Бодит байдалд илүү анхаар

Хүн бүхэнд Бурханаар төгс болгуулах боломж байдаг, иймээс Бурханд үйлчлэх ямархуу үйлчлэл Бурханы санаа зорилготой хамгийн их нийцэлтэй байдгийг хүн бүр ойлгох ёстой. Ихэнх хүн Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй, яагаад Бурханд итгэх ёстойгоо ч ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгын талаар ихэнх нь ямар ч ойлголтгүй байдаг. Бурханд итгэх нь тэнгэр лүү явж, сүнсээ аврах явдал юм гэж дийлэнх хүмүүс өнөөг хүртэл бодсоор байдаг. Бурханд итгэхийн утга учир нь яг юу болохыг огт мэддэггүй; түүнчлэн тэдэнд Бурханы удирдлагын төлөвлөгөө дэх хамгийн чухал ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй. Янз бүрийн хувийн шалтгааны улмаас хүмүүс зүгээр л Бурханы ажлыг сонирхдоггүй, мөн Бурханы санаа зорилго, Түүний удирдлагын төлөвлөгөөний талаар огт бодож үздэггүй. Энэ урсгалд байгаа хүний хувиар хүн бүхэн, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний зорилго юу болохыг, Бурханы аль хэдийн бодит байдал болгосон зүйлсийг, яагаад энэ бүлэг хүмүүсийг сонгосныг, тэднийг сонгосны зорилго, утга учир юу болохыг, Бурхан энэ бүлгийг юунд хүргэхийг хүсдэгийг мэдэх ёстой. Агуу улаан лууны улсад Бурхан, ийм нэг бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүсийг өргөж чадсан бөгөөд одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж, төрөл бүрийн арга замаар тэднийг шалгаж, төгс болгож, тоо томшгүй олон үг хэлж, ихээхэн ажил хэрэгжүүлж, маш олон хүчин зүтгэгчийг илгээсэн. Бурхан ганцаараа ийм их ажил гүйцэлдүүлсэн нь Түүний ажил ямар агуу ач холбогдолтой болохыг харуулдаг. Та нар одоогоор үүнийг бүрэн ухамсарлаж чаддаггүй. Иймээс та нар дээр Бурханы хийсэн ажлыг ялихгүй гэж бүү үз; энэ чинь өчүүхэн асуудал биш. Өнөөдөр та нарт Бурханы илчилсэн зүйл ч гэсэн ухаарч, ойлгохоор оролдоход чинь хангалттай. Үүнийг үнэхээр, нэгд нэггүй ойлгох юм бол л та нарын туршлага гүнзгийрч, амь чинь өсөх боломжтой. Хүмүүсийн яг одоо ойлгож, хийж байгаа зүйл нь хэтэрхий өчүүхэн; тэд Бурханы санаа зорилгыг бүрэн биелүүлэх чадваргүй. Энэ бол хүний дутагдал бөгөөд үүргээ биелүүлж чадаагүй бүтэлгүйтэл нь, иймээс тэд хүссэн үр дүнд хүрэх чадваргүй. Олон хүн Бурханы ажлын талаар өнгөцхөн ойлголттой байдаг бөгөөд Бурханы гэрийн ажлыг хийх үедээ үүнийг үнэ цэнтэй зүйл гэж авч үзэхийг хүсдэггүй болохоор Ариун Сүнс тэдэн дээр ажиллах ямар ч аргагүй байдаг. Тэд аргацаахын тулд хийсэн дүр үзүүлж, эсвэл олонхыг дагах юм уу хүнд харуулахын тулд л ажилладаг. Өнөөдөр энэ урсгал дахь хүн бүхэн, үйлдэл, үйл хэрэгтээ чадах бүхнээ хийсэн эсэхээ болон бүх хүчин чармайлтаа зориулсан эсэхээ эргэн санах ёстой. Хүмүүс үүргээ биелүүлж огт чадаагүй нь Ариун Сүнс ажлаа хийдэггүйгээс болсон юм биш, харин хүмүүс ажлаа хийдэггүй болохоор Ариун Сүнсийг ажлаа хийх боломжгүй болгодог. Бурхан хэлэх ёстой бүх үгээ хэлж дууссан боловч хүмүүс огт хөл нийлүүлээгүй, хаа хол хоцорсон; тэд алхам бүрд ойр байж чадаагүй, Хурганы мөрийг ойрхон дагаж чадаагүй. Баримтлах ёстой зүйлээ баримтлаагүй; хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлээгүй; залбирах ёстой зүйлийнхээ төлөө залбираагүй; мөн хойш тавих ёстой зүйлээ хойш тавиагүй. Тэд эдгээр зүйлийн алийг ч хийгээгүй. Иймээс зоогт оролцох тухай энэхүү яриа хий хоосон, ямар ч бодит утга учиргүй бөгөөд бүгд хүмүүсийн төсөөлөлд л байдаг. Өнөөдөр эргээд харахад, хүмүүсийг үүргээ огт биелүүлээгүй гэж хэлж болно. Бурханы Өөрөө хийж, хэлж байгаа бүхэн дээр л бүх зүйл түшиглэсээр ирсэн. Хүмүүсийн чиг үүрэг үнэхээр дэндүү өчүүхэн байсаар ирсэн; хүмүүс бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэддэггүй хэрэггүй хог новш юм. Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн атал хүмүүс алийг нь ч хэрэгжүүлээгүй. Махан биеэ орхихоос эхлээд үзлээ хаях, бүх зүйл дээр Бурханд дуулгавартай байдлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ялган таних чадвараа хөгжүүлж, мэдлэг ухаан олж авах, зүрх сэтгэлдээ хүмүүсийг багтаах орон зай үүсгэхгүй байх, өөрсдийн зүрх сэтгэл дэх шүтээнүүдийг таягдан хаях, буруу санаа зорилгынхоо эсрэг тэрслэх, сэтгэл хөдлөлөөрөө үйлдэхгүй байх, аливааг өрөөсгөлөөр биш, шударгаар хийх, Бурханы ашиг сонирхлын талаар, мөн үг хэлэх үед нь бусдад үзүүлэх нөлөөллийн талаар илүү их бодох, Бурханы ажилд тустай зүйлийг илүү их хийх, хийж байгаа бүхэндээ Бурханы гэрийн ашиг тусыг бодолцох, зан байдлаа сэтгэл хөдлөлөөрөө удирдуулахгүй байх, махан биеийнхээ таалдаг зүйлсийг хаях, аминч хуучин үзлээ таягдах гэх мэтийн алийг нь ч хүмүүс хэрэгжүүлээгүй юм. Бурханы хүмүүст тавьдаг энэ бүх шаардлагын заримыг хүмүүс үнэндээ ойлгодог боловч зүгээр л тэдгээрийг хэрэгжүүлэх хүсэлгүй байдаг. Бурхан өөр юу хийж, өөрөөр яаж тэдний сэтгэлийг хөдөлгөж чадах юм бэ? Бурханы нүдэн дэх тэрслүү хөвгүүд Бурханы үгийг барьж авч, гайхан бишрэх нүүртэй байж яаж чадах юм бэ? Тэд яаж Бурханы хоол хүнсийг идэх нүүртэй байж чадах юм бэ? Хүмүүсийн мөс чанар хаана байна вэ? Тэд биелүүлэх ёстой үүргийнхээ ядаж өчүүхнийг ч биелүүлээгүй, чадах бүхнээ хийх тухайд бүр ярихын ч хэрэггүй. Тэд хоосон мөрөөдөлд амьдарч байгаа биш гэж үү? Хэрэгжүүлэлтгүйгээр бодит байдлын тухай яриа гэж байхгүй. Энэ бол ив илэрхий баримт!

Та нар илүү бодитой хичээлүүдийг судлах учиртай. Хүмүүсийн гайхан биширдэг яруу, хоосон ярианы хэрэг гэж үгүй. Мэдлэгийн тухай ярих болохоор л хүн бүр өмнөх хүнээсээ илүү мэдлэгтэй байдаг хэр нь тэд хэрэгжүүлэлтийн замгүй хэвээр л байдаг. Хэчнээн хүн хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгосон бэ? Хэр олон хүн бодитой хичээл сурч авсан бэ? Хэн бодит байдлын талаар нөхөрлөж чадах вэ? Бурханы үгийн талаарх мэдлэгээ ярих чадвартай байна гэдэг нь жинхэнэ биеийн хэмжээтэй гэсэн үг биш; энэ нь ухаалаг, авьяастай төрснийг чинь л харуулдаг. Чи замыг зааж чадахгүй л юм бол ямар ч нэмэргүй; чи хэрэггүй хог байх болно! Чи хэрэгжүүлэх бодит замын талаар юу ч хэлж чадахгүй бол дүр үзүүлж байгаа хэрэг биш үү? Бусдад өөрийнхөө бодит туршлагаас хуваалцаж, улмаар сурч болох хичээл, дагаж болох замыг өгч чадахгүй байгаа бол худлаа жүжиглэж байгаа хэрэг биш үү? Чи хуурамч амьтан биш үү? Чамд ямар үнэ цэн байгаа юм бэ? Ийм хүн “социализмыг бий болгоход хувь нэмрээ оруулагч” бус, зөвхөн “социализмын онолыг үндэслэгчийн” үүрэг гүйцэтгэж л чадна. Бодит байдалгүй байна гэдэг нь үнэнгүй байх явдал юм. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч нэмэргүй байх явдал. Бодит байдалгүй байна гэдэг нь алхаж буй үхдэл байх явдал. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч лавлах үнэ цэнгүй “Марксист Ленинист сэтгэгч” байх явдал юм. Онол ярихаа больж, бодит, жинхэнэ, дорвитой зүйлийн талаар ярьж, жаахан “орчин үеийн урлаг” судалж, бодитой зүйл хэлж, бодит зүйлээр хувь нэмрээ оруулж, тодорхой хэмжээний зориулах сэтгэлтэй бай гэж Би нэг бүрийг чинь ятгадаг. Ярих үедээ бодит байдалтай нүүр тул; хүмүүсийг баярлуулж, өөртөө анхаарал татахын тулд хийсвэр, сүржин ярианы араас бүү хөөцөлд. Тэгэх нь ямар үнэ цэнтэй юм бэ? Хүмүүсийг өөртөө халуун дотноор хандуулах нь ямар хэрэгтэй юм бэ? Үг яриандаа бага зэрэг “урлагтай” бай, биеэ авч явахдаа арай илүү шударга бай, аливааг зохицуулахдаа арай илүү ухаалаг бай, арай илүү бодитой үг хэлж бай; үйлдэл бүртээ Бурханы гэрт ашиг тус авчрах талаар бодож бай, сэтгэл хөдлөлд автах үедээ мөс чанараа сонс, сайхан сэтгэлийг үзэн ядалтаар бүү хариул, сайн үйлсэд ачлалгүй бүү загна, хоёр нүүртэн бүү бай, эс бөгөөс чи бусдад муугаар нөлөөлөх вий. Бурханы үгийг идэж, уух үедээ чи тэдгээрийг бодит байдалтай илүү их холбо, нөхөрлөх үедээ бодитой зүйлсийн талаар илүү их ярь. Их зантай бүү бай; энэ нь Бурханыг хангалуун болгохгүй. Бусадтай харилцахдаа арай илүү хүлээцтэй бай, арай илүү найр тавьж бай, хүмүүст арай илүү уужим сэтгэлээр ханд, тэгээд “ерөнхий сайдын сэтгэлээс”а суралц. Муу бодол төрөх үед чи махан биеэ илүү их хаяж дад. Ажиллаж байх үедээ бодитой замын талаар илүү их ярь, хэтэрхий сүржин зүйл бүү ярь, эс бөгөөс хэлсэн үг чинь хүмүүсийн хувьд хүршгүй байх болно. Зугаа цэнгэлээ багасгаж, хувь нэмрээ ихэсгэ—амь бие хайргүй зориулах сэтгэлийг харуул. Бурханы санаа зорилгод илүү хайхрамжтай байж, мөс чанараа илүү их сонс, Бурхан өдөр бүр та нартай яаж тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ ярьдгийг бүү март. “Эртний лит”-ийг илүү ойр ойрхон унш. Илүү их залбирч, улам ойр ойрхон нөхөрлөл хий. Ийм будилуу байхаа боль, арай илүү эрүүл ухаан гаргаж, жаахан хэрсүү ухаантай бол. Нүгэлт гар чинь сунах үед татаж ав, хэт урт бүү сунга. Энэ нь ямар ч хэрэггүй бөгөөд чи Бурханаас хараалаас өөр юу ч авахгүй; тиймээс болгоомжтой бай. Зүрх сэтгэлдээ бусдыг өрөвд, тэгээд юм л бол зэвсэг барин дайрахаа боль. Үнэний талаарх мэдлэгийн тухай илүү их нөхөрлөж, амийн талаар илүү их ярьж, бусдад туслах сэтгэлтэй бай. Их хийж, бага ярь. Хэрэгжүүлэхэд ихийг, судалж, шинжлэхэд багыг зориул. Ариун Сүнсээр улам их хөдөлгүүлж, та нарыг төгс болгох илүү их боломжийг Бурханд олго. Хүний элементүүдийг улам их таягдан хая; та нарт аливааг хийх хүний арга зам хэтэрхий олон хэвээр байгаа бөгөөд аливааг өнгөцхөн хийдэг байдал, зан авир чинь одоо ч бусдад зэвүүцмээр байдаг. Эдгээрээс улам ихийг таягдан хая. Та нарын сэтгэл зүйн байдал одоо ч хэтэрхий жигшүүртэй; үүнийг засаж залруулахад илүү их цаг зарцуул. Та нар хүмүүст одоо ч дэндүү өндөр байр суурь өгдөг; Бурханд илүү их байр суурь өг, хэтэрхий бодлогогүй бүү загна. “Сүм” үргэлж Бурханд харьяалагдаж ирсэн бөгөөд үүнийг хүмүүс эзлэх ёсгүй. Дүгнэж хэлэхэд, зөвт байдалд илүү төвлөрч, сэтгэл хөдлөлд бага анхаар, махан биеийг таягдан хаях нь хамгийн сайн. Бодит байдлын талаар их ярьж, мэдлэгийн талаар бага ярь, чимээгүй байх нь хамгийн сайн. Хэрэгжүүлэх замын талаар их ярьж, дэмий сагсуу яриа бага ярь. Яг одоо хэрэгжүүлж эхэлбэл хамгийн сайн.

Хүмүүст тавих Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Хүмүүс хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ хэрэгжүүлж байгаа цагт “тэнцсэн үнэлгээ” авах болно. Үнэнийг хэлэхэд, үнэнийг ойлгож, мэдэж, ухаарах нь үнэнийг хэрэгжүүлэхээс илүү нарийн төвөгтэй. Эхлээд ойлгосон хэмжээгээрээ хэрэгжүүл, ухаарсан зүйлээ хэрэгжүүл. Ингэснээр чи аажмаар үнэнийг жинхэнээсээ мэдэж, ухаарч чадна. Эдгээр нь Ариун Сүнсний ажилладаг алхам, арга барил юм. Хэрвээ чи ийм маягаар дуулгавартай байдлыг хэрэгжүүлж чадахгүй бол юунд ч хүрэхгүй. Хэрвээ чи үргэлж өөрийн дураар үйлдэж, дуулгавартай байдлыг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс дотор чинь ажиллах уу? Ариун Сүнс хүссэнээр чинь ажилладаг уу? Эсвэл Тэр чамд дутагдаж байгаа зүйлийн дагуу, Бурханы үгэнд үндэслэн ажилладаг уу? Хэрвээ үүнийг тодорхой мэдэхгүй бол чи үнэн-бодит байдалд орж чадахгүй. Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхэг шиг их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг. Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ Бурханд тэрсэлж, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Сүнслэг онолыг бүү эрхэмлэ, тэгээд хэрэггүй! Зарим хүн сүнслэг онолын талаар хэдэн арван жил яриад сүнслэг үзлийн суут хүмүүс болсон ч эцэст нь үнэн-бодит байдалд орж мөн л чаддаггүй. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулаагүй учраас тэдэнд хэрэгжүүлэлтийн зарчим, зам байхгүй. Ийм хүмүүс өөрсдөө үнэн-бодит байдалгүй учраас бусад хүнийг яаж Бурханд итгэх итгэлийн зөв замд оруулж чадах юм бэ? Тэд хүмүүсийг төөрүүлж л чадна. Ингэх нь бусдыг болон өөрийгөө хохироож байгаа хэрэг бус уу? Чи ядаж л яг урд чинь байгаа бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ л Бурханд дуулгавартай байдал. Чи амь руу орсон цагт л Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ, Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж байгаа цагт л Бурхан чамайг сайшаана. Үргэлж бүү том мэдэгдэл хийж, гоёмсог онолын тухай ярь; ингэх нь жинхэнэ биш. Хүмүүсээр бишрүүлэхийн тулд сүнслэг онолын тухай номлох нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг биш, харин ч сайрхаж байгаа хэрэг. Ингэх нь хүмүүст ямар ч ашиг тусгүй, тэднийг босгон байгуулахгүй, сүнслэг онолыг шүтээд, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарахгүй байхад хялбархан хүргэж чадна, ингэх нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг бус уу? Ийм маягаар үргэлжлүүлбэл хүмүүсийг баригдмал болгож, урхидах олон тооны хоосон онол, дүрэм журмыг нэмэгдүүлнэ; энэ нь үнэхээр ичгүүртэй хэрэг. Тиймээс бодитой зүйлийг илүү их хэлж, үнэхээр байдаг асуудлын талаар илүү их ярьж, бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад илүү их цаг зарцуул; энэ л хамгийн чухал. Даруйхан үнэнийг хэрэгжүүлж сур: Энэ нь бодит байдалд орох зам юм. Бусад хүмүүсийн туршлага, мэдлэгийг өөрийн өмч мэт аваад, бусдаар бишрүүлэхийн тулд бүү өндөрт өргө. Чи өөрийн гэсэн амийн оролттой байх ёстой. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж байж л амийн оролттой болно. Үүнийг хүн болгон хэрэгжүүлж, анхаарах ёстой.

Нөхөрлөдөг зүйл чинь хүмүүст алхах зам өгч чаддаг бол чамд бодит байдал байгаатай адилхан. Чи юу ч хэллээ гэсэн хүмүүсийг хэрэгжүүлэлт рүү аваачиж, тэд бүгдэд дагаж болох замыг нь өгөх ёстой. Хүмүүст зөвхөн мэдлэгтэй байх боломж бүү олго, илүү чухал нь алхах замтай байх явдал юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Өөрийнхөө ажлаар Бурханы хөтөлдөг замаар алхах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх үйл явц нь Ариун Сүнсний хөтөлдөг замаар алхах үйл явц юм. Иймд чи юу ч болж байсан алхаж болох замтай байж, Бурханаар төгс болгуулах замд хөл тавих ёстой. Хэтэрхий хол бүү хоцор, мөн хэтэрхий олон зүйлд бүү анхаар. Чи Бурханы хөтөлдөг замаар саад учруулалгүй алхаж чадах л юм бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, орох замтай болно. Үүнийг л Бурханы санаа зорилгод нийцэж, хүний үүргийг биелүүлж байна гэж тооцдог. Энэ урсгал дахь хүн болохын хувьд хүн бүр үүргээ зохистойгоор биелүүлж, хүмүүсийн хийвэл зохих зүйлийг илүү их хийж, дур зоргоороо загнахгүй байх ёстой. Ажил хэрэгжүүлж байгаа хүмүүс үгээ тодорхой болгож, дагаж байгаа хүмүүс нь бэрхшээлийг тэвчиж, дуулгавартай байхад илүү анхаарч, бүгд байр сууриа хадгалж, хэрээс хэтрэхгүй байх ёстой. Хэрхэн хэрэгжүүлэх, ямар чиг үүргийг биелүүлэх ёстой вэ гэдэг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой байх учиртай. Ариун Сүнсний хөтөлж буй замаар яв; замаа бүү алд, бүү хазай, буруу замаар бүү ор. Та нар өнөөдрийн ажлыг тодорхой харах ёстой. Өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Энэ нь та нарын орох ёстой эхний зүйл. Бусад зүйл дээр өөр олон үгийг бүү гарзад. Өнөөдөр Бурханы гэрийн ажлыг хийх нь та нарын хариуцлага, өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын үүрэг бөгөөд өнөөдрийн үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын ачаа билээ.

Тайлбар:

а. Ерөнхий сайдын сэтгэл: Уужуу сэтгэлтэй, өгөөмөр хүнийг дүрслэхдээ ашигладаг Хятадын сонгодог хэллэг.

Өмнөх: Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Дараах: Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих