29-р бүлэг

Цаг давчуу байгааг чи мэдэх үү? Иймээс чи богино хугацаанд Надад найдаж, Миний зан чанартай нийцдэггүй мэдлэггүй байдал, удаан хариу үйлдэл, тодорхой бус бодлууд, зөөлөн сэтгэл, дорой хүсэл, утгагүй явдал, хэт сэтгэл хөдлөл, төөрөгдөл, ялган таних чадвар дутмаг байдал зэрэг бүх зүйлээ өөрөөсөө таягдан хая. Эдгээрийг аль болох хурдан хаях ёстой. Би бол Төгс Хүчит Бурхан! Чи Надтай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт бүх өвчнийг чинь Би эдгээж чадна. Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан; чиний бүх өвчин эмгэгийг, мөн дутагдал чинь хаана оршдогийг Би мэддэг. Эдгээр нь амийн чинь ахиц дэвшилд саад болдог зүйлс бөгөөд тэдгээрийг даруйхан хаях ёстой. Эс бөгөөс Миний хүсэл чам дээр гүйцэлдэж чадахгүй. Чамд Миний гэрэлтүүлж өгдөг бүх зүйлийг хаяхын тулд чи Надад найдан, үргэлж Надаар амьдарч, Надтай ойр байж, үйл хөдлөл, зан авираа Миний төрхтэй байлга. Ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар Надтай илүү их нөхөрлө, тэгвэл Би чамайг залж чиглүүлнэ, ингэснээр чи урагшилж болох юм. Хэрвээ чи ойлгохгүй байгаа бол дур зоргоороо бүү үйлд, харин Миний цагийг хүлээ. Тогтвортой зан авиртай байж, хүсэл тэмүүллээ нэгэн чигт байлга; чи үргэлж Намайг хүндэтгэдэг зүрх сэтгэлтэй байх ёстой. Миний өмнө, эсвэл Миний нүднээс далдуур чиний хийдэг зүйл үргэлж Миний хүслийн дагуу байх ёстой. Нөхөр чинь ч бай, эсвэл гэр бүл чинь ч бай, Миний өмнөөс хэнд ч бүү өршөөнгүй ханд; тэд хэчнээн сайн байсан ч ингэж болохгүй. Чи үнэнд үндэслэн үйлдэл хийх ёстой. Хэрвээ чи Намайг хайрладаг бол Би чамд агуу ерөөл хайрлана. Эсэргүүцдэг хэнийг ч Би тэвчихгүй. Миний хайрладаг хүмүүсийг хайрлаж, Миний үзэн яддаг хүмүүсийг үзэн яд. Хэнд ч, ямар ч үйл явдал, эсвэл ямар ч зүйлд анхаарал бүү хандуул. Миний ашигладаг хүмүүсийг сүнсээрээ тодорхой харж, сүнслэг хүмүүстэй илүү ойр ойрхон холбогд. Мэдлэггүй бүү бай; чи ялгаж салгах ёстой. Буудай үргэлж буудайгаараа л байх ба үрийн сүүл хэзээ ч буудай болж ургахгүй, чи өөр өөр төрлийн хүмүүсийг таних ёстой. Ялангуяа үг яриандаа хянамгай байж, Миний санаа зорилгын зам дээр хөлөө байлга. Эдгээр бүх үгийг анхааралтай тунгаан бодох ёстой. Чи тэрслүү байдлаа нэн даруй таягдан хаяж, Надаар ашиглуулахад тохирохуйц бол, ингэснээр чи Миний зүрх сэтгэлийг хангалуун болгоно.

Өмнөх: 28-р бүлэг

Дараах: 30-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих