Зам… 6

Бид Бурханы ажлын ачаар өнөөдөртэй золгосон болохоор Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх амьд үлдэгсэд юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу улаан лууны улс орон устах учиртай тул өнөөдөр бид амьд үлдсэн нь Бурханы агуу өргөлт билээ. Гэхдээ Бурхан магадгүй өөр төлөвлөгөө гаргасан, эсвэл ажлынхаа өөр нэг хэсгийг явуулахыг хүсдэг байх гэж Би боддог тул өнөөдөр ч Би үүнийг тодорхой тайлбарлаж чаддаггүй—энэ нь тайлагдашгүй оньсого мэт байдаг. Гэвч ерөнхийдөө энэ бүлэг хүмүүс биднийг Бурхан урьдчилан тогтоосон бөгөөд бидэн дээр хийх өөр ажил Бурханд байгаа гэдэгт Би итгэсээр байна. “Таны хүсэл биелж, Та дахин нэг удаа бидэнд үзэгдэж, Өөрийгөө нуухгүй байх болтугай, тэгснээр бид Таны алдар суу, дүр төрхийг илүү тодорхой харж болох юм” гэж Тэнгэрээс бид бүгд гуйх болтугай. Бурхан биднийг замчилдаг зам шулуун биш, дүүрэн хонхорт хотгороор дүүрэн, нугачаат зам гэдгийг Би байнга мэдэрдэг; түүнчлэн зам хэдий чинээ их бартаатай байна, хайрын сэтгэлийг маань төдий чинээ илчилж чадна гэж Бурхан хэлдэг. Гэхдээ бидний хэн нь ч тийм зам нээж чадахгүй. Би туршлагаараа бартаатай, аюул осолтой олон замаар алхаж, асар их зовлон туулсан; заримдаа бүр туйлын их уй гашууд нэрвэгдэж, орь дуу тавимаар байдаг байсан ч өнөөг хүртэл энэ замаар алхсан юм. Энэ нь Бурханы удирдан хөтөлдөг зам гэдэгт Би итгэдэг тул бүх зовлонгийн шаналгааг туулж, урагшилсаар байдаг. Бурхан үүнийг тогтоосон тул хэн үүнээс зайлж чадах билээ? Би ямар ч ерөөл хүртье гэж гуйдаггүй; гагцхүү Бурханы хүслийн дагуу алхах учиртай замаараа алхаж чадах юм сан гэж л гуйдаг. Би бусдыг даган дуурайж, тэдний алхдаг замаар алхахаар эрэлхийлдэггүй; гагцхүү Өөрт оноогдсон замаар эцсийг нь хүртэл үнэнчээр алхахаар л чармайдаг. Би бусдаас тусламж гуйдаггүй; үнэнийг хэлэхэд, өрөөл бусдад тусалж ч чаддаггүй. Энэ асуудал дээр Би туйлын мэдрэмтгий байх шиг байна. Бусад хүн юу гэж боддогийг Би мэдэхгүй. Учир нь хувь хүний зовох ёстой хэмжээ, өөрсдийн замаар алхах ёстой зайг Бурхан тогтоодог бөгөөд үнэндээ хэн ч өрөөл бусдад тусалж чадахгүй гэдэгт Би үргэлж итгэж ирсэн. Зарим махруу ах эгч маань Надад хайр байдаггүй гэж хэлж болох ч энэ зүгээр л Миний бодол юм. Хүмүүс Бурханы удирдамжид найдан өөрсдийн замаар явдаг бөгөөд ихэнх ах эгч маань Миний зүрх сэтгэлийг ойлгоно гэж Би итгэдэг. Бас Бурхан энэ тал дээр биднийг хавьгүй их гэгээрлээр хангаж, тэгснээр бидний хайр илүү ариун, бидний барилдлага илүү эрхэм нандин болно гэж Би найдаж байна. Энэ асуудал дээр бид будилалгүй, гагцхүү илүү тодорхой ойлголт олж авч, тэгснээр Бурханы манлайллын суурин дээр хүн хоорондын харилцаа тогтох болтугай.

Бурхан эх газрын Хятадад олон жил ажиллаж, эцэст нь биднийг өдий хүргэхийн тулд бүх хүнд асар их төлөөс төлсөн юм. Хүн бүрийг зөв зам руу замчлахын тулд хүн бүрийн хамгийн сул дорой байдаг газарт энэ ажил эхлэх ёстой гэж Би боддог; тэр үед л тэд эхний саадыг давж, цааш урагшилж чаддаг. Ингэсэн нь дээр биш үү? Олон мянган жилийн турш завхарсан Хятад үндэстэн өнөөг хүртэл амьд үлдсэн бөгөөд элдэв янзын “вирус” зогсолтгүй довтолж, газар сайгүй тахал мэт тарсан; хүмүүсийн харилцааг харахад л хүмүүсийн дотор олон “нян” отож байгаа нь хангалттай харагддаг. Ийм ягштал хаагдсан, вирусийн халдвар бүхий бүсэд ажлаа өрнүүлэх нь Бурханд туйлын хэцүү байдаг. Хүмүүсийн зан ааш, зуршил, аливааг хийдэг байдал, амьдралдаа илэрхийлдэг бүх зүйл, хүн хоорондын харилцаа бүгд тартагтаа тулж, хүний мэдлэг, соёл бүгд Бурханаар цаазлуулахдаа тулсан байдаг. Гэр бүл, нийгмээсээ суралцсан янз бүрийн туршлагыг бол дурдахын ч хэрэггүй—эдгээр нь бүгд Бурханы нүдээр буруутгагдсан байдаг. Учир нь энэ нутагт амьдардаг хүмүүс дэндүү олон вирус идсэн. Тэдний хувьд энэ нь байдаг л зүйл бөгөөд тэд үүнийг юман чинээ боддоггүй. Тиймээс нэг газар дахь хүмүүс хэдий чинээ завхарсан байна, хүн хоорондын харилцаа нь төдий чинээ хэвийн бус байдаг. Хүмүүсийн харилцаа явуулгаар дүүрэн бөгөөд тэд хүний махан идэшт чөтгөрүүдийн цайзад байгаа мэт нэг нэгнийхээ эсрэг хуйвалдаж, бие биеэ хөнөөдөг. Хий үзэгдлүүд хаа сайгүй тархсан ийм аймшиг дүүрэн газарт Бурханы ажлыг явуулахад туйлын хэцүү байдаг. Би хүмүүстэй уулзахаас үхтлээ айдаг бөгөөд Өөрийн зан чанараар тэдний “нэр төрд” халдах вий гэж ихэд эмээдэг тул хүмүүстэй уулзах ёстой болох үедээ Бурханд тасралтгүй залбирдаг. Энэ бохир сүнснүүд болчимгүй аашлах вий гэж зүрх сэтгэлдээ цаг ямагт айдаг тул Намайг хамгаалаач гэж Бурханд үргэлж залбирдаг. Бидний дунд элдэв янзын хэвийн бус харилцаа илэрхий байдаг бөгөөд энэ бүгдийг хараад зүрх сэтгэлд минь үзэн ядалт төрдөг, учир нь хүмүүс өөр хоорондоо үргэлж хүний “бизнес” хийж, Бурханы талаар хэзээ ч бодож үздэггүй. Би тэдний зан авирыг голдоо ортол үзэн яддаг. Эх газрын Хятадын хүмүүсээс гагцхүү завхарсан сатанлаг зан чанарыг харж болдог тул энэ хүмүүс дээр Бурхан ажиллах үед тэдний дотроос үнэ цэнтэй зүйл олох бараг боломжгүй; бүх ажлыг Ариун Сүнс хийдэг бөгөөд Ариун Сүнс л хүмүүсийг илүү их хөдөлгөж, тэдэн дээр ажилладаг. Энэ хүмүүсийг ашиглах бараг боломжгүй; өөрөөр хэлбэл, хүмүүсийг хөдөлгөх Ариун Сүнсний ажлыг хүмүүсийн хамтын ажиллагаатай хавсруулан хийх боломжгүй. Ариун Сүнс зүгээр л хүмүүсийг хөдөлгөх гэж нөр их хөдөлмөрлөдөг, гэхдээ тэглээ ч гэсэн хүмүүс хөшүүн, мэдрэмжгүй хэвээр үлдэж, Бурхан юу хийгээд байгааг огт мэддэггүй. Иймээс эх газрын Хятад дахь Бурханы ажлыг тэнгэр газрыг бүтээх Бурханы ажилтай харьцуулахуйц юм. Хүмүүсийн дотор үнэ цэнтэй юу ч байдаггүй тул Бурхан бүх хүнийг дахин төрүүлж, тэдний бүх зүйлийг өөрчилдөг. Энэ үнэхээр сэтгэл шимширмээр. Энэ хүмүүсийн төлөө Би үргэлж: “Бурхан минь, энэ хүмүүсээс Таны агуу хүч чадал илчлэгдэж, тэгснээр Таны Сүнс тэдний сэтгэлийг асар их хөдөлгөж, тэгээд энэ хөшүүн, мунхаг зовогсод сэхээрч, үхширсэн нойрноосоо сэрж, Таны алдрын өдрийг харах болтугай” хэмээн гуниглан залбирдаг. Бид бүгдээрээ Бурханы өмнө залбирч, ийнхүү хэлэх болтугай: Өө Бурхан минь! Та биднийг дахин нэг удаа өршөөж, халамжилж, тэгснээр бидний зүрх сэтгэл Тан руу бүрэн эргэж, энэ бузар булай газраас ангижирч, өндийн босож, даалгасан зүйлийг тань гүйцэлдүүлж чадах болтугай. Бурхан биднийг дахин нэг удаа хөдөлгөж, тэгснээр бид Түүнээс гэгээрэл хүртэнэ гэж найдъя, мөн Бурхан биднийг өршөөж, улмаар зүрх сэтгэл маань аажмаар Бурхан руу эргэж, Бурхан биднийг олж авна гэж найдъя. Энэ бол бид бүгдэд нийтлэг байдаг хүсэл билээ.

Бидний алхдаг замыг тэр чигт нь Бурхан тогтоодог. Товчхондоо, Би эцсээ хүртэл энэ замаар лавтайяа алхана гэдэгтээ итгэдэг, учир нь Бурхан үргэлж Над руу мишээж, Бурханы гар Намайг үргэлж замчилж байх шиг байдаг. Иймээс Миний зүрх сэтгэлийг өөр юу ч сэвтээдэггүй бөгөөд иймд Би цаг үргэлж Бурханы ажилд анхаардаг. Бурханы өгсөн бүх даалгаврыг Би хамаг чадлаараа, үнэнчээр гүйцэтгэдэг бөгөөд Өөрт оногдоогүй ажилд хэзээ ч хөндлөнгөөс оролцдоггүй, мөн өөр хэн үүнийг хийх вэ гэдэгт ч оролцдоггүй—учир нь хүн бүр өөрсдийн гэсэн замаар алхаж, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой гэж Би итгэдэг. Би тэгж үздэг. Энэ магадгүй Миний зан аашнаас болдог байх, гэхдээ Би Эцэгийнхээ зарлигийг хэзээ ч сөрж зүрхлэхгүй учраас ах эгч нар маань Намайг ойлгож, уучилна гэж найдъя. Би Тэнгэрийн хүслийг эсэргүүцэж зүрхэлдэггүй. “Тэнгэрийн хүслийг эсэргүүцэж болохгүй” гэдгийг чи мартаа юу? Зарим хүн Намайг амиа бодсон гэж бодож болох ч Би Өөрийгөө Бурханы удирдлагын ажлын нэг хэсгийг гүйцэтгэхээр тусгайлан ирсэн гэж боддог. Би хүн хоорондын харилцаанд оролцох гэж ирээгүй; бусадтай яаж таарамж сайтай байхыг Би хэзээ ч сурч чадахгүй. Гэвч Бурханы даалгаврын хувьд Надад Бурханы удирдамж байдаг бөгөөд энэ ажлын эцсийг үзэх итгэл, тууштай байдал Надад бий. Магадгүй Би хэт “амиа бодож” байж болох ч хүн бүр санаачилга гарган Бурханы шулуун шударга, харамгүй хайрыг мэдэрч, Бурхантай хамтран ажиллахаар хичээнэ гэж Би найдаж байна. Бурханы сүр жавхлангийн хоёр дахь илрэлтийг бүү хүлээ; энэ нь хэнд ч сайнгүй. “Бурханы хүслийг биелүүлэхийн тулд хийх учиртай зүйлээ хийхдээ бид боломжтой бүхнийг хийх ёстой. Бид бүхэнд өгсөн Бурханы даалгавар өөр; үүнийг бид хэрхэн гүйцэтгэх ёстой вэ?” хэмээн бид бодолцож үзэх ёстой гэж Би үргэлж боддог. Алхдаг зам чинь яг ямар болохыг чи ухаарах ёстой—энэ талаар тодорхой мэддэг байх нь нэн чухал. Та нар бүгдээрээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг тул өөрсдийгөө Бурханд даатгавал яасан юм бэ? Би анх Бурханд залбирахдаа бүхий л сэтгэл зүрхээ Түүнд өгсөн. Би сэтгэл шулуудсан зүйлээсээ үүдэн эцэг эх, эгч, ах, хамтран ажиллагсад гэх зэрэг эргэн тойрон дахь бүх хүнд анхаарал хандуулахаа бүр болиод, Миний хувьд тэд огт байхгүй мэт л болсон. Миний оюун санаа үргэлж Бурханд, Бурханы үг, эсвэл мэргэн ухааныг анхаардаг байлаа; зүрх сэтгэлд минь үргэлж эдгээр зүйл байж, зүрх сэтгэлийн минь хамгийн эрхэм нандин байр суурийг эзэлсэн. Иймээс амьдралын гүн ухаанаар дүүрэн хүмүүсийн хувьд Би цэвдэг, сэтгэл хөдлөлгүй нэгэн. Миний биеэ авч явдаг байдал, аливааг хийдэг арга зам, үйл хөдөлгөөн бүрд тэдний сэтгэл өвддөг. Би гэх хүн тайлагдашгүй оньсого мэтээр тэд Над руу жигтэй харц чулууддаг. Тэгээд дараа нь юу хийхийг минь мэдэлгүй, Би гэх хүнийг тэд сэтгэлдээ нууцхан цэгнэж байгаа. Тэдний хийдэг зүйл Миний замд хөндөлсөж яахан чадах билээ? Тэд атаархаж, зэвүүцэж, дооглож байж ч магад; ямартай ч энэ ертөнцөд Бурхан бид хоёроос өөр хэн ч байхгүй мэтээр Би асар их өлсөж цанган, Бурханы өмнө эцсээ хүртэл залбирдаг. Гадаад ертөнцийн хүчнүүд Намайг ямагт тойрон нягт бүчдэг ч Бурханаар хөдөлгөгдөх мэдрэмж ч бас Миний дотор огшдог. Энэ ацан шалаанд ороод Би Бурханы өмнө сөгдсөн: “Өө Бурхан минь! Би Таны хүсэлд дургүйцэж яахан чадах билээ? Таны нүд Намайг хүндтэй, шижир алт мэтээр хардаг атал харанхуйн хүчнээс Би ангижирч чадахгүй юм. Таны төлөө Би насан туршдаа зовж, Таны ажлыг амьдралынхаа мэргэжил болгомоор байна, бас Танд Өөрийгөө зориулах зүй зохистой амралтын газар хайрлаач гэж Танаас гуйя. Өө Бурхан минь! Би Танд Өөрийгөө өргөн барихыг хүсэж байна. Хүний сул талыг Та сайн мэдэх атлаа Өөрийгөө юунд Надаас нууна вэ?” Яг тэгэхэд Би хэнд ч мэдэгдэлгүй, сэвшээ салхинд анхилуун үнэрээ ханхлуулж буй уулын сараана цэцэг мэт байв. Харин Тэнгэр уйлж, Миний зүрх сэтгэл шимширсээр байлаа; Миний зүрх сэтгэл бүр ч их шаналж байх шиг санагдсан. Бүхий л хүчин, хүний бүслэлт гэгээн цагаан өдрөөр аянга цахих мэт байсан юм. Миний сэтгэлийг хэн ойлгож чадах билээ? Тиймээс Би Бурханы өмнө дахин нэг удаа очиж, “Өө Бурхан минь! Энэ бузар газарт Таны ажлыг явуулах ямар ч аргагүй юм гэж үү? Хяхалт хавчлагаас ангид, тав тухтай, өмөг түшигтэй орчинд бусад хүн яагаад Таны зүрх сэтгэлийг хайхарч чаддаггүй юм бэ? Би далавчаа дэлгэхийг хүсэвч нисэн одох яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Та зөвшөөрөхгүй байна гэж үү?” хэмээн хэлсэн. Би үүнээс болж олон хоног уйлсан ч гуньсан зүрх сэтгэлд минь Бурхан тайтгарал авчирна гэдэгт үргэлж итгэсэн. Миний түгшүүрийг хэн ч, хэзээ ч ойлгож байгаагүй. Магадгүй энэ нь Бурханаас шууд ирсэн ойлголт байх—Би дотроо үргэлж Бурханы ажлын төлөө гэсэн гал цогтой байж, бараг амсхийх завдалгүй явсан. Өнөөг хүртэл Би: “Өө Бурхан минь! Энэ нь Таны хүсэл юм бол Таны бүр ч агуу ажлыг явуулахад Та Намайг хөтлөх болтугай, улмаар энэ нь орчлон ертөнц даяар түгж, үндэстэн, урсгал бүрд нээгдэж, тэгснээр Миний зүрх сэтгэл бага зэрэг амар амгаланг олж, Би насан туршдаа амар амгалан зүрх сэтгэлтэйгээр амрах газарт Таны төлөө амьдран, Таны төлөө саадгүй ажиллаж, Танд үйлчилж чадах болтугай” гэж залбирсаар байдаг. Энэ бол Миний чин зүрхний хүсэл. Ах эгч нар Намайг биеэ тоосон, ихэрхүү гэж хэлж магад; энэ нь баримт тул Би ч үүнийг хүлээн зөвшөөрнө—залуу хүмүүс гагцхүү биеэ тоосон байдаг. Иймээс Би юмыг баримтаас зөрүүлэлгүй, үнэхээр байгаагаар нь хэлдэг. Надаас чи залуу хүний зан авирын бүх онцлог шинжийг олж харж магадгүй, гэхдээ Би тайван, амгалан гэдгээрээ бусад залуу хүнээс өөр гэдгийг бас харж болох юм. Үүнийг Би сэдэв болгох гээгүй; Өөрийгөө мэддэгээс минь илүүтэй Бурхан Намайг мэддэг гэдэгт Би итгэдэг. Чин сэтгэлийн минь үг энэ бөгөөд ах эгч нар гомдохгүй гэж найдаж байна. Бид зүрх сэтгэлийн үгээ хэлж, дор бүрнээ юу эрэлхийлдгээ харж, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харьцуулж, Бурханд шивнэдэг үгээ сонсож, зүрх сэтгэлдээ хамгийн эгшиглэнтэй сайхан дуу дуулж, зүрх сэтгэл дэх бахархлаа илэрхийлж, ингэснээр амьдрал маань улам сайхан болох болтугай. Өнгөрснийг мартаж, ирээдүйг хүсэн хүлээ. Бурхан бидэнд зориулж зам нээх болно!

Өмнөх: Зам… 5

Дараах: Зам… 7

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих