1. Залбирлын ач холбогдол юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг арга замуудын нэг. Энэ нь Бурханыг дууддаг хүний арга, мөн Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх эрхтэн байхгүйн нотолгоо гэж хэлж болно. Залбиралгүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх бүр ч боломжгүй. Залбиралгүй байх нь хүний Бурхантай харилцах харилцааг тасалдаг бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх боломжгүй байдаг. Бурханд итгэгчийн хувиар хүн хэдий чинээ их залбирна, Бурхан сэтгэлийг нь төдий чинээ их хөдөлгөж, хүн илүү их шийдвэртэй болж, Бурханаас шинэ гэгээрлийг илүү сайн хүлээн авч чаддаг. Үүний үр дүнд ийм хүнийг л Ариун Сүнс маш хурдан төгс болгож чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Залбирал нь нэг төрлийн зан үйл биш; хүн Бурхан хоёрын хоорондох жинхэнэ яриа бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Хүмүүсийн залбирлаас бид Бурханд шууд үйлчилж байгааг нь харж болно. Хэрэв чи залбирлыг зан үйл гэж үздэг бол Бурханд сайн үйлчлэхгүй нь лавтай. Чин сэтгэл, үнэн зүрхнээсээ залбирдаггүй бол Бурханы үзэл бодлоор бол чамайг оршин байдаггүй хүн гэж хэлж болно. Тэгвэл чи Ариун Сүнсийг яаж өөр дээрээ ажиллуулж чадах юм бэ? Үр дүнд нь чи хэсэг хугацаанд ажилласныхаа дараа эцэж цуцна. Одоогоос эхлээд чи залбиралгүйгээр ажиллаж чадахгүй. Залбирлаар ажил бий болж, залбирлаар үйлчлэл бий болдог юм. Чи удирдаж, Бурханд үйлчилдэг хүн атлаа залбиралд хэзээ ч хүчин чармайлт гаргахгүй, залбиралдаа хэзээ ч ноцтой хандаагүй бол үйлчилдэг байдал чинь чамайг эцэстээ уналтад хүргэнэ. Юунаас болоод хүмүүст залбирахгүй байх эрхтэй гэж санагддаг вэ? Бурхан бие махбодтой учраас тэд залбирахаа больсон уу? Энэ бол шалтаг биш; Би ч заримдаа залбирдаг. Эзэн Есүс махбодод байх үедээ шийдвэрлэх асуудал дээр бас залбирдаг байсан. Тэрээр ууланд, завин дээр, цэцэрлэгт залбирч байсан; Тэр мөн шавь нараа дагуулан залбирч байсан. Хэрвээ чи байнга Бурханы өмнө очиж, Түүнд залбирч чаддаг бол Бурханыг Бурхан гэж үздэгийг чинь энэ нь нотолдог. Харин залбирахаа үргэлж умартаж, аливааг үргэлж өөрийнхөөрөө хийж, Түүний ар хударгаар энэ, тэрийг хийдэг бол Бурханд үйлчилж байгаа хэрэг биш; чи ердөө өөрийнхөө ажил хэргийг явуулж байна. Тийм болохоор чи яллагдахгүй гэж үү? Гаднаа чи ямар нэгэн үймүүлсэн зүйл хийж байгаа мэт харагдахгүй, Бурханыг доромжилсон мэт ч санагдахгүй боловч чи өөрийнхөө юмыг л хийж байх болно. Ингэснээрээ чи саад болж байгаа бус уу? Гаднаа чи саад болоогүй мэт харагдсан ч гэсэн мөн чанартаа Бурханыг эсэргүүцэж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Залбирал та нарын хувьд дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, зүрх сэтгэл чинь Бурханаар хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хүч гарч ирдэг. Чи чин сэтгэлээсээ залбирдаггүй, Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Чи залбирч, зүрх сэтгэл доторх бүх үгээ хэлсний дараа Бурханы Сүнс ажлаа эхлээгүй, мөн чи ямар ч урам зориг аваагүй бол зүрх сэтгэл чинь чин үнэнч биш, үг чинь үнэн биш, хольцтой хэвээр гэдгийг энэ нь харуулдаг. Залбирчхаад сэтгэл чинь ханамжтай байвал залбирлыг чинь Бурхан хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнс чиний дотор ажиллаж байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Чи Бурхантай хийх нөхөрлөлийг үнэхээр л утга учиртай, үнэ цэнтэй гэж үздэг бол залбирлыг орхиж чадна гэж үү? Бурхантай ярилцахгүй байж хэн ч чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед, Сатаны хүлээсэнд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Хүмүүс залбирахаар өвдөг сөгдөх үедээ биет бус ертөнцөд Бурхантай ярьж байгаа хэдий ч тэдний залбирал нь бас Ариун Сүнсний ажилладаг нэг төрлийн суваг гэдгийг чи тодорхой ойлгох ёстой. Хүмүүс зөв төлөв байдалд байхдаа залбирч, эрж хайх үед Ариун Сүнс ч бас нэгэн зэрэг ажиллаж байх болно. Энэ бол хоёр өөр өнцгөөс Бурхан болон хүний хийдэг нэг төрлийн эв зохицолтой хамтын ажиллагаа юм; өөрөөр хэлбэл, энэ нь зарим асуудлыг шийдвэрлэхэд нь Бурхан хүмүүст тусалж байгаа хэрэг юм. Энэ бол хүмүүс Бурханы өмнө ирдэг нэг төрлийн хамтын ажиллагаа юм; бас Бурхан ийм арга барилаар хүмүүсийг аварч, цэвэрлэдэг. Түүнчлэн, энэ нь хүмүүс амь руу хэвийн орох зам бөгөөд нэг төрлийн зан үйл биш юм. Залбирал зүгээр л хүмүүсийн урам зоригийг өдөөхийн төлөө байдаггүй; тийм байсан бол ердөө хэлбэрдэж, зарим нэг уриа лоозон хашхирахад л хангалттай бөгөөд ямар нэг зүйл гуйх хэрэггүй, шүтлэг мөргөл, сүсэг бишрэл хэрэггүй байх байв. Залбирлын ач холбогдол асар гүн гүнзгий! Чи байнга залбирдаг, хэрхэн залбирахаа мэддэг—дуулгавартай агаад ухаалаг байдлаар үргэлж залбирдаг бол—дотоод байр байдал чинь тун хэвийн байх болно. Хэрвээ чи залбирч байхдаа өнөөх уриа лоозонгоо байнга хэлж, ямар ч ачаа үүрдэггүй, мөн залбиралдаа ямар байдлаар ярих нь ухаалаг болохыг, ямар байдлаар ярих нь бодлогогүй болохыг, ямар байдлаар ярих нь жинхэнэ шүтлэг биш болохыг бодолцдоггүй, эдгээр асуудалд хэзээ ч нухацтай ханддаггүй бол залбирал чинь бүтэлгүйтэж, дотоод байр байдал чинь үргэлж хэвийн бус байх болно; чи хэвийн эрүүл ухаан гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ шүтлэг гэж юу болох, залбиралдаа ямар байр сууринд зогсох тухай хичээлд хэзээ ч нэн гүн гүнзгий орохгүй. Эдгээр нь бүгд нарийн асуудал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бүх хүн өөрийн удирдлагыг явуулж, асуудлаа өөрөө зохицуулдаг гэж Би өмнө нь хэлж байсан. Хүмүүс одоо ч тийм байгаа; тэд хэсэг ажиллаж байгаад, дараа нь залбирахаа больж, Бурхан зүрх сэтгэлд нь огт байхгүй болдог. Тэд дотроо: “Би зүгээр л ажлын зохицуулалтын дагуу үйлддэг. Ямартай ч би алдаа гаргаж, үймүүлсэн биш дээ…” гэж боддог. Чи залбирдаггүй, талархал бүр ч хэлдэггүй. Ямар аймшигтай байдалд байна вэ! Ихэнх тохиолдолд чи энэ байдал буруу гэдгийг мэддэг хэр нь үүнийг засаж залруулах зөв арга барил чамд байдаггүй; үүний үр дүнд, чи байдлаа залруулж чаддаггүй бөгөөд үнэнийг ойлгодог байж болох ч хэрэгжүүлж чаддаггүй. Өөрт чинь хэвийн бус байдал (биеэ тоосон зан, завхрал, тэрслүү байдал гэх мэт) байна гэдгийг чи мэддэг хэр нь үүнийг засаж залруулж дөнгөдөггүй, давж гарч чаддаггүй. Хүмүүс үргэлж өөрсдөө асуудлаа зохицуулж, Ариун Сүнсний ажил, эсвэл Тэр хэрхэн ажилладгийг тоодоггүй, зөвхөн өөрсдийнхөө зүйлийг хийх талаар л санаа тавьдаг. Үүний улмаас, Ариун Сүнс чамайг хаях болно—Тэр чамайг хаях үед дотор чинь харанхуй, ямар ч шим тэжээл, таашаах зүйлгүйгээр хатаж гандсан мэт санагдана. Залбирахгүйгээр зургаан сар явдаг олон хүн байдаг бөгөөд хэдийгээр тэд ажлаа хийдэг ч дотроо хатаж хорчийсон мэт санагддаг. Заримдаа тэд: “Би юу хийгээд байна вэ? Энэ хэзээ дуусах вэ?” гэж боддог. Тийм ээ, бүр иймэрхүү бодол ч тэдэнд төрдөг. Залбирахгүйгээр удаан явах нь хүнд үнэхээр аюултай! Залбирал нэн чухал! Хэн нэгний чуулганы амьдрал хэзээ ч залбирал дүүрэн байгаагүй бол цуглаан нь ямар ч үр шимгүй, таашаалгүй байна. Тиймээс та нар хамт байхдаа үргэлж залбирч, магтаал хэлэх ёстой, тэгвэл Ариун Сүнс ер бусын ажил гүйцэтгэнэ. Хүнд Ариун Сүнсний өгдөг хүч шавхагдашгүй; хүмүүс үүнийг яах ийхийн зуургүй шавхаж, дуусгаж чадна. Хүн өөртөө найдаж хэчнээн их ярьж, номлож чаддаг байсан ч гэсэн, хэрэв Ариун Сүнс тэр чиглэлд ажилладаггүй бол хүн ямар үр дүнд хүрч чадах вэ? Гурав юм уу таван удаа залбирахдаа хүн: “Өө Бурхан минь, Танд талархъя, Таныг магтъя” гэсэн ганц, хоёрхон өгүүлбэр л хэлэх үе олон байдаг бөгөөд ингэж хэлээд тэдэнд илүү юм юу ч ирэхгүй—тэдэнд хэлэх зүйл байхгүй болсон байдаг. Ийм итгэлийн хэмжүүр нь юу вэ? Энэ бол аюултай! Хүн Бурханд итгэхдээ Түүнд талархаж, Түүнийг магтсан үг хэлэх юм уу Түүнд алдрыг өгч ч чадахгүй, “Бурхан минь, тэгж хайрла” гэсэн үгсийг хүртэл хэлж зүрхэлдэггүй, тэгж хэлэхээс хэтэрхий ичдэг бол тэр хүн ялзарсан байна вэ! Чи Бурханыг дуудаж, зүрх сэтгэлдээ Түүнийг хүлээн зөвшөөрч болох ч Бурханы өмнө очдоггүй, зүрх сэтгэл чинь Түүнээс холдож одсон бол Ариун Сүнс ажиллахгүй. Чи өглөө босох болгондоо заавал залбир. Залбирвал тэр өдрийн чинь төлөв онцгойлон сайхан, санаанд хүрсэн байхын дээр Ариун Сүнс цаг үргэлж дэргэд чинь байж, чамайг хамгаалж байгааг чи мэдэрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Одоо олон хүнд биеэ барих чадвар онцгойлон дутагдаж байгааг Би олж мэдлээ. Яагаад тэр вэ? Учир нь тэд хэзээ ч залбирдаггүй. Хүмүүс залбирахгүй байх үедээ замбараагүй болдог, замбараагүй болохоороо сүсэг бишрэл, даруу төлөв байдлаа алддаг. Тэд хүн чанар, ёс жудгийн тухай, өөрийн завхарсан уг чанарыг мэдэх тухай л ярьдаг. Харин Ариун Сүнс яг хэрхэн үйлддэг, хүмүүсийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөдөг, хүмүүс өдөр тутмын амьдралдаа Бурханы хүслийг хэрхэн эрж хайх хэрэгтэй тухайд эдгээр нь бүгд алга болдог. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурхан үнэхээр байдаг гэдэгт л итгэдэг, итгэлээс нь үлдсэн ганц зүйл нь Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал юм; сүнсний амийн хэрэг явдал үгүй болсон. Тэдний итгэл материаллаг ертөнц рүү л тэлж, тэд сүнсний хэрэг явдлыг үгүйсгэдэг учраас ганцаар алхахдаа төөрч, унадаг. Залбирдаггүй хүн үнэнийг хэрэгжүүлбэл, тодорхой цар хүрээн дотор л зарчмыг баримталж чадна—бүгд дүрэм журам төдий юм. Чи үйлдэлдээ Дээрхийн зохицуулалтыг баримталж, Бурханд халддаггүй байж болох ч дүрэм журмыг л баримталж байгаа. Хүмүүсийн сүнс одоо маш хөшүүн, үлбэгэр болсон. Бурхантай харилцах хүний харилцаанд Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, гэгээрүүлэх гэх мэт олон ээдрээтэй зүйл байдаг. Хүн ийм зүйлсийг мэдэрч чаддаггүй—тэр хэтэрхий хөшүүн! Хүн Бурханы үгийг уншдаггүй, сүнсний амийн хэрэг явдлыг мэдэрдэггүй, өөрийн байдлыг захирч чаддаггүй. Сүнсний амийн байдлаа захирахын тулд залбирахгүй байж болохгүй, бас чуулганы амьдралаар амьдрахгүй байж ч болохгүй. Чамд тэгж санагдаж байна уу? Бурханд итгэхийн тулд хүн залбирах ёстой; залбиралгүйгээр Бурханд итгэх итгэлтэй төстэй байна гэж үгүй. Чи дүрэм журам баримтлах хэрэггүй, хаана ч, хэзээ ч залбирч болно гэж Би хэлдэг—тэгэхээр ховорхон залбирдаг зарим хүн байдаг. Тэд өглөө сэрээд залбирдаггүй, харин Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсан төдий болж, магтан дуу сонсдог. Өдөр нь тэд гадаад хэрэг явдал гээд завгүй байх бөгөөд шөнө унтахаар хэвтэхээсээ өмнө ч бас залбирдаггүй. Чамд ингэж санагддаггүй юу? Хэрвээ чи Бурханы үгийг унших төдий болоод, залбирдаггүй бол Түүний үгийг уншаад үгийг нь ухаж ойлгодоггүй шүтлэггүй хүнтэй адил бус уу? Залбирахгүйгээр зүрх сэтгэл оролцохгүй, хүний сүнсэнд хурц мэдрэмж төрж, сэтгэл нь хөдлөхгүй. Хүн хөшүүн, үлбэгэр байдаг; тэд зан чанарын өөрчлөлттэй холбоотой зүйлсийн талаар өнгөцхөн ярьж, Бурханд итгэдэг юм шиг санагддаг боловч сүнснийх нь гүн дэх мэдрэмж тийм ч хүчтэй биш байдаг. Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс шиг байдаг. Тэд залбирах гэж яаж ч хичээсэн, үг унагаж чаддаггүй. Энэ нь маш аюултай—энэ нь чи Бурханаас хэтэрхий хол байна, Тэр зүрх сэтгэлд чинь байхаа больсон гэсэн үг. Үнэндээ, гадаад хэрэг явдал, ажил зохицуулах болон залбирахаар сүнсэнд эргэж ирэх явдал хоорондоо зөрчилддөггүй. Зөрчилддөггүй төдийгүй залбирахаар сүнсэнд эргэж ирэх нь үнэндээ хүний ажилд илүү үр ашигтай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүмүүс асуудалтай тулгарах бүрдээ хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Тэд залбирах ёстой; залбирал эн тэргүүнд байдаг. Залбирал нь чамайг сүсэг бишрэлтэй, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж эхэлсэн, Бурханыг эрж хайхаа мэддэг, зүрх сэтгэлдээ Түүнд орон зай гаргаж өгсөн, сүсэг бишрэлтэй Христэд итгэгч мөн гэдгийг харуулдаг. Олон ахмад итгэгч өдөр бүр тогтмол цагт өвдөг сөгдөн залбирдаг, заримдаа маш удаан залбирдаг болохоор буцаад босож чаддаггүй. Энэ нь зан үйл мөн эсэх, эсвэл тэд үүнээс ямар нэгэн зүйл олж авч чадах эсэхийг ярихаа больё; зүгээр л энэхүү настай ах эгч нар тун сүсэг бишрэлтэй, залуус та нараас хавьгүй дээр, илүү махруу байдаг л гэж хэлье. Асуудалтай тулгараад хамгийн түрүүнд хийх зүйл бол залбирах юм. Залбирал гэдэг нь зүгээр нэг сэтгэлгүйгээр чалчих явдал биш; тэглээ гээд ямар ч асуудлыг шийдэхгүй. Чи найм эсвэл арван удаа залбираад юу ч олж авахгүй байж болно, гэхдээ бүү шантар—чи залбирсаар байх ёстой. Ямар нэг зүйл тохиолдоход эхлээд залбир, эхлээд Бурханд хэл, Бурханы мэдэлд өг, Бурханаар туслуул, чамайг хөтөлж, чамд зам зааж өгөхийг Бурханд зөвшөөр. Чи Бурханыг нэгдүгээрт тавьсан, зүрх сэтгэлд чинь Бурхан байдгийг энэ нь нотолно. Асуудалтай тулгарах үедээ хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь эсэргүүцэж, уурлаж, хилэгнэх бол, юун түрүүнд сөрөг болдог бол, энэ нь зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүйн илрэл юм. Бодит амьдрал дээр чамд ямар нэг зүйл тохиолдох болгонд чи залбирах ёстой. Хамгийн түрүүнд өвдөг сөгдөн, залбирах ёстой—энэ бол нэн чухал. Залбирал нь Бурханы өмнө Түүнд хандах хандлагыг чинь харуулдаг. Хэрвээ Бурхан зүрх сэтгэлд чинь байдаггүй байсан бол чи ингэхгүй. “Би залбирдаг ч Бурхан намайг гэгээрүүлдэггүй!” гэж зарим хүн хэлдэг. Тэгж хэлэх ёсгүй. Эхлээд залбирах сэдэл чинь зөв эсэхийг хар; хэрвээ чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, байнга Бурханд залбирдаг бол Тэр чамд ойлгуулахын тулд чамайг зарим зүйл дээр сайн гэгээрүүлж магадгүй—өөрөөр хэлбэл, Бурхан чамд ойлгуулна. Бурханы гэгээрэлгүйгээр чи өөрөө ойлгож чадахгүй байсан: Чамд авхаалж самбаа дутмаг, үүнийг ойлгох оюуны чадавх байхгүй бөгөөд хүний оюун ухаанаар үүнд хүрэхийн аргагүй. Ойлгох үед тэрхүү ойлголт чиний өөрийн оюун санаанаас төрөн гардаг гэж үү? Хэрвээ чамайг Ариун Сүнс гэгээрүүлээгүй бол Ариун Сүнсний ажлын утга учир юу болох, эсвэл Бурхан юу гэж хэлж байгааг чиний асуусан хэн ч мэдэхгүй; Бурхан Өөрөө чамд учрыг нь хэлэх үед л чи мэднэ. Иймээс чамд ямар нэг зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд хийх зүйл чинь залбирах юм. Залбирал нь эрж хайсан хандлагаар судалж шинжилж, бодол, санаа, хандлагаа илэрхийлэхийг шаарддаг—үүнийг агуулах ёстой. Зүгээр нэг хэлбэр төдий хийх нь ямар ч үр нөлөөгүй тул чамайг гэгээрүүлээгүй гэж Ариун Сүнсийг бүү буруутга. Миний олж мэдсэнээр зарим хүн Бурханд итгэх итгэлээ үргэлжлүүлсээр байдаг ч зөвхөн аман дээрээ л Бурханыг гэдэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, тэд Сүнсний ажлыг үгүйсгэж, залбирлыг ч бас үгүйсгэдэг; тэд гагцхүү Бурханы үгийг уншихаас өөрийг хийдэггүй. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Итгэлээс нь Бурхан бүрмөсөн алга болох хүртэл тэд үргэлжлүүлэн итгэсээр л байдаг. Ихэвчлэн ерөнхий ажил хэрэг зохицуулдаг, өөрсдийгөө маш завгүй, бүхий л хичээл зүтгэлийнхээ төлөө юу ч авдаггүй гэж боддог хүмүүс ялангуяа байдаг. Энэ бол хүмүүс Бурханд итгэхдээ зөв замаар алхахгүй байгаагийн нэг жишээ юм. Зөв замаар явах нь хэцүү ажил бус уу? Тэд ихээхэн сургаал ойлгосныхоо дараа ч гэсэн энэ замаар явж чаддаггүй бөгөөд уруудах замыг сонгох талтай байдаг. Иймээс ямар нэгэн зүйл тохиолдох үед та нар залбирч, эрж хайхад илүү их цаг зарцуулах ёстой—энэ бол та нарын хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Бурханы хүсэл болоод Ариун Сүнсний санаа зорилгыг хэрхэн эрж хайхаа сурах нь гол түлхүүр юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс ингэж туулж, хэрэгжүүлэх чадваргүй бол юу ч олж авахгүй, итгэл нь талаар болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Өмнөх: 4. Сатаны хүчнээс ангижирч, аврагдахын тулд Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Дараах: 2. Жинхэнэ залбирал гэж юу болох, юунд хүрч чадах тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Амь олж авсан байх болон амьгүй байх гэж юу вэ?

Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү? Энэ бол эрин үеүдийн туршид итгэгчид бидний маргалдсаар ирсэн асуулт гэж хэлж болох юм. Энэ асуудалд зөрчилдөөн угаасаа байгаа гэдгийг хүмүүс мэдэрдэг боловч үүнийг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эзэн Есүс бол Бурхан, гэхдээ бас Бурханы Хүү, иймээс Эцэг Бурхан гэж бас байгаа юу?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх