Зам… 3

Амьдралдаа Би Бурханд бие, сэтгэлээ бүхэлд нь өгөхдөө үргэлж баяртай байдаг. Тэр үед л мөс чанар минь сэвгүй, бага зэрэг амар амгалан байдаг. Амийг эрэлхийлдэг хүмүүс эхлээд Бурханд бүхий л зүрх сэтгэлээ өгөх ёстой; энэ бол урьдач нөхцөл юм. Ах эгч нар маань Надтай хамт Бурханд ингэж залбираач гэж хүсье: “Өө Бурхан минь! Тэнгэр дэх Таны Сүнс газар дээрх хүмүүст нигүүлсэл хайрлаж, тэгснээр Миний зүрх сэтгэл Тан руу бүрэн эргэн, Миний Сүнсийг Та хөдөлгөж, Би зүрх сэтгэл, Сүнсэндээ Таны хайр татам байдлыг харж, газар дээрх хүмүүс Таны гоо үзэсгэлэнг харахаар ерөөгдөх болтугай. Бурхан минь! Таны Сүнс дахин нэгэнтээ бидний сүнсийг хөдөлгөж, тэгснээр бидний хайр үүрд мөнхийн, хувиршгүй байх болтугай!” Бид бүгдийн хувьд Бурхан эхлээд зүрх сэтгэлийг маань туршдаг—тэгээд биднийг сэтгэлээ уудалмагц сүнсийг маань хөдөлгөж эхэлдэг. Бурханы хайр татам, дээдийн дээд, агуу байдлыг бид сүнсээрээ л харж чадна. Энэ бол хүмүүс дэх Ариун Сүнсний зам юм. Чамд ийм амьдрал бий юу? Чи Ариун Сүнсний амьдралыг мэдэрсэн үү? Сүнсийг чинь Бурхан хөдөлгөсөн үү? Ариун Сүнс хүмүүс дээр хэрхэн ажилладгийг чи харсан уу? Чи бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгсөн үү? Бурханд бүхий л зүрх сэтгэлээ өгсөн үедээ чи Ариун Сүнсний амьдралыг шууд мэдэрч чаддаг бөгөөд Түүний ажил чамд цаг үргэлж илчлэгдэнэ. Тэр үед чи Ариун Сүнсний ашигладаг хүн болно. Чи тийм хүн болохыг хүсэж байна уу? Миний санаж байгаагаар, Би анх удаа Ариун Сүнсээр хөдөлгөгдөн, Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ Бурханы өмнө унаж, “Өө Бурхан минь! Та нүдийг минь нээж, Таны авралыг мэдэх боломж олголоо. Би Танд зүрх сэтгэлээ бүхэлд нь өгмөөр байна, бас Таны хүсэл биелээсэй л гэж гуйя, Миний зүрх сэтгэл Таны өмнө сайшаал хүртээсэй л гэж хүсье, Би Таны хүслийг л дагамаар байна” гэж дуу алдсан. Тэр залбирлыг Би хэзээ ч мартахгүй; сэтгэл минь ихэд хөдөлж, Бурханы өмнө шаналант нулимс унагасан юм. Энэ нь аврагдсан хүний хувиар Бурханы өмнө хийсэн анхны бүтэлтэй залбирал, зүрх сэтгэлийн минь эхний хүсэл байлаа. Үүний дараа Ариун Сүнс Намайг үргэлж хөдөлгөдөг болсон. Чамд иймэрхүү туршлага байсан уу? Ариун Сүнс чам дээр яаж ажилласан бэ? Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бүх хүнд ийм туршлага их бага хэмжээгээр байдаг гэж Би боддог—тэд зүгээр л мартчихдаг юм. Хэрвээ хүнд тийм туршлага байгаагүй гэж хэлбэл тэрээр хараахан аврагдаагүй, Сатаны эрхшээлд байсаар байгаа гэдгийг энэ нь нотолдог. Бид бүгдэд нийтлэг байдаг Ариун Сүнсний ажил бол Ариун Сүнсний зам бөгөөд энэ нь бас Бурханд итгэж, Бурханыг эрж хайдаг хүмүүсийн зам юм. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажлын эхний алхам нь тэдний сүнсийг хөдөлгөх явдал, дараа нь тэд Бурханыг хайрлаж, амийг эрэлхийлж эхэлдэг бөгөөд энэ замаар алхдаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг. Эдгээр нь эх газрын Хятад дахь Бурханы ажлыг төдийгүй бүхий л орчлонг хөдөлгөгч хүч юм. Тэрээр хүн бүхэнд ийнхүү ажилладаг. Хэрвээ хүний сэтгэл хэзээ ч хөдөлж байгаагүй бол сэргэлтийн урсгалын гадна байгааг энэ нь нотолдог. Бурхан бүх хүнийг хөдөлгөөсэй, тэгээд нарны доорх хүн болгоны сэтгэл хөдөлж, энэ замаар алхаасай гэж Би зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирдаг. Энэ нь Бурханд тавих ялихгүй хүсэлтээс цаашгүй байж болох ч Бурхан үүнийг хийнэ гэдэгт Би итгэдэг. Тэнгэр дэх Бурханы Сүнсийг амраахын тулд Бурханы хүсэл биелээсэй, Бурханы ажил удалгүй дуусаасай хэмээн бүх ах эгч маань үүний төлөө залбирна гэж Би найдаж байна. Энэ Миний өчүүхэн найдлага билээ.

Бурхан чөтгөрүүдийн нэг цайзад ажлаа өрнүүлж чадсан тул орчлон ертөнц даяарх бусад тоо томшгүй олон газарт ч өрнүүлж чадах нь лавтай гэж Би боддог. “Эцсээ хүртэл дагадаг хүн аврагдана” гэж хэлсэн байдагчлан сүүлчийн эрин үеийн бид Бурханы алдрын өдрийг үзэх нь гарцаагүй. Бурханы ажлын энэ үе шатанд Бурханыг хэн ч орлож чадахгүй—Бурхан Өөрөө л энэ ажлыг хийж чадна, учир нь ажлын энэ үе шат нь ер бусын, мөн байлдан дагуулалтын ажлын үе шат бөгөөд хүмүүс бусад хүнийг байлдан дагуулж чаддаггүй. Бурхан Өөрийн биеэр үг хэлж, Өөрийн гараар үйлдэх үед л хүмүүс байлдан дагуулагддаг. Бурхан бүх орчлон ертөнцийн дундаас агуу улаан лууны улс орныг туршилтын газар болгон ашигладаг бөгөөд дараа нь орчлон ертөнц даяар энэ ажлыг эхлүүлнэ. Тийнхүү орчлон даяар бүр ч агуу ажил явуулж, орчлон ертөнцийн бүх хүн Бурханы байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Шашин, урсгал бүрийн хүмүүс ажлын энэ үе шатыг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол явах ёстой зам—хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Бурханы даалгасан энэ зүйлийг чи хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Ариун Сүнсний даалгаврыг хүлээн авна гэдэг алдар суутай зүйл гэдгийг Би үргэлж мэдэрдэг байсан. Минийхээр бол, энэ нь хүн төрөлхтөнд Бурханы өгдөг хамгийн агуу даалгавар юм. Ах эгч нар маань Надтай хамт шаргуу ажиллаж, энэ даалгаврыг Бурханаас хүлээн авна гэж Би найдаж байна, ингэснээр Бурхан бүх орчлон ертөнцийн дээр, доор алдрыг олж авч, бидний амьдрал хий дэмий өнгөрөхгүй. Бид Бурханы төлөө ямар нэг юм хийх ёстой, эсвэл тангараг өргөх учиртай. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ эрэлхийлэх зорилгогүй байдаг бол амьдрал нь талаар болох ба үхэх цаг нь ирэхэд тэд гагцхүү хөх тэнгэр, тоост газрыг л харна. Энэ утга учиртай амьдрал мөн үү? Чи амьд ахуйдаа Бурханы шаардлагыг биелүүлж чадвал сайхан биш үү? Яагаад дандаа өөртөө ингэж төвөг уддаг юм бэ, яагаад үргэлж ингэж уруу царайлдаг юм бэ? Чи ингэж авирлаад Бурханаас юм олж авсан уу? Бас Бурхан чамаас ямар нэг юм олж авч чадах уу? Бурханд өргөсөн тангарагт минь Миний зүрх сэтгэлийн амлалт л байсан; Би Бурханыг үгээрээ хуурах гээгүй. Би тийм зүйл хэзээ ч хийхгүй—тэнгэр дэх Сүнсэнд нь тайтгарал авчрахын тулд зүрх сэтгэлээсээ хайрладаг Бурханаа тайтгаруулахыг л хүсдэг. Зүрх сэтгэл үнэ цэнтэй байж болох ч хайр илүү эрхэм нандин юм. Би Өөрийн зүрх сэтгэл дэх хамгийн эрхэм нандин хайрыг Бурханд өгнө, тэгснээр Бурхан Надад байгаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан зүйлийг эдэлж, Миний өргөн барьдаг хайранд сэтгэл ханаж магад. Чи Бурханд хайраа өгч, эдлүүлэхэд бэлэн үү? Үүнийг чи оршин тогтнолынхоо хөрөнгө болгоход бэлэн үү? Миний туршлагаас харахад Бурханд хайраа хэдий чинээ өгнө, амьдралаас төдий чинээ баяр баяслыг мэдэрдэг; түүнчлэн хүч чадалд минь хязгаар гэж үгүй бөгөөд бүхий л бие, сэтгэлээ баяртайяа өргөж, Бурханыг хайрлаж ханахгүй мэт мэдрэмж байнга төрдөг. Тэгэхээр чиний хайр ялихгүй хайр уу, аль эсвэл хязгааргүй, энгүй их хайр уу? Хэрвээ чи үнэхээр Бурханыг хайрлахыг хүсдэг бол Бурханд буцааж өгөх илүү их хайр чамд үргэлж байх болно—тэр тохиолдолд Бурханыг хайрлах замд чинь ямар хүн, ямар зүйл саад болж чадах билээ?

Бурхан хүн бүрийн хайрыг нандигнадаг. Бурханыг хайрладаг бүх хүнд Бурханы ерөөл хоёр дахин үрждэг, учир нь хүний хайрыг олох тун хэцүү бөгөөд хүний хайр бараг үл анзаарагдам, өчүүхэн бага байдаг. Орчлон ертөнц даяар Бурхан, Өөрийг нь эргүүлэн хайрлаач хэмээн хүмүүсээс гуйж үзсэн ч өнөөг хүртэл эрин үеүдийн туршид ердөө цөөн хэдэн хүн л Бурханд эргүүлээд жинхэнэ хайр өгсөн билээ. Миний санаж байгаагаар, Петр тэдний нэг байсан ч Есүс түүнийг биечлэн замчилсан бөгөөд тэрээр үхэх үедээ л Бурханд бүрэн хайраа өгөөд, дараа нь насан эцэслэсэн юм. Иймээс эдгээр аймшигт нөхцөл байдалд Бурхан орчлон ертөнц дэх ажлынхаа цар хүрээг хумьж, агуу улаан лууны улс орныг үзүүлэнгийн бүс болгон ашиглаж, ажлаа илүү үр өгөөжтэй, гэрчлэлээ илүү ашиг тустай болгохын тулд бүх эрч хүч, хичээл зүтгэлээ нэг газарт төвлөрүүлсэн юм. Бурхан энэ хоёр нөхцөл дор бүхий л орчлон ертөнцийн ажлаа хамгийн муу хэв чанартай, эх газрын Хятад дахь энэ хүмүүст шилжүүлж, хайрын байлдан дагуулалтын ажлаа эхэлсэн. Тэднээр бүгдээр нь хайрлуулсныхаа дараа Бурхан ажлынхаа дараагийн алхмыг хэрэгжүүлнэ, энэ нь Бурханы төлөвлөгөө юм. Иймээс Бурханы ажил хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Бурханы ажлын цар хүрээнд цөм ч бий, хязгаарлалт ч бий. Бурхан бидний өдрийг авчрахын тулд бидэн дээр ажлаа явуулж байхдаа хэр их төлөөс төлж, хэдий их хүчин зүтгэл гаргасан нь тодорхой. Энэ бол бидний ерөөл. Тиймээс өрнөдийнхөн биднийг сайхан газарт төрсөн гэж атаархаж байхад, харин бид бүгд өөрсдийгөө дорд, дорой гэж үздэг нь хүмүүсийн үзлийг нураадаг. Бурхан биднийг өргөж байгаа нь энэ биш үү? Үргэлж дэвслүүлж ирсэн, агуу улаан лууны үр удмыг өрнөдийнхөн хүндэлж байгаа нь үнэхээр бидний ерөөл юм. Би энэ талаар бодохоор Бурханы сайхан сэтгэл, эрхэм, ойр дотно байдлаас болж сэтгэл хөдөлдөг. Бурханы хийдэг бүх зүйл хүний үзэлтэй нийцдэггүйг энэ нь харуулдаг. Хэдийгээр энэ бүх хүн хараагдсан ч Бурхан хуулийн хязгаарлалтад боогддоггүй бөгөөд газар дэлхийн энэ хэсэгт ажлынхаа төвийг албаар шилжүүлсэн юм. Иймээс Би хөөрөн баясаж, хэмжээлшгүй аз жаргалтай байдаг. Яг л израильчуудын дундах ахлах тахилчид шиг ажилд тэргүүлэх үүрэг хүлээдэг нэгний хувьд Би Сүнсний ажлыг шууд гүйцэтгэж, Бурханы Сүнсэнд шууд үйлчилж чаддаг; энэ бол Миний ерөөл. Хэн ийм юм төсөөлж зүрхлэх билээ? Гэтэл өнөөдөр энэ нь бидэн дээр гэнэтхэн ирлээ. Энэ үнэхээр тэмдэглүүштэй үлэмж их баяр баясал юм. Бурхан биднийг үргэлжлүүлэн ерөөж, өргөж, тэгснээр энэ өтөг баасан дунд амьдарч байгаа бид Бурханд сайн ашиглуулж, улмаар Бурханы хайрыг хариулна гэж Би найддаг.

Одоо Миний алхаж буй зам бол Бурханы хайрыг хариулах зам боловч энэ нь Бурханы хүсэл биш, бас Миний алхах учиртай зам биш гэсэн мэдрэмж цаг ямагт төрдөг. Бурханд сайн ашиглуулах нь Бурханы хүсэл, Ариун Сүнсний зам мөн. Би андуурсан байж магадгүй, гэхдээ үүнийг Өөрийн зам гэж боддог, учир нь Би, Бурханаар замчлуулахыг хүснэ, алхах учиртай замдаа яаравчлан хөл тавина, Бурханы хүслийг аль болох хуран биелүүлнэ хэмээн Бурханд аль эрт амласан билээ. Бусад нь юу ч гэж бодсон хамаагүй, Бурханы хүслийг дагах нь туйлын чухал гэдэгт Би итгэдэг. Миний амьдралд үүнээс чухал зүйл гэж үгүй, хэн ч энэ эрхийг минь хасаж чадахгүй. Энэ бол Миний хувийн үзэл бодол, зарим нь ойлгож чадахгүй байж болох ч үүнийг Би хэнд ч зөвтгөх албагүй гэж бодож байна. Би явах ёстой замаараа явна—явах ёстой замаа танимагц түүгээрээ яваад, ухарч буцахгүй. Иймээс Би “Бурханы хүслийг биелүүлэхээр сэтгэл шулуудсан” гэх энэ үгэн дээр эргээд ирдэг. Ах эгч нар маань Намайг шүүмжлэхгүй гэдэгт итгэлтэй байна! Ерөнхийдөө, Миний хувийн бодлоор бол, бусад хүн юу дуртайгаа хэлж болох ч Бурханы хүслийг биелүүлэх нь хамгийн чухал зүйл бөгөөд үүн дээр Намайг юу ч хойш татах ёсгүй. Бурханы хүслийг биелүүлэхэд буруутна гэж хэзээ ч байхгүй! Бас энэ нь хувийн ашиг сонирхлынхоо төлөө явж байгаа хэрэг биш! Бурхан Миний сэтгэл доторхыг харсан гэдэгт Би итгэдэг! Тэгвэл чи үүнийг яаж ойлгох ёстой вэ? Өөрийгөө Бурханд өргөхөд чи бэлэн үү? Бурханаар ашиглуулахад бэлэн үү? Бурханы хүслийг дагана гэж чи амлах уу? Миний үг ах эгч нарт маань жаахан тус нэмэр болж чадна гэж Би найдаж байна. Миний мэдлэг ухаан тийм ч гүн гүнзгий биш боловч Би та нарт эдгээрийг мөн л хэлдэг, ингэснээр бид сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ өөр хоорондоо ямар ч саадгүй хуваалцаж, Бурхан бидний дунд үүрд байх болно. Энэ бол Миний чин сэтгэлийн үг. За! Өнөөдөр үнэн сэтгэлээсээ хэлэх ёстой үг минь ингээд дууслаа. Ах эгч нар маань шаргуу ажилласаар байна гэж Би найдаж байна, бас Бурханы Сүнс биднийг үргэлж харж хандана гэж найдъя!

Өмнөх: Зам… 2

Дараах: Зам… 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих