31-р бүлэг

Бурханы зан чанар Бурханы бүх айлдварт шингэсэн байдаг боловч Түүний үгийн гол учиг нь бүх хүн төрөлхтний тэрслүү байдлыг илчилж, тэдний дуулгаваргүй байдал, бусдад захирагддаггүй зан, шударга бус байдал, зөв шударга бус байдал, Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй байдал гэх мэт зүйлсийг ил болгосноор, хүмүүсийн биеийн нүх сүв бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг, хялгасан судас нь хүртэл Бурханыг үл тоомсорлодог гэж Бурхан хэлэх хэмжээнд Түүний үг очсон. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлийг судалж шинжлэхээр хичээхгүй бол тэдгээрийг үргэлж мэдэж чадахгүй, хэзээ ч таягдан хаяж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурханыг эсэргүүцдэг вирус тэдэнд тархаж, эцэст нь цусны цагаан эс нь улаан эсийг нь залгиж, бүхий л биеийг нь улаан эсгүй болгож орхисон мэт байх болно; эцэстээ тэд цусны өвчнөөр нас барна. Энэ бол хүний бодит байдал, хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Агуу улаан луу цагариглан хэвтдэг газар нутагт төрсөн хүн болгонд, агуу улаан лууны хорыг илтгэсэн, жишээ болсон ядаж нэг зүйл байдаг. Тиймээс, ажлын энэ үе шатанд Бурханы үг даяарх гол учиг нь өөрийгөө мэдэж, өөрийгөө үгүйсгэж, өөрийгөө хаяж, өөрийгөө хөнөөх явдал байж ирсэн. Энэ бол эцсийн өдрүүдийн үеэрх Бурханы үндсэн ажил, ажлын энэ мөчлөг нь хамгийн дэлгэрэнгүй, бүрэн гүйцэт гэж хэлж болох юм—энэ нь, Бурхан эрин үеийг төгсгөхөөр төлөвлөж байгааг харуулдаг. Хэн ч үүнийг тааварлаагүй ч гэсэн бас урьдаас мэдэрч байсан зүйл юм. Хэдийгээр Бурхан ил тодоор хэлээгүй боловч хүмүүсийн мэдрэхүй маш хурц—цаг хугацаа богино гэдгийг тэд үргэлж мэдэрдэг. Хүн үүнийг хэдий чинээ их мэдэрнэ, эрин үеийн талаар төдий чинээ тодорхой мэдлэгтэй байдаг гэдгийг Би хэлж чадна. Энэ нь, дэлхийг хэвийн гэж харж байгаа учраас Бурханы үгийг үгүйсгэж байгаа биш юм; харин ч, Бурханы ажилладаг арга барилаар дамжуулан Бурханы ажлын агуулгыг мэдэх юм. Энэ нь Бурханы үгийн өнгө аясаар тодорхойлогддог. Бурханы айлдваруудын өнгө аяст хэний ч нээн илрүүлээгүй нууц байдаг бөгөөд мөн хүмүүс яг үүнд л орох хамгийн хэцүү байдаг. Хүмүүс Бурханы үгийг яагаад ойлгож чаддаггүйн гол шалтгаан нь тэд Бурханы ярьдаг өнгө аясыг хайхрахгүй байсаар байдаг—хэрвээ тэд энэ нууцыг сайтар эзэмшиж чадвал Бурханы үгийн талаар зарим нэг мэдлэгтэй болж чадна. Бурханы үг үргэлж нэг зарчмыг дагаж ирсэн нь: Бурханы үг бол бүх зүйл гэдгийг хүмүүст мэдүүлж, хүний бүх хүндрэл бэрхшээлийг Бурханы үгээр дамжуулан шийдвэрлэх юм. Сүнсний өнцгөөс харахад, Бурхан Өөрийн үйлсийг ил тод болгодог, хүний өнцгөөс харахад, Тэр хүмүүсийн үзлийг илчилдэг; Сүнсний өнцгөөс харахад, хүн Өөрийнх нь хүсэлд санаа тавьдаггүй гэж Тэр хэлдэг; хүний өнцгөөс харахад, Тэр хүмүүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амсаж, салхиар ирж, борооноор буцаж, бас гэр бүлийн хавчлагыг туулж, амьдралын эрээн барааныг туулсан гэж хэлдэг. Эдгээр нь өөр өөр өнцгөөс хэлсэн үг юм. Түүнийг Бурханы ардуудтай ярих үед, энэ нь гэрийн эзэгтэй боолуудаа загнаж байгаа юм шиг, эсвэл хошин шогийн үзүүлбэр шиг байдаг; Түүний үг хүмүүсийн нүүрийг улайлгаж, ичсэндээ нүүрээ хийх газаргүй болгож орхидог бөгөөд тэд өнгөрсөн дэглэмийн феодал ноёдод баригдаж хэрцгий эрүү шүүлт дор хэргээ улайж буй мэт байдаг. Бурханы ардуудтай ярих үедээ Бурхан, төв засгийн газар доторх шившигт явдлыг ил болгодог эсэргүүцэл хийж буй их сургуулийн оюутнууд шиг жолоогүй байдаг. Хэрвээ Бурханы бүх үг тохуурхангуй байсан бол хүмүүсийн хувьд тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх байсан; тиймээс Бурханы хэлсэн үг шулуухан байдаг; тэдгээр нь хүнд зориулсан нууц түлхүүр агуулаагүй, харин хүний бодит байдлыг шууд хэлж өгдөг—энэ нь, хүнийг хайрлах Бурханы хайр нь зүгээр нэг үг төдий биш, харин бодитой гэдгийг харуулдаг. Хэдийгээр хүмүүс бодитой байдлыг үнэлдэг боловч Бурханыг гэсэн тэдний хайранд бодитой зүйл юу ч байдаггүй. Хүнд дутагдаж байгаа зүйл бол энэ юм. Хэрвээ Бурханыг гэсэн хүмүүсийн хайр бодитой биш бол, үүнээс болж бүх зүйл алга болох юм шиг, бүх зүйл бүхэлдээ хий хоосон, хийсвэр байх болно. Хэрвээ Бурханы гэх тэдний хайр орчлон ертөнцөөс даван гарвал тэдний байр суурь, ялгамж чанар, тэр ч бүү хэл эдгээр үг хоосон биш жинхэнэ байх болно—чи үүнийг харж байна уу? Хүнд тавих Бурханы шаардлагыг чи харсан уу? Хүн байр суурийн ашиг тусыг зүгээр нэг эдлэх биш, харин байр суурийн бодит байдлыг амьдран харуулах ёстой. Бурханы ардуудаас болон бүх хүнээс Бурханы гуйдаг зүйл нь энэ бөгөөд энэ нь ямар нэгэн агуу хоосон онол биш юм.

Яагаад Бурхан: “миний хийдэг бүхэн тэдний таалалд нийцүүлэх гэсэн оролдлого мэт байдаг, үүний улмаас тэд үргэлж Миний ажил хэрэгт зэвүүцдэг” гэх мэтийн үг хэлдэг вэ? Хүн Бурханыг жигшиж буйн бодит илрэлийн талаар чи ярьж чадах уу? Хүмүүсийн үзлээр бол, хүн Бурхан хоёр “хайранд умбаж” байдаг бөгөөд өнөөдөр, хүмүүс Бурханыг ганцхан үмхээд залгихыг дуртайяа хүсэх хэмжээнд хүртлээ Бурханы үгийг хүсэн эрмэлзэх болсон—гэсэн ч Бурхан дараах үгсийг хэлдэг: “Хүн Намайг үзэн яддаг. Миний хайрыг яагаад хүн үзэн ядалтаар хариулдаг юм бэ?” Энэ нь хүмүүсийн доторх эрдсийн орд бус уу? Үүнийг ухаж гаргах ёстой бус уу? Энэ бол хүмүүсийн эрэл хайгуул дахь дутагдал; шийдвэрлэх учиртай томоохон асуудал, Бурханыг мэдэх хүний мэдлэгийн зам дээр зогсож байгаа, хүний төлөө арилгах ёстой арслан—үүнийг л хийх ёстой бус уу? Хүн гахай шиг ямар ч ой санамжгүй, үргэлж зугаа цэнгэлд шунадаг учраас Бурхан хүнд ой санамж муудах өвчинд зориулсан эм өгдөг—Тэр илүү их ярьж, улам ихийг хэлж, хүмүүсийг чихнээс нь чангааж байгаад, анхааралтай сонсгуулж, сонсголын аппарат тааруулж өгдөг. Түүний зарим үгийн тухайд гэвэл, ганцхан удаа хэлээд асуудлыг шийдвэрлэж чадахгүй; ахин дахин хэлэх ёстой, учир нь “хүмүүс амьдралдаа үргэлж мартамхай, бүх хүн төрөлхтний амьдралын өдрүүд нь эмх замбараагүй байдаг.” Ийм байдлаар хүмүүс, “цаг гарахаараа уншдаг, завтай үедээ сонсдог, завгүй бол орхидог; хэрвээ өнөөдөр үг хэлбэл анхаарлаа хандуулдаг, харин маргааш нь хэлэхгүй бол сэтгэлийнхээ мухарт хийж орхих” байдлаасаа аврагдаж чадна. Хүмүүсийн уг чанарын тухайд гэвэл, хэрвээ өнөөдөр Бурхан тэдний бодит байдлын талаар ярьж, тэд энэ талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болж авсан бол, тэд харамслаар дүүрэх боловч, дараа нь тэд өөрсдийн хуучин байдалдаа эргэн орж, Бурханы үгийг салхинд хийсгэж, тэдэнд сануулах үед л дээр дүрсэлсэн үйл явдлыг давтах болно. Тиймээс чи ажиллаж, эсвэл ярьж байхдаа хүний энэ гол чанарыг бүү март; ажиллаж байхдаа энэ голчанарыг хаявал алдаа болно. Бүх ажлыг хийхдээ хүмүүсийн үзлийг авч үзэж ярих нь онцгой чухал юм. Ялангуяа, чи Бурханы үгэн дээр өөрийн мэдлэг ухааныг нэмэрлэж, тэдэнтэй ярилцах ёстой. Энэ бол хүмүүсийг хангаж, тэдэнд өөрсдийгөө мэдэх боломжийг олгох зам юм. Бурханы үгийн агуулган дээр үндэслэн хүмүүсийг хангаснаар тэдний бодит байдлыг ухаарах боломжтой болох нь гарцаагүй. Бурханы үгээс хүний бодит байдлыг хангалттай ухаарч, тэгснээрээ тэднийг хангадаг—иймээс Би “Бурхан газар дээр найрын ширээнд суух урилгыг хүлээн авсан” гэдгийг цохон тэмдэглэсэн Бурханы үгийн талаар цаашид ярихгүй.

Өмнөх: 30-р бүлэг

Дараах: 32-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих