Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЗУУН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Миний үгийг, Миний хэвийн хүн чанарыг мэддэггүй, Миний бурханлаг чанарыг үл ойшоодог хүмүүс бүгд юу ч үгүй болон бут цохигдоно. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй, бүгд үүнийг туулах ёстой, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг, энэ нь Миний зарлигийн хамгийн хатуу заалт билээ. Миний үгийг мэддэггүй хүмүүс бол Миний тодорхой заасан зүйлийг сонссон атлаа тэдгээрийг мэдэхгүй байсаар л байдаг хүмүүс юм, өөрөөр хэлбэл, сүнслэг юмсын талаар ойлгодоггүй хүмүүс юм (Би энэ эрхтнийг хүмүүст бүтээгээгүй тул, Би тэднээс ихийг шаарддаггүй; Би тэднээс ердөө Миний үгийг сонсож, дараа нь хэрэгжүүлэхийг л хүсдэг). Тэд бол Надтай адил төрлийн, Миний гэрийн хүмүүс биш; тэд Сатаны ертөнцөд харьяалагддаг. Иймээс сүнслэг юмсыг ойлгодоггүй энэ хүмүүсийн ганцыг нь ч Би хүсдэггүй. Өмнө нь та нар Намайг хэтрүүлсэн гэж бодсон; өнөөдөр та нар ойлгох болно. Араатнууд хэрхэн Бурхантай ярилцах боломжтой байх билээ? Утгагүй хэрэг биш гэж үү? Миний хэвийн хүн чанарыг мэддэггүй хүмүүс бол Өөрийн хүн чанараар юу хийдгийг минь хэмжихдээ өөрсдийн үзлийг ашигладаг хүмүүс юм. Дуулгавартай байдлын оронд, тэд махан биеийн нүдээрээ Намайг өөлөхөөр оролддог. Магадгүй Би дэмий ярьсан байх? Миний хэвийн хүн чанар бол бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний салшгүй хэсэг гэж Би хэлсэн, энэ бол Миний хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанар нэг нэгэнтэйгээ хамтран ажиллах зүй зохистой зам юм: Хэвийн хүн чанараараа дамжуулан Миний хийдэг зүйлс нь хүний үзэлтэй нийцэхгүй байх үед Намайг үл ойшоодог, Надтай нийцдэггүй хүмүүс илчлэгддэг. Дараа нь, Би хүн чанараараа дамжуулан Өөрийн хоолойг айлдахын тулд Өөрийн бүрэн бурханлаг чанарыг ашиглаж, ийм маягаар зарим хүмүүстэй харьцдаг. Хэрвээ чи Миний юу хийдгийг ойлгодоггүй ч дуулгавартай байдаг бол энэ төрлийн хүнийг Би ялладаггүй, харин гэгээрүүлдэг. Энэ бол Миний хайрладаг төрлийн хүн бөгөөд дуулгавартай байдлаас чинь болж Би чамайг гэгээрүүлдэг. Миний бурханлаг чанарыг үл ойшоодог хүмүүст, Миний үгийг мэддэггүй, Миний хэвийн хүн чанартай нийцдэггүй, бурханлаг чанараараа хийдэг зүйлийг (жишээлбэл, Миний уурлаж байгааг эсвэл чуулган барьж байгааг гэх мэт) минь үл хүлээн зөвшөөрдөг хүмүүс ордог. Эдгээр нь бүгд Миний бурханлаг чанарыг үл ойшоож байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ Миний онцолдог нэг зүйл бий бөгөөд та нар бүгд үүнд анхаарал тавих хэрэгтэй: Өнөөдөр Миний хүн байгаатай нийцэхгүй байгаа бүгд Миний бурханлаг чанарыг үл ойшоож байгаа. Яагаад Би байнга, Миний хүн байгаа нь бүрэн төгс Бурхан Өөрөө гэж хэлсээр байгаа вэ? Миний хүн байгаагийн зан чанар нь бүхэлдээ бурханлаг зан чанар юм; хүний үзлийг ашиглаж Намайг бүү хэмж. Одоо ч гэсэн, Намайг хэвийн хүн чанартай, иймээс Миний хийдэг зүйл заавал бүгд зөв байх албагүй гэж хэлсээр байдаг олон хүн бий. Энэ хүмүүс–та нар зүгээр үхэхийг гуйж байгаа хэрэг биш үү? Тэд Миний хэлж байгаа ганц үгийг ч мэддэггүй бөгөөд тэд бол гарцаагүй сохрын үр удам, агуу улаан лууны үр төл юм! Би бүгдэд нь дахин нэг удаа хэлье (мөн Би дараа нь дахиж хэлэхгүй, хэрвээ хэн нэгэн үүнийг дахин зөрчих аваас тэд мэдээжийн хэрэг хараагдах болно): Миний үг, Миний инээд, Миний идэж байгаа, Миний амьдарч байгаа, Миний хэл яриа болон ааш араншинг бүгдийг нь Би–Бурхан Өөрөө–хийдэг, үүн дотор холилдсон хүний ямар ч ул мөр байхгүй, юу ч үгүй! Огтхон ч байхгүй! Хүн бүр оюун ухааны тоглоом тоглохоо больж, өчүүхэн тооцооллуудаа зогсоох ёстой. Та нар үүнийгээ үргэлжлүүлэх тусам, улам мөхөх болно. Миний зөвлөгөөг сонс!

Би үргэлж хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнийг хайж, тэдний үг, үйлдэл бүрийг хайдаг ба Өөрийн дуртай болон дургүй хүмүүсийг нэг нэгээр нь тодорхой хардаг. Энэ бол хүмүүсийн төсөөлж чадахгүй зүйл бөгөөд үүнээс ч илүүтэйгээр тэдний гүйцэлдүүлж чадахгүй зүйл юм. Би маш ихийг хэлж, Би маш олон зүйл хийсэн; Миний яриа болон ажлын ард Миний ямар зорилго байгааг хэн тодорхой ярих чадвартай вэ? Үүний дараа, Би илүү их ярих болно; нэг талаас энэ Миний дургүй бүх хүнийг таягдан хаяж, нөгөө талаас үүнтэй холбоотойгоор та нарыг бага зэрэг зовооно, ингэснээр та нар үхлээс дахин амилах явдлыг илүү хүчтэйгээр туулах болно. Хүмүүс үүнийг тодорхойлж чадахгүй ба хэн ч өөрийгөө үүнээс хамгаалж чадахгүй. Хэдийгээр та нар үүнийг одоо мэдлээ ч, цаг нь ирэхэд энэ зовлонгоос бултах боломжгүй хэвээр байх болно, учир нь Би ингэж ажилладаг. Би Өөрийн зорилгод хүрэхийн тулд, Өөрийн хүслийг та нар дээр биелүүлэхийн тулд ингэж ажиллах ёстой. Ийм учраас үүнийг “та нарын туулах ёстой хамгийн сүүлийн зовлон” гэж нэрлэдэг. Та нарын махан бие үүнээс хойш дахин хэзээ ч зовохгүй, учир нь Би агуу улаан лууг устгачихсан байх бөгөөд тэр дахин үймээн самуун гаргаж зүрхлэхгүй. Энэ бол биед орохын өмнөх эцсийн алхам; энэ бол шилжилтийн үе шат. Гэхдээ бүү ай, Би та нарыг маргаангүй хямрал бүрд залж чиглүүлэх болно. Намайг зөвт Бурхан Өөрөө гэдэгт итгэ. Миний хэлсэн зүйл мэдээжийн хэрэг гүйцэлдэх болно. Би бол итгэж болохуйц Бурхан Өөрөө. Бүх улс, бүх газар, бүх бүлэглэл Над руу эргэн ирж, Миний сэнтийд хуран цуглаж байна. Энэ бол Миний агуу хүч, Би хэнийг ч орхилгүйгээр, тэднийг галт болон хүхрийн нуур луу хаян, тэрслүү хүүхэд бүрийг шүүх болно, мөн бүгд ухрах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний эцсийн алхам бөгөөд үүнийг гүйцэлдэхэд Би амралтад орох болно, учир нь бүх зүйл хийгдчихсэн байх ба Миний удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очсон байх болно.

Миний ажлын хурд ихэссэн учир (хэдийгээр Миний зүрх сэтгэл санаа зовохгүй байгаа ч) Би Өөрийн үгийг та нарт өдөр бүр илчилж, Өөртөө хадгалдаг нууцуудыг өдөр бүр дэлгэнэ, ингэснээр та нар Миний хөлийн алхааг ойрхон дагаж чадна. (Энэ нь хүмүүсийг төгс болгож, бас тэднийг цохин унагахаар Өөрийн үгийг ашиглаж байгаа Миний мэргэн ухаан юм. Бүгд Миний үгийг уншиж, Миний үгэн дэх Миний хүсэлтэй нийцүүлэн үйлдэх боломжтой байдаг. Сөрөг хүмүүс сөрөг болж, илчлэгдэх хүмүүс нь өөрсдийн үнэн дүр төрхийг харуулж, увайгүй хүмүүс үл ойшоож, Намайг үнэнчээр хайрладаг хүмүүс улам илүү үнэнч болох болно. Ийм учраас, бүгд Миний хөлийн мөрийг дагаж чадна. Миний дүрсэлсэн хэд хэдэн нөхцөл байдал бүгд Миний ажилладаг арга барил, Миний биелүүлэхийг хүсдэг зорилгууд юм.) Өмнө нь Би ингэж хэлсэн: Би та нарыг яаж ч удирдсан, та нар ижилхэн байдлаар эрэлхийлэх хэрэгтэй; Би та нарт юу ч хэлсэн, та нар сонсох хэрэгтэй; Би үүгээрээ юу гэж хэлж байна вэ? Та нар мэдэх үү? Миний үгийн зорилго болон учир утга нь юу вэ? Та нар ойлгож байна уу? Хэр олон хүн үүнийг бүхлээр нь тодорхой илэрхийлж чадах вэ? Би “Би та нарыг яаж ч удирдсан, та нар ижилхэн байдлаар эрэлхийлэх хэрэгтэй” гэж хэлэхэд, энэ нь хүн болох Миний удирдамжийг зөвхөн хэлдэггүй, үүнээс гадна Миний ярьдаг үг болон Миний явдаг замыг хэлдэг. Өнөөдөр, энэ үг үнэхээр биелсэн. Намайг үгээ хэлмэгц бүх төрлийн чөтгөрийн царай Миний гэрлийн өмнө ил болдог, ингэснээр та нар тэднийг бүгдийг нь тодорхой харж чаддаг. Миний энэ үг зөвхөн Сатанд хандсан мэдэгдэл биш, харин та нарт бүгдэд нь өгсөн даалгавар юм. Үүнийг даалгавар гэж итгэн та нарын ихэнх нь энэ үгийг үл тоодог боловч энэ нь шүүлтийн үг, эрх мэдэл агуулдаг үг гэдгийг ухаардаггүй. Миний үгийн зорилго бол Надад зүй зохистойгоор үйлчилж, бүрэн дуулгавартай байхыг Сатанд тушаах явдал юм. Өнгөрсөнд Миний илчилсэн нууцуудад, та нарын хараахан ойлгоогүй нь олон бий, иймээс ирээдүйд Би та нарт илүү ихийг илчилнэ, тэгээд та нар илүү тодорхой, нэгд нэггүй ойлголттой болж чадна.

Сүйрлүүд ирэхэд хүмүүс балмагдаж, гашуудалтайгаар орь дуу тавьж, өнгөрсөнд хийсэн хорон муу зүйлсээ үзэн яддаг ч тэр үед, энэ нь уур хилэнгийн эрин үе учраас хэдийнээ оройтсон байдаг. Энэ бол хүмүүсийг аварч, тэдэнд нигүүлсэл өргөн барих цаг биш, харин бүх үйлчлэл үзүүлэгчийг арилгаж, Миний төлөө Миний хөвгүүдээр захируулах цаг юм. Энэ нь өнгөрснөөс мэдээжийн хэрэг ялгаатай бөгөөд дэлхийн бүтээлээс хойш үзэгдээгүй билээ. Би дэлхийг нэг удаа бүтээсэн учир дэлхийг нэг удаа сөнөөх болно, мөн Миний урьдчилан тогтоосон зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. “Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс” болон “нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс” гэх хоёр нэр томьёог өмнө нь үргэлж дурдаж байсан. Эднийг хэрхэн тайлбарлах хэрэгтэй вэ? Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс нь ууган хөвгүүдийг хэлдэг үү? Нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс ч бас ууган хөвгүүдийг хэлдэг үү? Үгүй, хүмүүс үүнийг үнэн зөвөөр тайлбарлаагүй. Хүмүүсийн үзэл аливааг энэ хэмжээнд л ойлгож чаддаг учир энд, одоо Би чамд үүнийг тодруулж өгөх болно. Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс болон нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс нь ижилхэн биш, харин тусдаа утгатай. Хэдийгээр үгчилбэл тэдгээр нь тийм ч өөр биш, ижил зүйл шиг харагддаг ч, үнэн хэрэгтээ шал эсрэг тэсрэг юм. Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс гэж яг хэнийг хэлж байна вэ? Эсвэл тэд юуг хэлж байна вэ? Христэд итгэгч хүмүүсийн тухайд яривал, хүн бүр санал нэгтэйгээр Намайг бодно. Энэ бол огт маргаангүй юм. Түүнчлэн, хүмүүсийн үзэлд, “хүмүүс” гэдэг нь мэдээжийн хэрэг хүмүүсийг хэлж байгаа, хэн ч үүнийг өөр зүйлтэй холбодоггүй. “Нэгдмэл” гэх хэллэгийн тухай яривал, энэ нь олон хүний цугларалт, тэд бараг нэг юм шиг, иймээс ч үүнийг нэгдмэл гэж нэрлэдэг хэмээн хүмүүс боддог. Эндээс, хүний оюун ухаан ямар энгийн гэдгийг харж болох ба тэд Миний утгыг огтхон ч ойлгож чаддаггүй. Одоо Би албан ёсоор нэгдмэл Христэд итгэгч хүмүүс гэж юу болох тухай нөхөрлөж эхлэх болно (харин хүн бүр өөрийн үзлийг хаях ёстой, эс тэгвээс хэн ч үүнийг ойлгох боломжгүй ба хэдий Би нэр томьёог тайлбарласан ч, хүмүүс үүнд итгэхгүй, мөн үүнийг ойлгохгүй): Намайг үгээ хэлмэгц, Миний ууган хөвгүүд бүгд Миний хүсэлд нийцүүлэн үйлдэж, Миний хүслийг илэрхийлэх чадвартай байх болно, иймээс тэд нэг зүрх сэтгэл, нэг амтай юм. Тэд бүх улс үндэстэн болон хүмүүсийг шүүж байхдаа, Миний зөвт байдлыг гүйцэтгэж, Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлэх чадвартай байна; тэд бол Миний илэрхийлэл, Миний илрэл. Иймээс, нэгдмэл Христэд итгэгч хүмүүс бол ууган хөвгүүд Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлж байгаагийн бодит баримт бөгөөд тэд бол ууган хөвгүүдийн гарт буй эрх мэдэл юм гэж хэлж болно; энэ нь бүгд Христтэй холбоотой, тийм ч учраас Христэд итгэгч хүмүүс гэдэг нэр томьёотой. Цаашилбал, бүх ууган хөвгүүд Миний хүслийн дагуу үйлдэж чаддаг, иймээс Би нэгдмэл гэх нэр томьёог ашигладаг. Нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс гэдэг нь Миний нэрэн дэх бүх хүнийг хэлдэг, өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүд, Миний хөвгүүд, мөн Миний ардуудыг. “Шинэ” гэдэг нь Миний нэртэй хамаатай. Тэд Миний нэрээр байгаа учир (Миний нэр бүхнийг агуулдаг, энэ нь мөнхөд шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш, үүнийг хүн өөрчлөхийн аргагүй) ирээдүйд ч үүрд амьд үлдэх болно, тэд бол орчлон ертөнцийн шинэ хүмүүс юм. Энд байгаа “нэгдмэл” гэдэг нь хүмүүсийн тоотой хамаатай ба өмнөх тохиолдолтой ижил биш. Намайг үгээ хэлэхэд бүгд үүнд итгэх хэрэгтэй. Бүү эргэлз. Хүний үзэл, бодлоо арилга. Нууцуудыг илчилж байгаа Миний одоогийн үйл явц бол яг хүмүүсийн үзэл, бодлыг арилгах үйл явц юм (хүмүүс Намайг болон Миний хэлдэг зүйлийг хэмжихдээ өөрсдийн үзлийг ашигладаг учраас хүмүүсийн үзэл, бодлыг арилгахдаа Би Өөрийн илчлэгдсэн нууцуудыг ашигладаг). Энэ ажил удахгүй гүйцэлдэх болно. Миний нууцууд тодорхой шатанд илчлэгдэхэд, хүмүүс Миний үгийг бодож боловсруулахаа бараг больж, Намайг хэмжихдээ хүний үзлийг ашиглахаа зогсоох болно. Тэдний өдөр бүр боддог юмыг Би илчилж, хариу цохих болно. Тодорхой цэгт, хүмүүс бодохоо больж, толгой нь ямар ч бодолгүй хоосон байж, Миний үгэнд бүрэн дуулгавартай байх бөгөөд энэ үед та нар сүнсний ертөнцөд орох болно. Би та нарт сүнсний ертөнцөд орох боломж олгохын өмнөх Миний ажлын алхам энэ юм. Та нар ариун агаад өө сэвгүй болж, сүнсний ертөнцөд орохоосоо өмнө хүний үзлээ арилгах ёстой, энэ бол “Би бол ариун сүнслэг бие” гэдгийн анхдагч утга билээ. Гэхдээ та нар Миний алхмуудтай нийцүүлэн үйлдэх ёстой, та нарыг ухаарахаас өмнө Миний цаг ирэх болно.

Өмнөх:ЗУУН ТАВДУГААР БҮЛЭГ

Дараах:ЗУУН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй