Үг нь махбодоор илэрсэн

Агуулга

Удиртгал

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?

Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа. Та нар эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь та нарт сонин санагдаж магад боловч өөрсдийн төрөлхийн чанараа илчлэхгүй байхыг Би та нарт зөвлөж байна, учир нь Бурханы өмнө зөвт шударга байдлаар үнэхээр өлсөж цангадаг зөвхөн тэр хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүс л Бурханаар гэгээрүүлэгдэж, удирдуулж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд хүрэхгүй юм. Зөвхөн тайвнаар эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ, Бурхан бие махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Магадгүй та нар эдгээр үгийг тоогоогүй, магадгүй та нар тэдгээрт дургүйцсэн эсвэл тэдгээр нь та нарын анхаарлыг ихээр татсан байж болох юм. Ямар ч байлаа гэсэн, Бурхан илрэхийг үнэхээр хүсэн хүлээж байсан бүх хүмүүс энэ бодит байдалтай нүүр тулж, үүнд анхаарлаа хандуулна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ нь ухаалаг хүмүүсийн үйлдэх ёстой арга зам юм.

Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; үүнээс ч илүүгээр Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний гадаад дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч нотлох баримтаар хангаж чадаагүй биш гэж үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд зүгээр л Түүний гадаад дүр төрхийг харсан бөгөөд Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш гэж үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа та нар анхааралтай авч үзэх ёстой ба хэрхэн үнэнд захирагддаг хүн байх талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь Есүсийг үүлэн дээр сууж эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага билээ. Бид өөрсдийн сүнсэн нүдээ арчих ёстой ба хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгний урхи занганд орох ёсгүй. Бид Бурханы практик ажлын талаар бодох ёстой бөгөөд Бурханы бодит талыг харах ёстой. Сэтгэл хөдлөлд бүү авт эсвэл мөрөөдөлдөө бүү умба, Түүнийг хэзээ ч мэдээгүй эсвэл хараагүй бөгөөд Түүний хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авахын тулд Эзэн Есүс үүлэн дээр сууж та нарын дунд гэнэт бууж ирэх тэр өдрийг үргэлж бүү хүсэн хүлээ. Бодитой зүйлс дээр тулгуурлан бодох нь илүү дээр!

Чи судлах зорилгоор эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж болох юм; чиний хандлага ямар ч байлаа гэсэн чи үүнийг эцэст нь хүртэл уншиж, тийм амархнаар хойш тавихгүй байх гэж Би найдаж байна. Магадгүй эдгээр үгсийг уншсаныхаа дараа чиний хандлага өөрчлөгдөх болно, гэхдээ энэ нь чи хир их урам зоригтойгоос мөн аливааг зүрх сэтгэлдээ хир амархан хүлээж авдгаас хамаарна. Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махан биетэй болсон. Түүний ажил нь тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үед Өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага нь үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үед энэ нь шинэ эрин үеэр солигддог ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ бие махбод нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод болсон Бурхан нь бие даан бий болоогүй, харин энэ нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр нь шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Гэхдээ Түүнийг хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдсэн бол тэд Бурханы төрөлхийн зан чанарыг мэдэх нь бүү хэл, хэзээ ч өөрсдийн ялзармал зан чанараас салж чадахгүй. Хэрвээ хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдарсан боловч Бурханыг мэдэж, Бурханы сэтгэлд нийцэх боломжийг тэдэнд олгодог амийн замыг олоогүй бол тэд хэдий Түүнд итгэдэг ч хэзээ ч Түүнийг үнэхээр олж авч чадахгүй. Тэр нь ямар өрөвдөлтэй итгэл вэ? Чи энэ номыг уншиж дуусах үедээ, Хаанчлалын Эрин Үе дэх бие махбод болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсныхаа дараа чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелэгдсэнийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы өөрийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг сайшааж, Бурхан хичнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх нь юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах нь юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж эсвэл үгүйсгэвэл чи гар хоосон үлдэж, юуг ч олж авахгүй бөгөөд эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурханы нэр буюу Төгс Хүчитийн удирдлага дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав. Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаа Тэр махан биетэй болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлхийн зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүст хүний Хүүгийн жинхэнэ царайг, Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл болсон царайг харах боломжийг олгоно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн нь үзэгдэхгүй байх болно.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй ба иймээс Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлхийн зан чанараа ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлхийн зан чанарыг мэдэрсэн бүх хүмүүс л хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үгээр бүрэн илэрхийлэгдэж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал тэр, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: “Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” Тэр үед чи, маш олон үгийг хэлсэн энэ энгийн махан бие нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?

Энэ номын эхний хэсэг нь, албан ёсоор Өөрийгөө илчилсний дараа хүний Хүүгийн биечлэн хэлсэн үгс юм. Энэ нь зөгнөл, нууцуудын илчлэл, амийн зам гэх мэтийн хэд хэдэн төрлийн айлдварууд болон үгийн баялаг агуулгыг багтаадаг. Хаанчлалын ирээдүйн тухай зөгнөл, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудын илчлэл, хүний угийн чанарын дүн шинжилгээ, сургамж анхааруулга, хатуу ширүүн шүүлт, тайтгарал авчрах чин сэтгэлийн үгс, амьдралын яриа, оролтын яриа гэх мэт байдаг. Товчхондоо Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы зан чанар нь бүгд Түүний ажил болон үгээр илэрхийлэгддэг. Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм. Чи шинэ эрин үед орохыг хүсэж байна уу? Чи өөрсдийгөө ялзармал зан чанараас салгахыг хүсэж байна уу? Чи илүү өндөр үнэнийг олж авахыг хүсэж байна уу? Чи хүний Хүүгийн жинхэнэ царайг харахыг хүсэж байна уу? Чи үнэ цэнэтэй амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Тэгвэл Есүсийн эргэн ирэлтийг чи хэрхэн угтан авах вэ?

Тайлбар:

a. Анхдагч эх бичигт “тухайд” гэж байдаг.