Христийн сүмийн дуу “Чи Бурханаар төгс болгуулах цорын ганц боломжоо нандигнах ёстой”
2026-07-07
I
Бурханы авралын үеэр Бурханы зан чанарт өршөөл, хайр, хүлээцтэй байдал байдаг боловч Бурханы авралын ажил дуусах үед Тэр хүнд хүлээцтэй байдлаа өгөхөө болино. Бурхан үүнийгээ буцааж авах бөгөөд хүмүүс зөвхөн Түүний уур хилэн, сүр жавхлантай л нүүр тулна. Яг одоо та нар энэ сайхан цаг мөчид ирээд байна— Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байгаа. Энэ бол хүмүүс Бурханаар авруулж, төгс болгуулах цорын ганц боломж юм. Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх энэхүү чухал цаг мөчид та нар бүгд үүргээ гүйцэтгэж байна. Энэ бол Бурханы нигүүлсэл, ховорхон олдох боломж юм.
II
Бурхан хүн бүрийг алагчилдаггүй; Тэр хүн бүрд шударгаар ханддаг. Бурхан үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэг хэн бүхэнд нигүүлсэнгүй ханддаг, үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцэж, үнэнээс татгалздаг хэнийг ч голдог. Бурхан хүн бүрд зөвт ханддаг. Чи үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагаж чадаж л байвал Бурхан чамд нигүүлсэнгүй хандана, урьдын гэм бурууг чинь тооцохгүй. Бурхан чиний өмнө ямар зам нээж өгөх, эсвэл чамд зориулж ямархуу орчин зохицуулах нь хамаагүй, эцсийн дүндээ Бурханд ганцхан санаа зорилго байдаг, энэ нь Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан сургамж авч, үнэнийг ойлгоход чамайг хүргэх явдал юм.
III
Бурханы үг болон үнэн чиний дотор боловсорч, чиний амь болж, чи Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээж чаддаг болох үедээ Бурханы санаа зорилгод нийцэх болно. Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгосноор та нар бүгд шийдэмгий байдалтай болж, амиа өсгөж, Бурханаас эмээдэг сэтгэлтэй болж, шалгалт, гай зовлон тохиолдох үед бат зогсож чаддаг. Энэ нь та нар биеийн хэмжээтэй болсон гэсэн үг бөгөөд Бурхан сэтгэл хангалуун байдаг. Бурхан чамд нигүүлсэнгүй хандахдаа зүрх сэтгэлийн цусаа дэмий зарлагадаагүй гэж хэлдэг. Тэрээр үр шимээ хүртэж, чамаас үр дүнг нь харсан, үүнийг хараад баярлаж, баясдаг.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд төлөөс төлөх нь асар их ач холбогдолтой”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд