Ном

  • Бурханы илрэлт ба ажил

    Өөрийн ажлыг гүйцэтгэхээр гарч ирсэн, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг бөгөөд тэдгээр нь бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номд багтжээ. Энэ нь “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа(Иохан 1:1) хэмээн Библид бичигдсэнийг биелүүлсэн билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номын тухайд гэвэл, дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм. Эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн “Үг нь махбодоор илэрсэн” (товчоор Үг гэх) ном нь одоогийн байдлаар I Боть: Бурханы илрэлт ба ажил; II Боть: Бурханыг мэдэх тухай; III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа; IV Боть: Антихристүүдийг илчлэх нь; V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага; VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай гэсэн зургаан ботиос бүрддэг.
  • Бурханыг мэдэх тухай

    Бурханыг мэдэх тухай

    “Үг нь махбодоор илэрсэн” номын хоёрдугаар боть болох “Бурханыг мэдэх тухай” ном нь “Бурханы илрэлт ба ажил”-ын дараа эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы бүх хүн төрөлхтөнд хандсан айлдваруудыг агуулдаг. Дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш Бурханы хийсэн ажил, үүнд агуулагдаж буй Түүний хүсэл, хүн төрөлхтөнд тавих хүлээлт, Бурханы ажлаар илчлэгддэг Бурханд юу байгаа, Бурхан юу болох бүхэн, түүнчлэн Бурханы зөвт байдал, эрх мэдэл, ариун байдал, мөн Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэх зэрэг олон янзын үнэнийг Бурхан энд тайлбарласан. Энэхүү номыг уншаад Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс, энэ ажлыг хийж, эдгээр зан чанарыг илэрхийлдэг Тэр бол бүх зүйлийг захирдаг Нэгэн гэдгийг баталгаажуулж, бас Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанарыг үнэхээр мэдэж авч, улмаар эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бол цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталгаажуулж чадна.
  • Эцсийн өдрүүдийн Христийн яриа

    “Эцсийн өдрүүдийн Христийн яриа” нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн “Үг нь махбодоор илэрсэн” номын гуравдугаар боть юм. Уг номын эхний хэсэг нь цуглааны үеэр Төгс Хүчит Бурханы хэлсэн номлол, нөхөрлөлөөс бүрддэг ба хоёр дахь хэсэг нь удирдагч, ажилчидтай ярилцсан Төгс Хүчит Бурханы яриаг агуулдаг, гурав дахь хэсэг нь Өөрийн сонгосон хүмүүсийн нэг хэсэгтэй хийсэн Төгс Хүчит Бурханы нөхөрлөлөөс бүрддэг. Эдгээр номлол, нөхөрлөл нь чуулганд оршиж буй асуудлуудыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод гардаг бодитой бэрхшээлийг хөнддөг. Тэдгээр нь хүмүүсийн мөн чанар, одоогийн нөхцөл байдлыг зааж өгөөд зогсохгүй, мөн хүмүүсийн эрэлхийлэх ёстой зорилгыг тодруулдаг. Хүмүүс үнэнийг ойлгож, амийн оролтод хүрэхэд энэ нь туйлын ашиг тустай билээ.
  • Үнэний эрэл хайгуулын тухай 1

    “Үнэний эрэл хайгуулын тухай” бол “Үг нь махбодоор илэрсэн” номын зургаа дахь боть юм. Энэхүү ном нь эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы чуулгануудад хандсан тусгай нөхөрлөл, номлолыг агуулдаг. Эдгээр номлол, нөхөрлөл нь үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох, үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол юу болохыг тодорхой, илэн далангүй тайлбарлаж, үнэний эрэл хайгуулын талаарх хүний янз бүрийн эндүүрэл, гажууд ойлголт, түүнчлэн хүний өөр өөр эндүү ташаа бодол санаа, үзэл бодол, сөрөг сэтгэл хөдлөлийг илчлэхийн зэрэгцээ задлан шинжилж, ялган салгасан юм. Үүнээс гадна эдгээр номлол, нөхөрлөл нь үнэнийг эрэлхийлж, бодит байдалд орох замыг хүнд зааж өгсөн билээ. Эдгээр үнэн нь аврал хүртэхийн тулд үнэнийг эрэлхийлж буй хүмүүст туйлын чухал ач холбогдолтой.
  • ШҮҮЛТ БУРХАНЫ ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ

    ШҮҮЛТ БУРХАНЫ ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ

    Энэ ном дахь түүвэр нь голчлон “Үг нь махбодоор илэрсэн, I Боть: Бурханы илрэлт ба ажил” номоос авсан, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажилдаа зориулан Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг юм. Эдгээр нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайж, судалдаг хүн бүрийн яаралтай олж авах хэрэгтэй үнэн билээ. Энэ номд буй Бурханы илэрхийлэл нь Илчлэл номд зөгнөснөөр чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлж буй үг юм. Бурханы өнөөгийн эдгээр үг нь Бурханы илрэлт болон ажлын хамгийн сайн гэрчлэл төдийгүй Христ бол үнэн, зам, амь гэх баримтын хамгийн сайн гэрчлэл мөн. Энэхүү ном нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх хүнд Бурханы дуу хоолойг аль болох хурдан сонсгох зорилготой. Эзэний ирэхийг хүлээж, Бурханы илрэлт болон ажлыг хүсэн хүлээдэг бүх хүнд энэ номыг унших боломж олдоно гэж бид найдаж байна.
  • Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн гол чухал үгс

    “Үг нь махбодоор илэрсэн” ном дахь эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн гол чухал үгээс авсан эшлэлүүдийг энэхүү ном нь агуулдаг. Эдгээр гол чухал үг нь үнэнийг шууд тайлбарлаж чаддаг бөгөөд Бурханы хүслийг ойлгож, Бурханы ажлыг мэдэж авч, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх боломжийг хүмүүст шууд олгож чаддаг. Тэдгээр нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх хүнд зориулсан Түүний мөрийг эрж хайх гарын авлага бөгөөд тэнгэрийн хаанчлалын үүд хаалгыг олоход таныг хөтөлж чадна.
  • Өдөр тутмын Бурханы үг

    Энэхүү номд “Үг нь махбодоор илэрсэн” номоос сонгож авсан хэсгүүд багтсан билээ. Бурханы үгээс үнэн болон өдөр тутмын амийн хангалтыг хүртэх боломжийг Бурханы сонгосон хүмүүст олгох үүднээс хүмүүсийн амийн оролтод хамгийн сургамжтай, Төгс Хүчит Бурханы гол чухал эдгээр үгийг хүмүүсийн таашаалд нийцүүлэн тусгайлан сонгож авсан юм. Ийнхүү үнэнийг хайрладаг хүмүүс үүнийг ойлгож, Бурханы өмнө амьдарч, Бурханаар авруулж, төгс болгуулах боломжтой боллоо. Бурханы эдгээр гол чухал үг бол үнэний илэрхийлэл; түүнчлэн, амийн хамгийн чухал онч мэргэн үг тул хүмүүст үүнээс илүү сургамжтай, ач тустай үг гэж үгүй. Хэрэв чи эдгээр үгээс өдөр бүр нэг хэсгийг үнэхээр таашаан эдэлж чадаж байвал энэ л чиний хамгийн агуу зол завшаан бөгөөд чи Бурханаар ерөөгджээ.
  • Хургыг дагаж шинэ дуу дуулъя

    Магтан дууны энэхүү ном нь хоёр үндсэн хэсэгт хуваагддаг: Эхнийх нь Төгс Хүчит Бурханы гол чухал айлдваруудаас зохиосон, Бурханы үгийн магтан дуунуудыг агуулдаг, харин хоёр дахь нь чуулганы амьдралын магтан дуунуудыг агуулдаг бөгөөд Бурханыг дагах зуураа Түүний шүүлт болон хүндрэл бэрхшээл, гай зовлон туулсныхаа дараа Бурханы сонгосон хүмүүсийн хийсэн бодит гэрчлэл юм. Эдгээр магтан дуу нь хүмүүс сүнслэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Бурханд ойртож, Түүний үгийг тунгаан бодож, үнэнийг ойлгоход асар их ач тустай. Мөн Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж буй хүмүүст бүр ч их ач тустай билээ.
  • Хаанчлалын сайн мэдээ түгээх зааварчилгаа

    Энэ ном үнэн замыг эрж хайж, судалж буй хүмүүст нийтлэг тохиолддог асуулт, үзлийг эмхэтгээд, Төгс Хүчит Бурханы үгийг нэгтгэн шийдэл өгч байгаа болно. Эдгээр асуулт, хариулт нь үнэнийг ойлгож, үнэн замыг судлахад хүмүүст асар их ашиг тустай төдийгүй, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг түгээж, ажлыг гэрчлэхэд зайлшгүй шаардлагатай лавлах материал юм. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог бөгөөд хэрвээ энэ номыг уншаад үнэнийг олж мэдэж, Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж чадвал тэд Эзэнийг угтан авсан ухаалаг охид мөн.
  • Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог

    Энэхүү ном нь Бурханы ажлын гурван үе шат, Түүний нэрс, бие махбодтой болохын нууц, үнэн замыг худал замаас хэрхэн ялгах гэх мэт үзэгдэлтэй холбоотой үнэний эмхэтгэл юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж саяхан хүлээн авсан хүмүүс үүнийг уншиж, өөрсдийгөө зэвсэглэж болно, ингэснээр тэд Бурханы ажлын үзэгдэлтэй холбоотой үнэнийг ойлгож, үнэн замд аль болох хурдан суурь тавьж болох юм.
  • Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг харагтун

    Ухаалаг охид Бурханы айлдвараас Бурханы дуу хоолойг таньж, илрэлтийг нь харах ба Эзэнийг эргэн ирэхэд угтан авна. Энэхүү ном бол бие махбодтой болсон Бурхан болон хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шаттай холбоотой үнэний түүвэр юм. Эдгээр үнэн нь эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг гэрчилдэг: Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд үнэнийг илэрхийлсэн, мөн эцсийн өдрүүдэд “Бурханы гэрээс эхлэн шүүлтийн” ажлыг хийж байгаа, ийнхүү Тэрээр хүн төрөлхтнийг Бурханы сэнтий рүү буцаан хөтөлдөг.
  • Христийн шүүх суудлын өмнөх туршлагын тухай гэрчлэлүүд

    Эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт эхэллээ! Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийллээ. Бурханы үгийн илчлэл болон шүүлтээр дамжуулан Бурханы сонгосон хүмүүс сатанлаг завхралынхаа бодит баримтыг аажмаар ухааран, Сатаны нөлөөнөөс ангижирч, аврал хүртэх замыг олж, алгуурхнаар амь зан чанартаа өөрчлөлт гаргаж байна. Эдгээр бодит туршлага нь Төгс Хүчит Бурханы гүйцэтгэсэн шүүлтийн ажил бол хүн төрөлтнийг бүрэн ариусгаж, аврах ажил юм гэдгийг гэрчилдэг.
  • Би Төгс Хүчит Бурхан руу хэрхэн буцан очсон тухай

    Бурхан руу буцан эргэсэн хувийн аяллын тухай онцгой түүх Бурханд итгэгч бүрд бий. Энэхүү ном нь Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс удирдамж хүлээн авч, үнэн замын талаар тодорхой мэддэг болж, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн тухай бодит туршлагыг хуваалцдаг. Зарим нь шашны үзлийнхээ хүлээс, хязгаарлалтаас ангижирч, зарим нь шашны хүрээн дэх антихрист хүч болон Хятадын Коммунист Намын ёрын муу хүчний саад бартаа, хавчлагаас зугтаж, харин зарим нь дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг танин мэджээ. Эцэст нь тэд бүгдээрээ Бурханы өмнө эргэн ирсэн юм.

    Messenger дээр бидэнтэй холбоо барих