28-р бүлэг

Цаг хугацаа маш түргэн өнгөрдөг бөгөөд Ариун Сүнсний ажил хурдан урагшилж, чамайг ийм агуу ерөөл хүртэн, ертөнцийн Хаан, гэрэлт Нар болох Төгс Хүчит Бурхан, хаанчлалын Хааныг хүлээн авахад хүргэснийг чи харж байна—энэ бүгд нь Миний нигүүлсэл болон өршөөл билээ. Чамайг Миний хайраас салгаж болох зүйл өөр юу байх билээ? Сайтар тунгаа, зугтах гэж бүү оролд, агшин тутамд Миний өмнө тайван хүлээ, битгий үргэлж гадуур сэлгүүц. Зүрх сэтгэл чинь Миний зүрх сэтгэлд ойрхон наалдах ёстой бөгөөд юу ч тохиолдож байсан ч аливааг сохроор, эсвэл дур зоргоороо бүү үйлд. Миний хүсэлд найдаж, Миний хүссэн болгоныг хийх ёстой ба Миний хүсээгүйг орхихоор сэтгэл шулуудсан байх ёстой. Чи сэтгэл хөдлөлдөө автан үйлдэж болохгүй, харин оронд нь эцэг, эхдээ ч хүртэл нялууралгүйгээр Миний нэгэн адил зөвт байдлыг хэрэгжүүл. Чи үнэнд нийцдэггүй бүхнийг хаяж, Надад өөрийгөө өргөж, Намайг хайрладаг ариун зүрх сэтгэлээр Миний төлөө зарцууах ёстой. Ямар нэг хүн, юмс болон зүйлийн хяналтад бүү зов; Миний хүсэлтэй нийцэж л байвал Миний үгийн дагуу хэрэгжүүл. Миний гар чамайг дэмждэг учир бүү ай, Би чамайг мууг үйлдэгч бүхнээс хол байлгана. Чиний амь Миний аминд түшиглэж амьдардаг учир чи зүрх сэтгэлээ хамгаалж, үргэлж Миний дотор байх хэрэгтэй; хэрвээ Намайг орхивол чи тэр дороо хатна.

Одоо бол эцсийн өдрүүд гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Диавол Сатан залгих хүмүүсээ хайж архирах арслан мэт гэтэж явдаг. Бүх төрлийн тахал одоо дэлгэрч, муу ёрын сүнсний бүх төрөл олноороо байна. Зөвхөн Би л жинхэнэ Бурхан; зөвхөн Би чиний хоргодох газар. Одоо зөвхөн Миний дотор, Миний нууц газарт нуугдахаас өөр чадах юм чамд үгүй бөгөөд аюул гамшиг тохиолдохгүй, ямар ч гай зовлон чиний майханд ойртохгүй. Чи Надад илүү олонтаа ойр ирж, Надтай нууц газар нөхөрлөх ёстой; бусад хүмүүстэй дур зоргоороо бүү нөхөрлө. Чи Миний үгийн утгыг ойлгох ёстой, Би чамайг нөхөрлөж болохгүй гэж хэлээгүй, гагцхүү чамд ялган таних чадвар бас л алга. Энэ үед муу ёрын сүнснүүдийн ажил цадигаа алдаж байна. Тэд чамд нөхөрлөл өгөх гэж бүхий л төрлийн хүмүүсийг ашигладаг. Тэдний үг маш сайхан сонсогддог ч дотроо хор агуулдаг. Тэдгээр нь чихрээр бүрсэн сумнууд бөгөөд чамайг мэдэхээс өмнө дотор чинь хор суулгах болно. Өнөөгийн ихэнх хүмүүс согтуу мэт тогтворгүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Бэрхшээлийнхээ талаар бусадтай нөхөрлөхөд тэдний чамд хэлдэг зүйл нь ердөө дүрэм болон сургаал л байх болно, энэ нь Надтай шууд нөхөрлөж байгаа шиг адилхан сайн байдаггүй. Миний өмнө ирж, дотроо байгаа хуучин зүйлсийг бүрэн уудлан гарга; Надад зүрх сэтгэлээ нээ, Миний зүрх сэтгэл чамд гарцаагүй илчлэгдэнэ. Чиний зүрх сэтгэл Миний өмнө хичээнгүй байх ёстой. Бүү залхуур, харин Надад байнга ойртож ир—энэ бол амь чинь өсөх хамгийн дөт зам юм. Чи миний дотор амьдрах ёстой ба Би чиний дотор амьдарна, Би чиний дотор Хаан болж, бүх зүйл дээр чамайг чиглүүлэх бөгөөд чи хаанчлалын хувь хүртэнэ.

Өөрийгөө залуу гэж бүү чамла; чи Надад өөрийгөө өргөх хэрэгтэй. Би хүмүүсийн гадна үзэмж болон нас сүүдрийг хардаггүй. Би зөвхөн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг эсэхийг нь, мөн бусад бүх зүйлийг үл хайхран Миний замыг дагаж, үнэнийг хэрэгжүүлдэг эсэхийг нь л хардаг. Маргааш ямар байх, эсвэл ирээдүй ямар байх талаар санаа бүү зов. Өдөр бүр амьдрахдаа Надад түшиглэж байгаа цагт Би чамайг гарцаагүй хөтөлж заана. Сатаны илгээсэн “Миний амь хэтэрхий төлөвшөөгүй, би юу ч ойлгодоггүй” гэсэн бодолтой бүү зууралд. Надад байнга ойртохын тулд Миний мөрийг замын төгсгөл хүртэл дагахын тулд өөрийнхөө зүрх сэтгэлийг ашиглахад л болно. Чи Миний зэмлэл болон сэрэмжлүүлгийг сонсмогцоо сэрж, урагшаа гүй; Надад зогсолтгүй ойртож, сүргийн алхаатай хөл нийлүүлэн, чигээрээ тууштай яв. Миний дэргэд чи Бурханаа бүх зүрх сэтгэл, сүнсээрээ хайрлах ёстой. Үйлчлэх замдаа Миний үгийг илүү олонтаа тунгааж үз. Үнэнийг хэрэгжүүлэхдээ чи битгий халирхай бай, харин эрэгтэй хүүхдийн түс тас, шийдэмгий байдал бүхий хүчтэй зүрх сэтгэлтэй бай. Хэрвээ Намайг хайрламаар байвал, Би чамд гүйцэлдүүлэхийг хүсдэг бүх зүйл дээр чи Намайг хангалуун байлгах ёстой. Хэрвээ Намайг дагамаар байвал чи өөрт байгаа бүхнээ, хайрладаг бүхнээ хаях ёстой; Миний өмнө төлөв томоотой, даруухнаар, захирагдах ёстой. Бүү судалж шинжил, бүү замбараагүй бод, харин Ариун Сүнсний ажилтай үргэлж мөр зэрэгцэж яв.

Би чамд зөвлөгөө өгье: Чиний дотор гэгээрүүлсэн бүхнийг минь чанд хадгалж, заавал хэрэгжүүл!

Өмнөх: 27-р бүлэг

Дараах: 29-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих