104-р бүлэг

Миний гадна байгаа бүх хүн, үйл явдал, юмс оргүй хоосон руу алга болж, харин Миний дотор байгаа бүх хүн, үйл явдал, юмс Надаас бүхнийг олж авч, Надтай хамт алдар руу орж, Миний Сион уул, Миний өргөөнд орж, үүрд Надтай зэрэгцэн орших болно. Эхэнд Би бүх зүйлийг бүтээсэн, эцэст нь Өөрийн ажлыг гүйцээж, үүрд Хаан болж захирах болно. Завсрын үед нь Би бас бүх ертөнцийг хөтөлж, удирдах болно. Хэн ч Миний эрх мэдлийг булааж авч чадахгүй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө билээ. Түүнчлэн, Өөрийн эрх мэдлийг ууган хөвгүүддээ дамжуулах хүч Надад бий, ингэснээр тэд Надтай хамт хаанчилж чадна. Эдгээр нь мөнхөд оршиж, хэзээ ч өөрчлөх боломжгүй. Энэ бол Миний захиргааны зарлиг. (Би захиргааны зарлигаа хэлэлцэх бүртээ Миний хаанчлал дотор юу болдог, юу үүрд мөнх оршин тогтнож, хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй болохыг ярьж байдаг.) Хүн бүр чин сэтгэлээсээ үнэмшиж, Миний хайрладаг хүмүүсээс Миний агуу хүчийг харах ёстой. Хэн ч Миний нэрийг шившиглэж болохгүй—шившиглэсэн хэн боловч эндээс зайлах ёстой! Би өршөөлгүйдээ биш, харин чи зөв шударга биш байна. Хэрвээ чи Миний гэсгээлтийг зөрчвөөс, Би чамтай харьцаж, чамайг үүрд мөнх мөхөөх болно. (Мэдээжийн хэрэг, энэ бүгд нь Миний ууган хөвгүүд биш хүмүүст чиглэдэг.) Миний гэр энэ мэт хог новшийг хүлээж авахгүй, тиймээс хурдан эндээс зайл! Нэг минут, бүр нэг хором ч бүү саат! Чи Миний хэлснийг хийх ёстой, үгүй бол Би чамайг ганцхан үгээр устгах болно. Чи эргэлзсэн хэвээр биш, хууран мэхлэх гэж оролдсон хэвээр биш байсан чинь дээр шүү. Миний өмнө байхдаа утгагүй юм зохиодог, Миний нүүрэн дээр худал хэлдэг чи хурдан яв! Ийм зүйлд үрэх цаг Надад хязгаарлагдмал байна. (Үйлчлэл хийх цаг нь болоход энэ хүмүүс үйлчлэл хийж, явах цаг нь болоход тэд явах болно. Би аливааг өчүүхэн ч гэлгүй, минут, хором ч алдалгүй мэргэн ухаанаар хийдэг. Миний бүх үйлдэл зөвт, бүхэлдээ алдаа мадаггүй.) Харин ууган хөвгүүддээ Би хэмжээлшгүй хүлцэнгүй, та нарыг гэх хайр минь үүрд мөнх болохоор Надтай хамт сайн ерөөл, мөнх амийг үүрд эдлэх боломжийг та нарт олгохын зэрэгцээ ямар ч бүтэлгүйтэл, шүүлтийг хэзээ ч туулах ёсгүй. (Энэ нь ерөөл эдэлж эхлэх үеийг чинь хэлдэг.) Энэ бол дэлхийг бүтээх үедээ Өөрийн ууган хөвгүүдэд өгсөн хэмжээлшгүй ерөөл болон амлалт билээ. Та нар эндээс Миний зөвт байдлыг харах хэрэгтэй: Би урьдчилан тогтоосон хүмүүсээ хайрладаг бөгөөд орхиж, таягдан хаясан хүмүүсээ үүрд мөнхөд үзэн яддаг.

Миний ууган хөвгүүдийн хувьд, та нар үргэлж өөрсдийн үүргийг чанд сахин, байрандаа баттай зогсож, Миний өмнө өргөгдсөн анхны боловсорсон жимс болж, Миний хувийн шалгалтыг хүлээн авах ёстой, ингэснээр та нар Миний алдар суутай дүр төрхийг амьдран харуулж, Миний алдрын гэрэл та нарын нүүрэнд гялалзаж, Миний айлдварууд та нарын амаар дамжин түгж, Миний хаанчлалыг та нар жолоодож, Миний хүмүүсийг та нар захирч чадна. Энд Би “анхны боловсорсон жимснүүд” мөн “өргөгдөх” гэх мэт нэр томьёог дурдлаа. Анхны боловсорсон жимснүүд гэж юу вэ? Хүмүүсийн үзлээр бол энэ нь эхний өргөгдсөн хэсэг хүн эсвэл ялагчид, ууган хөвгүүд гэж боддог. Эдгээр нь бүгд төөрөгдөл бөгөөд Миний үгийн алдаатай тайлбар юм. Анхны боловсорсон жимснүүд бол Надаас илчлэл хүлээж авсан, Би эрх мэдэл олгосон хүмүүс юм. “Анх боловсрох” гэдэг үг нь Миний эзэмшилд байхыг, Би урьдчилан тогтоож, сонгосныг хэлнэ. “Анх боловсрох” нь дэс дарааллаараа эхнийх гэсэн утгатай биш. “Анхны боловсорсон жимснүүд” нь хүний нүдэнд харагддаг материаллаг зүйл биш юм. “Жимс” гэдэг нь анхилуун үнэр ялгаруулдаг зүйлийг (энэ бол бэлгэдлийн утга) хэлдэг; өөрөөр хэлбэл Намайг амьдран харуулж, Миний илрэл болж, Надтай үүрд цуг амьдарч чаддаг хүмүүсийг хэлнэ. Би “жимснүүд”-ийн талаар ярихдаа Өөрийн хөвгүүд болон ардуудыг хэлж байгаа бол анхны боловсорсон жимснүүд гэдэг нь Надтай хамт хаанчлах ууган хөвгүүдийг хэлж байгаа юм. Иймд, “анхны боловсорсон” гэдгийг эрх мэдэл агуулдаг гэж тайлбарлах хэрэгтэй. Энэ бол үүний жинхэнэ утга юм. “Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. “Өргөгдөх” гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Бурханы ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө.

“Ариун бүрээг” хэрхэн тайлбарладаг вэ? Та нар үүнийг юу гэж ойлгож байна? Яагаад үүнийг ариун бөгөөд аль хэдийн дуугарсан гэдэг вэ? Үүнийг Миний ажлын алхмуудаас тайлбарлаж, Миний ажлын арга барилаас ойлгох хэрэгтэй. Миний шүүлт олон нийтэд зарлагддаг үе бол Миний зан чанар бүх улс үндэстэн болон хүмүүст илчлэгддэг үе юм. Энэ үед ариун бүрээ дуугарсан билээ. Өөрөөр хэлбэл, Миний зан чанар ариун бөгөөд халдашгүй гэж Би үргэлж хэлдэг, иймээс ч “ариун” нь “бүрээ”-г дүрслэхэд хэрэглэгддэг. “Бүрээ” гэдэг нь Миний зан чанарыг хэлж байгааг, мөн Би юу болох, Надад юу байгааг төлөөлдөг гэдгийг үүнээс харж болно. Миний шүүлт өдөр бүр урагшилж, Миний хилэн өдөр бүр дүрэлзэж, Миний хараал Миний зан чанартай нийцдэггүй юм бүхэн дээр өдөр бүр тусдаг гэж бас хэлж болно. Тэгэхээр, Миний шүүлт эхлэх үе бол ариун бүрээ дуугардаг үе бөгөөд нэг агшин ч гацалгүйгээр, нэг минут, секунд ч зогсолгүйгээр өдөр бүр дуугарсаар байгаа. Одооноос эхлээд, агуу гамшиг аажмаар буухын хамтаар ариун бүрээ улам бүр чанга дуугарах болно. Өөрөөр хэлбэл, Миний зөвт шүүлтийн илчлэлтэй хамт Миний зан чанар улам бүр олон нийтэд ил болж, Би юу болох, Надад юу байгаа нь Миний ууган хөвгүүдэд улам бүр нэмэгдэх болно. Ирээдүйд Би ингэж ажиллана: Нэг талаас Өөрийн хайрладаг хүмүүсийг тэтгэж, аврах бол нөгөө талаас Өөрийн үгийг ашиглан үзэн яддаг хүмүүсээ илчилнэ. Санагтун! Энэ бол Миний ажлын арга барил, Миний ажлын алхмууд бөгөөд туйлын үнэн. Үүнийг Би бүтээснээс хойш төлөвлөж ирсэн бөгөөд хэн ч өөрчилж чадахгүй.

Миний үгийн олон хэсгийг хүмүүс ойлгоход хэцүү байсаар байгаа, иймээс Би Өөрийн ярианы хэв маяг болон нууцуудыг илчлэх Өөрийн арга барилыг улам сайжруулсан. Өөрөөр хэлбэл, Миний ярианы хэв маяг өдөр бүр өөр дүрс, арга барилаар өөрчлөгдөн, сайжирч байна. Эдгээр нь Миний ажлын алхмууд бөгөөд тэдгээрийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүмүүс зөвхөн Миний хэлсэнтэй л нийцүүлэн ярьж, үйлдэж болно. Энэ бол туйлын үнэн. Би Өөрийн үнэн бие болон Өөрийн махбодод таарсан зохицуулалтыг хийсэн. Миний хүн чанарын үйлдэл, үйл хэрэг болгонд Миний бурханлаг чанарын мэргэн ухааны тал бий. (Хүн төрөлхтөн огтхон ч мэргэн ухаангүй тул ууган хөвгүүдэд Миний мэргэн ухаан бий гэдэг нь тэдэнд Миний бурханлаг зан чанар байгааг хэлж байгаа юм.) Ууган хөвгүүд тэнэг зүйл хийдэг нь, та нарт хүний шинж байсаар байгаа учраас тэр юм. Иймд, та нар хүний тийм тэнэглэлээс ангижирч, Миний хайрладаг зүйлийг хийж, Миний үзэн яддаг зүйлийг голох ёстой. Надаас гарсан хэн ч Миний дотор буцаж ирэх ёстой. Надаас төрсөн хэн ч Миний алдар дотор эргэн ирэх ёстой. Миний үзэн яддаг хүмүүсийг хаяж, Надаас нэг нэгээр нь таслах ёстой. Эдгээр нь Миний ажлын алхмууд юм; энэ нь Миний удирдлага бөгөөд Миний 6,000 жилийн бүтээлийн төлөвлөгөө билээ. Миний хаясан хүмүүс бүгд захирагдаж, Надаас дуулгавартайгаар явах хэрэгтэй. Би тэдэнд ерөөл хайрласан учир Миний хайрладаг хүмүүс бүгд Намайг магтах болно, тэгж байж Миний нэр улам алдартай болж, Миний алдар суутай царайнд алдрын гэрэл нэмэгдэж чадах ба тэгснээр тэд Миний алдарт Миний мэргэн ухаанаар дүүрэн байж, Миний алдрын гэрэлд Миний нэрийг улам илүү алдаршуулж чадна!

Өмнөх: 103-р бүлэг

Дараах: 105-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих