Үг нь махбодоор илэрсэн I БОТЬ

Бурханы илрэлт ба ажил

Өөрийн ажлыг гүйцэтгэхээр гарч ирсэн, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг бөгөөд тэдгээр нь бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номд багтжээ. Энэ нь “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа(Иохан 1:1) хэмээн Библид бичигдсэнийг биелүүлсэн билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номын тухайд гэвэл, дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм. Эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно.
Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн “Үг нь махбодоор илэрсэн” (товчоор Үг гэх) ном нь одоогийн байдлаар I Боть: Бурханы илрэлт ба ажил; II Боть: Бурханыг мэдэх тухай; III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа; IV Боть: Антихристүүдийг илчлэх нь; V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага; VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай гэсэн зургаан ботиос бүрддэг.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд

Messenger дээр бидэнтэй холбоо барих