30-р бүлэг
Зарим хүн Бурханы үгийг багахан ухаардаг байж болох ч нэг нь ч мэдрэмждээ итгэдэггүй; сөрөг байдалд орохоос ихэд айдаг. Тиймээс тэдний хувьд баяр хөөр, уйтгар гуниг үргэлж ээлжилж байдаг. Бүх хүний амьдрал гаслангаар дүүрэн байдаг гэж хэлэхэд буруудахгүй; цаашилбал, бүх хүний өдөр тутмын амьдралд цэвэршүүлэлт байдаг боловч хэн ч өдөр бүр сүнсээ чөлөөлдөггүй гэж би хэлж чадна, энэ нь яг л толгой дээрээс нь асар том гурван уул дарж буй мэт байдаг. Тэдний хэн нь ч өдөржин аз жаргал, баяр хөөртэй амьдардаггүй, багахан аз жаргалтай байхдаа ч гэсэн зүгээр л юу ч болоогүй мэт царайлах гэж оролдож байдаг. Хүмүүсийн зүрх сэтгэлд үргэлж ямар нэгэн зүйлийг дуусгаагүй мэдрэмж байдаг. Тиймээс тэдний зүрх сэтгэл тогтвортой байдаггүй; ингэж амьдарснаар аливаа зүйл хий хоосон, шударга бус санагддагийн дээр Бурханд итгэх итгэлийн тухайд гэвэл завгүй агаад цаг заваар хомс, эс бөгөөс Бурханы үгийг идэж, уух цаг байдаггүй, эсвэл Бурханы үгийг хэрхэн зүй ёсоор идэж, уухаа мэддэггүй. Тэдний нэгнийх нь ч зүрх сэтгэл амар тайван, гэгээн тунгалаг, тууштай байдаггүй. Тэд үргэлж бүрхэг тэнгэрийн дор амьдарч байсан мэт, хүчилтөрөгчгүй орон зайд амьдардаг мэт байдаг болохоор амьдралдаа будилахад хүрсэн. Бурхан үргэлж хүмүүсийн сул тал руу шууд хандан ярьж, үргэлж эмзэг газар луу нь цохидог, та нар Түүний ярианы туршид өнгө аясыг нь тодорхой ажиглаагүй гэж үү? Бурхан хүмүүст хэзээ ч гэмших боломж өгөөгүй бөгөөд Тэр бүх хүнийг хүчилтөрөгчгүй “саран” дээр амьдруулдаг. Эхнээсээ өнөөдрийг хүртэл Бурханы үг өнгөн дээрээ хүний уг чанарыг ил болгосон боловч эдгээр үгийн мөн чанарыг хэн ч тодорхой ойлгож чаддаггүй. Хүний мөн чанарыг ил болгосноор хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, тэгснээр Бурханыг мэдэж авдаг юм шиг харагдаж байгаа ч мөн чанартаа энэ зам биш юм. Бурханы үгийн өнгө аяс, илүү гүн гүнзгий байдлаас Бурхан, хүн хоёрын хоорондох тодорхой ялгаа харагддаг. Энэ нь Бурхан бол хүршгүй агаад ойртошгүй гэсэн мэдрэмждээ хүмүүсийг өөрийн эрхгүй итгэхэд хүргэдэг; Бурхан бүх зүйлийг ил гаргадаг бөгөөд Бурхан, хүн хоёрын харилцааг хэн ч урьдын байсан руу нь буцааж чадахгүй юм шиг санагддаг. Бурханы бүх айлдварын зорилго нь үг ашиглан бүх хүнийг “унагааж”, ингэж ажлаа гүйцэлдүүлэх гэдгийг ойлгоход хэцүү биш. Эдгээр нь Бурханы ажлын алхмууд билээ. Гэсэн ч хүмүүсийн оюун санаандаа итгэдэг зүйл энэ биш юм. Бурханы ажил оргилдоо хүрэх дөхөж байгаа ба хамгийн их ялган танихуйц үр дүндээ хүрэх дөхөж байгаа нь агуу улаан лууг байлдан дагуулдаг, өөрөөр хэлбэл, чуулгануудыг хөгжүүлэн цэцэглүүлж, бие махбодтой болсон Бурханы талаарх үзэл хэнд ч байхгүй болж, эсвэл бүх хүн Бурханыг мэддэг гэж тэд үздэг. Гэсэн ч Бурхан юу гэж хэлснийг уншицгаая: “Хүмүүсийн оюун бодолд Бурхан бол Бурхан, Түүнтэй харьцахад амаргүй, харин хүн бол хүн, хүн амархан цадигаа алдаж болохгүй… Үүний үр дүнд тэд Миний өмнө үргэлж даруу агаад тэвчээртэй байдаг; тэд Надтай нийцтэй байх чадваргүй, учир нь тэдэнд хэтэрхий олон үзэл байдаг.” Бурхан юу хэлэх, хүн юу хийхээс үл хамааран хүмүүс үнэхээр Бурханыг мэдэх чадваргүй гэдгийг үүнээс харж болно; мөн чанарынхаа гүйцэтгэдэг үүргээс хамааран тэд эцсийн эцэст Бурханыг яагаад ч мэдэх чадваргүй юм. Тиймээс хүмүүс өөрсдийгөө тамын хөвгүүд гэж үзэх үед Бурханы ажил дуусах болно. Удирдлагаа бүхэлд нь дуусгахын тулд уур хилэнгээ хүмүүст гаргаж, тэднийг шууд яллаж, эцэст нь үхэх ял оноох хэрэг Бурханд байхгүй. Тэрээр ажлаа дуусгах нь явдлын далимд болдог мэт, өчүүхэн ч хүчин чармайлт гаргахгүйгээр цаг заваараа гүйцэтгэдэг зүйл нь мэт Өөрийн тааваар ердөө л ойр зуурын юм ярьдаг. Гаднаасаа бол Бурханы ажил тодорхой хэмжээгээр яаралтай юм шиг харагддаг хэр нь Бурхан юу ч хийсэнгүй, Тэр ярихаас өөр юм хийдэггүй. Чуулгануудын дундах ажил нь өнгөрсөн үеийнхтэй адил өргөн цар хүрээтэй биш: Бурхан хүмүүсийг элсүүлж, эсвэл хөөдөггүй, тэднийг ил болгодоггүй, тийм ажил хэтэрхий шалдар булдар юм. Бурхан тийм ажил хийхэд анхаардаггүй юм шиг санагддаг. Тэр хэлэх учиртай зүйлийнхээ багахан хэсгийг хэлснийхээ дараа эргэж хараад ул мөргүй алга болдог, энэ нь угаасаа Түүний айлдвар дуусаж буй дүр зураг юм. Энэ мөч ирэх үед бүх хүн нойрноосоо сэрнэ. Хүн төрөлхтөн мянга мянган жилийн туршид үхширтэл унтсан, энэ бүх хугацаанд тэд гүн нойрсож байсан. Тэгээд хүмүүс олон жилийн турш зүүдэндээ нааш цааш гүйж, сэтгэл дотроо байгаа шударга бус байдлын талаар ярьж чадахгүй, бүр зүүдэндээ хашхирч байсан. Тиймээс тэд “зүрх сэтгэлдээ бага зэргийн уйтгар мэдэрдэг”—гэвч сэрэх үедээ жинхэнэ баримтуудыг олж илрүүлэн “Аан, ийм зүйл болж байгаа байх нь!” хэмээн уулга алддаг. Тиймээс “Өнөөдөр ихэнх хүн бөх нойрссон хэвээр байна. Хаанчлалын сүлд дуу эгшиглэх үед л тэд нойрмог нүдээ нээж, зүрх сэтгэлдээ бага зэргийн уйтгар мэдэрдэг” гэж хэлдэг.
Хэзээ ч хэний ч сүнс чөлөөлөгдөж байгаагүй, хэзээ ч хэн нэгний сүнс эрх дураараа, аз жаргалтай байгаагүй. Бурханы ажил бүрмөсөн дуусах үед хүмүүсийн сүнс чөлөөлөгдөх болно, учир нь хүн бүрийг төрлийнх нь дагуу ангилах учраас бүгдийнх нь зүрх сэтгэл тайван байна. Яг л хүмүүс алс холын аянаас гэртээ ирээд зүрх сэтгэл нь тайвширч байгаа мэт байдаг. Гэртээ ирэнгүүт хүмүүст дэлхий ертөнц хоосон, шударга бус санагдахаа больж, харин гэртээ амар тайван амьдрах болно. Бүх хүн төрөлхтний дунд нөхцөл байдал ийм байх болно. Тиймээс “хүмүүс өөрсдийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж хэзээ ч чадаагүй” гэж Бурхан хэлдэг. Хэн ч махан биед байхдаа өөрсдийгөө энэ байдлаас чөлөөлж чаддаггүй. Хүний янз бүрийн бодит байдлын талаар Бурхан юу хэлдгийг түр зуур хойш тавиад хүнд хараахан илчлээгүй байгаа Бурханы нууцуудын талаар л ярьцгаая. “Миний бие битүү өргөстэй, тэдний хувьд жигшмээр зүйл аятай хүмүүс Над руу тоо томшгүй олон удаа доогтой харцаар харж байсан, тиймээс хүмүүс Надад зэвүүцэж, хэрэггүй амьтан гэж үздэг.” Эсрэгээрээ, хүний үнэн дүр төрх үнэн хэрэг дээрээ Бурханы үгэнд илчлэгддэг: Хүн зарааны өргөсөөр бүрхэгдсэн байдаг, түүнд аятайхан зүйл юу ч байхгүй учраас Бурхан хүнийг улам их үзэн яддаг, учир нь хүн бол ямар ч бахдам зүйл үгүй өргөст зараанаас өөр юу ч биш билээ. Өнгөн дээрээ эдгээр үг нь Бурханд хандах хүний үзлийг тодорхойлж байгаа мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ Бурхан хүний хөргийг дүр төрх дээр нь үндэслэн зурж байгаа юм. Эдгээр үг нь хүнийг дүрслэх Бурханы дүрслэл бөгөөд Бурхан хүний зурган дээр тогтоогч уусмал цацсан мэт байдаг; тиймээс орчлон ертөнцөд хүн нүүр бардам дүр төрхтэй агаад бүр хүмүүсийг гайхшируулдаг. Үг хэлж эхлэх үеэсээ л Бурхан хүнтэй хийх агуу тулааныхаа төлөө Өөрийн хүчийг тараан байрлуулсаар ирсэн. Тэр баримтуудыг хүнд зориулан дэлгэн тавьж байгаа их сургуулийн алгебрын профессор шиг нотолгоо, сөрөг нотолгоо гэх мэт баримтуудаар батлагдсан зүйлсийг жагсааж бүх хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Энэ бол Бурханы бүх үгийн зорилго бөгөөд үүний улмаас Бурхан хүн рүү дараах нууцлаг үгийг хайнгадуухан чулууддаг: “Би бол товчхондоо хүний зүрх сэтгэлд огтхон ч үнэ цэнгүй, онцын шаардлагагүй гэр ахуйн бараа юм.” Эдгээр үгийг уншаад хүмүүс зүрх сэтгэлдээ өөрийн эрхгүй залбирч, Бурханд өртэйгөө мэдэж авдаг учраас өөрсдийгөө яллахад хүрч, хүн үхэх учиртай агаад өчүүхэн төдий ч үнэ цэнгүй гэж үздэг. Бурхан “Үүний улмаас Би өнөөдрийн ийм нөхцөл байдалд орчхоод байна” гэж хэлсэн нь өнөөдрийн бодит нөхцөл байдалтай холбож үзэх үед хүмүүс өөрсдийгөө яллахад хүргэдэг. Энэ бодит үнэн биш гэж үү? Хэрвээ чамд өөрийг чинь мэдүүлбэл чиний амнаас “би үнэхээр үхэх ёстой!” гэх мэтийн үг гарах болов уу? Хүний жинхэнэ нөхцөл байдал ийм, үүнийг хэтэрхий их бодох хэрэггүй, энэ нь зүгээр л тохирсон жишээ юм.
Бурхан хүнээс уучлал болон хүлээцтэй байдлыг гуйх үед, нэг талаараа хүмүүс Бурхан тэднээр тохуурхаж байна гэж хардаг бөгөөд нөгөө талаар тэд мөн өөрсдийн тэрслүү байдлыг хардаг—тэд зүгээр л Бурхан хүний төлөө байдгаараа чармайн зүтгэхийг хүлээж байдаг. Хүмүүсийн үзлийн тухай ярихынхаа хажуугаар Бурхан Өөрийгөө хүний амьдралын гүн ухаанд ч, хүний хэлэнд ч чадамгай биш гэж хэлдэг. Тиймээс нэг талаараа энэ нь хүмүүсийг эдгээр үгийг бодитой Бурхантай харьцуулахад хүргэдэг, харин нөгөө талаар тэд Бурханы үгээс санаа зорилгыг нь хардаг. Бурхан тэднийг дооглож байгаа, учир нь Бурхан хүний үнэн нүүр царайг илчилж байгаа ба Тэр үнэндээ хүмүүст Бурханы жинхэнэ нөхцөл байдлын талаар хэлээгүй гэдгийг тэд ойлгодог. Бурханы үгийн гол утга учир нь хүнд хандах доог тохуу, наргиан, егөөдөл, үзэн ядалтаар дүүрсэн байдаг. Яг л хүн юу ч хийсэн хуулийг гуйвуулж, хээл хахууль авч байдаг мэт байдаг; хүмүүс завхай зайдан бөгөөд Бурханыг үг хэлэхээр амаа нээх үед тэд балмагдан чичирч, тэдний талаарх үнэн бүхэлдээ ил болж, хүний нүүр харахаас ичмээр байдалд хүрэх вий гэдгээс гүнээ айдаг. Гэхдээ баримт бол баримт. Хүнийг “гэмшсэний” төлөө Бурхан айлдваруудаа зогсоодоггүй; хүмүүс хэдий чинээ хэлэхийн аргагүй ичиж, үгээр илэрхийлэхийн аргагүйгээр сандарна, Бурхан Өөрийн дүрэлзсэн харцаар тэдний царайг төдий чинээ ихээр ширтдэг. Түүний амнаас гарсан үг хүний бүхий л муухай үйл хэргүүдийг ил болгодог—зөвхөн энэ нь л шударга агаад алагчлахгүй байгаа хэрэг, үүнийг л Чинтиана гэж нэрлэдэг, энэ бол хамгийн дээд шатны ардын шүүлт юм. Тиймээс хүмүүс Бурханы үгийг унших үедээ гэнэт зүрхний шигдээс болж, цусны даралт нь ихэсдэг бөгөөд яг л зүрхний титэм судасны өвчнөөр шаналж байгаа мэт, тархины цус харвалтаар өвөг дээдэстэйгээ уулзахаар өрнийн диваажин руу буцах гэж байгаа мэт болдог, энэ нь Бурханы үгийг унших үед тэдэнд илэрдэг хариу үйлдэл юм. Хүн олон жилийн хүнд хүчир ажлынхаа улмаас сул дорой болсон, бүхэлдээ өвчилсөн байдаг ба зүрхнээсээ эхлээд судас, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, ходоод, уушги, бөөр гэх мэт түүний бүх юм нь өвчтэй байдаг. Түүний бүхий л биед эрүүл зүйл юу ч байдаггүй. Тиймээс Бурханы ажил хүний үл хүрэх түвшинд хүрдэггүй боловч хүмүүсийг өөрсдийгөө мэдэхэд хүргэдэг. Хүний бие вируст эзлэгдсэн байдаг учраас, бас хөгширчихсөн учраас түүний үхэх өдөр ойртсон ба буцах зам байдаггүй. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг хэсэг; дотоод утга учир нь хараахан илчлэгдээгүй байна, учир нь хүний өвчний эх сурвалжийг эрж хайж байгаа. Үнэн хэрэгтээ Бурханы ажил бүхэлдээ дуусах үе нь Түүний газар дээрх ажил дуусах үе биш юм, учир нь ажлын энэ алхам дуусангуут хожмын ажлыг бие махбодоор гүйцэтгэх ямар ч аргагүй байх бөгөөд үүнийг Бурханы Сүнс дуусгах шаардлагатай болно. Тиймээс Бурхан “Хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь мөн орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, Миний ажил оргилдоо хүрэх үе, дэлхий даяарх хүмүүс шалгалтад өртөх үе юм” гэж хэлсэн. Бие махбод дахь ажил дуусах үе нь Бурханы ажил оргилдоо хүрэх үе биш—энэ удаагийн оргил нь ердөө л энэ үе шатны ажилтай хамаатай ба энэ нь бүхий л удирдлагын төлөвлөгөөний оргил биш юм. Тиймээс хүнээс шаардах Бурханы шаардлага өндөр биш. Тэр хүмүүсээс ердөө өөрсдийгөө мэдэхийг, тэгснээрээ Бурханы хүсэл биелчихсэн байх ажлын дараагийн алхамд үйлчлэхийг л шаарддаг. Бурханы ажил өөрчлөгдөхийн сацуу хүмүүсийн “ажлын хэсэг” өөрчлөгддөг. Өнөөдөр бол Бурханы газар дээрх ажлын үе шат бөгөөд тиймээс тэд хамгийн анхан шатанд ажиллах ёстой. Ирээдүйд улс үндэстнийг удирдах хэрэгтэй болох бөгөөд тиймээс тэднийг “Төв Хороонд” дахин томилох болно. Хэрвээ тэд хилийн чанадад зочилбол, гадаад руу явах журамтай харьцах хэрэгтэй болно. Тийм цаг үеүдэд тэд төрөлх нутгаасаа алс хол гадаадад байх болно—гэхдээ энэ нь ч мөн Бурханы ажлын шаардлагуудаас шалтгаалах юм. Хүмүүсийн хэлснээр “Бид шаардлагатай үед Бурханы төлөө амиа өгөх болно”—ирээдүйд алхах ёстой зам энэ биш гэж үү? Хэн тийм амьдралыг эдэлсэн юм бэ? Хүн хаа сайгүй аялж, хилийн чанадад зочилж, хөдөө нутагт удирдамж өгч, жирийн иргэдийн дунд өөрсдийгөө уусгаж болно, тэд мөн өндөр түвшний байгууллагын гишүүдтэй улс орны чухал хэрэг явдлыг ярилцаж чадна; мөн шаардлагатай үед тамын амьдралыг биечлэн амсаж, үүнийхээ дараа буцан ирээд тэнгэрийн ерөөлийг мөн л эдэлж чадах болно. Эдгээр нь хүний ерөөл биш гэж үү? Бурхантай харьцуулагдах хэн байх юм бэ? Хэн бүх улс үндэстнүүдээр аялсан юм бэ? Ямар ч заагч, эсвэл тайлбаргүй бол хүмүүс Бурханы зарим үгийг үнэн хэрэгтээ бага зэрэг л ойлгож чадах болно—тэд зүгээр л өөрсдөдөө итгэлгүй байдаг ба Бурханы ажлыг өнөөдрийг хүртэл сунгасан зүйл нь энэ юм. Хүмүүст хэтэрхий их зүйл дутагддаг, Бурханы хэлснээр “тэдэнд юу ч байхгүй” учраас өнөөдрийн ажил нь тэдэнд асар их бэрхшээл учруулдаг; үүнээс гадна тэдний сул тал нь аяндаа Бурханы амыг хязгаарласан—яг эдгээр зүйл Бурханы ажилд саад болж байгаа биш гэж үү? Та нар үүнийг харахгүй л байна уу? Бурханы хэлдэг бүхэнд нууцлаг утга учир байдаг. Бурхан ярих үедээ ойрын асуудлыг барьж авдаг бөгөөд яг л ёгт үлгэр шиг Түүний хэлдэг бүх үг нь гүн гүнзгий сургаалыг агуулж байдаг. Эдгээр энгийн үгэнд гүн гүнзгий утга агуулагддаг, тийнхүү чухал асуудлуудыг тайлбарладаг—Бурханы үг энэ тал дээр шилдэг нь биш гэж үү? Чи үүнийг мэдэх үү?
Тайлбар:
а. Чинтиан (Qingtian): Энэхүү нэр томьёог Хятадын хаант улсын үед шударга шүүгчид хамаатуулан ашигладаг байсан.