94-р бүлэг

Сион руу Би Өөрийн ууган хөвгүүдтэй хамт буцдаг гэх үгийн жинхэнэ утгыг та нар үнэхээр ойлгож байна уу? Би та нарт хэдхэн удаа сануулж байсанчлан, Би та нарыг хурдан өсөж том болоод, Надтай хамт хаанчлаасай гэж хүсдэг. Та нар санаж байна уу? Эдгээр нь бүгд бие махбодтой болсонтой минь шууд холбоотой юм: Би Өөртэйгөө нэгэн адил оюун санаатай бүлэг хүнийг махбодоор дамжуулж олж авахын тулд Сионоос дэлхий ертөнцөд махбод болж ирсэн бөгөөд ингэснээр бид Сион руу буцна. Энэ нь бид махбодоос анхны биедээ буцах хэрэгтэй л гэсэн үг юм. Энэ бол “Сион руу буцах” гэдгийн жинхэнэ утга учир билээ. Энэ нь бас Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний жинхэнэ утга учир, гол хэсэг гэдгээр зогсохгүй Миний удирдлагын төлөвлөгөөний хэн ч саад болж чадахгүй, бас нэн даруй биелэх хамгийн чухал хэсэг юм. Хүн махан биед байхдаа хүний үзэл, сэтгэлгээгээ хэзээ ч хаяж чадахгүй, тэр ч байтугай газрын агаар, тоосыг хаяж бүр ч чадахгүй, үргэлж шавар байх болно; хүн биед байхдаа л ерөөл эдлэх эрхтэй болно. Ерөөл гэж юу вэ? Та нар санаж байна уу? Махан биед, ерөөлд санаа тавих боломжгүй учраас махан биеэс биед хүрэх зам бол ууган хүү бүрийн дагах ёстой зам билээ. Махан биед та нар агуу улаан лууд дарлагдаж, хавчигддаг (та нарт ямар ч хүч чадал байхгүй, алдар суу олоогүй учраас тэр юм) боловч биед их өөр байх бөгөөд та нар бахархалтай, баяр хөөртэй байх болно. Дарлуулах өдөр бүрмөсөн эцэс болж, та нар үүрд суллагдаж, чөлөөтэй болно. Ийм маягаар л Би та нарт Өөрийн юу болох, Өөрт минь юу байгаагаа нэгтгэж чадна. Эс бөгөөс, та нарт Миний хэв чанар л байх болно. Хүн өөр нэг хүнийг гаднаа хэчнээн дуурайлаа ч, яг адилхан болж чадахгүй. Зөвхөн ариун сүнслэг биед л (биеийг хэлж байна) бид яг адилхан байж чадна (энэ нь адилхан хэв чанартай, адилхан оршихуйтай, эзэмшсэн зүйл нь адилхан, санаа нэгтэй, нэгдмэл, салшгүй, салангид бус байж чадахыг хэлдэг, учир нь энэ бүгд ариун сүнслэг бие юм).

Яагаад одоо та нар ертөнцийг үзэн ядаж, идэх, өмсөх гэх мэт бүхий л төрлийн иймэрхүү яршигтай зүйлд ой гутаж эхлэн, тэр ч байтугай тэдгээрээс ангижирна гэхээс байж ядаж байгаа вэ? Энэ бол та нар сүнсний ертөнц (бие) рүү орохын тэмдэг юм. Та нарт бүгдэд нь ийм совин байгаа (гэхдээ тэдгээр нь хэмжээгээрээ ялгаатай). Би Өөрийн хамгийн чухал алхамд бүгдийг нь үйлчлүүлэхээр өөр өөр хүн, үйл явдал, юмсыг ашиглах бөгөөд тэдгээр нь бүгд Надад үйлчлэл үзүүлэх болно. Би тэгэх ёстой. (Цаг нь хараахан болоогүй тул Би үүнийг мэдээж махбодод байхдаа гүйцэлдүүлж чадахгүй, Миний Сүнс л Өөрөө энэ ажлыг хийж чадна.) Энэ бол бүхий л орчлон ертөнцийн үйлчлэх эцсийн өчүүхэн жижиг чиг үүрэг юм. Хүн бүр Намайг магтаж, Намайг баяр хөөртэйгөөр хүлээн авна. Миний агуу ажил гүйцэлдлээ. Миний гараас долоон аягатай гамшиг асгарч, долоон аянга нүргэлж, долоон бүрээ дуугарч, долоон лац орчлон ертөнцөд, бүх улс үндэстэн, бүх ард түмэнд, уул нурууд, гол мөрөнд, бүх зүйлд нээгддэг. Долоон аягатай гамшиг гэж юу вэ? Тэдгээрийн бай нь яг юу вэ? Би яагаад тэдгээрийг гараас минь асгарна гэж хэлдэг вэ? Хүн бүр бүрэн үнэмшиж, хүн бүр гүйцэд ойлготол урт удаан хугацаа өнгөрөх болно. Би одоо та нарт хэллээ ч, та нар ердөө багахан хэсгийг л ойлгоно. Хүний төсөөллөөр бол долоон аягатай гамшиг дэлхийн бүх улс орон, ард түмэнд чиглэсэн байдаг боловч үнэн хэрэгтээ тийм биш. Энэхүү “долоон аягатай гамшиг” гэдгээр диавол Сатаны нөлөө, агуу улаан лууны хуйвалдааныг хэлдэг (Би Өөртөө үйлчлэл үзүүлэхээр ашигладаг зүйлс). Тэр үед, Би хөвгүүд, ардуудыг гэсгээхээр Сатан болон агуу улаан лууг чөлөөлж, улмаар хэн нь хөвгүүд, хэн нь ардууд болох нь илчлэгдэнэ. Мэхлэгдсэн хүмүүс нь Миний урьдчилан тогтоосон бай биш, харин Миний ууган хөвгүүд тэр үед, Надтай хамт хаанчилж байх болно. Ийм маягаар, Би хөвгүүд болон ардуудыг бүрэн төгс болгоно. Долоон аягатай гамшгийг асгах нь бүх улс үндэстэн, ард түмэнд нөлөөлөхгүй, зөвхөн Миний хөвгүүд, ардуудад нөлөөлнө. Ерөөл амар олддоггүй; бүрэн төлөөс төлөх ёстой. Хөвгүүд, ардууд өсөж том болоход долоон аягатай гамшиг бүрмөсөн үгүй болж, цаашид оршихгүй. Долоон аянга нүргэлэх гэдэг нь юу вэ? Үүнийг ойлгоход хэцүү биш. Би болон Миний ууган хөвгүүд бие болох мөчид долоон аянга нүргэлнэ. Энэ нь тэнгэр, газар орвонгоороо эргэсэн мэт бүхий л орчлонг доргионо. Хүн бүр үүнийг мэднэ, хэн ч мэдэлгүй хоцрохгүй. Тэр цагт Би болон Миний ууган хөвгүүд алдар суугаар хамт байж, ажлын дараагийн алхмыг эхэлнэ. Долоон аянгын нүргээнээс болж, олон хүн өвдөг сөгдөн, өршөөл, уучлал эрнэ. Гэвч, Нигүүлслийн эрин үе байхаа болино: Уур хилэнгийн цаг үе байх болно. Ёрын мууг үйлддэг бүх хүний хувьд, (Миний сонгосон хүмүүсээс бусад завхайрдаг, бохир мөнгөөр наймаацдаг, эсрэг хүйстэнтэйгээ барьдаг зааг хязгаар нь бүрхэг, Миний удирдлагад саад болж, хор учруулдаг, эсвэл сүнслэг асуудлыг ойлгодоггүй, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс) нэгийг нь ч зүгээр өнгөрөөж, өршөөлгүй, бүгдийг нь Үхэгсдийн оронд унагааж, тэндээ тэд үүрд мөхнө! “Долоон бүрээ дуугарах” гэдэг асар том, тааламжгүй орчныг хэлж байгаа юм биш, дэлхий ертөнцөд ямарваа тунхаглал хийхийг ч хэлдэг юм биш; эдгээр нь бүхэлдээ хүний үзэл юм. “Долоон бүрээ” гэдгээр Миний хилэнт айлдварыг хэлдэг. Миний дуу хоолой (сүр жавхлант шүүлт болон уур хилэнт шүүлт) гарахад долоон бүрээ дуугардаг. (Яг одоо, Миний гэрийн нөхцөлд энэ хамгийн ноцтой нь бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй.) Үхэгсдийн орон болон там дахь бүх чөтгөр том ч бай, жижиг ч бай гараараа толгойгоо бариад, зүг бүрд зугтан, ичээд, нүүр хийх газаргүйгээр уйлж, шүдээ хавирна. Одоохондоо долоон бүрээ дуугарч эхлээгүй байгаа боловч, хэний ч зугтаж чадахгүй, бүгдийнх нь туулах ёстой, Миний дүрэлзсэн уур хилэн, бас Миний хамгийн хатуу шүүлт гарч ирсэн билээ. Энэ удаад илчлэгдсэн зүйл бол долоон лацны агуулга биш юм. Долоон лац бол та нарын ирээдүйд эдлэх ерөөл мөн. “Нээх” гэдэг нь ердөө л та нарт мэдэгдэхийг хэлж байгаа боловч та нар эдгээр ерөөлийг хараахан эдлээгүй байна. Та нар эдгээр ерөөлийг үнэхээр эдлэх үедээ долоон лацны агуулгыг мэдэх болно. Одоо та нар хараахан бүрэн төгс болоогүй нэг хэсэгт нь л гар хүрч байна. Би алхам бүрийн талаар ирээдүйн ажлын үеэр гарч ирэхэд нь л хэлж өгч чадна, тиймээс та нар үүнийг биечлэн туулж, зүйрлэшгүй алдар сууг мэдэрч, эцэс төгсгөлгүй хөөрч баярласан байдалтай оршино.

Ууган хөвгүүдийн ерөөлийг эдэлж чадна гэдэг амар зүйл ч биш, ердийн хүний хүрч чаддаг зүйл ч биш. Би Өөрийн ууган хөвгүүдэд хатуу шаардлага тавих ёстой гэдгээ дахин нэг онцолж, илүү хүч нэмж хэлье. Эс бөгөөс, тэд Миний нэрийг алдаршуулж чадахгүй. Би дэлхий ертөнцөд муу нэртэй хэнийг ч болов тууштай голно, садар самуун хүмүүсийг бүр ч их голно. (Тэд Бурханы ардууд болох хувьгүй—үүнийг Би ихэд онцолдог.) Өнгөрсөнд хийсэн зүйл чинь элэрч, баларсан гэж бүү бод—тийм сайхан зүйл байж яаж болох юм бэ! Ууган хөвгүүний байр суурийг олох тийм энгийн хэрэг үү? Миний эсрэг байдаг, махбодод байгаа Намайг таньдаггүй, хүслээ биелүүлэхэд минь саад болдог, Намайг хяхан хавчдаг хэнийг ч Би адилхан голдог—Би ийм л хатуу (учир нь Би Өөрийн хүч чадлыг бүрэн эргүүлж авсан)! Эцэст нь, амьдралд нь бүтэлгүйтэл гэж байгаагүй хэнийг ч болов Би адилхан голдог. Жаахан зовлон байсан ч бай, Над шиг зовлон зүдүүрээ даван гарсан хүмүүсийг Би хүсдэг. Тэгээгүй бол, тийм хүмүүсийг Би өшиглөн гаргана. Миний ууган хөвгүүд болохыг хүсэж, Миний өмнө өөрсдийгөө гайхуулж, бүү ичгүүргүй аашил. Надаас хурдан холд! Өмнө нь чи Миний тааллыг олж авах гэж жижиг сажиг асуудлаа Надад хэлж байсан! Энэ бол сохор байгаа хэрэг! Хэнд ч хэрэггүй олиггүй амьтан минь, чамайг үзэн яддагийг минь мэддэггүй юм уу? Намайг далд үйл хэргийг чинь мэддэггүй гэж бодоо юу? Чи ахин дахин нуугдах юм! Чи диавол царайгаа харуулчихсан гэдгээ мэдэхгүй байна уу? Энийг чинь хүмүүс харж чаддаггүй байлаа ч, Намайг бас харж чадахгүй гэж чи бодоо юу? Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүс сайн хүмүүс биш, хэдэн хэнд ч хэрэггүй олиггүй амьтад. Би тэдэнтэй харьцах ёстой. Би тэднийг ёроолгүй нүхэнд хаяад, шатаах болно!

Чи сүсэг бишрэлгүй байдлаар ярьж, итгэл үнэмшилгүй үйлдэж, бусадтай зүй ёсоор хамтран ажилладаггүй; тийм хүн хаан болохыг хүссээр байна—чи зүүдлээгүй биз? Чи солиороогүй биз? Өөрийнхөө юу болохыг харахгүй байна уу? Чи бол хэнд ч хэрэггүй, олиггүй амьтан! Ийм хүний хэрэг гэж байна уу? Миний нүднээс бушуу далд ор! Хүн бүр Миний хэлж байгааг тодорхой ойлгож, үгнээс минь онгод авч, Миний төгс хүчийг хүлээн зөвшөөрч, Миний мэргэн ухааныг мэдэх хэрэгтэй. Ариун сүнслэг бие илэрсэн гэж олонтоо хэлсэн. Эцсийн эцэст, та нар ариун сүнслэг бие илэрсэн гэж хэлэх үү, үгүй юу? Миний хэлдэг зүйл хоосон яриа юу? Ариун сүнслэг бие гэж юу вэ? Ямар нөхцөлд ариун сүнслэг бие оршин байдаг вэ? Хүмүүст энэ нь төсөөлшгүй, ойлгогдохын аргагүй байдаг. Би та нарт хэлье: Би бол өө сэвгүй, Миний дотор бүгд нээлттэй, бүх зүйл чөлөөлөгдсөн байдаг (учир нь Би ухаалгаар үйлдэж, чөлөөтэй ярьдаг). Миний үйлдэлд ичгүүртэй зүйл огт үгүй, бүхнийг гэрэлд хийдэг тул хүн бүр бүрэн үнэмшиж болно. Түүнчлэн, Миний эсрэг ашиглах зүйлийг хэн ч өөрөөсөө олж чадахгүй. Энэ бол “ариун сүнслэг бие” гэдгийн “ариун” гэдгийн тайлбар юм. Тиймээс, Би ичгүүртэй зүйл хийдэг хэнийг ч хүсдэггүй гэдгээ удаа дараа онцолсон. Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг зүйл, бас Миний зан чанарын нэг хэсэг юм. “Сүнслэг бие” гэдэг нь Миний айлдварыг хэлдэг. Миний хэлдэг зүйлд үргэлж зорилго, мэргэн ухаан байдаг ч, үгийг минь хянаж болохгүй. (Би хүссэн зүйлээ хэлдэг, Миний Сүнс дуу хоолойгоо айлдаж, Миний үнэн бие ярьж байгаа.) Миний хэлдэг зүйл чөлөөтэй гардаг бөгөөд хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй байх үед хүмүүсийг илчлэх цаг нь тэр байх болно. Энэ бол Миний зүй ёсны зохицуулалт юм. Тиймээс, Миний үнэн бие ярьж, үйлдэх бүрд Сатаны гол чанарыг илчлэх сайхан боломж үргэлж болдог. Миний үнэн бие тослогдох үед ариун сүнслэг бие гарч ирдэг. Цаашид, ариун сүнслэг бие гэдэг нь биеийг хэлэх бөгөөд энэ утгад хоёр тал бий. Нэг талын утга нь өнөө үед, нөгөө талын утга нь ирээдүйд байдаг. Гэхдээ ирээдүйд ариун сүнслэг бие одоогийнхоос их өөр, тэнгэр газар шиг ялгаатай байна. Хэн ч үүнийг ухаж ойлгож чадахгүй бөгөөд Би үүнийг та нарт биечлэн илчлэх ёстой болно.

Өмнөх: 93-р бүлэг

Дараах: 95-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих