Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЕРЭН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хүний нүдний өмнө баримтууд биелж, бүх зүйл биеллээ оллоо. Миний ажил хэний ч төсөөлөөгүйгээр эрчээ авч, асаасан пуужин шиг өндөрт хөөрч байна. Та нар өөрсдөд чинь ямар нэг зүйл тохиолдсоны дараа л Миний үгийн жинхэнэ утгыг ойлгох болно. Агуу улаан лууны үр сад ч үүнд хамаатай, Миний гайхамшигт үйл хэргийг тэдний нүдээр гэрчлүүлэх ёстой. Одоо чи Миний үйл хэргийг хараад Миний талаар бат итгэлтэй болсон хойно Надад орхигдохгүй гэж бүү бод–энэ тийм энгийн зүйл биш! Миний хэлсэн бүхэн, тогтоосон бүхэн гарцаагүй биелэх бөгөөд Надад хоосон эргэж ирэхгүй. Хятадад, Миний ууган хөвгүүд болсон цөөнхөөс өөр Миний ардууд болсон тоотой хэдэн хүн бий. Иймээс өнөөдөр Би та нарт (Намайг хамгийн аймшигтайгаар хяхаж хавчсан агуу улаан лууны үр сад), сайхан найдвар тээх ёсгүй, Миний ажил (дэлхийг бүтээсэн цагаас хойш) Миний ууган хөвгүүд болон Хятадын чанад дахь хэдэн оронд төвлөрч байсан гэдгийг тодорхой хэлье. Ийм учир, Миний ууган хөвгүүд өсөж том болсон цагт Миний хүсэл биелэх болно. (Миний ууган хөвгүүд өсөж том болбол тэдний урдах даалгаврыг өгсөн тул бүх зүйл биелнэ.) Одоо Би ердөө агуу улаан лууг шившиглэхийн тулд энэ хүмүүст Өөрийн гайхамшигт үйл хэргийн нэг хэсгийг л харуулж байна. Энэ хүмүүс үүнд баясаж ерөөсөө чадахгүй боловч Надад үйлчлэл хийж байгаадаа л баяртай байх болно. Бас Надад Миний захиргааны зарлиг байгааг хэн ч зөрчиж зүрхлэхгүй тул тэдэнд өөр сонголт гэж үгүй.

Одоо Би харийнхан ирэх зарим нөхцөл байдлын тухай нөхөрлөе, ингэснээр та нар энэ талаар урьдаас мэдлэгтэй болж, Миний нэрэнд гэрчлэл хийхэд бүхнийг бэлэн болгож, тэдний дээр зогсон, захирч болох юм. (Тэдний дундах хамгийн агуу нь та нарын дундах хамгийн өчүүхэн нь учир Би та нарыг тэдний дээр зогсон, тэднийг захир гэж хэлдэг.) Энэ хүмүүс бүгд Ариун Сүнсний илчлэлийг олж авсан бөгөөд дараа нь тэд бүгд урьдчилсан зохицуулсан мэт Хятад руу үй олноороо орж ирнэ. Агуу улаан луу цочирдож, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийх ч, нэг зүйлийг санаж яв! Миний удирдлагын төлөвлөгөө бүрмөсөн биелсэн бөгөөд Миний алхамд хүн ч, юу ч саад хийж зүрхлэхгүй. Би тэдэнд цаг үргэлжид илчлэл өгч, тэд Ариун Сүнсний удирдамжийг даган үйлддэг. Би бүхнийг чөлөөлж, эрх чөлөөтэй болгодог тул тэд агуу улаан лууны хүлээсэнд яавч зовохгүй. Би бүх зүйлийг зохих ёсоор зохицуулсан бөгөөд тэднийг хариулах бэлтгэл ажлыг базаахыг чинь хүлээж байна. Би өмнө нь та нарт үүнийг байнга хэлдэг байсан ч олонх чинь үүнд хагас хугас л итгэдэг. Одоо нөхцөл байдал ямар байна? Та нар гайхширч орхиж, тийм биз?

Энэ бүхэн бүгд төдийлөн чухал бус; гол зүйл гэвэл та нар бүх бэлтгэл ажлыг аль болох хурдан базаах явдал юм. Бүү түгш. Ажлыг хийдэг Нэгэн нь Би, харин цаг нь ирэхэд Би Өөрийн ажлыг Өөрөө хийх болно. Би агуу улаан лууг хэдэн хэсэг болгон няцалсан. Өөрөөр хэлбэл, Миний Сүнс Миний ууган хөвгүүдээс бусад бүх хүнээс эргэн явсан (хэн нь агуу улаан лууны үр сад болохыг илчлэхэд одоо амархан болж байна). Энэ хүмүүс Надад үйлчлэл хийж дууссан бөгөөд Би тэднийг ёроолгүй нүх рүү буцаана. (Энэ нь Би тэдний хэнийг ч ашиглахгүй гэсэн үг. Одооноос Миний ууган хөвгүүд бүрэн илчлэгдэх бөгөөд Миний хажууд байгаа, Надаар ашиглуулахад тохирох хүмүүс Миний ууган хөвгүүд байх болно). Миний ууган хөвгүүд ээ, та нар Миний өөрсдөд чинь хайрласан ерөөлийг албан ёсоор эдэлж, (учир нь Миний жигшдэг хүмүүс жинхэнэ дүр төрхөө харуулсан) үүнээс хойш Намайг үл тоомсорлодог юу ч та нарт дахин тохиолдохгүй. Та нар Надад үнэхээр 100 хувь бат итгэлтэй байдаг. (Өнөөдөр л энэ бүрэн биелсэн, Би энэ цагийг урьдчилан товлосон юм.) Та нар зүрх сэтгэл, оюун ухаандаа боддог зүйл чинь зөвхөн Намайг гэх эцэс төгсгөлгүй хайр, Намайг гэх хүндлэл бөгөөд та нар цаг үргэлжид Намайг магтаж, Надад алдар суу өгдөг. Та нар үнэхээр Миний хайрын халамж, хамгаалалтад, гурав дахь тэнгэрт амьдарч байна. Ийм зүйрлэшгүй жаргал, бас баяр баясал байх гэж! Энэ бол хүмүүсийн төсөөлөхөд хэцүү байдаг өөр нэгэн ертөнц болох сүнсний бодит ертөнц юм!

Бүх гамшиг ар араасаа тохиож, тэгэх бүртээ өмнөхөөсөө ширүүсэж, нөхцөл байдал өдрөөс өдөрт улам түгшүүртэй болж байна. Энэ бол ердөө гамшгийн эхлэл бөгөөд дараа нь тохиох улам ширүүн гамшгийг хүн төсөөлж ч чадахгүй. Миний хөвгүүд тэднийг зохицуулаг; энэ бол Миний аль эрт зохицуулсан Миний захиргааны зарлиг. Хүний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тэмдэг, гайхамшгууд Надаас гарч, нэг нэгээрээ бүх хүнд үзэгдэж байна (Миний хаанчлалын бүх хүн гэсэн үг). Гэвч энэ бол ойрын ирээдүйд болох зүйл. Бүү сэтгэл түгш. Хүмүүс бүгд хаанчлалд орох тухай өмнө нь ярьцгаасан, тэгвэл хаанчлалд орох нөхцөл юу вэ? Бас хаанчлал гэж юу вэ? Энэ нь биет хот уу? Та нар буруугаар ойлгодог. Хаанчлал газар дээр ч байхгүй, биет тэнгэр дээр ч байхгүй, харин энэ нь хүний харж, хүрч чадахгүй сүнсний ертөнц юм. Миний нэрийг хүлээн зөвшөөрсний дараа Надаар бүрэн төгс болгуулж, Миний ерөөлийг хүртсэн хүмүүс л үүнд орж чадна. Урьд нь үргэлж дурдаж байсан сүнсний ертөнц гэдэг бол хаанчлалын гадаргуу юм. Хаанчлалд үнэхээр орно гэдэг харин амаргүй хэрэг. Үүнд орох хүмүүс Миний амлалтыг авах ёстой бөгөөд Миний урьдчилан тогтоосон, Өөрөө сонгосон хүмүүс байх ёстой. Иймээс сүнсний ертөнц гэдэг хүмүүс дураараа ирж, очдог газар биш. Энэ талаарх хүмүүсийн ойлголт маш өнгөцхөн, бас хүний үзэл төдий л байсан. Зөвхөн хаанчлалд орсон хүмүүс л ерөөл эдэлж чадах учир эдгээр ерөөлийг хүн эдэлж чадахгүйгээр зогсохгүй, харж ч чадахгүй, энэ бол Миний захиргааны зарлигийн сүүлчийнх нь юм.

Өмнөх:ЕРЭН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дараах:ЕРЭН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ