Зам… 2

Эх газрын Хятад дахь Бурханы ажлын эрэмбэ дараа, алхам, арга барилын талаар манай ах эгч нар бага зэрэг ойлголттой байж болох ч эдгээрийг эргэн харж, товч дүгнэлт хийх нь зохистой гэж Би бодож байна. Би энэ боломжийг ашиглаад зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг л хэлнэ, харин энэ ажлаас давсан асуудлын талаар ярихгүй. Ах эгч нар Миний сэтгэл санааг ойлгож чадна гэж найдъя, бас Миний үгийг уншсан бүх хүнээс, өчүүхэн биеийн хэмжээ, хангалтгүй амийн туршлага, Бурханы өмнө нүүр бардам байх чадваргүй байдлыг минь ойлгож, уучлаарай гэж даруухнаар хүсье. Гэхдээ л Миний бодлоор эдгээр нь объектив шалтгаанаас цаашгүй. Товчхондоо гэвэл, юу ч боллоо гэсэн Бурханы өмнө нөхөрлөл хийхэд маань ямар ч хүн, үйл явдал, эд зүйл саад болж чадахгүй бөгөөд Бурханы өмнө илүү шаргуу ажиллахад ах эгч нар Надтай хүч хавсарна гэж найдаж байна. Би дараах залбирлыг өргөхийг хүсэж байна: “Өө Бурхан минь! Биднийг өршөөгөөч, тэгснээр ах эгч бид нэгдсэн туйлын зорилгынхоо ноёрхол дор хамтдаа тэмцэж, үхэн үхтлээ Танд итгэлтэй байж, хэзээ ч харамсахгүй байж чадна!”. Эдгээр үг бол Бурханы өмнөх Миний шийдвэр, мөн түүнчлэн Бурханы ашигладаг бие махбодтой хүн Миний Өөрийн уриа гэж хэлж болох юм. Би эдгээр үгийг дэргэдэх ах эгч нартаа олон удаа нөхөрлөж, хамт байгаа хүмүүстээ захиас болгон өгсөн. Хүмүүс эдгээрийг юу гэж боддогийг мэдэхгүй, гэхдээ ямартай ч эдгээр үг субьектив зүтгэлийн талаас гадна мөн объектив онолын талыг агуулдаг гэдэгт Би итгэдэг. Үүнээс үүдэн зарим хүн тодорхой нэг санал бодолтой байж болох бөгөөд чи эдгээр үгийг өөрийн уриа болгож, Бурханыг хайрлах эрмэлзэл чинь хэр ихсэхийг харсан нь дээр. Зарим хүн эдгээр үгийг уншаад тодорхой нэг үзэлтэй болж, “Бурханыг үхэн үхтлээ хайрлах асар их эрмэлзлийг хүмүүст өгөхийн тулд ийм өдөр тутмын, хэвийн юм хэлж яаж болдог юм бэ? Бас энэ нь бидний хэлэлцэж буй ‘Зам’ гэдэг сэдэвтэй ямар ч хамаагүй” гэж бодно. Эдгээр үг гойд сэтгэл татам биш байж болохыг Би хүлээн зөвшөөрч байна, гэхдээ эдгээр нь хүмүүсийг зөв зам руу хөтөлж, Бурханд итгэх замдаа зүрх алдаж, эргэж буцахгүйгээр бүх төрлийн шалгалт туулах боломж олгож чадна гэж Би үргэлж бодсоор ирсэн. Ийм учраас Би эдгээрийг үргэлж Өөрийн уриа хэмээн үздэг юм. Хүмүүс ч бас эдгээрийг хянамгай бодож тунгаана гэж Би найддаг. Гэхдээ Би хүн болгоноор Өөрийн үзэл бодлыг албадан хүлээн зөвшөөрүүлэх гэж зориогүй—энэ зүгээр л санал юм. Бусад хүн Намайг юу ч гэж бодлоо гэсэн, Бурхан бидний нэг бүрийн дотоод хөдөлгөгч хүчийг ойлгодог гэж Би боддог. Бурхан бидний нэг бүрд тогтмол ажиллаж байгаа бөгөөд Түүний ажил эцэж цуцашгүй юм. Бид бүгд агуу улаан лууны улс оронд төрсөн учраас Бурхан бидэн дээр ийм маягаар ажилладаг. Агуу улаан лууны улс оронд төрсөн хүмүүс Ариун Сүнсний энэ ажлыг олж авах хувьтай. Тэдний нэг болохын хувьд Би Бурханы сэтгэл булаам, хүндлүүштэй, хайр татам байдлыг асар их мэдэрдэг. Энэ бол Бурхан биднийг халамжилж байгаа хэрэг юм. Ийм хоцрогдмол, хуучинсаг, феодалын, мухар сүсэгтэй, гажуудсан, ажилчин ангийн эзэнт гүрэн Бурханаас ийм ажил олж авч чадна гэдэг нь сүүлчийн эрин үе дэх энэ бүлэг хүмүүс бид хэчнээн их ерөөгдсөнийг харуулдаг. Сүнслэг нүд нь нээгдэн энэ ажлыг хардаг бүх ах эгч үүнээс үүдэн баярын нулимс унагана гэдэгт Би итгэдэг. Тэр үед чи баяр хөөртэйгөөр бүжин Бурханд өөрийгөө илэрхийлэх бус уу? Зүрх сэтгэл дэх дуугаа чи Бурханд өргөн барихгүй гэж үү? Тэр үед чи Бурханд шийдвэрээ харуулж, Бурханы өмнө өөр нэгэн төлөвлөгөө гаргах биш үү? Бурханд итгэдэг хэвийн хүмүүс энэ бүгдийг хийх учиртай гэж Би бодож байна. Хүн болохын хувьд бид дор бүрнээ Бурханы өмнө нэг төрлийн илэрхийлэлтэй байх ёстой гэдэгт Би итгэдэг. Сэтгэл хөдөлтэй хүний хийх ёстой зүйл энэ. Бидний дундах хүн бүрийн хэв чанар, төрсөн газрыг ганц харахад л Бурхан бидний дунд ирэхийн тулд яг хэчнээн их доромжлол туулсан нь харагддаг. Бид дотроо Бурханы талаар багахан мэдлэгтэй байж болох ч Бурхан маш агуу, дээдийн дээд, маш хүндтэй гэж бидний мэддэг зүйлс хүн төрөлхтний дундах Бурханы зовлон хэчнээн их байсныг онцлоход хангалттай байдаг. Гэвч Миний эдгээр үг бас л тодорхойгүй бөгөөд хүмүүс эдгээрийг бичиг үсэг, хоосон сургаал гэж үзэхээс өөр аргагүй, учир нь бидний дунд байгаа хүмүүс дэндүү хөшүүн, маанаг. Иймээс үүнийг хүлээн зөвшөөрөх ах эгч нарт энэ асуудлыг тайлбарлахад илүү их хүчин чармайлт гаргах нь Миний цорын ганц сонголт бөгөөд ингэснээр Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөж чадна. Бурхан бидний сүнслэг нүдийг нээж, тэгснээр бид Бурханы төлсөн төлөөс, гаргасан зүтгэл, бидний төлөө зарцуулсан эрч хүчийг харах болтугай.

Эх газрын Хятадад Бурханы Сүнсийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн нэг болохын хувьд Би хэв чанар яг хэр дутуу дулимаг болохыг сайн мэднэ. (Ах эгч нар маань үүнээс болж сөрөг болохгүй байх гэж найдъя—бодит нөхцөл байдал ийм байгаа юм.) Бидэнд юу байгаа, бид юу болох нь бүгд маш хоцрогдмол гэдгийг Би бодит амьдралдаа тодорхой харсан. Өргөн хүрээнд гэвэл, амьдралдаа болон Бурхантай харилцах харилцаандаа бидний биеэ авч явдаг байдал, нарийн хүрээнд гэвэл бидний санаа, бодол болгон ийм байдаг. Эдгээр нь бүгд бодитоор оршдог зүйлс бөгөөд үг яриа, дүр эсгэлтээр нуун далдлахад хэцүү байдаг. Иймээс Намайг ингэж хэлэх үед хэвийн эрүүл ухаангүй л биш бол ихэнх хүн толгой дохин, хүлээн зөвшөөрч, үнэмшдэг: Тийм хүмүүс Миний эдгээр үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Энэ хүмүүсийг жинхэнэ араатан гэж улайм цайм хэлж байгаа минь хэт бүдүүлэг байж магадгүй. Учир нь агуу улаан лууны улс оронд тэд гахай нохой шиг адгийн дорд байдаг. Тэд хэв чанараар хамгийн дулимаг; мөн Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Миний үг дэндүү “эрээ цээргүй” байж магад. Миний дотор ажиллаж байгаа Бурханы Сүнсийг төлөөлөхдөө Би араатан адил ийм бузар бүтээлийг хараадаг, ах эгч нар маань үүнээс болж сул дорой болдоггүй гэж найдаж байна. Бидний дунд тийм хүн байхгүй байх боломжтой, гэхдээ үнэн ямар ч байлаа гэсэн тийм хүмүүст ингэж хандах ёстой гэдэгт Би итгэдэг. Чи юу гэж бодож байна вэ?

Агуу улаан лууны эзэнт гүрэн хэдэн мянган жил оршин тогтнож, энэ хугацааныхаа туршид гажуудсан—мөн энэ бүх хугацаанд Бурханыг эсэргүүцсэн учраас Бурханы хараал, уур хилэнтэй тулгарч, дараа нь Бурханы гэсгээлт ирсэн юм. Бурханаар хараагдсан энэ улс орон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд тасралтгүй өртөж ирсэн бөгөөд хоцрогдмол улс хэвээр байна. Иймээс бидний төрсөн энэ улсад ноёрхлыг цадиггүй эрэлхийлдэг элдэв янзын бузар чөтгөр дүүрэн байдаг—тэгэхээр тэд энд төрсөн хүмүүсийг буртагладаг гэсэн үг. Хүмүүсийн зуршил, зан заншил, санаа, үзэл баримтлал нь хоцрогдмол, хуучинсаг тул Бурханы талаар янз бүрийн үзэлтэй болж, өнөөг хүртэл үүнээсээ ангижирч чадаагүй л байна. Ялангуяа тэд Бурханы өмнө нэг янз байж, ар хударгаар нь өөр нэг янзаар аашилж, Сатаныг тахих явдлыг Бурханд үйлчилж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд хамгийн хоцрогдмол гэдэг нь эндээс харагддаг. Бурхан эх газрын Хятадад маш их ажил явуулж, маш олон үгээ хэлсэн боловч хүмүүс туйлын хөшүүн, хэнэггүй хэвээр байна. Тэд урьд нь хийдэг байсан ажлаа хийсээр байгаа бөгөөд Бурханы үгийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Ямар ч ирээдүй, итгэл найдвар гэж үгүй хэмээн Бурханыг тунхаглах үед зуны халуунд амьд мэнд байсан чуулган тэр дороо хүйтэн өвөлд унасан. Хүмүүсийн жинхэнэ төрх ил болж, урьдын итгэл, хайр, хүч чадал нь бүгд ул мөргүй алга болсон. Тэгээд өнөөдөр тэдний нэг нь ч амин чанараа буцаан олж аваагүй. Аман дээрээ тэд Бурханд хайртай гэж хэлдэг, мөн зүрх сэтгэлдээ гомдоллож зүрхэлдэггүй боловч ямартай ч тэдэнд тийм хайр ер байдаггүй. Яагаад тэр вэ? Манай ах эгч нар энэ баримтыг хүлээн зөвшөөрөх байх. Бурхан биднийг гэгээрүүлж, улмаар бид бүгд Түүний хайр татам байдлыг мэдэж, Бурханаа зүрх сэтгэлийнхээ угаас хайрлаж, бид бүгдэд байдаг Бурханыг хайрлах хайрыг янз бүрийн байр сууринаасаа илэрхийлэх болтугай; Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гуйвшгүй зүрх сэтгэлийг Бурхан бидэнд хайрлах болтугай—Би ингэж найддаг. Ингээд хэлсэн чинь, бас бузар булай энэ газар нутагт төрсөн ах эгч нараа бага зэрэг өрөвдөж, улмаар Миний сэтгэлд агуу улаан лууг гэх үзэн ядалт нэмэгдлээ. Агуу улаан луу Бурханыг хайрлахад маань саад болж, хэтийн ирээдүйн төлөөх шуналыг маань өдөөдөг. Тэгээд сөрөг байж, Бурханыг эсэргүүцэхэд биднийг уруу татдаг. Агуу улаан луу л, зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг хариулах чадваргүй болтол маань өнөөг хүртэл биднийг хуурч, завхруулж, сүйд хийсэн. Зүрх сэтгэлд маань эрмэлзэл бий ч бид өөрийн эрхгүй хүчин мөхөстдөг. Бид бүгд агуу улаан лууны хохирогчид. Ийм учраас Би агуу улаан лууг голдоо ортол үзэн яддаг бөгөөд үүнийг устгана гэхээс тэсэж яддаг. Гэхдээ дахиад бодохоор, ингэх нь ямар ч нэмэргүй, Бурханд төвөг л удна, тийм болохоор Би Бурханы хүслийг биелүүлэх—Бурханыг хайрлахаар сэтгэл шулуудсан гэх эдгээр үгэн дээр эргэн ирдэг. Энэ нь Миний явж буй зам, Бурханы бүтээлүүдийн нэг болох Миний алхах ёстой зам юм. Би амьдралаа ийнхүү өнгөрүүлэх ёстой. Энэ Миний чин зүрхний үг бөгөөд ах эгч нар эдгээр үгийг уншаад урам зориг авна гэж найдаж байна, тэгвэл Миний зүрх сэтгэл амар амгалан болж чадна. Учир нь Бурханы хүслийг биелүүлж, улмаар утга учиртай, гэрэлтэй, цог жавхаатай амьдралыг амьдран харуулах нь Миний зорилго. Ингэснээр би сэтгэл ханамж, тайтгарал дүүрэн зүрх сэтгэлтэйгээр, харуусалгүй насан эцэслэж чадна. Чи тэгмээр байна уу? Чи тийм шийдвэртэй хүн мөн үү?

Бурхан “Зүүн Азийн өвчтөн” гэгч дээр ажиллаж чаддаг нь Түүний агуу хүч чадал юм. Энэ бол Бурханы даруу, нууцлаг байдал билээ. Бидэнд чиглэсэн хатуу үг, гэсгээлтийг нь үл харгалзан Бурханыг бид даруу байдлынх нь төлөө зүрх сэтгэлийнхээ угаас магтаж, үүнийх нь төлөө эцсээ хүртэл хайрлах ёстой. Хэдэн мянган жилийн турш Сатанд хүлээтэй байсан хүмүүс Сатаны нөлөөн дор амьдарсаар байгаа бөгөөд түүнээс зугтаагүй. Тэд гашуунаар тэмтчин, тэмцсээр ирсэн. Урьд нь тэд хүж шатааж, Сатанд мөргөж, Сатаныг шүтдэг байсан бөгөөд гэр бүл, дэлхий ертөнцийн ээдрээ, нийгмийн харилцаанд бат хүлээтэй байсан. Тэгээд тэдгээрээс ангижирч чадаагүй. Бие биеэ барьж иддэг ийм нийгэмд утга учиртай амьдралыг хүн хаанаас олж чадах юм бэ? Хүмүүсийн өгүүлдэг зүйл бол зовлонт амьдрал, харин азаар Бурхан энэ гэм зэмгүй хүмүүсийг аварч, бидний амийг Өөрийн халамж, хамгаалалтад оруулсан, ингэснээр амьдрал маань баяр баясгалантай болж, санаа зовнилоор дүүрэн байхаа больсон. Бид өнөөг хүртэл Бурханы нигүүлсэл дор амьдарч ирлээ. Энэ нь Бурханы ерөөл биш үү? Хүн Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавих ичгүүргүй зантай байж яаж болох юм бэ? Бурхан бидэнд тийм багыг өгсөн гэж үү? Чи одоо ч сэтгэл ханаагүй юу? Бурханы хайрыг хариулах цаг нь болсон гэж Би бодож байна. Бид Бурханд итгэх замыг дагадаг учраас багагүй хэмжээний доог тохуу, гүжирдлэг, хавчлага туулж болох ч энэ нь утга учиртай зүйл гэж Би итгэдэг. Энэ бол ичгүүртэй бус, алдар суутай зүйл бөгөөд юу ч боллоо гэсэн бидний эдэлдэг ерөөл олон. Тоймгүй олон удаа урам хугарах үед Бурханы үг тайтгарал авчирч, нэг л мэдэхэд уй гашуу баяр хөөрөөр солигдсон. Тоймгүй олон удаа, хэрэгтэй байх үед Бурхан ерөөл авчирч, Бурханы үг биднийг хангасан. Тоймгүй олон удаа өвдөхөд Бурханы үг амьдрал авчирч—бид аюулаас мултарч, аюулаас эсэн мэнд гарсан. Та нар энэ мэт маш олон зүйлийг өөрсдийн мэдэлгүй аль хэдийн эдэлсэн. Чи үүнээс алийг нь ч санахгүй байна уу?

Өмнөх: Зам… 1

Дараах: Зам… 3

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих