105-Р БҮЛЭГ

Миний үгийн цаад зарчим, Миний ажиллаж байгаа байдлаас болж хүмүүс Намайг үгүйсгэдэг; энэ бол маш удаан хугацаанд ярьж байгаагийн минь цаад зорилго юм (энэ нь агуу улаан лууны бүх үр садад чиглэдэг). Энэ бол Миний ажлын ухаалаг арга барил; агуу улаан лууг шүүх Миний шүүлт. Энэ бол Миний стратеги, нэг ч хүн үүнийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Эргэх мөч бүрд—өөрөөр хэлбэл, Миний удирдлагын төлөвлөгөөний шилжилтийн үе шат бүрд—зарим хүнийг таягдан хаях ёстой; тэднийг Миний ажлын дарааллын дагуу таягдан хаядаг. Энэ, зөвхөн энэ л Миний удирдлагын төлөвлөгөө бүхэлдээ ажиллах арга зам юм. Би таягдан хаяхыг хүссэн хүмүүсээ нэг нэгээр нь гаргаж хаясны дараа, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхэлдэг. Гэхдээ, ийнхүү таягдан хаяж байгаа нь сүүлчийн удаагийнх (энэ нь Хятад дахь чуулганууд дотор гэсэн үг юм) бөгөөд энэ нь бас дэлхийг бүтээснээс хойш хамгийн олон тооны хүнийг шилжилтийн үе шатанд таягдан хаясан байх үе юм. Түүхийн туршид, хүмүүсийг таягдан хаях бүрд хожмын ажилд үйлчлэл үзүүлэхээр нэг хэсгийг нь үлдээж байсан. Гэвч энэ удаад өмнөхтэй адилгүй; цэвэрхэн агаад үр дүнтэй байна. Энэ бол цаг үеэс хамгийн чухал агаад хамгийн иж бүрэн нь юм. Хэдийгээр, ихэнх хүн Миний үгийг уншсаныхаа дараа ихэнх хүн оюун санаанаасаа эргэлзээг хүчээр авч хаях гэж оролддог боловч эцэст нь үүнийг ялан дийлж чаддаггүй бөгөөд эцэстээ өөрсдийнхөө тэмцэлд ялагддаг. Энэ бол тэдний шийдэж чадах зүйл биш, учир нь Миний урьдчилан тогтоосон хүмүүс зугтаж чадахгүй, Өөрийн урьдчилан тогтоогоогүй хүмүүсийг Би зөвхөн зэвүүцдэг. Миний таалж хардаг хүмүүс л Миний хайрладаг хүмүүс; эс бөгөөс ганц ч хүн Миний хаанчлалд чөлөөтэйгөөр орж, гарч болохгүй. Энэ Миний төмөр саваа, энэ нь л Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлж буйн хүчирхэг гэрчлэл, бүрэн билээ. Энэ нь золбоолог байх төдий хэрэг биш гэдэг нь гарцаагүй. Би яагаад Сатан уналтын өмнө хүчин мөхөс байсан гэж хэлсэн бэ? Эхэндээ тэр хүчтэй байсан ч, Миний гарт байдаг; хэрвээ Би түүнийг хэвт гэвэл тэр хэвтэх ёстой, хэрвээ Би түүнийг өндийн босож Надад үйлчлэл үзүүл гэвэл өндийн босож, Надад сайн үйлчлэл үзүүлэх ёстой. Сатан үүнийг хийхийг хүсэж байгаа юм биш; харин Миний төмөр саваа Сатаныг захирдаг бөгөөд зөвхөн ингэж байж л тэр зүрх сэтгэлдээ болон үгээрээ үнэмшдэг. Миний захиргааны зарлиг түүнийг захирдаг, Надад Миний сүр хүч байгаа, тиймээс Сатан бүрэн үнэмшихээс өөр аргагүй; тэр эсэргүүцлийн ул мөргүйгээр Миний хөлийн тавиур дор дэвслэгдэх ёстой. Өнгөрсөнд, Миний хөвгүүдэд үйлчлэл үзүүлж байхдаа, Сатан туйлын увайгүй байж, тэднийг дур зоргоороо дээрэлхэж, тэгснээрээ Намайг шившиглэнэ хэмээн найдаж, Намайг чадваргүй гэж хэлж байсан. Ямар сохор юм бэ! Би чамайг үхтэл чинь дэвслэх болно! Чи ахин нэгэнтээ харгис байгаад үзээрэй! Миний хөвгүүдэд дахин хүйтэн хайхрамжгүй хандаад үзээрэй! Хүмүүс шударга байх тусам, Миний үгийг сонсож, Надад захирагддаг байх тусам чи тэднийг төдий чинээ дээрэлхэж, тусгаарладаг (энд Би хамсаатнуудаа цуглуулж бүлэглэл байгуулдгийг чинь хэлж байна). Одоо хэрцгий догшин байх өдрүүд чинь эцэс болж, Би бага багаар чамтай тооцоо бодож байна; хийсэн зүйлээс чинь өчүүхэн жижгийг ч Би зүгээр өнгөрөөхгүй. Одоо эрх мэдлийг авсан нь Сатан чи биш; харин Би тэр эрх мэдлийг буцааж авсан бөгөөд чамтай харьцуулахаар Өөрийн хөвгүүдийг дуудах цаг нь иржээ. Чи өчүүхэн ч эсэргүүцэхгүй, дуулгавартай дагах ёстой. Өмнө нь Миний өмнө хэчнээн сайхан аашилж байсан чинь хамаагүй, тэр чинь өнөөдөр чамд туслахгүй. Хэрвээ чи Миний хайрладаг хүмүүсийн нэг биш бол Би чамайг хүсэхгүй. Нэгээр хэтрүүлэх нь хүлээн зөвшөөршгүй; Миний урьдчилан тогтоосон тоо байх ёстой бөгөөд нэгээр цөөдүүлэх нь бүр ч дор. Сатан, бүү саад хийдэг бай! Би хэнийг хайрлаж, хэнийг үзэн яддагаа зүрх сэтгэлдээ тодорхой мэддэггүй байж таарах уу? Надад чи сануулах хэрэгтэй гэж үү? Сатан Миний хөвгүүдийг төрүүлж чадах уу? Бүгд утгагүй юм! Бүгд олиггүй амьтад! Би бүгдийг нь нэг бүрчлэн, бүрэн дүүрэн хаях болно. Нэг нь ч хэрэггүй; бүгд зайлах ёстой! Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө ирж, Миний ажил дууссан бөгөөд Би адгуус, араатны энэ сүргийг зайлуулах ёстой!

Миний үгэнд итгэж, Миний үгийг хэрэгжүүлдэг хүмүүс нь Миний хайрладаг хүмүүс байх ёстой; Би ганцыг нь ч орхихгүй, нэгийг нь ч тавьж явуулахгүй. Иймээс ууган хөвгүүд болох хүмүүс санаа зовох хэрэггүй. Үүнийг Би хайрласан учир хэн ч үүнийг булаан авч чадахгүй, Би Өөрийн ерөөдөг хүмүүст үүнийг хайрлах учиртай. Өөрийн сайшаадаг хүмүүсийг (дэлхийг бүтээхээс өмнө) Би (өнөөдөр) ерөөдөг. Энэ бол Миний ажилладаг арга зам, мөн Миний захиргааны зарлигийн заалт бүрийн цаад гол зарчим бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй; нэг үг ч нэмж болохгүй, бас нэг өгүүлбэр ч, бүр ганц ч үг, өгүүлбэр гээж болохгүй. Өмнө нь Би, та нарт Миний үнэн бие гарч ирнэ гэж байнга хэлдэг байсан. Тэгвэл Миний “үнэн бие” гэж юу вэ, хэрхэн гарч ирдэг вэ? Энэ нь зүгээр л хүн болох Намайг хэлдэг юм уу? Зүгээр л Миний хэлдэг өгүүлбэр бүрийг хэлж байна уу? Энэ хоёр тал хэдийгээр зайлшгүй шаардлагатай боловч өчүүхэн хэсгийг л бүрдүүлдэг; өөрөөр хэлбэл, энэ нь Миний үнэн биеийн талаарх бүрэн гүйцэд тайлбарыг агуулдаг. Миний үнэн биед Миний махбод, Миний үг, бас Миний үйл хэрэг багтдаг боловч хамгийн оновчтой тайлбар бол Миний ууган хөвгүүд болон Би бол Миний үнэн бие юм. Өөрөөр хэлбэл, хаанчилж, эрх мэдэл атгадаг нэгдмэл бүлэг Христэд итгэгч бол Миний үнэн бие билээ. Иймд, ууган хөвгүүдийн нэг бүр нь зайлшгүй шаардлагатай, Миний үнэн биеийн нэг хэсэг учраас цаашид хүмүүсийн тоо нэгээр хэтэрсэн (тийнхүү Миний нэрийг шившиглэж), эсвэл бүр ч чухал нь, нэгээр цөөн ч (тийнхүү Миний бүрэн илрэл болж чадахгүй) байж болохгүй гэдгийг Би онцолдог. Түүнчлэн, ууган хөвгүүд бол Миний хамгийн эрхэм хүмүүс, Миний эрдэнэ, Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биежилт гэдгийг ахин дахин онцолдог; зөвхөн тэд л Миний төгс, бүрэн илрэл болж чаддаг. Би Өөрөө Өөрийнхөө үнэн биеийн бүрэн илрэл л байж чадна; зөвхөн ууган хөвгүүдийн хамтаар л төгс агаад бүрэн илрэл байдаг гэж хэлж болно. Иймээс аливааг орхигдуулалгүйгээр ууган хөвгүүддээ Би хатуу шаардлага тавьж, Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг ахин дахин тастаж, алдаг; энэ бол Миний хэлсэн бүхний үндэс, Миний хэлсэн бүхний эцсийн зорилго билээ. Түүнчлэн, тэд Миний сайшаасан хүмүүс, мөн дэлхийг бүтээснээс хойш Миний биечлэн сонгосон хүмүүс байх ёстой гэдгийг Би ахин дахин онцолдог. Тэгвэл “гарч ирэх” гэдэг үгийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Энэ нь хүн сүнсний ертөнц рүү орох цаг үеийн тухай юу? Ихэнх хүн, энэ бол Миний махбодын тослогдсон цаг, эсвэл Миний махбодыг харсан цаг нь гэж итгэдэг боловч энэ бүгд худал; бүр дөхөж ч очихгүй. Анхдагч утгынх нь дагуу бол “Гарч ирэх” гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огтоос биш, харин Миний санаа зорилгын дагуу үүнийг ойлгох нь хамаагүй илүү хэцүү. Би хүн төрөлхтнийг бүтээхдээ, Өөрийн хэв чанарыг Өөрийн хайрладаг энэ бүлэг хүнд нэмж байсан бөгөөд энэ бүлэг хүн Миний үнэн бие байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Миний үнэн бие тэр үед хэдийнээ гарч ирсэн байсан. Энэ нэрийг хүлээж авсны дараа Миний үнэн бие гарч ирсэн юм биш; харин ч энэ бүлэг хүнийг Би урьдчилан тогтоосны дараа гарч ирсэн, учир нь тэд Миний хэв чанарыг агуулж байсан (тэдний уг чанар өөрчлөгддөггүй, тэд Миний үнэн биеийн нэг хэсэг хэвээр байгаа). Иймд, дэлхийг бүтээсэн цагаас одоог хүртэл Миний үнэн бие үргэлж гарч ирж байсан. Ихэнх хүн, Миний махбод бол Миний үнэн бие гэх үзэлд итгэдэг ч энэ нь огтоос тийм биш; тийм санаа тэдний бодол, үзлээс л төрөн гардаг. Хэрвээ Миний махбод дангаараа Миний үнэн бие байсан бол Сатаныг шившиглэхэд хангалтгүй байх байлаа. Энэ нь Миний нэрийг алдаршуулж чадахгүй байх байсан бөгөөд үнэн хэрэгтээ эсрэг нөлөө үзүүлж, улмаар Миний нэрийг шившиглэж, эрин үеүдийн туршид Сатан Намайг шившиглэсний тэмдэг болох байсан билээ. Би бол ухаалаг Бурхан Өөрөө бөгөөд Би хэзээ ч тийм тэнэг зүйл хийхгүй байсан.

Миний ажлаас үр дүн гарах ёстой, түүнчлэн Би үгээ арга барилтайгаар ярих ёстой; бүх үг болон айлдвар минь Миний Сүнстэй хамт хэлэгддэг, Өөрийн Сүнсний хийдэг бүхний дагуу Би ярьдаг. Иймээс, Миний үгээр дамжуулан бүгд Миний Сүнсийг мэдэрч, Миний Сүнс юу хийж байгааг харах ёстой; Би яг юу хийхийг хүсдэгийг тэд харж, Миний үгэнд үндэслэж ажиллах арга барилыг минь, Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний зарчмууд юу болохыг харах хэрэгтэй. Би орчлон ертөнцийн дүр зургийг бүхэлд нь ажигладаг: Хүн бүр, үйл явдал болгон, газар нутаг бүр бүгд Миний тушаал дор байдаг. Миний төлөвлөгөөг зөрчиж зүрхлэх хэн ч байдаггүй; бүгд Миний зааварчилсан дарааллаар алхам алхмаар урагшилдаг. Энэ бол Миний сүр хүч; Миний бүхий л төлөвлөгөөг удирдах мэргэн ухаан энд оршдог. Хэн ч бүрэн ойлгож, тодорхой ярьж чадахгүй; Би бүгдийг биечлэн хийж, ганцаараа хянадаг.

Өмнөх: 104-Р БҮЛЭГ

Дараах: 106-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

ТУН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ 1

Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа...

БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ 3

Бурхан анх махбод болохдоо Ариун Сүнснээс олдсон бөгөөд энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай холбоотой байлаа. Нигүүлслийн эрин үе Есүсийн...

ТӨГСГӨЛИЙН ҮГ

Эдгээр үг Бурханы бүх илэрхийлэл биш хэдий ч Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөх гэсэн хүмүүсийн зорилгыг биелүүлэхэд хангалттай юм....

АЖИЛ БА ОРОЛТ 9

Угсаатны хатуу уламжлал, сэтгэлгээ нь хүний цэвэр ариун, цайлган сэтгэлд эртнээс таагүй нөлөө үзүүлж ирсэн бөгөөд сэтгэл хөдлөлгүй,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх