1. Эдгээр нөхцөлийг зөвшөөрөх

Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтны зорилго нь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхийн төлөө бөгөөд энэ нь, үнэнийг эрж хайж, Бурханы илрэлтээр цангаж байгаа нийгмийн бүх давхаргын хүмүүсийн хувьд үнэн замыг судлах таатай арга замыг хангадаг. Энэхүү вэб сайт нь ямарваа нэгэн арилжааны ашиг олох зорилгогүй. Тус вэб сайтыг үзэхээсээ өмнө Ашиглалтын Нөхцөлүүдтэй танилцана уу. Уг вэб сайт дахь контентуудыг ачаалж, татаж авч, ашигласнаараа та Ашиглалтын Нөхцөлүүдийг биелүүлж, холбогдох бүх хууль зохицуулалтыг мөрдөхөөр зөвшөөрч байна. Хэрвээ та эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол тус вэб сайтыг бүү үзээрэй. Төгс Хүчит Бурханы Чуулган Ашиглалтын Нөхцөлүүдийг хааяа шинэчилж болох юм. Тиймээс уг вэб сайтыг үзэхээсээ өмнө Ашиглалтын Нөхцөлүүдийг шалгана уу. Хэрвээ та үргэлжлүүлэн ачаалж, эсвэл тус вэб сайтын контентыг ашиглавал, та шинэчлэгдсэн Ашиглалтын Нөхцөлүүдийг зөвшөөрч байгааг энэ нь илтгэнэ.

2. Оюуны Өмчийн Эрх

Тус вэб сайтны бүх контент (бичвэр, видео, аудио, зураг, лого зэргийг агуулах боловч эдгээрээр хязгаарлагдахгүй) нь Төгс Хүчит Бурханы Чуулганы өмч буюу эх зохиогч(д)-ийн хууль ёсны зөвшөөрөлтэйгээр ашиглагдаж байгаа, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, патент, бусад оюуны өмчийн эрхтэй холбоотой хэрэглэгчийн орны холбогдох бүх хууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын холбогдох бүх хууль болон олон улсын холбогдох бүх конвенц, эрхзүйгээр хамгаалагдсан. Төгс Хүчит Бурханы Чуулганы бүртгэлтэй худалдааны тэмдэг болон Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагдах бусад худалдааны тэмдгийг Төгс Хүчит Бурханы Чуулганы бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй.

Төгс Хүчит Бурханы Чуулган бол ашгийн-бус. Тус вэб сайтны бүх контентыг үнэ төлбөргүй ачаалж, хуулбарлаж, татаж авч, олшруулж, тарааж, нэвтрүүлж болно. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээхийн тулд аливаа хэвлэл мэдээлэл, бүлэг, байгууллага, эсвэл хувь хүн тус вэб сайт дахь контентыг хуулбарлахыг Төгс Хүчит Бурханы Чуулган зөвшөөрнө. Аливаа хэвлэл мэдээлэл, бүлэг эсвэл байгууллага уг вэб сайт дахь контентыг хуулбарлахаасаа өмнө бидэнтэй холбогдохыг хүсэж байна. Тус вэб сайтад тусгагдсан контентыг хуулбарлаж, эш татаж эсвэл ашиглах үед дараах заалтуудыг мөрдөх ёстой:

1) Та тус контент “Төгс Хүчит Бурханы Чуулганых” гэдгийг дурдсан тайлбар оруулж, Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтын хаяг болох https://www.holyspiritspeaks.org –ийг оруулах ёстой.

2) Контентыг анхдагч зорилгоор нь ашиглана уу: Контентыг хуурамчаар үйлдэж, мушгин гуйвуулж, хэсэгчлэн авч, өөрчлөх буюу өөр ямар нэгэн үүсмэл бүтээл бий болгож болохгүй.

3) Та тус вэб сайт дахь аливаа контентыг, арилжааны зорилгоор шууд ба шууд бусаар ашиглаж болохгүй. Та Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг гутаахын тулд буюу эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы сайн мэдээг гэрчилж, номлох гэсэн уг вэб сайтны зорилгыг зөрчин тус вэб сайт дахь контентыг ашиглаж болохгүй.

4) Тус вэб сайт дахь контент гуравдагч талын зохиогчийн эрхтэй материалыг агуулж байдаг. Анхны зохиогч(д) буюу зохиогчийн эрх эзэмшигч(д)-ийн зөвшөөрлийг авалгүйгээр уг материалыг тусад нь хэрэглэж болохгүй. Эдгээр заалтыг мөрдөөгүйгээс үүдсэн аливаа болон бүх үр дагавар болон оюуны өмчийн зөрчлөөс (зохиогчийн эрхийн зөрчлийг оролцуулаад) урган гарах хариуцлагыг та ганцаараа хүлээх болно.

3. Хэрэглэгчдэд зориулсан чухал мэдээлэл

1) Тус вэб сайт форум агуулдаг ба хэрэглэгчид мэдээллийг (видео, зураг, текст, аудио файл болон бусад контент г.м) нийтэд илгээхдээ ашиглаж болно. Энэ вэбсайтаар дамжуулан хэрэглэгчийн илгээсэн аливаа контент Төгс Хүчит Бурханы Чуулганы үзэл бодол буюу байр суурийг төлөөлөхгүй. Тийм контентын холбогдох оюуны өмч анхны зохиогч(д) буюу зохиогчийн эрх эзэмшигч(д)-д харьяалагдах ба анхны зохиогч(д)-оос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж болохгүй байж болзошгүй.

2) Вэб сайтыг ашиглах зуураа дараах зан үйлийг бүү гарга:

(i) Хараалын үг, гүтгэлэг, ам хэлээр доромжлох, луйвар, хуурамчаар үйлдэх, эсвэл бусдыг хууль бус үйлдэл хийхэд турхирах буюу өөр бусад ижил төрлийн зан үйл.

(ii) Гуравдагч талын оюуны өмчийн эрхийг бюу өөр бусад хууль ёсны эрхийг зөрчих.

(iii) Компьютерийн систем эсвэл өгөгдлийг гэмтээх буюу үүнд нөлөөлж болзошгүй аливаа вирус, бусад програм, эсвэл файл агуулсан сэтгэгдэл нийтлэх, эсвэл вэб сайтад дамжуулж, шилжүүлж, байршуулах.

(iv) Энэ үйлчилгээнд, серверт саад учруулах, үүнийг тасалдуулах, эсвэл тус үйлчилгээний сүлжээнд саад хийх, эсвэл тус үйлчилгээнд холбогдоход тавигдах шаардлага, хөтөлбөр, бодлого буюу зохицуулалтыг дагаж мөрдөхгүй байх.

(v) Бусад хэрэглэгчийг мөрдөх, эсвэл бусад хувь хүмүүсийн хувийн мэдээллийг идэвхтэйгээр цуглуулах.

(vi) Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг ямар нэгэн байдлаар гутаахын тулд тус вэб сайт буюу үүнд агуулагдсан аливаа контентыг ашиглах.

(vii) Төгс Хүчит Бурханы Чуулганы ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг тараахын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганы нэрийг зүй бусаар ашиглах.

(viii) Энэ үйлчилгээгээр үзүүлсэн аливаа мэдээлэл, үйл ажиллагаа, чиг үүрэгт хохирол учруулж, нөлөөлөх, эсвэл хакердах аливаа арга барил ашиглах, энэ үйлчилгээний аливаа системийг хакердах буюу эвдэх оролдлого хийх, эсвэл энэ үйлчилгээгээр дамжуулан хакердаж эсвэл эвдэх аливаа үйл ажиллагаа явуулах.

(ix) Олон улсын, үндэсний, улсын эсвэл орон нутгийн хууль тогтоомж буюу зохицуулалтыг зөрчсөн аливаа зан үйл.

3) Тус вэб сайтыг “Хэрэгчлэгчдэд зориулсан чухал мэдээлэл” гэсэн хэсэгт дурдсан нөхцөлүүдийн дагуу ашиглана гэдэгт Төгс Хүчит Бурханы Чуулган найдаж байна. Хэрвээ та эдгээр нөхцөлийг зөрчсөн аливаа зан үйлийг олж илрүүлбэл, дор дурдсан холбоо барих аргуудаар Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо барьж болно.

4) Хэрвээ аливаа контент буюу зан үйл нь “Хэрэглэгчдэд зориулсан чухал мэдээлэл” хэмээх хэсэгт дурдсан нөхцөлүүдийг зөрчиж байгааг олж илрүүлбэл Төгс Хүчит Бурханы Чуулган, урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ үйлчилгээг ашиглахыг болиулж, эсвэл хязгаарлах эрхтэй. Эдгээр нөхцөл байдлаас үүдсэн аливаа тааламжгүй байдал буюу бусад үр дагаварт тус вэб сайт ямар ч хариуцлага хүлээхгүй.

4. Өөрчлөлт ба үйлчилгээг зогсоох нь
Таныг илүү сайн үйлчилгээгээр хангахын тулд бид вэб сайтаа үргэлж сайжруулж, төгс болгож байх боловч хааяа бодит нөхцөл байдалд үндэслэн вэб сайтын нэг буюу түүнээс дээш функцыг түр зогсоож эсвэл цуцалж болох юм. Танд урьдчилан мэдэгдэх эсэхээс үл хамааран бид, уг вэб сайтыг эсвэл үүний аливаа функцыг өөрчилж, түр зогсоож, эсвэл бүрмөсөн цуцлах эрхтэй. Үүнээс гадна, хэрвээ бид тус вэб сайт эсвэл үүний аливаа функцд хандах хандалтыг тань өөрчилж, түр зогсоож, эсвэл цуцлахаар шийдсэн бол Төгс Хүчит Бурханы Чуулган, танд буюу өөр аливаа гуравдагч талд ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй.

5. Нууцлалын Бодлого
Төгс Хүчит Бурханы Чуулган хэрэглэгчийн нууцлалд тун анхаардаг. Таны бүртгэлийн өгөгдөл болон бусад мэдээлэлд бид, Нууцлалын Бодлогын дагуу хатуу чанд, зүй зохистойгоор хандаж, энд агуулагдаж буй нууц өгөгдөл, хувийн мэдээллийг хамгаалах болно.

6. Хариуцлага үл хүлээх тухай мэдэгдэл

1) Хэрэглэгчийн тав тухтай байдлыг хангахын тулд уг вэб сайт заримдаа гуравдагч талын вэб сайт эсвэл аппликэйшны холбоосыг санал болгох болно. Эдгээр вэб сайт болон аппликэйшныг Төгс Хүчит Бурханы Чуулган хадгалж, эзэмшиж, ажиллууллуулдаггүй байж болно. Энэхүү вэб сайтыг орхисны дараа өөрийн зочилж буй холбогдсон вэб сайт эсвэл аппликэйшны Ашиглалтын Нөхцөлүүд болон Нууцлалын Бодлогыг уншина уу. Эдгээр вэб сайт болон аппликэйшны контентын төлөө бид ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй.

2) Энэ вэб сайт бүх контентыг “байгаа” байдлаар нь хангадаг. Бид, энэ вэб сайт ба/буюу энд хангасан бүх контент 100% аюулгүй, тасалдахгүй, эсвэл алдаагүй гэсэн баталгаа өгөхгүй, мөн аливаа алдаа мадгийг засна гэсэн баталгааг ч өгөхгүй.

3) Энэ вэб сайтыг ашиглахын тулд та интернетийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ холбогдох хэрэгтэй, иймээс үйл явцын аливаа үе шатанд тогтворгүй байдлын хүчин зүйлс хэрэглээнд нөлөөлж болох юм. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, компьютерийн вирус, саад, системийн тогтворгүй байдал, хэрэглэгчийн байрлал, тасалдал, бусад сүлжээний, техникийн, харилцаа холбооны эсвэл бусад хүчин зүйлс нь үйлчилгээнд саад учруулах буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжинд нөлөөлж болох юм. Та эдгээр эрсдэлийг ойлгож, хувийн хариуцлага үүрэх ёстой. Дээр өгүүлсэн эрсдэлд бид ямар ч хариуцлага хүлээхгүй.

4) Энэ вэб сайтын зарим контентыг гуравдагч тал бүтээсэн. Бид танд энэ контентыг бие даан ашиглах эрхийг олгох эрхгүй. Та тийм контентыг ашигласнаас үүдэн гарсан аливаа хуулийн маргаан, хохирол, эсвэл бусад үүрэг хариуцлагыг хүлээнэ; бид дээр дурдсан зүйлд ямар ч хариуцлага хүлээхгүй.

5) Энэ вэб сайтын агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна.

7. Хэрэглэгчийн үүрэг хариуцлага
Та дараах асуудлын тухайд бүх нэхэмжлэл, алдагдал, хариуцлага, үүрэг, зардал, өр төлбөр (боломжит өмгөөлөгчийн төлбөрийг оролцуулах боловч үүгээр хязгаарлагдахгүй) гэх мэтийг хүлээн зөвшөөрч, нөхөн олговрыг бүрэн хариуцаж, Төгс Хүчит Бурханы Чуулганд аливаа холбогдох өр төлбөрийг (боломжит өмгөөлөгчийн төлбөрийг оролцуулаад) нөхөн төлнө гэдгээ зөвшөөрч байна:

1) Хэрвээ хэрэглэгч энэ гэрээний 2-р зүйл болох “Оюуны Өмчийн Эрх”, эсвэл 3-р зүйл болох “Хэрэглэгчдэд зориулсан чухал мэдээлэл”-ийг зөрчсөн бол эсвэл зүй бус зан үйл гаргасан бол;

2) Хэрвээ хэрэглэгч хууль ёсны эрхийг эзэмшигчийн оюуны өмчийн эрхийг зөрчсөнд тооцогдох аливаа контентыг нийтэлсэн бол эсвэл хууль тогтоомжоор заасан өөр бусад эрхийг зөрчсөн бол;

3) Хэрвээ хэрэглэгч аливаа холбогдох хууль тогтоомж, эсвэл гуравдагч талтай таны байгуулсан гэрээ эсвэл нөхцөлийг зөрчсөн бол.

8. Зохицуулах Хууль ба Харьяалал

Энэ вэб сайттай болон үүний Ашиглалтын Нөхцөлүүдтэй холбоотой бүх асуудал Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлахыг та зөвшөөрч байна. Ашиглалтын Нөхцөлүүдийн дагуу аливаа хууль ёсны заргыг Бүгд Найрамдах Солонгос Улсын холбогдох шүүхэд гаргах ба Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхийн онцгой эрх мэдэлд захирагдана гэдгийг та зөвшөөрч байна.

9. Зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн зөрчилтэй холбоотой мэдэгдэл

Төгс Хүчит Бурханы Чуулган бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэдэг. Хэрвээ та энэхүү вэб сайт дахь аливаа контент тийм эрхийг зөрчиж байна гэж сэжиглэвэл бидэнд нэн даруй мэдэгдэж, хүчинтэй, бичгээр үйлдсэн баталгаагаар хангана уу. Бид таны нэхэмжлэлийг баталгаажуулж, цаг тухайд нь зүй ёсоор зохицуулна. Мэдээллийг доор буй [email protected] руу илгээнэ үү.

1) Таньж тодорхойлох нотолгоо: Бүтэн нэрээ эсвэл ядаж таны хэн болохыг нотлох мэдээллээр хангаж, мөн түүнчлэн холбоо барих мэдээллээ (утасны дугаар эсвэл э-мэйл) өгнө үү.

2) Оюуны өмчийн эрхийн баталгаа: Энэ вэб сайт доторх контентын оюуны өмчийн эрхийг эзэмшигчийг батлах мэдээлэл ба/буюу гуравдагч талын эрхийн тухай мэдээллийг өгөх.

3) Зөрчлийн үйл ажиллагаа болон зөрчил гарсан үйл явцыг баталсан бичгээр үйлдсэн мэдэгдэл: Энэ вэб сайтад агуулагдсан контент хэн нэгний оюуны өмчийн эрх буюу бусад эрхийг зөрчиж байна гэдгийг баталж, энэ зорилгоор тодорхой шалтгааны тухай бичгээр үйлдсэн мэдэгдэл өгөх.

10. Холбоо барих мэдээлэл

Хэрвээ танд тус вэб сайт буюу эдгээр Ашиглалтын Нөхцөлтэй холбоотой ямар нэгэн асуулт эсвэл зөвлөгөө байгаа бол доор дурдсан аргуудын аль нэгээр бидэнтэй холбоо барина уу:

Утас +1-347-422-1980 / +1-416-371-8825

Э-мэйл: [email protected]

11. Бусад

Ашиглалтын Нөхцөлийн Англи хэл дээрх хувилбарыг Хятад хэлнээс орчуулсан. Хэрвээ орчуулга болон Хятад хэл дээрх хувилбар хоёрын хооронд ямар нэгэн зөрчилдөөн гарвал, Хятад хэл дээрх хувилбар даваамгайлна.