Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

28. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачлагатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүсийг идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдвэрийг тэдэнд өгдөг ба тэднийг Бурханаар төгс болгуулахаар зорих боломжтой болгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг. Хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдрэх үед тэд ялангуяа дотоод талдаа ариун байдаг. Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс Бурханы хайрыг, ах эгч нарынхаа хайрыг амьдран харуулж, Бурханыг баярлуулдаг зүйлсэд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлсэд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг, тэд хүн чанарыг эзэмшсэн агаад үнэнийг байнга эрэлхийлж байдаг. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед тэдний нөхцөл байдал нь улам илүү сайжирч, хүн чанар нь улам илүү хэвийн болдог бөгөөд хэдийгээр тэдний зарим хамтын ажиллагаа нь тэнэг байж болох боловч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад болохоор оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрэм журмын дагуу хүнд ажилладаг бөгөөд Тэрээр энгийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ энгийн хүмүүсийн хэрэгцээний дагуу тэднийг залж чиглүүлж, гэгээрүүлдэг, Тэрээр тэдний хэрэгцээн дээр үндэслэн тэднийг хангадаг ба дутагдаж буй зүйл болон дутагдал дээр нь үндэслэн тэднийг эерэгээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед энэхүү ажил нь хүний хэвийн амьдралын дүрэм журамтай зохицож байдаг бөгөөд зөвхөн бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харах боломжтой байдаг. Хэрвээ өдөр тутмын амьдралдаа хүмүүс эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байх юм бол тэд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн байна. Ийм байдалд, Бурханы үгийг идэж уух үедээ тэд итгэлтэй байдаг, залбирах үедээ тэд урам зоригтой болдог, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд идэвхгүй биш байдаг, тэдэнд ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы тэднээс сурахыг шаарддаг хичээлийг харж чаддаг, тэд идэвхгүй эсвэл сул дорой биш байдаг бөгөөд хэдий тэдэнд бодит хүндрэл бэрхшээл байгаа ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

… … … …

Сатанаас ямар ажил ирдэг вэ? Сатанаас ирдэг ажилд, хүмүүс дэх үзэгдэл тодорхойгүй, хийсвэр байдаг, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлүүдийнх нь ар дахь сэдэл буруу байдаг бөгөөд хэдий тэд Бурханыг хайрлахыг хүсдэг ч тэдний дотор буруушаал зэмлэл үргэлж байдаг, эдгээр буруушаал болон бодол нь үргэлж тэдний дотор саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байх боломжгүй болгодог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дотор Сатаны ажил байсан даруйд зүрх сэтгэл нь Бурханы өмнө амар тайван байж чаддаггүй, тэд өөрсдийгөө яахаа мэддэггүй, цуглаан харагдах төдийд зугтахыг хүсдэг бөгөөд бусад хүн залбирч байхад тэд нүдээ аних чадваргүй байдаг. Муу ёрын сүнсний ажил нь хүн, Бурхан хоёрын хоорондох хэвийн харилцааг нурааж, хүмүүсийн урьдны үзэгдлүүд болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадахгүй, тэдэнд сүйрэл учруулж, тэднийг дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүйгээр, сүнсийг нь доош живүүлж байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажил дараах зүйлээр илэрдэг: өөрийнхөө бодлыг хамгаалж, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай нэгэн, мөн Бурханд үнэнч бус нэгэн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон үнэнчн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыүглийн тархалтыг дураар нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; цаашлаад Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөдөг байдлыг алга болгодог ба чамайг Бурханд эргэлзүүлж, чамайг Бурханы талаар гомдоллож, Түүнийг эсэргүүцэхэд хүргэдэг, тэр ч бүү хэл чи Бурханыг орхих эрсдэлтэй байдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Тэгвэл Бурханы ажилладаг эдгээр арга замаас, Бурхантай ямар харилцаатай мэт чамд санагддаг вэ? … Бурхан чамайг залж чиглүүлэх үед, Тэр чамд өгч, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы найрсаг зан, Түүний хүндтэй байдлыг мэдэрдэг ба Тэр хэчнээн хайр татам болохыг, хэчнээн халуун дулаан болохыг мэдэрнэ. Гэвч Бурхан чиний ялзралыг зэмлэх үедээ эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ Бурхан ямар аргыг ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? (Тийм.) Тэр чамайг орчноор чинь дамжуулан, хүмүүс, харилцаа болон зүйлсээр дамжуулан сахилгажуулдаг уу? (Тийм.) Иймээс энэ сахилгажуулалт нь ямар түвшинд хүрдэг вэ? (Хүний тэвчиж чадах түвшинд.) Түүний сахилгажуулалтын түвшин нь Сатан хүнийг хорлодог түвшинд хүрдэг үү? (Үгүй.) Бурхан эелдэг, элэгсэг, аятайхан, энэрэнгүй байдлаар, үнэхээр хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга нь, “Бурхан надаар үүнийг хийлгэхгүй” эсвэл “Бурхан надаар түүнийг хийлгэх ёстой” гэж хэлэхүйц хүчтэй сэтгэл хөдлөлийг чамд төрүүлэхгүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй эсвэл хүчтэй мэдрэмжүүдийг хэзээ ч өгөхгүй. Тийм байдаг биш гэж үү? (Тийм.) Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авах үед ч гэсэн чамд ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлыг мэдрэх үед, чамд ямар санагддаг вэ? Чи Бурханы халдашгүй бурханлаг чанарыг мэдэрдэг үү? (Тийм.) Чамд энэ хугацаанд Бурханаас холдсон мэт санагддаг уу? Чи Бурханаас айж балмагддаг уу? (Үгүй.) Үүний оронд, Бурханаас эмээсэн хүндлэлийг чи мэдэрдэг. Хүмүүс зөвхөн Бурханы ажлын улмаас л энэ бүх зүйлийг мэдэрдэг үү? (Тийм.) …

Хүн дээр ажиллах Сатаны ажлаас ямар түгээмэл онцлог харагддаг вэ? … (Түүний хийдэг бүхэн нь хүнийг хорлохын тулд хийгддэг.) Тэр хүнийг хорлох зүйлс хийдэг. Тэр хүнийг хэрхэн хорлодог вэ? Та нар Надад илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй харуулж чадах уу? (Тэр хүнийг ятгаж, өдөж, уруу татдаг.) Зөв, энэ нь хэд хэдэн талуудыг харуулдаг. Өөр байна уу? (Тэр хүнийг төөрөгдүүлдэг.) Тэр төөрөгдүүлж, дайрч, буруутгадаг. Тиймээ, энэ бүхнийг хийдэг. Дахиад өөр байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас аяндаа гардаг. Тэр үүнийг байн байн хийдэг болохоор бодохын ч хэрэггүйгээр түүний амнаас худал хуурмаг урсан гардаг. Өөр байна уу? (Тэр хэрүүл маргаан тарьдаг.) Энэ нь тийм ч их чухал биш. Би та нарт аймшиг төрүүлэх зүйлийг дүрслэн үзүүлэх болно, гэхдээ Би үүнийг та нарыг айлгахын тулд хийгээгүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Бурхан Өөрийн хандлага болон зүрх сэтгэлийнхээ аль алинд хүнийг энхрийлэн хайрладаг. Эсрэгээр нь, Сатан хүнийг энхрийлдэг үү? Тэр хүнийг энхрийлдэггүй. Тэр хүнээс юуг хүсдэг вэ? Тэр хүнийг хорлохыг хүсдэг ба түүний боддог бүхэн нь хүнийг хорлох тухай байдаг. Тийм биш гэж үү? Иймээс тэр хүнийг хорлох тухайгаа тунгаан бодох үедээ яарч бачимдсан сэтгэлээр хийдэг үү? (Тийм.) Иймээс хүн дээр ажиллах Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонтой, хорон муу чанарыг өргөнөөр дүрсэлж, Сатаны жигшил зэвүүцлийг мэдэх боломжийг та нарт үнэхээр олгож чадах хоёр үг Надад байна: Сатан хүнд хандахдаа, тэр үргэлж хүчээр “эзлэн авч”, өөрийгөө тэдэнтэй бүгдтэй нь “наахыг” хүсдэг, ингэснээр тэр хүнийг бүрэн дүүрэн хянаж, хүнийг хорлож чадах түвшинд очиж чадах ба ингэснээр тэр энэ зорилго, замбараагүй хүсэл эрмэлзэлдээ хүрч чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэйгээр болдог уу эсвэл чиний зөвшөөрөлгүйгээр үү? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу эсвэл мэдээгүй байхад уу? Энэ нь чамайг огт мэдээгүй байхад болдог! Чамайг мэдээгүй байх нөхцөлд, магадгүй тэр юу ч хэлээгүй байх үед эсвэл магадгүй тэр юу ч хийгээгүй байх үед, ямар ч таамаглал, ямар ч нөхцөл байхгүй үед тэр чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайдаг ба дараа нь тэр чамайг хүчээр эзлэн авч, өөрийгөө чамтай нааж, чамайг бүрмөсөн хянаж, чамайг хорлох өөрийн зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөө Бурханы эсрэг хийсэн Сатаны тэмцлийн хамгийн энгийн санаархал бөгөөд зан байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс

Зарим хүмүүс, Ариун Сүнс цаг үргэлжид тэдэн дээр ажиллаж байдаг гэж хэлдэг. Энэ нь боломжгүй. Хэрвээ тэд Ариун Сүнс үргэлж тэдэнтэй хамт байдаг гэж хэлсэн бол тэр нь бодитой байх юм. Тэдний сэтгэлгээ болон мэдрэхүй цаг үргэлжид хэвийн байдаг гэж хэрвээ тэд хэлсэн бол тэр ч бас бодитой байх байсан ба Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ чи, Ариун Сүнс үргэлж чиний дотор ажиллаж байгаа ба чи хором бүрт Бурханаар гэгээрүүлэгдэж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, байнга шинэ мэдлэгийг олж авч байгаа гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ нь туйлын ер бусын! Ямар ч эргэлзээгүйгээр тийм хүмүүс бол муу ёрын сүнснүүд юм! Бурханы Сүнс махан биед ирсэн ч гэсэн Түүнд амрах ёстой, идэх ёстой цаг байдаг—та нарын тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс махан биеийн сул талгүй байдаг мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, ажиггүй тайван агаад тарчлаан шаналгааг тэвчих чадвартай байдаг бөгөөд бие махбодын хил хязгаарыг давсан мэтээр тэд өчүүхэн төдий ч ядрахыг мэддэггүй. Энэ нь туйлын ер бусын биш гэж үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг ба хүний хувьд эдгээр зүйлсэд хүршгүй юм. Ялган салгаж чаддаггүй хүмүүс тийм хүмүүсийг харах үедээ атаархдаг бөгөөд тэдний Бурханд итгэх итгэл маш хүчтэй, маш сайн агаад тэд хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн байдалтай хүмүүст гарцаагүй сул талууд байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс

Хүний нөхөрлөл:

Ариун Сүнсний гол ажил нь гэгээрүүлэлт болоод гэрэлтүүлэлт буюу хүнийг Бурханы үгсийг ойлгон, Бурханы үгсэд нэвтрүүлэх юм; энэ нь үнэнийг ойлгож, үнэнд нэвтрэхэд хүмүүсийг удирдах, бүх төрлийн шалгалт дунд хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлснээр тэдэнд Бурханы хүслийг ойлгуулах юм. Мэдээжийн хэрэг, янз бүрийн хүмүүс, зүйлс болон объектуудаар дамжуулан Ариун Сүнс тэднийг авралд хүргэх ганц л зорилгоор хүмүүсийг илчилж, тэднийг засаж, сахилгажуулан, шийтгэдэг. Ариун Сүнс хүмүүсийг өөрчилж, тэднийг төгс болгохоор олон төрлийн нөхцөл байдлуудыг зохицуулан бүхнийг удирддаг. Хэдийгээр Ариун Сүнсний ажил олон төрхтэй ч, Бурханы авралын ажил нь авралын зарим замыг алгасадаггүй. Ариун Сүнсний ажил нуугдмал байдаг ч, гадарга дээр огтоос дэлхийн бус харагддаггүй учир туршлагатай хүмүүс зүрх сэтгэлдээ тод ойлгодог. Эсрэгээрээ, муу сүнсний ажил нь гайхмаар ер бус учир, энэ нь ил, мэдрэгдэж болдог бөгөөд машид энгийн бус юм. Муу сүнсний үйлдлүүдээс, муу сүнснүүд үнэний өчүүхэн ч ул мөргүйгээр ер бусын муу гэдгээ ялангуяа илчлэх дуртайг харж болно. Муу сүнснүүд хүн дээр хичнээн жил ажилласан бай тэдний завхрагдсан зан чанар өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Харин ч тэд энгийн хүн шалтгаанаа хүртэл алдан, улам бүр энгийн биш болдог. Энэ бол муу сүнсний ажлын үр дүн юм. Энэ нь хэрхэн Сатан болон янз бүрийн завхрагдсан хүмүүсийн муу сүнснүүд хүмүүсийг урхидаж, хуурж буй явдал юм. Эцэст нь, хүмүүс чөтгөрүүд болж, муу сүнсээр хууртагдсан хүмүүс нь Сатанд баригдан, залгигддаг. Ариун Сүнсний ажил бол тэр чигтээ хүн төрөлхтнийг аврах бөгөөд хүн Ариун Сүнсний ажлаас ихийг авах тусам, үнэнийг илүү ойлгох боломжтой болдог; тэдний хүн чанар улам бүр эгэл болж, тэд улам бүр хүнлэг болдог. Эцэст нь үнэн болоод хүн чанарыг агуулсан хүн болсноор тэд Бурханы авралыг олох болно. Ариун Сүнс болон муу сүнсний ажлын гол ялгаанууд нь: Муу сүнс хүмүүсийг завхруулж, урхидан, эцэст нь тэднийг чөтгөрүүд болгож чаддаг; Ариун Сүнсний ажил нь тэдэнд үнэн болон хүн чанарыг өгснөөр, авралд байгаа завхарсан хүнийг ариусгадаг. Ариун Сүнсний ажил нь үнэхээр ариун хүмүүсийг Сатанаар завхрагдсан болон чөтгөрүүд дунд тоологдсон хүмүүсээс гаргаж чаддаг буюу Сатанаар завхрагдан чөтгөр болсон хүмүүсийг аван, тэднийг буцаан хүн болгодог гэж хэлж болно. Энэ бол Ариун Сүнсний болон муу сүнсний ажлын ялгаа юм.

Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс

Янз бүрийн муу сүнсний ажил болон Ариун Сүнсний ажлын хоорондох өөр бусад тодорхой ялгааг, мөн тэдгээр нь ялангуяа яаж илэрдгийг доор харцгаая. Үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар болон мэдрэмжтэй, шулуун шударга байдлыг эзэмшсэн хүмүүсийг Ариун Сүнс сонгодог. Эдгээр нь Түүний ажилладаг төрлийн хүмүүс юм. Муу ёрын сүнснүүд, зальжин хөгийн, үнэнийг хайрладаггүй, мөс чанар эсвэл мэдрэмжгүй хүмүүсийг сонгодог. Эдгээр нь муу ёрын сүнсний ажилладаг хүмүүс юм. Ариун Сүнсний ажилд сонгогдсон хүмүүс болон муу ёрын сүнсний ажилд сонгогдсон хүмүүсийг харьцуулах үед бид юу хардаг вэ? Бурхан бол ариун агаад зөвт, Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, мэдрэмжтэй байдаг, тэд шулуун шударга зантай ба шударга зөв зүйлийг хайрладаг гэдгийг бид харж болно. Муу ёрын сүнснүүдийн сонгосон хүмүүс зальжин, аминчхан, жигшмээр байдаг бөгөөд тэд үнэнийг хайрладаггүй, мөс чанар болон мэдрэмжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй. Муу ёрын сүнснүүд зөвхөн сөрөг зүйлс болон үнэнч бус хүмүүсийг сонгодог, үүнээс бид, муу ёрын сүнснүүд хорлонт муу байдал болон харанхуйг хайрладаг, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс маш их айдаг ба гажууд, зальжин, зөвт бус байдлаар дүүрсэн хүмүүсийг хурдан эзэмддэг, амархан илбэддэг гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүдийн ажиллахаар сонгосон хүмүүс аврагдаж чадахгүй ба Бурханаар таягдан хаягддаг. Хэзээ, ямар нөхцөлд муу ёрын сүнснүүд ажилладаг вэ? Хүмүүс Бурханаас холдож, Бурханы эсрэг тэрслэх үед тэд ажилладаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг илбэддэг ба тэднийг нүгэл үйлдэх үед завшааныг ашиглан ийнхүү хийдэг. Хүмүүс хамгийн сул дорой байх үед, ялангуяа зүрх сэтгэл нь асар их шаналж, цөхөрч, будилсан үед тэднийг эзэмдэж, завхруулж, Бурхан болон тэдний хооронд зөрчил үүсгэхийн тулд муу ёрын сүнс энэ завшааныг ашигладаг. Ариун Сүнсний ажилд цаг хугацаа байдаг: Хүмүүс Бурханыг дуудаж, зүрх сэтгэл нь Бурхан руу эргэх үед, тэдэнд Бурхан хэрэгтэй байх үед, тэднийг Бурханд гэмших үед, үнэнийг эрж хайх үед Ариун Сүнс тэдэн дотор ажиллаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын бүх тал яаж хүнийг аврахын төлөө байдаг, Тэр яаж хүнийг аврах боломжийг хайдаг, харин тэгэхэд муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, мэхлэх боломжийг хэрхэн эрж хайдгийг хар. Муу ёрын сүнснүүд бол жигшүүрт агаад хорлонт муу, тэд хар санаатай агаад хөнөөлтэй, тэдний хийдэг бүхэн нь хүнийг завхруулж, хүнийг хорлож, түүнийг залгих санаатай байдаг. Хүмүүст хэрэгцээ байх үед, тэд Бурханыг яаралтай дуудах үед, тэдэнд Бурханы аврал шаардагдах үед, тэд зүрх сэтгэлдээ Бурханд ойртохыг хүсэх үед Ариун Сүнс тэдэнд харагдаж, авралын ажил хийдэг. Бурхан бол хайр, муу ёрын сүнс бол үзэн ядалт—энэ нь та нарт ойлгомжтой байгаа, тийм үү? Муу ёрын сүнсний хийдэг бүхэн хүнийг залгиж, завхруулахын төлөө байдаг бөгөөд Ариун Сүнсний хийдэг бүхэн нь хүнийг хайрлаж, аврахын төлөө байдаг. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь хүмүүсийг ариусгаж, тэднийг завхралаас нь аврахын төлөө, өөрсдийгөө мэдэж, Сатаныг мэдэж, Сатаны эсрэг тэрсэлж, үнэнийг эрэлхийлж, эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулах боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, бузарлаж, хүлдэг, тэднийг нүгэлд улам гүн живүүлж, амьдралд нь асар их зовлон учруулдаг, иймээс муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үед тэд дуусдаг; эцэстээ тэд Сатанд залгиулдаг ба энэ нь муу ёрын сүнснүүдийн ажлын үр дүн юм. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь эцэстээ хүмүүсийг аварч, тэднийг жинхэнэ амьдралыг амьдран харуулж, бүрэн эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж, Бурханы ерөөлийг хүртэхэд хүргэдэг. Хар даа: Муу ёрын сүнснүүд хүнд харанхуйг авчирдаг, тэд түүнийг ёроолгүй ангал руу аваачдаг; Ариун Сүнс хүнийг харанхуйгаас гэрэл рүү, эрх чөлөө рүү аваачдаг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг гэгээрүүлж, замчилдаг, Тэр тэдэнд боломж олгодог ба тэднийг сул дорой, гэм буруутай байх үед нь тайтгарал авчирдаг. Тэр хүмүүст өөрсдийгөө мэдэх боломж олгож, үнэнийг эрэлхийлэх боломж олгодог ба аливааг хийхэд нь хүмүүсийг хүчилдэггүй боловч тэдний замыг өөрсдөөр нь сонгуулж, эцэстээ тэднийг гэрэл рүү аваачдаг. Муу ёрын сүнснүүд аливааг хийхэд хүмүүсийг албаддаг ба тэдэнд тушаадаг. Тэдний хэлдэг бүхэн худлаа бөгөөд хүмүүсийг эзэмдэж, тэднийг хууран мэхэлж, хүлдэг; муу ёрын сүнснүүд хүмүүст эрх чөлөө өгдөггүй, тэдэнд сонгох боломж олгодоггүй, тэднийг сүйрлийн зам руу шахдаг ба эцэст нь тэднийг нүгэл рүү хөтлөн нүгэлд улам гүн живүүлдэг. Тэдгээр муу ёрын хүмүүс, хорон санаатай хүмүүсийг хар: Тэд бусдыг бохирын суваг руу чирч, тэднийг гэмт хэрэгт татаж, мөрийтэй тоглоомын үүр лүү угзардаг. Эцэстээ хүмүүсийн гэр бүлийг бусниулж, амийг нь авсныхаа дараа тэд аз жаргалтай болж, тэдний ажил дуусдаг ба зорилгодоо хүрдэг. Тэд чөтгөрүүд биш гэж үү? Харин тэгэхэд үнэхээр сайн агаад Бурханаас эмээдэг хүмүүс, хүмүүсийг Бурханд ойртуулж, тэднийг Бурханд итгэх итгэл рүү, үнэнийг ойлгох ойлголт руу, жинхэнэ амийн эрэл хайгуул руу хөтөлдөг бөгөөд эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Эдгээр эерэг ба сөрөг зүйлийн хоорондох ялгаа хэчнээн тодорхой билээ! Ариун Сүнсний ажлын зарчим, арга барил, эцсийн үр нөлөөг муу ёрын сүнснүүдийнхтэй харьцуулаад бид, Бурхан хүнийг аварч, хүнийг хайрлаж, хүнд үнэнийг өгч, хүнийг гэрэл рүү аваачдаг ба эцэстээ ерөөгдөж, жинхэнэ хүн болж, жинхэнэ амьдралыг амьдран харуулах боломжийг хүнд олгодог гэдгийг хардаг. Сатан хүн төрөлхтнийг завхруулж, хүн төрөлхтнийг хүлж, хүн төрөлхтнийг залгихаар оролддог ба эцэстээ хүн төрөлхтнийг мөхөл болон сүйрэл рүү хөтөлдөг. Ариун Сүнсний ажлыг мэдсэнээр дамжуулан бид муу ёрын сүнсний ажлыг тодорхойлж, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг мэдэж чадна. Өнөөдөр Бурханд итгэх итгэлдээ бид, юуг эрэлхийлэх ёстойгоо, Бурхан бол хайр татам гэдгийг, бид Бурханыг мэдэж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханыг дуулгавартай дагах ёстой гэдгийг мэддэг. Бид амьдралдаа зорилготой бөгөөд авралын найдвар бидэнд бий. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын үр нөлөө юм. Өнөөдөр хэрвээ чамаас Сатан юу болохыг хэл гэж хүсвэл чи чадах уу? Сатаны завхарсан зан чанар ямар байдлаар илэрдэг вэ? Сатаны зан чанар нь хорлонтой, хар санаатай, бузар, муухай, жигшүүрт, бүх мууг хариуцдаг, бүхэлдээ хортой юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь юу вэ? Энэ нь зөвт байдал, ариун байдал, нэр төр, бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан, өршөөл ба хайр мөн. Хүмүүст Сатаны өгдөг мэдрэмж нь жигшүүртэй агаад зэвүүн юм. Хүмүүст Бурханы өгдөг мэдрэмж нь хүрч болмоор, хайр татам, эрхэм хүндэт билээ.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Муу ёрын сүнснүүдийн хийдэг бүхэн тун ер бусын байдаг, тэд хүмүүст энийг эсвэл тэрийг хийхийг шууд зааварладаг, тэдэнд шууд тушааж, аливааг хийхийг шууд албаддаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Ариун Сүнсний ажил энийг эсвэл тэрийг хийхэд хүмүүсийг хэзээ ч албаддаггүй, хүмүүст хэзээ ч тушаадаггүй, хэзээ ч ер бусын байгаагүй, аливааг хийхийг хүмүүст зааварлахын тулд ер бусын арга барил хэзээ ч ашиглаж байгаагүй, энэ нь үргэлж хүмүүсийн сэтгэлийн гүнд нуугдаж, үнэнийг болон Бурханы үгийг тэдэнд ойлгуулахын тулд мөс чанараар нь дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг ба үүний дараа тэднээр үнэнийг хэрэгжүүлүүлэхийн тулд мөс чанарыг нь ашигладаг. Энэ нь Ариун Сүнсний ажилладаг арга барил юм. Ариун Сүнс хэзээ ч хүмүүсийг хүчилж эсвэл албадаагүй, Тэр ямар ч ер бусын зүйл эсвэл тунхаглал хийгээгүй, мөн Тэр шууд ил тодоор хүмүүсийг залж чиглүүлдэггүй. Бид үүнээс юу мэддэг вэ? Ариун Сүнсний ажил даруухан, нууцлаг байдаг, энэ нь нэн нуугдмал байдаг ба юу нь ч ил болоогүй гэдгийг бид мэддэг. Бурхан бүхнийг чадагч бөгөөд бүх зүйлийг ноёрхдог боловч Ариун Сүнс хүнд “Хөөе, чи энийг эсвэл тэрийг хийх ёстой” гэж шууд хэлдэггүй. Ариун Сүнс хэзээ ч ийм маягаар авирлаж байгаагүй; Тэр чамд хүрдэг, чамд хүрэхдээ хайр ашигладаг ба Тэр маш зөөлөн болохоор хэн нэгэн хүрч байгаа мэт чамд санагддаггүй—харин зүрх сэтгэлийнхээ гүнд чи, тодорхой байдлаар авирлах ёстой, энэ нь зөв, зүйтэй хэрэг гэдгийг мэдэрдэг. Бурхан хэчнээн хайр татам болохыг хар! Муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийн муу, өрөвдөлтэй царайг дахин хар, тэд хүмүүстэй уулзангуутаа “Өнөөдөр үүнийг хэлэхийг сүнс надад зааварчиллаа, тэр надад түүнийг хийхийг хэллээ, надаар ийм, тийм юм хийлгэлээ” гэж яаж хэлдэг, мөн сайн мэдээг түгээхийн тулд, эсвэл залбирахын тулд яаж шөнө дөлөөр босож, эсвэл зүрх сэтгэл нь хэрхэн хөдөлсөн, үүргээ биелүүлэх ёстойгоо яаж хэлж байгааг нь хар. Хүмүүс муу ёрын сүнсэнд хүлэгдмэгц тэр тэднийг ямар аймшигтай зовоож, ямар их яаруу, завгүй болгож байгааг хар, мөн тэд хэзээ идэж эсвэл юм хийхээ мэдэхээ больж, амьдрал нь яаж орвонгоороо эргэж байгааг хар. Муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үедээ тэднийг ядрааж, залхаан нааш, цааш угзардаг. Эцэстээ тэд юунд ч хүрдэггүй: Тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гардаггүй, тэд урьдных шигээ завхарсан хэвээр байдаг, өмнө нь хямсгар, биеэ тоосон байдаг байсан хүмүүс хямсгар, биеэ тоосон хэвээр байдаг, зальжин, хуйвалдаанч байсан хүмүүс зальжин, хуйвалдаанч хэвээр байдаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг завхруулж, тэднийг сэтгэцийн хувьд хэвийн бус болгож орхидог. Муу ёрын сүнснүүдийн ажиллах арга барилаас бид, тэд хэчнээн жигшүүртэй, хорлонтой, гутамшигтай, тэнэг болохыг хардаг. Тэд хүмүүсийг зовоож, завхруулахаас өөрийг хийдэггүй ба үүнээс болж тэднийг хүмүүс жигшиж, харааж, тэднийг булай гэж хэлдэг. Тиймээс, муу ёрын сүнснүүдийн ажил Сатаныг төлөөлдөг—үүнд ямар ч алдаа байхгүй. Муу ёрын сүнснүүд дотор нь ажилладаг, эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг харсан хэн боловч муу ёрын сүнснүүд хэчнээн жигшүүртэй, гутамшигтай, хорлонтой, гажууд болохыг мэддэг. Та нар үүнийг хардаг уу? Та нар заримыг нь харсан, тийм үү? Муу ёрын сүнснүүд үнэнийг эзэмшиж байхыг та нар харсан уу? Муу ёрын сүнснүүдэд хүнийг гэсэн хайр байдаг уу? Муу ёрын сүнсний ажлаас, тэдэнд өчүүхэн ч үнэн байдаггүй ба тэдний уг чанар үнэхээр хорлонтой юм гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан болохоор чи Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан—энэ яг зөв. Бүх муу ёрын сүнс Сатантай үгсдэг учраас, тэд бүгд Сатаныг дагадаг ба Сатаны хамсаатан, найз нөхөд, хамтрагч учраас тэд балар эрт цагаас Сатантай хамт байсаар ирсэн. Бурханы эсрэг тэрслэхдээ Сатан энэ бүх муу ёрын сүнсийг удирдсан бөгөөд тэр газар луу доош цохигдсон билээ. Муу ёрын сүнс—үнэнгүй агаад угаасаа Бурханд туйлын тэрслүү муу ёрын сүнс—хүнийг эзэмдэх үедээ түүнд ямар нэгэн үнэнийг авчирч чадах уу? Тэдний зан чанарт өөрчлөлт гаргаж чадах уу? Огтхон ч үгүй.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Өмнөх:Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Чөтгөр шүглэх гэж юу вэ? Чөтгөр шүглэх явдал хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Танд таалагдаж магадгүй