь би дуулгавартай дагахгүй. Бурхан үүнийг хийх нь шударга бус бол би дуулгавартай дагахгүй. Одоохондоо үүнийг орхиё” гэж үргэлж бодож байх үед чинь илэрдэг. Эргэлзэхгүй байна гэдэг нь Бурханы хэлж, хийдэг юм бүхэн зөв, Бурханд зөв, буруу гэж зүйл байхгүйг таних гэсэн үг юм. Хүн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд санаа тавьж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, бодол, зовнилыг нь хуваалцах ёстой. Бурханы хийдэг юм бүхэн утга учиртай санагддаг эсэх, хүний үзэл, төсөөлөлтэй нийцдэг эсэх, хүнд утга учиртай санагдах эсэхээс үл хамааран эдгээр зүйлийг чи хэзээд дуулгавартай дагаж, хүндэтгэсэн, дуулгавартай зүрх сэтгэлээр эдгээрт хандаж болно. Тийм хэрэгжүүлэлт үнэнд нийцдэг бус уу? Энэ нь хайрын илрэл, хэрэгжүүлэлт бус уу? Иймээс, Хэрэв чи Бурханы үгээс, Бурханы айлдварын ар дахь хүсэл, санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн хүрэхээр зорьдог зорилго, үр дүнг ойлгодоггүй, Түүний үг хүнд юуг бүтээж, юуг төгс болгохоор эрж хайдгийг ойлгодоггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй бол үнэнийг хараахан ухаардаггүйг чинь энэ нь нотолдог. Яагаад Бурхан хэлдэг зүйлээ хэлдэг вэ? Яагаад Тэр тийм өнгөөр ярьдаг вэ? Яагаад Түүний айлддаг үг бүр тийм үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг вэ? Яагаад Тэр тодорхой үгсийг ашиглахаар сонгодог вэ? Чи мэдэх үү? Хэрэв чи итгэлтэй хэлж чадахгүй бол Бурханы хүсэл, Түүний санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн цаад утгыг ойлгодоггүй гэсэн үг юм. Чи үүнийг ухаардаггүй бол яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Бурханы утгыг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадна, Бурханы үгийг амьдран харуулж, өөрийн бодит байдал болгож чадна гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Хэрвээ чи үүргээ сайн биелүүлэхийг хүсвэл эхлээд үнэнийг ойлгож, үнэнийг эрж хайхаар илүү шаргуу оролдох ёстой. Үнэнийг эрж хайхын нэг чухал хэсэг нь Бурханы үгийг тунгаан бодож сурах явдал юм. Бурханы үгийг тунгаан бодох нь эдгээр үгийн цаад жинхэнэ утгыг ойлгох зорилготой: Эрж хайснаар чи Бурханы айлдварын утга учрыг, Тэр юу шаарддагийг, эдгээр үгэн дэх Түүний хүсэл юу болохыг мэдэж авна—үнэний бодит байдлыг ойлгох гэдэг нь энэ юм. Чи үнэний бодит байдлыг ойлгодог болмогцоо хэрэгжүүлэлтийн зарчмуудыг ухаарч чадах бөгөөд үнэн-бодит байдалд ч орно. Ийм маягаар, нэг л мэдэхэд чи өмнө нь ойлгодоггүй байсан асуудлууд дээрээ гэгээрч, шинэ мэдлэг ухаантай болж, тэдгээр нь аажмаар бодит байдал чинь болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл, үнэнийг ойлгож, олж авахыг хүсвэл Бурханы өмнө тайван байж, үнэнийг тунгаан бодох, Бурханы үгийг тунгаан бодож сурах ёстой. Үнэнийг тунгаан бодохын тулд дагах ёс журам гэж байдаг уу? Ямар нэг дүрэм байдаг уу? Цагийн хязгаарлалт байдаг уу? Үүнийг тодорхой нэг газар хийх ёстой юу? Үгүй—Бурханы үгийг хэдийд ч, хаана ч тунгаан бодож болно. Хэрвээ та нар ердийн утгагүй бодол, бүтэшгүй мөрөөдөлдөө бага цаг зарцуулж, үнэнийг тунгаан бодоход үүнийгээ ашиглах юм бол үр дүнд нь өдөрт хэдэн цагийг дэмий үрэхгүй байх вэ? Хүмүүс цаг нөхцөөхдөө юу хийдэг вэ? Тэд өдөржингөө чалчиж, хов ярьж, сонирхдог зүйлсээ л хийж, саваагүйтэж, өнгөрсөн цаг үеийн хэрэггүй зүйлсийн талаар л бодож, ирээдүй нь ямар байхыг төсөөлж, ирээдүйн хаанчлал хаана байхыг, там хаана байхыг боддог—эдгээр нь саваагүйтэл биш үү? Хэрвээ энэ цагийг эерэг зүйлд зарцуулбал—Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг тунгаан бодох, үнэнийг нөхөрлөхөд илүү их цаг зарцуулж, үйлдэл бүрээ эргэцүүлж, тэдгээрийг Бурханд шинжүүлэхээр өмнө нь аваачаад дараа нь чиний ухаарч, таньж чадаагүй ямар нэг том асуудал байгаа эсэхийг харж, ялангуяа Бурханд хамгийн их тэрсэлдэг эгзэгтэй талбаруудаа харж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг хайвал—чи аажмаар үнэн-бодит байдалд орно.

Бурханы үгийг тунгаан бодоход юу багтдаг вэ? Та нарын байнга ярьдаг сүнслэг нэр томьёо, хоосон сургаал гэгчийг, мөн та нарын зөв гэж үздэг хэрэгжүүлэлтийн сүнслэг зарчмуудыг хойш тавих, мөн “Би эдгээр сүнслэг хэллэг, нэр томьёоны тухай онолыг мэддэг, үгчилсэн утгыг нь сайн ойлгодог, гэхдээ тэдгээрийн бодит байдлыг яах вэ? Би тэдгээрийг яаж хэрэгжүүлэх ёстой вэ?” хэмээн залбиран унших багтдаг. Бурханы үгийг ингэж тунгаан боддог; энэ талаас эхэл. Хүмүүс Бурханд итгэхдээ Түүний үгийг хэрхэн тунгаан бодохоо мэддэггүй бол үнэнд орж, үнэнийг ойлгоход нь асар их хэцүү байх болно. Хэрвээ хүмүүс үнэнийг үнэхээр ойлгох чадваргүй бол үнэн-бодит байдалд орж чадах уу? Тэд үнэн-бодит байдалд орж чадахгүй бол үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ хүмүүс үнэнийг олж авч чадахгүй, үнэн-бодит байдалд орж чадахгүй бол Бурханы хүслийг хангаж чадах уу? Энэ нь маш хэцүү байх болно. Жишээлбэл, “Бурханаас эмээж, муугаас зайлах” гэх байнга давтагддаг үгийг аваад үз: Чи эдгээр үгийг эргэцүүлж, “Бурханаас эмээх гэж юу вэ? Хэрвээ би ямар нэгэн буруу юм хэлбэл Бурханаас эмээж байгаа хэрэг мөн үү, биш үү? Тэгж ярих нь мууг хийж байгаа хэрэг үү, сайныг хийж байгаа хэрэг үү? Үүнийг Бурхан санах уу? Бурхан яллах уу? Ямар зүйлс муу вэ? Миний өөрийн санаа, сэдэл, бодол, үзэл бодол, миний хэлдэг, хийдэг зүйлийн цаад хөдөлгөгч хүч, эх сурвалж, миний илчилдэг янз бүрийн зан чанар—эдгээр нь муу гэж тооцогдох уу? Тэдгээрийн алийг Бурхан зөвшөөрдөг вэ? Алийг нь Бурхан үзэн яддаг вэ? Алийг нь Бурхан ялладаг вэ? Аль хэрэг явдал дээр би ноцтой алдаа хийх боломж өндөртэй вэ?” гэж өөртөө хэлэх ёстой. Энэ бүхнийг анхааран үзвээс зохилтой. Та нар үнэнийг байнга тунгаан боддог уу? Хэр их цагийг дэмий үрсэн бэ? Үнэнтэй холбоотой, Бурханд итгэх итгэлтэй холбоотой, амийн оролттой холбоотой, Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой хэчнээн асуудлыг та нар бодож үзсэн бэ? Бурханы үгийг тунгаан бодох, эсвэл Бурханд итгэх итгэл болон үнэнтэй холбоотой асуудлыг тунгаан бодох чинь үр дүнд хүрвэл та нар амийн оролтод хүрсэн байх болно. Өнөөдөр та нар эдгээр зүйлийг хэрхэн тунгаан бодохоо мөн л мэддэггүй бөгөөд амийн оролтод хүрээгүй. Хүн амийн оролтод хүрч, Бурханы үгийг тунгаан бодож, асуудлыг эргэцүүлж чаддаг болохоороо үнэн-бодит байдалд орж эхэлсэн байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Бурханы үг гэж юу вэ? Энэ бол бүх эерэг зүйлийн бодит байдал; Бурханы хүнд хайрладаг үнэн, зам, амь юм. Бурханы үгс хоосон сургаал, уриа лоозон, учир гаргалгаа биш, нэг төрлийн гүн ухаан, эрдэм мэдлэг ч биш. Харин эдгээр нь хүний амь, оршин тогтнол болон ааш авир, зан чанар, хүний илчилдэг бүхэн, хүний зүрх сэтгэлд төрж, оюун санаанд оршдог санаа, санал бодолтой холбоотой. Хэрэв Бурханы үгийг тунгаах чинь эдгээр зүйлтэй уялдаагүй байдаг бол, хэрвээ чи Бурханы үгийг уншиж, номлол, нөхөрлөл сонсохдоо эдгээртэй уялдаагүй байдаг бол чиний ойлгож чаддаг зүйл өнгөцхөн, хязгаарлагдмал байх болно. Та нар Бурханы үгийг тунгааж сурах ёстой. Энэ нэн чухал. Бурханы үгийг тунгаах олон арга бий: Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт эрж хайн чимээгүй уншиж, зүрх сэтгэлдээ залбирч болно; түүнчлэн үнэнийг эрэлхийлэгсдийн хамтаар нөхөрлөж, залбиран уншиж ч болно; мөн мэдээж тунгаан бодохдоо нөхөрлөл, номлолыг нэгтгэн Бурханы үгийн талаарх ойлголт, ухаарлаа гүнзгийрүүлж болно. Янз бүрийн олон арга бий. Товчхондоо гэвэл, Бурханы үгийг уншихдаа эдгээрийг ойлгохыг хүсэж байвал Бурханы үгийг тунгааж, залбиран унших нь нэн чухал. Бурханы үгийг залбиран уншихын зорилго нь цээжээр уншиж чаддаг болох явдал биш, тэдгээрийг цээжлэх ч явдал биш; харин эдгээр үгийг залбиран уншиж, эргэцүүлснийхээ дараа үнэн зөв ойлгож, Бурханы хэлсэн эдгээр үгийн утга, мөн Бурханы санаа зорилгыг мэддэг болох явдал юм. Энэ нь тэндээс хэрэгжүүлэх ёстой замаа олж, өөрийнхөөрөө байхаас сэргийлэхийн төлөө байдаг. Түүнчлэн, энэ нь Бурханы үгэнд илчлэгдсэн элдэв янзын байдал, төрөл бүрийн хүмүүсийг ялган таних чадвартай байж, төрөл бүрийн хүнд хандах хэрэгжүүлэлтийн зөв замыг олж чаддаг байх явдал мөн. Үүний зэрэгцээ энэ нь төөрөлдөж, Бурханы үзэн яддаг замд хөл тавихаас зайлсхийх явдал юм. Залбиран уншиж, Бурханы үгийг тунгаахад суралцаж, үүнийгээ байнга хийдэг болсон цагт л Бурханы үг зүрх сэтгэлд чинь үндэслэж, чиний амь болж чадна.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Чи үнэн-бодит байдлын аль ч талыг нь сонссон бай, өөрийгөө үүнтэй харьцуулан үзэж, эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтдээ нэгтгэвэл ямар нэг зүйл олж авах нь гарцаагүй бөгөөд чи заавал өөрчлөгдөнө. Хэрвээ чи эдгээр үгийг зүгээр нэг гэдсэндээ чихэж, толгойдоо цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Номлол сонсож байхдаа чи ийнхүү тунгаан бодох хэрэгтэй: “Эдгээр үг нь ямар байдлыг хэлээд байна вэ? Эдгээр нь мөн чанарын аль талыг хэлээд байна вэ? Үнэний энэ талыг би ямар асуудлууд дээр хэрэглэх ёстой вэ? Би үнэний энэ талтай холбоотой зүйл хийх болгондоо үүний дагуу хэрэгжүүлж байна уу? Үүнийг хэрэгжүүлэх үед байр байдал минь эдгээр үгтэй нийцэж байна уу? Хэрэв нийцэхгүй байгаа бол би эрж хайж, нөхөрлөж, эсвэл хүлээх хэрэгтэй юу?” Чи амьдралдаа ийм маягаар хэрэгжүүлдэг үү? Хэрвээ тэгдэггүй бол амьдралд чинь Бурхан болон үнэн байхгүй байна. Чи бичиг үсэг, хоосон сургаалын дагуу, эсвэл ашиг сонирхол, итгэл үнэмшил, урам зоригийнхоо дагуу амьдардаг. Үнэнийг бодит байдал болгож эзэмшээгүй хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол Түүний үг рүү ороогүй хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хэрвээ хүмүүс үнэнд ямар ч хичээл чармайлт гаргахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт унах бөгөөд бат зогсох гэж зүдэрнэ. Учир нь, тэдэнд шалгалт тохиолдоход шийдэл нь цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаалд оршихгүй. Бичиг үсэг, хоосон сургаал бодит асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй! Чи үнэн болгоныг тодорхой ойлгож, байнга эргэцүүлэн бодох ёстой, ингэснээр тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойлгож, нэгд нэггүй мэдэж авна; тэр үед л чи ямар нэг зүйл тохиолдох үед юу хийхээ мэднэ. Гэхдээ, хэрвээ чи эдгээрийг дэнслэн бодохгүй бол эдгээр үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ чи тэдгээрийг тунгаан боддоггүй бол хэчнээн олон удаа сонссон ч бай, эсвэл тэдгээрийн талаар хэр ихийг ярьж чаддаг ч бай, үгчилсэн утгаас нь хэзээ ч хэтрэхгүй. Эдгээр үгчилсэн утга нь Бурханд итгэх итгэл чинь аль хэдийн үр ашгаа өгчихсөн, мөн чи урам зориг, эрч хүчтэй учраас биеийн хэмжээ чинь маш том гэсэн хийсвэр санааг чамд үргэлж өгнө—гэвч чамд ямар нэг зүйл тохиолдмогц, эдгээр үгчилсэн утга нь чамд шалгалт юм уу туршилт бүрийг төвөггүй давна гэсэн баталгаа өгч чадахгүй гэдгийг чи олж мэднэ. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход хүмүүс байнга будилж, “Энэ талаар би юу хийх ёстой вэ? Бушуухан Бурханы үгийг хайж, янз бүрийн зарчмыг ялгаж таних ёстой. Энэ нь үнэний аль талтай таарч байна вэ?” гэж боддог. Тэр үед чи хэтэрхий цөөхөн үнэнээр зэвсэглэснээ, дэндүү цөөхөн үнэн-бодит байдлыг ойлгодгоо ухаарна. Хүмүүс ихэвчлэн өөрсдөд нь хэрэгтэй үед л үүнийг олж мэддэг. Тийм биш үедээ тэд, өөрсдийгөө аль хэдийн олон үнэнээр зэвсэглэсэн бөгөөд үнэнээр бялхаж байгаа гэж үргэлж боддог. Тэд юугаар бялхаж байдаг вэ? Бичиг үсэг, хоосон сургаал, өнгөц байдлаар. Үнэнээр бялхаж байгаа гэж тэдэнд санагдах нь буруу юм; үнэнээр бялхаж байна гэж санагдвал чи аюулд орсон байна. Гэхдээ юу ч биш гэдгээ мэдэрч, чиний ойлгодоггүй зүйл их байгааг мэдэрвэл чи хэрхэн орох талаар эргэцүүлэн бодож чадна. Харин үнэнийг аль хэдийн эзэмшсэн, үүгээр бялхаж байгаа, чамд хангалттай байгаа, чи өөрийгөө мэддэг, Бурханыг хайрладаг, Бурханы төлөө бүхнийг хийж чадна гэж үргэлж боддог бол энэ нь аюулын дохио юм. Ингэж бодох тусам юу ч ойлгодоггүй, ямар ч үнэн-бодит байдалгүй гэдгийг чинь энэ нь улам нотолно. Энэ тухай анхааралтай бодоод үз. Үнэнийг тунгаан бодож сур; энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн амьдралын маш чухал хэсэг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 2. Хэвийн сүнслэг амьдрал руу хэрхэн орж болох тухай

Дараах: 4. Хүн яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх