Зам… 7

Хөл доорх замыг маань илүү бат бөх, илүү бодитой байг гэсэндээ Бурхан бидэнд биечлэн зам нээж өгсөн удаа олон байдгийг бодит туршлагаараа бид олж хардаг. Учир нь энэ бол балар эрт цагаас хойш бидэнд Бурханы нээж өгсөн, олон арван мянган жилийн дараа манай үеийнхэнд өв уламжлагдан ирсэн зам билээ. Эцсийг нь хүртэл алхаагүй өвөг дээдсийнхээ энэ замыг бид ийнхүү хүлээн авсан юм. Үүний эцсийн үе шатаар алхуулах гэж Бурхан биднийг сонгожээ. Иймээс энэ замыг Бурхан бидэнд тусгайлан бэлдсэн бөгөөд бид ерөөгдсөн ч бай, золгүйтэлд өртсөн ч бай, өөр хэн ч энэ замаар алхаж чадахгүй. Үүнд Би Өөрийн ойлголтыг нэмье: Өөр тийш зугтах гэж оролдъё, өөр зам хайж олохоор хичээе гэж бүү бод, мөн байр сууринд бүү шуна, өөрийн хаанчлалыг байгуулахаар бүү хичээ—эдгээр нь бүгд уран зөгнөл юм. Миний үгийн талаар чамд урьдаас тогтсон зарим санаа байж магад, тийм тохиолдолд Би чамд тэгтлээ будилуу байхаа боль гэж зөвлөе. Үүнийг илүү их бодож тунгаасан чинь дээр; ухаалаг байх гэж бүү хичээ, сайн мууг бүү хольж хутга. Бурханы төлөвлөгөө биелмэгц үүндээ чи харамсана. Өөрөөр хэлбэл, Бурханы хаанчлал ирэхэд газар дэлхийн улс үндэстнүүд бүгд хэдэн хэсэг болж бут цохигдоно. Тэр үед, өөрийн чинь төлөвлөгөө ч бас үгүй болсон гэдгийг, гэсгээгдсэн хүмүүс бут цохигдоно гэдгийг чи олж харах бөгөөд үүгээр Бурхан зан чанараа бүрэн харуулна. Эдгээр зүйл Надад тов тодорхой байдаг, иймээс дараа нь Намайг бүү буруутгаасай гэсэндээ эдгээрийг чамд хэлэх ёстой гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бид энэ замаар алхаж чадсан нь Бурханы тогтоосон зүйл, иймээс өөрийгөө онц гойд юм уу азгүй гэж бүү бод—Бурханы өнөөгийн ажлын талаар хэн ч баталгаа хэлж болохгүй, эс тэгвээс чи хэдэн хэсэг болон бут цохигдоно. Би Бурханы ажлаар гэгээрсэн: Юу ч боллоо гэсэн Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгоно, Түүний ажил дахин хэзээ ч өөрчлөгдөхгүй, Бурхан энэ бүлэг хүмүүсийг замын төгсгөлд аваачиж, газар дэлхий дээрх ажлаа дуусгана. Бид бүгд үүнийг ойлгох ёстой. Ихэнх хүн “алсын хараатай байх” дуртай бөгөөд дур сонирхолд нь эцэс төгсгөл гэж үгүй. Бурханы өнөөдрийн тулгамдсан хүслийг хэн нь ч ойлгодоггүй тул тэд бүгд зугтахыг боддог. Тэд цөлд хэрэн хэсүүчлэхийг л хүсдэг алдуул морьд шиг байдаг; цөөн хэд нь хүний амьдралын замыг эрж хайхаар Канааны сайхан нутагт суурьшихыг хүсдэг. Хүмүүс сүү, бал урссан газарт орчхоод баясдаггүй юм бол өөр юу хүсдэг юм бэ? Үнэнийг хэлэхэд, Канааны сайхан нутгаас цааш цөл газар л бий. Хүмүүс амрах газар орчхоод ч үүрэгтээ үнэнч байж чаддаггүй; тэд зүгээр л янхнууд бус уу? Хэрэв энд Бурханаар төгс болгуулах боломжоо алдвал үүндээ чи насан туршдаа харамсаж, хязгааргүй их харуусна. Чи Канааны нутгийг ширтэн харсан ч эдэлж чадалгүй нударга зангидан, харуусал дүүрэн үхсэн Мосе шиг байх болно—ингэх нь ичгүүртэй гэж чи бодохгүй байна уу? Үүнийг ичмээр, бусдын доог болох зүйл гэж бодохгүй байна уу? Чи бусдаар доромжлуулахыг хүсээ юу? Чи амжилтад хүрэхийг хүсэхгүй байна уу? Бурханаар төгс болгуулсан, хүндэт, шулуун шударга хүн байхыг хүсэхгүй байна уу? Чи үнэхээр ямар ч хүсэл эрмэлзэлгүй юм гэж үү? Чи өөр замаар явахыг хүсдэггүй; тэгвэл бас чамд зориулж Бурханы тогтоосон замаар явахыг хүсэхгүй байна гэж үү? Чи Тэнгэрийн хүслийн эсрэг явж зүрхлэх үү? “Чадвар” чинь хэчнээн агуу ч бай хамаагүй, Тэнгэрт халдаж чи үнэхээр чадах уу? Бид өөрсдийгөө зохих ёсоор мэдэх гэж хичээсэн нь дээр гэж Би бодож байна. Бурханы нэг үг тэнгэр газрыг өөрчилж чадна, тэгэхээр өчүүхэн жижиг, эцэнхий нэг хүн Бурханы нүдэнд юу юм бэ?

Бурханыг эсэргүүцэх тусам чинь Бурхан Өөрийн сүр жавхлант зан чанарыг улам их харуулж, чамд “үзүүлдэг” гэсгээлт нь улам хатуу байх болно; Бурханыг дуулгавартай дагах тусам чинь Тэр чамайг улам их хайрлаж, хамгаална гэдгийг Би хувийнхаа туршлагаар олж харсан юм. Бурханы зан чанар шийтгэлийн хэрэгсэл мэт байдаг: Хэрвээ чи дуулгавартай дагавал эрүүл саруул байх болно; дуулгавартай дагахгүй, онгирох гэж үргэлж хичээн, байнга заль мэх гаргах үед чинь Бурханы зан чанар даруй өөрчлөгддөг. Тэрээр бүрхэг өдрийн нар мэт чамаас нуугдаж, уур хилэнгээ харуулна. Ойр тойрны олон бээрт тэнгэр цэлмэг, давлагаа усан мандалд долгиолох төдий байснаа урсгал гэнэт эрчээ авч, ус булингартан давлагаалах 6-р сарын цаг агаартай Түүний зан чанар бас адилхан байдаг. Бурханы ийм зан чанарын өмнө чи тийм болчимгүй байж зүрхлэх үү? Ариун Сүнсний ил тод ажиллаж байхыг хараад итгэл дүүрэн байдаг ч дараа нь Бурханы Сүнсэнд гэнэт орхигдох үедээ Түүний Сүнсний алга болсон зүгт эрж хайж, маш их шаналахдаа шөнө нойргүйддэг гэдгээ ах эгч та нарын ихэнх нь туршлагаараа харсан. Чи юу ч хийлээ гэсэн Түүний Сүнс хаашаа явсныг олж чаддаггүй—гэвч дараа нь Тэр чамд гэнэт дахин үзэгддэг бөгөөд Эзэн Есүсийг Петр дахин нэг удаа гэнэт харсан шиг чи баярлан хөөрч, бараг дуу алдах шахдаг. Үүнийг чи маш олон удаа туулчхаад үнэхээр мартлаа гэж үү? Махбод болж, загалмайд цовдлогдоод, дараа нь дахин амилж, тэнгэр өөд гарсан Эзэн Есүс Христ үргэлж хэсэг зуур чамаас нуугдаад, дараа нь нэг хэсэг чамд үзэгддэг. Зөв шударга байдлаас чинь үүдэн Тэр Өөрийгөө чамд илчилж, нүглээс чинь үүдэн уурлаж, чамаас хагацдаг тул яагаад чи Түүнд улам их залбирдаггүй юм бэ? Пентэкостын дараа Эзэн Есүс Христэд газар дэлхий дээр биелүүлэх өөр даалгавар бий гэдгийг чи мэдээгүй гэж үү? Эзэн Есүс Христ махбод болж, газар дэлхий дээр ирж, загалмайд цовдлогдсон гэх баримтыг л чи мэддэг. Урьд нь чиний итгэдэг байсан Есүс ажлаа аль хэдийн өөр хэн нэгэнд даалгаад, энэ нь аль эрт гүйцэлдсэн, иймээс Эзэн Есүс Христийн Сүнс ажлынхаа өөр нэг хэсгийг хийхээр газар дэлхий дээр махбод хэлбэрээр дахин ирсэн гэдгийг чи хэзээ ч ухаараагүй. Энд Би нэг зүйл нэммээр байна—та нар одоо энэ урсгалд байгаа ч гэлээ энэ хүн бол Эзэн Есүс Христийн та нарт хайрласан Нэгэн гэж цөөн хэд чинь л итгэдэг гэдгийг Би зүрхэлж хэлье. Та нар Түүнийг таашахаа л мэддэг; Бурханы Сүнс газар дэлхий дээр дахин нэгэнтээ ирсэн гэдгийг та нар хүлээн зөвшөөрдөггүй, мөн өнөөдрийн Бурхан бол олон мянган жилийн өмнөх Есүс Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс Би, та нар бүгд нүдээ аниатай алхаж байна, эцэст нь хаана ч очсон зүгээр л хүлээн зөвшөөрч, үүнд огт нухацтай хандахгүй байна гэж хэлдэг. Тиймээс та нар аман дээрээ Есүст итгэдэг ч өнөөдөр Бурханы гэрчлэл хийдэг Нэгнийг улайм цайм эсэргүүцэж зүрхэлдэг. Чи мунхаг биш үү? Өнөөдрийн Бурхан чиний алдааг тоодоггүй, чамайг ялладаггүй. Чи Есүст итгэдэг гэж хэлдэг, тэгвэл Эзэн Есүс Христ чинь чамайг өршөөж чадах байсан уу? Бурхан чиний уураа гаргаж, худал хэлж, хууран мэхлэх газар гэж бодоо юу? Чиний Эзэн Есүс Христ дахин нэг удаа илрэхдээ одоо яаж авирлаж байгаад чинь үндэслэн зөв шударга уу, ёрын муу юу гэдгийг чинь тогтооно. “Миний ах эгч нар” гэж хэлдэг зүйлийн минь талаар ихэнх хүн үзэлтэй болж хоцроод, Бурханы ажилладаг арга барил өөрчлөгдөнө гэж итгэдэг. Ийм хүмүүс үхлээ дуудаж байгаа бус уу? Бурхан Сатаныг Бурхан Өөрөө мөн хэмээн гэрчилж чадах уу? Үүгээр чи Бурханыг яллаж байгаа бус уу? Зүгээр л хэн ч хамаагүй Бурхан Өөрөө болж чаддаг гэж чи бодоо юу? Хэрвээ чи үнэхээр мэддэг бол ямар ч үзэлгүй байх байсан. Библид “Бүх зүйл Түүний төлөө байдаг, бүх зүйл Түүнээс гаралтай байдаг. Тэр олон хөвгүүнийг алдар луу аваачна, Тэр бол бидний Удирдагч …” гэх хэсэг бий. Иймээс Тэр биднийг ах дүүс гэж дуудахдаа огт ичдэггүй. Чи эдгээр үгийг амархан цээжээр уншиж чаддаг байж болох ч үнэндээ юу гэсэн утгатай болохыг нь ойлгодоггүй. Чи нүдээ аниад Бурханд итгэж байгаа бус уу?

Манай үеийнхэн өмнөх үеийнхний дуусгаагүй замаар явж, хэдэн мянган жилийн өмнөх Бурхан буюу бидний дунд байж, бүх зүйлд элбэг дэлбэг байгаа Бурханы дахин илрэхийг харж чадах ерөөлтэй гэдэгт Би итгэдэг. Чи энэ замаар алхана гэж хэзээ ч төсөөлж чадахгүй байх байсан—энэ чиний чадах зүйл гэж үү? Энэ замыг Ариун Сүнс шууд удирддаг, үүнийг Эзэн Есүс Христийн долоо дахин эрчимжсэн Сүнс удирддаг бөгөөд өнөөдрийн Бурханы чамд нээж өгсөн зам энэ юм. Хэдэн мянган жилийн өмнөх Есүс чиний өмнө дахин гарч ирнэ гэж зүүдэнд чинь ч ороогүй байх. Чиний сэтгэл ханахгүй байна уу? Хэн Бурхантай нүүр тулан уулзаж чаддаг билээ? Бүлэг маань Бурханаас илүү их ерөөл хүртээсэй, бид Бурханы таалалд нийцэж, Түүгээр авхуулаасай гэж Би үргэлж залбирдаг, гэхдээ бас илүү агуу илчлэл харахын тулд биднийг гэгээрүүлэхийг Бурханаас гуйн өөрсдийнхөө төлөө гашуун нулимс унагасан удаа ч тоо томшгүй олон бий. Бурханыг хуурах гэж цаг ямагт оролдон, хэзээ ч, юуг ч эрмэлздэггүй, аль эсвэл махан биедээ анхаарч, өөрсдийгөө анхаарлын төвд оруулахын тулд ашиг сонирхол, нэр төрийн төлөө зүтгэдэг хүмүүсийг хараад Би зүрх сэтгэлдээ асар их шаналал мэдрэхээс өөр яах билээ? Хүмүүс яагаад ийм мэдрэлгүй байж чаддаг юм бэ? Миний ажил үнэхээр ямар ч үр нөлөөгүй байсан юм гэж үү? Үр хүүхэд чинь чиний эсрэг тэрсэлж, ачлалгүй байсан бол, мөс чанараар дулимаг байж, өөрсдийгөө л анхаарч, чиний сэтгэлийг хэзээ ч хайхралгүй, өсөж том болоод чамайг гэрээсээ хөөсөн бол тэр үед чамд ямар санагдах вэ? Үр хүүхдээ өсгөх гэж урсгасан цус, хөлс, гаргасан золиослолоо санаад хацрыг чинь даган нулимс мэлмэрэх байсан бус уу? Иймээс Би Бурханд тоо томшгүй олон удаа залбирч, “Хүндэт Бурхан минь! Ажлын тань төлөө ачаа үүрдэг эсэхийг минь Та л мэднэ. Үйлдэл минь Таны хүсэлд нийцэхгүй байх үед Та Намайг сахилгажуулж, төгс болгож, Надад мэдүүлдэг. Таныг удалгүй алдрыг олж, тэр хүмүүсийг олж авч, ажил тань Таны хүслийг биелүүлж, төлөвлөгөө тань эрт гүйцэлдэг гэсэндээ энэ хүмүүсийн сэтгэлийг илүү их хөдөлгөөч гэж л Танаас Би хүсдэг” гэсэн юм. Бурхан хүмүүсийг гэсгээлтээр байлдан дагуулахыг хүсдэггүй, мөн хүмүүсийг үргэлж хүчээр залж чиглүүлэхийг хүсдэггүй. Хүмүүс үгийг нь дуулгавартай дагаж, сахилга баттай байдлаар ажиллаж, үүгээр Өөрийнх нь хүслийг хангаасай гэж Бурхан хүсдэг. Гэхдээ хүмүүс ямар ч ичгүүргүй бөгөөд байнга Бурханы эсрэг тэрсэлдэг. Бид Бурханыг сэтгэл хангалуун байлгах хамгийн энгийн арга замыг олж, өөрөөр хэлбэл, Түүний бүх зохицуулалтыг дуулгавартай дагасан нь дээр гэж Би боддог. Хэрвээ чи үнэхээр ингэж чадвал төгс болгуулна. Энэ амар хялбар, баяр баясалтай зүйл биш үү? Явах учиртай замаараа яв; бусдын хэлдэг үгэнд бүү анхаар, хэт их юм бүү бод. Ирээдүй, хувь заяа чинь чиний гарт байгаа гэж үү? Чи үргэлж зугтахаар оролдон, ертөнцийн замаар явахыг хүсдэг мөртөө яагаад гарч чаддаггүй юм бэ? Яагаад олон жилийн турш салаа зам дээр сэтгэл чинь хоёрдоод, эцэст нь дахин нэг удаа энэ замыг сонгодог юм бэ? Олон жил тэнүүчилсний эцэст яагаад чи одоо өөрийн эрхгүй энэ гэрт эргэн ирсэн юм бэ? Энэ чамаас шалтгаалдаг гэж үү? Энэ урсгал дахь та нар Надад итгэхгүй байгаа бол үүнийг сонс: Хэрвээ чи явахаар төлөвлөж байгаа бол Бурхан чамайг явуулах эсэхийг хар, Ариун Сүнс чамайг яаж хөдөлгөхийг хар—үүнийг өөрөө мэдэр. Шулуухан хэлэхэд, чи золгүйтэл тууллаа ч гэсэн энэ урсгалд туулах ёстой, зовлон байвал энд, өнөөдөр зовох ёстой; чи өөр хаашаа ч явж чадахгүй. Үүнийг чи тодорхой ойлгов уу? Чи хаачих юм бэ? Энэ бол Бурханы захиргааны зарлиг. Энэ бүлэг хүмүүсийг Бурхан сонгосон нь ямар ч утга учиргүй гэж чи бодоо юу? Бурхан өнөөдрийн ажилдаа амархан уурладаггүй—гэхдээ хүмүүс төлөвлөгөөг нь үймүүлэх гэж оролдвол Түүний царай нэн даруй өөрчлөгдөн, гэрэлтэж байснаа барайдаг. Иймээс буурь суурьтай байж, Бурханы зохион байгуулалтад захирагдаж, өөрийг чинь бүрэн төгс болгох боломжийг Бурханд олго гэж Би чамд зөвлөе. Ингэдэг хүмүүс л ухаалаг.

Өмнөх: Зам… 6

Дараах: Зам… 8

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих