Зам… 5

Урьд нь Ариун Сүнсний талаар хэн ч мэдээгүй, Ариун Сүнсний алхдаг замыг бүр ч мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө үргэлж инээдтэй байдалд оруулсаар ирсэн. Бурханд итгэдэг бараг бүх хүн Сүнсийг мэддэггүй, итгэл нь будилж, төөрөлдсөн байдаг гэж хэлбэл зохино. Харваас хүмүүс Бурханыг ойлгодоггүй; аман дээрээ Бурханд итгэдэг гэцгээдэг ч ааш авирт нь үндэслэвэл, мөн чанартаа тэд Бурханд биш, өөрсдөдөө итгэдэг. Бодит туршлагаараа Би, Бурхан бие махбодтой болсон Бурханыг гэрчлэхийг харсан бөгөөд гаднаа хүмүүс Бурханы гэрчлэлийг албан хүчээр хүлээн зөвшөөрсөн мэт харагддаг. Бурханы Сүнс ямар ч алдаагүй гэдэгт тэд итгэдэг гэж л арай чүү хэлж болно. Гэхдээ хүмүүсийн итгэдэг зүйл нь энэ хүн биш, Бурханы Сүнс ч биш, өөрсдийнх нь мэдрэмж юм. Ингэснээрээ тэд зөвхөн өөрсдөдөө итгэж байгаа бус уу? Миний хэлж байгаа зүйл үнэн. Би хүмүүст нэр хаяг өгч байгаа юм биш, гэхдээ тодруулах ёстой нэг зүйл бий: Өдий хүртэл явж ирсэн хүмүүсийн хувьд тодорхой ойлголттой байна уу, будилсан байна уу гэдэг бүгд Ариун Сүнснээс шалтгаалдаг. Энэ нь хүмүүсийн хянадаг зүйл биш. Ариун Сүнс хүмүүсийг албан хүчээр итгүүлдэг талаар өмнө нь Миний дурдсан зүйлийн жишээ энэ юм; Ариун Сүнс ийм маягаар ажилладаг бөгөөд энэ нь Ариун Сүнсний явдаг зам юм. Мөн чанартаа хүмүүс хэнд ч итгэдэг байлаа гэсэн Ариун Сүнс албан хүчээр нэг төрлийн мэдрэмж өгч, тэднийг зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг болгодог. Чи ийнхүү итгэдэг биш үү? Бурханд итгэх итгэл чинь хачин зүйл мэт санагддаггүй юу? Чи энэ урсгалаас гарч чадахгүй байгаагаа хачин жигтэй гэж боддоггүй юу? Чи энэ талаар бодоход ямар ч хичээл чармайлт гаргаагүй гэж үү? Бүх тэмдэг, гайхамшгаас хамгийн агуу нь энэ бус уу? Зугтаах сэдэл чамд олон удаа төрсөн ч чиний татагддаг, явмааргүй санагдуулдаг хүчирхэг амийн хүч үргэлж байдаг. Тэгээд чи тийм нөхцөлд орох бүрдээ байнга мэгшиж, цурхиран уйлж эхэлдэг ба дараа нь яахаа мэддэггүй. Та нарын зарим нь үнэхээр явах гэж хичээдэг ч явах гэж оролдох үед зүрх чинь зүсэгдэх шиг болж, газар дэлхийн хий үзэгдэл сүнсийг чинь булаачихсан мэт санагдаж, зүрх сэтгэл чинь тайван бус болж, амар заяа үзэхээ байдаг. Дараа нь чи өөрийн эрхгүй сэтгэлээ хатамжлан, Бурхан руу эргэн ирдэг… Чамд ийм туршлага байгаагүй юу? Зүрх сэтгэлээ уудалж чаддаг залуухан ах эгч нар: “Тийм ээ! Үүнийг би маш олон удаа туулсан, энэ талаар бодохоос ичиж байна!” гэж хэлнэ гэдэгт Би огт эргэлзэхгүй байна. Би өдөр тутмын амьдралдаа залуу ах эгч нарыгаа ойр дотнын минь хүмүүс гэж үзэхдээ үргэлж баяртай байдаг, яагаад гэвэл тэд тун гэнэн цайлган, маш ариун, хайр татам байдаг. Тэд Миний анд нөхөд шиг байдаг. Тийм учраас Би дотнын бүх хүнээ цуглуулан туйлын зорилго, төлөвлөгөөнийхөө тухай ярилцах боломжийг үргэлж эрэлхийлж байгаа. Бурханы хүсэл бидэн дээр гүйцэлдэж, улмаар бид бүгд хоорондоо ямар ч зааг, зай завсаргүй, мах цус мэт болох болтугай. “Өө Бурхан минь! Хэрвээ энэ Таны хүсэл юм бол бидэнд зөв орчныг өгөөч гэж гуйя, тэгснээр бид чин сэтгэлийнхээ хүслийг биелүүлж болох юм. Бага залуу, эрүүл ухаанаар дулимаг биднийг Та өршөөж, зүрх сэтгэл дэх хүч чадлаа зориулах боломж олгох болтугай!” гэж бид бүгд Бурханд залбирах болтугай. Энэ нь Бурханы хүсэл гэдэгт Би итгэж байна, учир нь Би аль дээр Бурханд залбирч, “Эцэг минь! Газар дэлхий дээр бид Таныг зогсолтгүй дуудаж, газар дээр Таны хүсэл удалгүй биелээсэй гэж хүсдэг. Би Таны хүслийг эрж хаймаар байна. Та хийхийг хүссэн зүйлээ хийж, Над дээр даалгавраа даруйхан гүйцэлдүүлэх болтугай. Таны хүсэл удахгүй биелнэ гэвэл Таныг бидний дунд шинэ зам нээгээсэй гэж ч Би хүсэж байна! Таны ажил удахгүй гүйцэлдээсэй гэж л гуйя, бас ямар ч дүрэм журам үүнийг хойш татаж чадахгүй гэж итгэе!” гэж хэлсэн билээ. Өнөөдрийн Бурханы ажил энэ юм; Ариун Сүнсний алхдаг замыг чи харахгүй байна уу? Ахмад ах эгч нартай уулзах бүрд Надад үгээр илэрхийлшгүй дарамттай мэдрэмж төрдөг. Тэдэнтэй уулзах үед нийгэм ханхалж байгаа нь харагддаг; тэдний шашны үзэл, аливааг зохицуулах туршлага, ярьж байгаа байдал, хэрэглэдэг үг гэх мэт нь бүгд бухимдал төрүүлдэг. Тэд “мэргэн ухаанаар” дүүрэн мэт байдаг. Би хувьдаа ертөнцөд амьдрах гүн ухаанаар зэвсэглээгүй тул тэднээс үргэлж чадах чинээгээрээ зай барьдаг. Энэ хүмүүстэй уулзах болгондоо Би туйлдаж, духанд хөлс бурзайдаг; заримдаа маш их дарамтад ороод бараг амьсгалж ч чаддаггүй. Иймээс энэхүү аюултай мөчид Бурхан Надад сайхан гарах гарц өгдөг. Магадгүй энэ зүгээр л Миний эндүүрэл байх. Би Бурханд ашигтай зүйлд л анхаардаг; Бурханы хүслийг биелүүлэх л хамгийн чухал. Би энэ хүмүүсээс хол байдаг ч Бурхан Намайг тэдэнтэй уулз гэж шаардвал үүнийг мөн л дуулгавартай дагадаг. Тэд жигшүүртэй байдаг юм биш, харин тэдний “мэргэн ухаан”, үзэл, ертөнцөд амьдрах гүн ухаан маш ой гутам. Би тэднээс аливааг яаж хийдгийг суралцах гэж биш, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх гэж тэнд байдаг. Бурхан Надад нэг удаа, “Газар дээр Эцэгийнхээ хүслийг биелүүлж, даалгаврыг нь гүйцэлдүүлэхээр л эрэлхийл. Өөр юу ч Чамд хамаагүй” гэж хэлсэн санагдаж байна. Үүнийг бодоод жаахан санаа амардаг юм. Учир нь хүний хэрэг явдал Надад үргэлж нэн ээдрээтэй санагддаг; үүнийг нь Би ойлгож чаддаггүй бөгөөд яах учраа хэзээ ч олдоггүй. Тиймээс тоймгүй олон удаа үүнд самуурч, хүн төрөлхтнийг үзэн ядсан; яагаад хүмүүс ийм ээдрээтэй байх ёстой юм бэ? Яагаад энгийн байж болдоггүй юм бэ? Тэгж ухаалаг байх гэж хичээх ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүстэй уулзах үе минь ихэнхдээ Надад өгсөн Бурханы даалгаварт үндэслэдэг. Цөөн хэдэн удаад тийм байгаагүй байж магад, гэхдээ Миний зүрх сэтгэлийн гүнд юу нуугдаж байгааг хэн мэдэх вэ?

Бурханд зүрх сэтгэлээрээ итгэх ёстой, өөрсдийн ашиг сонирхлыг анхаарах бус, харин Бурханы хүсэлд анхаарал хандуулах ёстой гэж Би хамт байгаа ах эгч нартаа олон удаа зөвлөсөн. Бурханы өмнө Би олон удаа шаналан уйлсан: Яагаад хүмүүс Бурханы хүсэлд анхаардаггүй юм бэ? Бурханы ажил ямар ч шалтгаангүйгээр шууд ул мөргүй алга болсон гэж үү? Яагаад гэдгийг нь ч Би мэддэггүй—энэ нь Миний оюун санаанд бараг оньсого болсон—хүмүүс Ариун Сүнс алхдаг замыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй атлаа бусадтай тогтоосон хэвийн бус харилцаатайгаа яагаад зууралдсаар байдаг юм бэ? Иймэрхүү хүмүүсийг харахаар дотор муухайрдаг. Ариун Сүнсний замд найдахын оронд тэд хүний үйл хэрэгт анхаардаг. Бурхан үүнд сэтгэл ханамжтай байж чадах уу? Үүнд Би ихэвчлэн гунигладаг. Энэ нь бараг Миний ачаа болсон бөгөөд Ариун Сүнсийг ч бас түгшээдэг. Чи зүрх сэтгэлдээ ямар ч зэмлэл мэдэрдэггүй гэж үү? Бурхан бидний сүнсний нүдийг нээх болтугай. Хүмүүсийг Бурханы ажил руу ороход замчилдаг Би: “Өө Эцэг минь! Таны хүсэл цөм нь байгаасай гэж Би хүсэж байна, Би Таны хүслийг хайж, Таны даалгаварт үнэнч баймаар байна, ингэснээр Та энэ бүлэг хүмүүсийг олж авч чадна. Та биднийг эрх чөлөөтэй нутагт аваачиж, тэгснээр Танд бид сүнсээрээ хүрэх болтугай, бидний зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг Та сэрээх болтугай!” хэмээн Бурханы өмнө олон удаа залбирсан. Би Бурханы хүсэл биелээсэй гэж хүсдэг учраас Бурханы Сүнс биднийг үргэлжлүүлэн гэгээрүүлээсэй, бид Ариун Сүнсний удирдсан замаар алхаасай гэж тасралтгүй залбирдаг—учир нь Миний алхдаг зам бол Ариун Сүнсний зам юм. Тэгвэл Миний оронд өөр хэн энэ замаар алхаж чадах юм бэ? Энэ нь Миний ачааг бүр ч хүндрүүлдэг. Надад унах гэж байгаа мэт санагддаг ч Бурхан ажлаа хэзээ ч хойшлуулахгүй гэдэгт Би итгэдэг. Магадгүй Бурханы даалгавар гүйцэлдсэн цагт л бид зам салах байх. Тэгэхээр Бурханы Сүнсний үр нөлөөнөөс үүдэн Надад үргэлж өөр санагдаж ирсэн байх. Бурханд хийхийг хүсдэг ажил байх шиг байдаг ч энэ нь юу болохыг Би ухаарч чадахгүй л байна. Гэхдээ Би, газар дээр дотнын хүмүүсээс минь илүү хэн ч үгүй гэдэгт итгэдэг бөгөөд Бурханы өмнө тэд Миний төлөө залбирна гэдэгт итгэж, үүнд нь хэмжээлшгүй их талархдаг. Ах эгч нар үүнийг Надтай хамт хэлээч гэж хүсье: “Өө Бурхан минь! Сүүлчийн эрин үеийн хүмүүс биднээс Таны хүсэл бүрэн харагдаж, тэгснээр бид сүнсний амьдралаар ерөөгдөж, Бурханы Сүнсний үйл хэргийг үзэж, Түүний үнэн царайг харах болтугай!” Энэ алхамд хүрмэгцээ бид үнэхээр Сүнсний удирдамж дор амьдарч байх бөгөөд тэгсэн цагт л бид Бурханы үнэн царайг харж чадна. Өөрөөр хэлбэл, хүмүүс бүх үнэний жинхэнэ утга учрыг ойлгож чаддаг болж, хүний үзлийн дагуу бус, Бурханы Сүнсний хүслийн гэгээрлийн дагуу ойлгож, ухаарна. Энэ нь тэр чигтээ Бурханы Өөрийн ажил бөгөөд үүнд хүний ямар ч санаа байхгүй; энэ нь газар дэлхий дээр үйл хэргээ ил болгох Бурханы ажлын төлөвлөгөө бөгөөд газар дээрх Бурханы ажлын сүүлчийн хэсэг юм. Чи энэ ажилд нэгдэхийг хүсэж байна уу? Үүний нэг хэсэг байхыг хүсэж байна уу? Чи Ариун Сүнсээр төгс болгуулж, сүнсний амьдралыг эдлэхээр тэмүүлдэг үү?

Өнөөдөр анхдагч сууринаасаа гүнзгийрэх нь гол түлхүүр юм. Бид үнэн, үзэгдэл, амьдралд илүү гүнзгийрэх ёстой—гэвч ажлын энэ алхамд орохын тулд урьдын үзлээ хаях ёстой гэдгийг Би эхлээд ах эгч нарт сануулах ёстой. Өөрөөр хэлбэл, чи амьдардаг байдлаа өөрчилж, шинэ төлөвлөгөө гаргаж, шинээр эхлэх ёстой. Өнгөрсөн цаг үед эрхэм нандин байсан зүйлтэйгээ зууралдсаар байвал Ариун Сүнс чам дээр ажиллах боломжгүй бөгөөд амийг чинь тэтгэж бараг чадахгүй. Эрэлхийлж, орж, төлөвлөдөггүй хүмүүсийг Ариун Сүнс бүрмөсөн хаяна—тийм болохоор тэднийг эрин үед хаягдсан гэдэг. Бүх ах эгч Миний зүрх сэтгэлийг ойлгож чадна гэж найдъя, бас илүү олон “шинээр элсэгч” Бурхантай хамтран ажиллаж, энэ ажлыг хамтдаа дуусгахаар өндийн босно гэж найдъя. Бурхан биднийг ерөөнө гэдэгт Би итгэж байна. Иймээс Бурхан Надад илүү олон дотнын хүн өгч, тэгснээр Би газар дэлхийн өнцөг булан бүрд алхаж, бидний хооронд илүү их хайр байна гэдэгт ч итгэж байна. Түүнчлэн бидний хүчин зүтгэлээс үүдэн Бурхан хаанчлалаа өргөжүүлнэ гэж итгэж байна; бидний энэ хүчин зүтгэл урьд өмнө байгаагүй түвшинд хүрч, Бурхан илүү олон залуу хүн олж аваасай гэж Би хүсэж байна. Үүний төлөө залбирахад илүү их цаг зарцуулаасай, бид зогсолтгүй залбирч, тэгснээр бүхий л амьдралаа Бурханы өмнө өнгөрүүлж, Бурхантай чадах чинээгээрээ ойр дотно байгаасай гэж Би хүсэж байна. Цаашид бидний дундуур хэзээ ч, юу ч бүү орог, бас Бурханы өмнө бид бүгд: “Хамтдаа шаргуу ажиллана! Эцсээ хүртэл үнэнч байна! Хэзээ ч хагацалгүй үргэлж цуг байна!” гэсэн тангараг өргөх болтугай. Ах эгч нар бүгд Бурханы өмнө ийм амлалт өгч, тэгснээр бидний зүрх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй, шийдвэр маань хэзээ ч гуйвахгүй гэж Би найдаж байна! Бурханы хүслийн төлөө Би дахин хэлье: Шаргуу ажиллацгаая! Бүх чадлаараа зүтгэцгээе! Бурхан биднийг гарцаагүй ерөөнө!

Өмнөх: Зам… 4

Дараах: Зам… 6

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих