107-Р БҮЛЭГ

Миний үг тодорхой түвшинд хатуу ширүүн болох үед тэдгээрээс болж ихэнх хүн ухарч няцдаг—яг энэ мөчид Миний ууган хөвгүүд илчлэгддэг. Би бүх зүйлийг биелүүлэхдээ хуруугаа ч хөдөлгөдөггүй, харин зөвхөн Өөрийн үгийг л ашигладаг гэдгээ хэлсэн. Үгээрээ Би Өөрийн үзэн яддаг бүхнийг устгадаг, мөн Би Өөрийн ууган хөвгүүдийг төгс болгохдоо тэдгээрийг ашигладаг. (Намайг үг хэлэхэд долоон аянга нүргэлж, тэр мөчид Миний ууган хөвгүүд болон Би хэлбэрээ өөрчилж, сүнсний ертөнцөд орно.) Миний Сүнс биечлэн ажилладаг гэж хэлэхдээ Би, Миний үг бүхнийг биелүүлдэг гэдгийг хэлсэн бөгөөд Би бол төгс хүчит гэдэг нь үүнээс илэрхий байна. Иймд, Миний айлддаг өгүүлбэр бүрийн цаад зорилго, зорилтыг хүн бүр ч илүү тодорхой харж чадна. Би өмнө нь хэлсэнчлэн, Өөрийн хүн чанарын дотор хэлдэг бүхэн минь Миний илрэлийн нэг тал билээ. Тиймээс, Өөрийн хэвийн хүн чанар дотор хэлдэг зүйлд минь итгэлтэй биш, бас үнэхээр итгэдэггүй тэр хүмүүсийг авч хаях ёстой! Миний хэвийн хүн чанар бол Миний бүрэн төгс бурханлаг чанарын зайлшгүй шаардлагатай нэг тал гэдгийг Би удаа дараа онцолсон боловч маш олон хүн одоо ч Миний бүрэн төгс бурханлаг чанарт л анхааран, Миний хүн чанарыг үл хэрэгсдэг. Та нар сохор юм! Би үзэлтэй чинь нийцдэггүй, мөн хүн болох Би, Бурхантай чинь нийцдэггүй гэж чи хэлдэг. Энэ хүмүүс Миний хаанчлалд үлдэж чадах уу? Би чамайг хөл доороо дэвсэлнэ! Чи цаашид Миний эсрэг тэрслээд үзээрэй! Ийм дураараа байгаад үзээрэй! Миний инээмсэглэл чамд байдаг үзэлтэй нийцдэггүй, Миний яриа чиний чихэнд чимэггүй, Миний үйлдэл чамд ашиг тусгүй, тийм биз? Энэ бүх зүйл чиний таалалд нийцэх ёстой. Бурхан тийм байдаг гэж үү? Тэгээд энэ хүмүүс Миний гэрт үлдэж, Миний хаанчлалд ерөөл хүртэхийг хүссээр байдаг гэж үү? Чи сэрүүн зүүдэлж байгаа юм биш үү? Хэзээнээс юм тийм гайхалтай байдаг байлаа даа! Надад дуулгаваргүй байхыг хүсдэг атлаа Надаас ерөөл хүртэхийг хүсдэг. Би чамд хэлье: Яасан ч үгүй! Миний олон удаа хэлсэнчлэн, Миний хаанчлалд орж, ерөөл хүртдэг хүмүүс Миний хайрладаг хүмүүс байх ёстой. Яагаад Би энэ үгийг онцолдог вэ? Хүн бүр зүрх сэтгэлдээ юу бодож байгааг Би мэддэг, ойлгодог; тэдний бодлыг Би нэг нэгээр нь хэлж өгөх шаардлагагүй. Тэдний жинхэнэ төрх Миний шүүлтийн үгээр дамжин илчлэгдэх бөгөөд Миний шүүх суудлын өмнө бүгд гашуудалтайгаар орь дуу тавина. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй илэрхий баримт! Эцэст нь, Би тэднийг ёроолгүй нүхэнд нэг нэгээр нь оруулна. Энэ бол диавол Сатаныг шүүхдээ Миний хүрэхийг хүсдэг эцсийн үр дүн юм. Би хүн бүрд хандахдаа шүүлт болон захиргааны зарлигийг ашиглах ёстой бөгөөд Би хүмүүсийг ингэж гэсгээдэг. Та нарт энэ тухай жинхэнэ ойлголт бий юу? Би Сатанд шалтаг өгөх шаардлагагүй; харин түүнийг амь мөлтөс үлдэн, ахин дахин өршөөл гуйх хүртэл нь жанчихын тулд зүгээр л төмөр саваагаа ашигладаг. Тиймээс хүмүүс Миний шүүлтийн үгийг уншаад өчүүхэн ч ойлгож чаддаггүй, харин Миний өнцгөөс бол мөр болгон нь, мөн өгүүлбэр бүр нь Миний захиргааны зарлигийн хэрэгжилт юм. Энэ бол илэрхий баримт.

Өнөөдөр Би шүүлтийг дурдсан тул энэ сэдэв шүүх суудлыг хөндөж байна. Та нар Христийн суудлын өмнө шүүлт хүлээн авна гэж өмнө нь үргэлж хэлдэг байсан. Шүүлтийн талаар та нарт зарим нэг ойлголт байдаг боловч шүүх суудлыг төсөөлж чаддаггүй. Магадгүй, зарим хүн шүүх суудлыг биет эд зүйл гэж бодож, том ширээ мэтээр төсөөлж, эсвэл шашны бус ертөнцөд байдаг шүүгчийн суудал шиг төсөөлдөг. Мэдээж, Би энэ удаад, Өөрийн тайлбарт та нарын хэлснийг үгүйсгэхгүй боловч Миний хувьд хүмүүсийн төсөөлөл дэх зүйлс бэлгэдлийн утга агуулсаар байдаг. Иймд, хүмүүсийн төсөөлдөг зүйл болон Миний хэлэх гээд байгаа зүйл хоёрын хоорондох ангал тэнгэр, газрын хоорондох шиг өргөн. Хүмүүсийн үзлээр бол шүүх суудлын өмнө нүүрээрээ газар унан мөргөж, гашуудалтайгаар орь дуу тавьж, өршөөл гуйж буй олон хүн бий. Үүнд хүний төсөөлөл аль хэдийнээ оргилдоо хүрсэн бөгөөд үүнээс илүүг төсөөлж чадах хэн ч үгүй. Тэгвэл шүүх суудал гэж юу вэ? Намайг энэхүү нууцыг дэлгэхээс өмнө та нар өмнөх бүх буруу ойлголтоосоо татгалзах ёстой: тэгсэн цагт л Миний зорилго биелж чадна. Энэ сэдвийн талаарх та нарын үзэл, санаа бодлыг арилгаж чадах цорын ганц зам нь энэ. Та нар Намайг ярих болгонд анхаарал хандуулах ёстой. Хайхрамжгүй байхаа болих ёстой. Дэлхийг бүтээснээс хойш Миний шүүх суудал байгуулагдсан юм. Өнгөрсөн эрин үеүдэд, үеийн үед Миний шүүх суудлын өмнө олон хүн үхэж, олон хүн өндийн босож, эргэн амь орсон. Эхнээсээ төгсгөл хүртэл Миний шүүлт хэзээ ч зогсдоггүй учраас Миний шүүх суудал үргэлж оршдог гэж хэлж болно. Шүүх суудлыг дурдах болгонд, хүмүүст бүгдэд нь айдсын ул мөр мэдэрдэг. Мэдээж, Миний дээр хэлснээс үзвэл та нар шүүх суудал гэж юу болохыг огт мэддэггүй. Шүүх суудал шүүлттэй зэрэгцэн оршдог боловч тэдгээр нь хоёр гол чанартай. (Энд “гол чанар” гэдгээр биет объект биш, харин үгийг хэлдэг. Хүмүүс энэхүү гол чанарыг огт харж чаддаггүй.) Шүүлт гэдэг нь Миний үг юм. (Тэдгээр нь хатуу ч бай, зөөлөн ч бай, бүгд Миний шүүлтэд багтсан байдаг. Иймд, Миний амнаас гардаг юу ч бай шүүлт юм.) Өмнө нь, Миний үгийг хүмүүс шүүлтийн үг, зөөлөн үг, амиар хангадаг үг зэрэг олон өөр ангилалд хуваадаг байсан. Шүүлт болон Миний айлдвар нь нэг нэгэнтэйгээ холбоотой гэдгийг Би өнөөдөр та нарт тодруулъя. Өөрөөр хэлбэл, шүүлт бол Миний үг, Миний үг бол шүүлт; та нар эдгээрийг тус тусад нь ярьж огт болохгүй. Хүмүүс хатуу үг бол шүүлт гэж төсөөлдөг боловч, ойлголт нь дутуу хагас байдаг. Миний хэлдэг бүхэн шүүлт. Өмнө нь хэлсэн шүүлтийн эхлэл гэдэг нь Миний Сүнс албан ёсоор газар бүрд ажиллаж, Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлж эхэлснийг хэлдэг. Энэ өгүүлбэрт, “шүүлт” гэдэг нь жинхэнэ бодит байдлыг хэлж байна. Одоо Би шүүх суудлыг тайлбарлая: Шүүх суудал үүрдийн үүрд оршиж, Миний шүүлттэй хамт явдаг гэж Би яагаад хэлдэг вэ? Та нар шүүлтийн тухай Миний тайлбараас энэ талаар зарим нэг ойлголт олж авсан уу? Шүүх суудал гэдэг нь хүн болох Намайг хэлдэг. Үүрдийн үүрд Би үргэлж үг хэлж, ярьж байдаг. Би үүрд амьдардаг учир Миний шүүх суудал болон Миний шүүлт үүрд зэрэгцэн оршино. Одоо бол энэ тодорхой байх учиртай! Хүмүүс төсөөлөлдөө Надад эд зүйл мэтээр ханддаг ч энэ тал дээр Би та нарыг буруутгадаг ч үгүй, бас ялладаг ч үгүй. Би та нарыг дуулгавартай байж, Миний илчлэлийг хүлээн зөвшөөрч, Би бол бүхнийг агуулагч Бурхан Өөрөө гэдгийг үүнээс мэдээсэй гэж л найдна.

Хүмүүст Миний үг огт ойлгомжгүй, Миний мөр олохын аргагүй, Миний хүсэл ухаарахын аргагүй байдаг. Иймээс та нарын өнөөдөр байгаа байдал (Миний илчлэлийг хүлээн авч, үүн дотроос Миний хүслийг ухаарч, үүгээр дамжуулан Миний мөрийг дагаж чаддаг байх) бол бүхэлдээ Миний гайхамшигт үйлдэл, Миний нигүүлсэл, Миний энэрлийн үр дүн юм. Нэг л өдөр, Би та нарт Өөрийн мэргэн ухааныг ч харуулж, Өөрийн гараар юу хийснээ үзүүлж, Өөрийн ажлын гайхамшгийг харуулна. Тэр цаг ирэхэд Миний бүхэл бүтэн удирдлагын төлөвлөгөөний зураг төсөл та нарын нүдний өмнө бүрэн илчлэгдэнэ. Орчлон ертөнц даяар, өдөр бүр, Миний гайхамшигт үйлдлийн зарим хэсэг илэрч, Миний удирдлагын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бүгд үйлчлэл үзүүлж байна. Энэ нь бүрэн дүүрэн илчлэгдэхэд, Би ямар хүмүүсээр үйлчлэл хийлгэж, ямар хүмүүсээр Өөрийн хүслийг биелүүлэхээр зохицуулж, Сатаныг ашиглах замаар юунд хүрсэн, Би Өөрөө юуг биелүүлсэн, ямар төрлийн хүмүүс уйлж, ямар төрлийн хүмүүс шүдээ хавирч байгаа, ямар төрлийн хүмүүс сүйрч, ямар төрлийн хүмүүс мөхөхийг та нар харах болно. Би “сүйрэл” гэдгээр хүхэртэй галт нууранд хаягдаж, бүрмөсөн шатах хүмүүсийг; “мөхөл” гэдгээр ёроолгүй нүхэнд хаягдаж мөнхөд зовж шаналах хүмүүсийг хэлдэг. Иймээс сүйрэл, мөхөл хоёрыг нэг зүйл гэж бүү эндүүр; харин ч эсрэгээрээ энэ хоёр маш өөр. Өнөөдөр Миний нэрийг орхидог үйлчлэл үзүүлэгчид мөхөх бол, Миний нэрийнх биш хүмүүс сүйрэх болно. Ийм учир, мөхөгсөд Миний шүүлтийн дараа Надад мөнхийн магтаал өргөх болно; гэсэн ч тэр хүмүүс хэзээ ч Миний гэсгээлтээс ангижрахгүй, Миний захиралтыг үргэлж хүлээн авах болно гэж Би хэлдэг. Ийм учраас ёроолгүй нүх бол хүмүүсийг гэсгээхдээ Миний ашигладаг гар гэж Би хэлдэг. Мөн Би бүх зүйл Миний гарт байгаа гэж хэлдэг. Хэдийгээр “ёроолгүй нүх” гэдэг нь Сатаны нөлөөг хэлдэг гэж Би хэлсэн боловч энэ нь бас Миний гарт байдаг бөгөөд хүмүүсийг гэсгээхдээ Би үүнийг ашигладаг. Иймд, бүх зүйл Миний гарт байдаг гэж Намайг хэлэхэд зөрчилдөх зүйл үгүй. Миний үг хариуцлагагүй биш; Энэ нь зүй ёсны, авцалдаатай байдаг. Үүнийг зохиогоогүй, мөн утга учиргүй ч биш бөгөөд хүн бүр Миний айлдварт итгэх ёстой. Ирээдүйд, та нар үүнээс болж зовно. Миний үгээс болж олон хүн цэвдэг болж, цөхөрч, урам нь хугарч, гашуудан орь дуу тавьж, уйлдаг. Бүх төрлийн хариу үйлдэл байх болно. Нэг л өдөр, Миний үзэн яддаг бүх хүн ухарч няцахад Миний агуу ажил гүйцэлдэнэ. Ирээдүйд, ууган хөвгүүдээс болж олон хүн унах бөгөөд эцэстээ тэд алхам алхмаар явах болно. Өөрөөр хэлбэл, Миний гэр аажмаар ариун болж, бүх төрлийн чөтгөр Миний дэргэдээс аажмаар ухарч, чимээгүй, дуулгавартайгаар, гомдлын ганц ч үггүйгээр явна. Үүний дараа Миний ууган хөвгүүд бүгд илчлэгдэж, Би Өөрийн ажлын дараагийн алхмыг эхэлнэ. Тэр үед л ууган хөвгүүд Надтай хамт хаан болж, бүхий л орчлон ертөнцийг захирах болно. Эдгээр нь Миний ажлын алхам бөгөөд Миний удирдлагын төлөвлөгөөний чухал хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг бүү үл тоомсорло; эс бөгөөс чи алдаа гаргах болно.

Миний үг та нарт илчлэгдэх үе нь Би ажлаа эхлэх цаг байдаг. Миний ганц ч үг биелэхгүй үлдэнэ гэж үгүй. Надад, нэг өдөр мянган жил шиг, мянган жил нэг өдөр шиг байдаг. Үүнийг та нар яаж харж байна вэ? Би орчлон ертөнцийг хянаж, бүх зүйлийг бүтээдэг учир цаг хугацааны тухай та нарын ойлголт Минийхээс маш өөр. Миний ажил өдөр өдрөөр, алхам алхмаар, шат шатаар хийгддэг; түүнчлэн, Миний ажил ганц секунд ч зогсолгүй урагшилдаг: Хором бүрд Байнга хийгдэж байдаг. Дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Миний үг хэзээ ч тасалдаагүй. Өнөөдрийг хүртэл Би үг хэлж, айлдвараа айлдсаар ирсэн; ирээдүйд ч энэ нь өөрчлөгдөлгүй үлдэх болно. Гэвч, Миний цаг нарийн зохицуулагдаж, зохион байгуулагдсан, маш дэс дараатай. Би Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй үедээ хийх (Надтай хамт, бүгд чөлөөлөгдөнө; бүгд чөлөөтэй болох болно) бөгөөд Миний ажлын алхмуудын тухайд өчүүхэн ч саатдаггүй. Би Өөрийн гэр дэх хүн бүрийг, дэлхий ертөнц дэх хүн бүрийг зохицуулж чаддаг ч, Миний Сүнс ажиллаж байгаа учир Би огтоос завгүй биш. Миний Сүнс газар бүрийг дүүргэдэг, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө агаад бүхий л орчлон ертөнц Миний гарт байдаг. Тиймээс Би төгс хүчит, ухаалаг болохыг, мөн Миний алдар суу орчлонгийн өнцөг булан бүрийг дүүргэдэг болохыг хүн харж чаддаг.

Өмнөх: 106-Р БҮЛЭГ

Дараах: 108-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

19-Р БҮЛЭГ

Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой;...

ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ТУШААЛ

Бурханы ажлыг туулахдаа та нар Бурханы үгийг анхааралтай уншиж, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой. Харин юу хийхийг хүсдэг, хэрхэн хийхийг...

ОРШИЛ

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” бол Христ, Бурханы Өөрийн ялгамж чанарыг ашиглан илэрхийлсэн айлдваруудын хоёр дахь хэсэг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх