Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болно. Бурхантай хэвийн харилцаа тогтоохын тулд бүх зүйл Бурханы үгэнд үндэслэсэн байх ёстой бөгөөд Бурханы үг болон Бурханы шаарддаг зүйлийн дагуу үүргээ биелүүлж чаддаг байх ёстой, мөн үзэл бодлоо залруулж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлэх ёстой, юу ч тохиолдлоо гэсэн Бурханд дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханд залбирч, эрж хайх ёстой. Ийнхүү хэрэгжүүлснээр Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна. Үүргээ зохистой биелүүлэхийн зэрэгцээ бас Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод ашиггүй зүйл хийхгүй, ах эгч нарт тусгүй юу ч хэлэхгүй байх баталгаа гаргах ёстой. Ядаж л мөс чанартаа сэвтэй юм хийхгүй, ичгүүртэй юм яавч хийхгүй байх ёстой. Ялангуяа, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг зүйл яавч хийхгүй байх ёстой бөгөөд чуулганы ажил, амьдралыг үймүүлдэг юу ч хийхгүй байх ёстой. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, аминч, жигшүүртэй юм хийлгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, өөрийгөө үргэлж эргэцүүлж чаддаг байх ёстой. Ийм маягаар чи үргэлж Бурханы өмнө амьдарч чадна, Бурхантай харилцах харилцаа чинь тун хэвийн болно.

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ. Хийдэг зүйл чинь үнэ цэнтэй, ач холбогдолтой байх эсэх нь чиний санаа зорилго зөв эсэх, чиний үзэл бодол зөв зүйтэй эсэхээс хамаардаг. Өнөө үед олон хүний Бурханд итгэх итгэл нь толгойгоо гилжийлгэчхээд цаг руу харахтай адил болжээ—тэдний харах өнцөг гажсан байдаг бөгөөд нээлтээр тэдгээрийг засах ёстой. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бүх зүйл сайхан болно; шийдэгдэхгүй бол бүх зүйл юу ч биш болно. Зарим хүн Миний өмнө сайхан аашилдаг ч Миний ар хударгаар үргэлж эсэргүүцдэг. Эдгээр нь шударга бус, хуурмаг байдлын илрэл бөгөөд ийм хүн бол Сатаны зарц юм; тэд бол Бурханыг туршихаар ирдэг Сатаны нийтлэг биелэл юм. Хэрвээ чи Миний ажил болон Миний үгэнд захирагдаж чаддаг л бол зөв хүн мөн. Чи Бурханы үгийг идэж ууж чадаж байгаа цагт, хийдэг бүхэн чинь Бурханы өмнө үзүүлж болохуйц, хийдэг бүх зүйлдээ шударга чигч хандаж байгаа цагт, мөн ичгүүртэй эсвэл бусдын аминд хохирол учруулах зүйл хийхгүй байгаа цагт, гэрэлд амьдарч, Сатанд ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа цагт Бурхантай харилцах харилцаа чинь зөв зохистой байх болно.

Бурханд итгэхэд санаа зорилго, үзэл бодол чинь зөв зохистой байхыг чамаас шаарддаг; Бурханы үг, Бурханы ажил, Бурханы зохицуулсан орчин, Бурханы гэрчилсэн хүн болон бодитой Бурханы талаар чи зөв ойлголт, зөв хандлагатай байх ёстой. Чи өөрийн санаанд нийцүүлэн хэрэгжүүлж, эсвэл өөрийн өчүүхэн далд явуулгыг сэдэх ёсгүй. Чи юу ч хийсэн үнэнийг хайж, Бурханы бүтээлийн хувиар өөрийн байр сууринд зогсож, Бурханы бүх ажилд захирагдаж чаддаг байх ёстой. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулж, амийн зөв замд орохыг хүсдэг бол зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдарч, замаа алдалгүй, Сатаныг дагалгүй, Сатанд ажлаа хийх ямар ч боломж өгөлгүй, Сатанаар ашиглуулахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Чи өөрийгөө Бурханд бүрмөсөн өгч, Бурханаар өөрийгөө захируулах ёстой.

Чи Сатаны зарц болохыг хүсэж байна уу? Сатанд дарлуулан мөлжүүлэхийг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахын төлөө Бурханд итгэж, Бурханыг эрэлхийлдэг үү, эсвэл Бурханы ажилд товойлгогч болохын төлөө байдаг уу? Чи Бурханаар авхуулдаг утга учиртай амьдралыг илүүд үзэх үү, эсвэл үнэ цэнгүй, хоосон амьдралыг илүүд үзэх үү? Чи Бурханд ашиглуулахыг илүүд үзэх үү, эсвэл Сатанд ашиглуулахыг илүүд үзэх үү? Чи Бурханы үг болон үнэнээр дүүргэгдэхийг илүүд үзэх үү, эсвэл нүгэл болон Сатанаар дүүргэгдэхийг илүүд үзэх үү? Үүнийг сайтар бодож үз. Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ойлгох ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг зөв ойлгож, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар-мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож авч чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм. Бурхантай хэвийн харилцаатай байх явдлыг хэрэгжүүлэх үед ихэнх тохиолдолд махан биеийг хаяж, Бурхантай бодитоор хамтран ажилласнаар амжилтад хүрнэ. “Хамтран ажиллах зүрх сэтгэлгүйгээр Бурханы ажлыг хүлээн авна гэдэг хэцүү; махан бие зовохгүй бол Бурханы ерөөл гэж үгүй; сүнс тэмцэхгүй бол Сатаныг гутаана гэж байхгүй” гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи эдгээр зарчмыг хэрэгжүүлж, нэгд нэгэнгүй ойлговол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь зөв болно. Та нар одоогийн хэрэгжүүлэлтдээ “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайдаг” сэтгэлгээг халах ёстой, мөн “бүх зүйлийг Ариун Сүнс хийдэг, хүмүүс хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэсэн сэтгэлгээг халах ёстой. Ингэж хэлдэг хүн болгон “Хүмүүс хүссэн болгоноо хийж болно, цаг нь ирэхээр Ариун Сүнс ажлаа хийнэ. Хүмүүс махан биеийг хязгаарлах буюу хамтран ажиллах хэрэггүй; хамгийн чухал нь Ариун Сүнс биднийг хөдөлгөнө” гэж боддог. Эдгээр үзэл бодол нь бүгд утгагүй. Ийм нөхцөл байдалд Ариун Сүнс ажиллаж чаддаггүй. Иймэрхүү үзэл бодол Ариун Сүнсний ажилд асар том саад болдог. Ихэнхдээ Ариун Сүнсний ажил хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан биелдэг. Хамтран ажилладаггүй, шийдэмгий бус хэдий ч зан чанар нь өөрчлөгдөж, Ариун Сүнсний ажлыг хүлээж авч, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт авахыг хүсдэг хүмүүс үнэндээ хэрээс хэтэрсэн бодолтой байна. Үүнийг “өөрийгөө өөгшүүлж, Сатаныг өршөөж байгаа хэрэг” гэж нэрлэдэг. Ийм хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй. Чи өөрөөсөө сатанлаг зан чанарын олон илчлэл, илрэлийг олж, Бурханы өнөөгийн шаардлагад харшилсан, өөрт байдаг аливаа хэрэгжүүлэлтийг олох хэрэгтэй. Чи одоо Сатаныг хаяж чадах уу? Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, шинэ амьдралтай шинэ хүн болох хэрэгтэй. Өнгөрсөн гэм буруу дээрээ бүү саат, хэтэрхий бүү харамс, босож зогсоод Бурхантай хамтарч ажиллах чадвартай бай, биелүүлэх ёстой үүргээ биелүүл. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болох болно.

Хэрвээ чи эдгээр үгийг уншсаны дараа аман дээрээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч зүрх сэтгэл чинь хөдлөөгүй хэвээр үлдэж, Бурхантай харилцах харилцаагаа хэвийн болгохоор эрэлхийлдэггүй бол Бурхантай харилцах харилцаандаа ач холбогдол өгдөггүй, үзэл бодол чинь хараахан зөв болоогүй, санаа зорилго чинь Бурханаар авхуулахад, Бурханыг алдаршуулахад чиглээгүй, харин ч Сатаны хуйвалдаанд давамгайлах боломж олгож, зорилгодоо хүрэхээр чиглэдгийг чинь энэ нь нотолдог. Ийм хүмүүс буруу санаа зорилго, алдаатай үзэл бодолтой байдаг. Бурхан юу ч хэлсэн, эсвэл яаж ч хэлсэн бай, ийм хүмүүс тун хэнэггүй байж, өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Тэдний зүрх сэтгэл ямар ч айдсыг мэдэрдэггүй, тэд ичгүүр сонжуургүй. Ийм хүн бол сүнсгүй мунхаг амьтан. Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Өмнөх: Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Дараах: Бодит байдалд илүү анхаар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих