Зам… 8

Бурхан хүн төрөлхтөнтэй харилцаж, хүмүүстэй цуг амьдрахаар газар дэлхий дээр ирснээс хойш ганц, хоёрхон хоног болсон юм биш. Магадгүй энэ хугацаанд хүмүүс Бурханы талаар сайн мэддэг болж, Бурханд үйлчлэх цөөнгүй ойлголт олж авч, Бурханд итгэхдээ хашир туршлагатай болдог байх. Ямартай ч хүмүүс Бурханы зан чанарыг их бага хэмжээнд ойлгодог бөгөөд өөрсдийн зан чанарыг ч мөн үй олон арга замаар илэрхийлдэг. Миний харж байгаагаар, Бурхан загвар болгон ашиглахад хүмүүсийн янз бүрийн илрэл хангалттай бөгөөд лавлагаа болгон ашиглахад оюуных нь үйл ажиллагаа хангалттай юм. Энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын ажиллагааны нэг тал байж болох бөгөөд үүнийг хүн мэддэггүй тул Бурханы найруулсан энэ үзүүлбэр маш тод томруун, амьдралд ойрхон болдог. Би энэ жүжгийн ерөнхий найруулагчийн хувиар ах эгч нартаа эдгээр зүйлийг хэлж байна—бид үүнд тоглосны дараа дор бүрнээ өөрсдийн бодол, мэдрэмжийг ярьж, энэхүү жүжиг дотор нэг бүр маань амьдралаа хэрхэн туулдаг тухай ярилцаж болох юм. Магадгүй бид зүрх сэтгэлээ уудалж, үзүүлбэрийн урлагийн талаар ярилцаж, Бурхан хүн болгоныг хэрхэн замчилдгийг харах цоо шинэ төрлийн бага хурал хийсэн нь дээр байх, тэгснээр бид дараачийн тоглолтод урлагийнхаа илүү өндөр түвшнийг илэрхийлж, дор бүрнээ өөрсдийн дүрийг чадах чинээгээрээ гүйцэтгэж, Бурханы урмыг хугалахгүй байж чадна. Ах эгч нар минь үүнийг нухацтай хүлээж авна гэж Би найдаж байна. Үүнд хэн ч хөнгөн хуумгай хандах ёсгүй, учир нь дүрээ сайн бүтээнэ гэдэг ганц, хоёр хоногт хүрч болох зүйл биш; үүний тулд урт удаан хугацаанд амьдрал туулж, бодит амьдралдаа илүү гүнзгий орж, янз бүрийн амьдралын бодит туршлагатай болох шаардлагатай. Тэгж байж л бид тайзан дээр гарч болно. Би ах эгч нартаа найдлага дүүрэн байна. Та нар зүрх алдаж, шантрахгүй, Бурханыг юу ч хийлээ гэсэн ассан гал шиг байж, Бурханы ажил бүрэн илчлэгдэн, Бурханы найруулдаг жүжиг эцсийн төгсгөлдөө хүртэл хэзээ ч бүлээн байлгүй, эцсээ хүртэл зүтгэнэ гэж Би итгэж байна. Би та нараас өөр юу ч шаарддаггүй, та нарыг гагцхүү хатуужилтай байж, үр дүнг хүлээн тэсвэр үл алдаж, Надтай хамтран ажиллаж, ингэснээр хийх учиртай ажил минь сайн хийгдэж, хэн ч саад болж, үймээн үүсгэхгүй гэж л найддаг. Ажлын энэ хэсэг дуусах үед Бурхан та нарт бүх зүйлийг илчилнэ. Би ажлаа дуусгасны дараа Бурханд тайлан өгөхдөө та нарын гавьяаг Бурханы өмнө танилцуулна. Ингэсэн нь дээр биш үү? Өөрсдийнхөө зорилгод хүрэхийн тулд бие биедээ тусална гэдэг хүн бүрийн хувьд төгс шийдэл биш үү? Одоо үе бол та нараас төлөөс төлөхийг шаарддаг хэцүү бэрх цаг. Би одоо найруулагч болохоор та нарын хэн нь ч үүнд уцаарлаагүй гэж найдаж байна. Би ийм ажил хийж байгаа. Магадгүй нэг өдөр Би илүү зохистой “ажлын хэсэгт” шилжиж, та нарыг хүнд байдалд оруулахаа болино. Та нарын харахыг хүсдэг бүхнийг харуулж, сонсохыг хүсдэг бүхнийг олгоно. Гэхдээ одоо тэгэхгүй. Өнөөдрийн ажил нь ийм ажил бөгөөд Би та нарыг дураар нь дургиулж, хүссэн бүхнээ хий гэж зөвшөөрч чадахгүй. Тэгвэл Миний ажил хэцүүднэ; үнэнийг хэлэхэд, ажлаас минь ямар ч үр өгөөж гарахгүй, мөн та нарт ямар ч ашиг тус болохгүй. Иймээс өнөөдөр та нар “шударга бус байдлыг” амсах ёстой. Цаг нь ирж, Миний ажлын энэ үе шат дуусах үед Би чөлөөлөгдөж, ийм хүнд ачаа үүрэхгүй, тэгээд та нарын хүссэн бүхнийг зөвшөөрнө; та нарын аминд ашиг тустай байгаа цагт гуйсан зүйлийг чинь биелүүлнэ. Өнөөдөр Би хүнд хариуцлага хүлээлээ. Би Эцэг Бурханы тушаалыг сөрж болохгүй, мөн ажлынхаа төлөвлөгөөг нурааж болохгүй. Ажлын хэрэг явдлаар хувийн асуудлаа зохицуулж болохгүй—та нар бүгд Намайг ойлгож, уучилна гэж найдъя, учир нь Миний хийдэг бүхэн Эцэг Бурханы хүслийн дагуу байдаг; Тэр юу ч хүссэн бай, хий гэсэн бүхнийг нь Би хийдэг бөгөөд Түүний уур, хилэнг өдөөхийг хүсдэггүй. Би хийх учиртай зүйлээ л хийдэг. Иймээс та нарт, ахиад жаахан тэс гэж Эцэг Бурханы өмнөөс зөвлөе. Хэн ч санаа зовох хэрэггүй. Хийх хэрэгтэй зүйлээ дуусгасны минь дараа та нар хүссэн бүхнээ хийж, дуртай юм бүхнээ харж болно—харин Би хийх хэрэгтэй ажлаа гүйцэлдүүлэх ёстой.

Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Бид болгоомжгүй байвал бүдрэх боломжтой, учир нь ажлын энэ үе шат өмнөх алхмуудаас өөр: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулаад, Иовоос илүү итгэл эзэмшдэг цэгт хүрэх ёстой. Тэд Бурханыг хэзээ ч орхилгүйгээр асар их зовлон, элдэв янзын тамлалтыг тэсвэрлэх ёстой. Тэд үхэн үхтлээ дуулгавартай байж, Бурханд асар их итгэх үед Бурханы ажлын энэ үе шат гүйцэлддэг. Энэ Миний хариуцсан ажил тул ах эгч нар минь Миний хүндрэл бэрхшээлийг ойлгож, Надаас өөр юу ч гуйхгүй гэж найдаж байна. Энэ бол Эцэг Бурханы Надад тавьсан шаардлага бөгөөд энэ бодит байдлаас Би зайлсхийж чадахгүй; хийх учиртай ажлаа хийх ёстой. Та нар хүчээр тулгасан дүгнэлт, гажуудсан логик ашиглахгүй, илүү ажигч гярхай байж, асуудлыг хэт энгийнээр харахгүй гэж л найдъя. Та нарын сэтгэхүй дэндүү томоогүй, дэндүү гэнэн. Бурханы ажил та нарын төсөөлдөг шиг тийм энгийн байдаггүй, Бурхан зүгээр л хүссэн бүхнээ хийдэг юм биш; тэгдэг байсан бол Түүний төлөвлөгөө сүйрэх байсан юм. Та нар тэгж хэлэхгүй юу? Би Бурханы ажлыг хийж байна. Зүгээр л хүмүүст хар бор ажил хийж өгч, хиймээр байгаа бүхнээ хийж, юм хийх эсэхээ биечлэн зохицуулж байгаа юм биш. Өнөөдөр юм тийм хялбар байдаггүй. Эцэг минь Намайг найруулагчаар ажиллуулах гэж явуулсан—үүнийг Би Өөрөө зохицуулж, сонгосон гэж та нар бодоо юу? Хүний санаа Бурханы ажилд үргэлж саад болох гээд байдаг учраас хэсэг хугацаанд ажилласны минь дараа хүмүүс Миний биелүүлж чадахааргүй олон хүсэлт тавьж, Миний талаарх бодлоо өөрчилдөг. Та нар бүгд ийм санааныхаа тухай тодорхой мэддэг байх учиртай; Би тэдгээрийг нэг бүрчлэн хөндөхгүй, харин Өөрийн хийдэг ажлыг л тайлбарлаж болох юм. Үүнд Миний сэтгэл огтхон ч шархалдаггүй. Та нар үүнийг ойлгомогцоо хүссэнээрээ бодож болно. Би огт эсэргүүцэхгүй, учир нь Бурхан ингэж ажилладаг; Би энэ бүхнийг тайлбарлах албагүй. Би зүгээр л үгийн ажил хийж, ажиллаж, үгийн удирдамжаар ийм жүжиг тоглох боломж олгохоор ирсэн. Би өөр юу ч хэлэх хэрэггүй, мөн өөр юу ч хийж чадахгүй. Би хэлэх ёстой бүхнээ тайлбарласан бөгөөд та нарын юу бодох нь хамаагүй, үүнийг Би хайхардаггүй. Гэхдээ Бурханы ажил та нарын төсөөлдөг шиг энгийн биш гэдгийг мөн л сануулмаар байна. Хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй байх тусам ач холбогдол нь улам гүн гүнзгий байдаг; хүмүүсийн үзэлтэй нийцтэй байх тусам үнэ цэн нь улам бага, бодит ач холбогдол илүү дутмаг байдаг. Энэ үгийг анхааралтай бодож үз—энэ талаар хэлэх үг минь ингээд гүйцлээ. Та нар бусдад нь өөрсдөө дүн шинжилгээ хийж болно. Үүнийг Би тайлбарлахгүй.

Бурхан аливааг тодорхой нэг байдлаар хийдэг гэж хүмүүс төсөөлдөг, гэхдээ өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд Бурханы ажлаас бидний үзэж, туулсан зүйл үнэхээр хүний үзэлд нийцэж байсан гэж үү? Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл Бурханы ажлын үе шат, дүрмийг ухаарч чадсан ганц ч хүн байхгүй. Хэрэв тэгж чадсан юм бол өнөөдөр Бурхан ийм байдлаар ажилладгийг шашны удирдагчид яагаад ойлгодоггүй юм бэ? Өнөөдрийн бодит байдлыг яагаад ийм цөөхөн хүн ойлгодог юм бэ? Бурханы ажлыг хэн ч ойлгодоггүй гэдгийг бид үүнээс харж болно. Хүмүүс Бурханы Сүнсний удирдамжийн дагуу л үйлдэх ёстой; Бурханы ажилд зүгээр л хатуу чанд байдлаар дүрэм хэрэглэх ёсгүй. Чи Есүсийн дүр болон ажлыг аваад Бурханы өнөөгийн ажилтай харьцуулбал иудейчүүд Есүсийг Еховатай харьцуулахаар оролдсонтой яг адилхан. Ингэснээрээ та нар алдах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил ямар байхыг Есүс ч мэдээгүй; Есүс Өөрийнх нь гүйцээх хэрэгтэй ажил бол цовдлуулах ажил гэдгийг л мэдэж байсан. Тэгэхээр бусад нь яаж мэдэж чадах юм бэ? Ирээдүйд Бурхан ямар ажил хийхийг яаж мэдэж чадах юм бэ? Сатанд эзэмдүүлсэн хүмүүст Бурхан төлөвлөгөөгөө задалж яаж болох юм бэ? Энэ нь мунхаг хэрэг биш үү? Бурхан Өөрийнх нь хүслийг мэдэж, ойлгохыг чамаас шаарддаг. Харин ирээдүйнх нь ажлыг бодолцож үз гэж шаарддаггүй. Бид Бурханд итгэхдээ л анхаарч, Бурханы удирдамжийн дагуу үйлдэж, бодит бэрхшээлийг зохицуулахдаа прагматик байж, Бурханыг хүнд байдалд оруулахгүй, мөн Түүнд төвөг удахгүй л байх хэрэгтэй. Бид хийх учиртай зүйлээ хийх ёстой; Бурханы өнөөгийн ажил дотор байж чадаж байгаа цагт тэр нь хангалттай! Би та нарыг ийм замаар замчилдаг. Хэрэв бид цааш урагшлахад л анхаарвал Бурхан бидний ганцтай нь ч эвгүй харьцахгүй. Өнгөрсөн жил та нар ер бусын туршлагаараа асар олон зүйл олж авсан; үүнийг хүндээр хүлээж авахгүй гэдэгт чинь Би итгэж байна. Та нарыг залж чиглүүлж байгаа зам маань Миний ажил, Миний үүрэг бөгөөд үүнийг Бурхан аль эрт тогтоосон тул бид өнөөг хүртэл ийм хол явах тавилантай байсан юм. Үүнийг хийж чадсан маань бидний агуу ерөөл бөгөөд энэ хэдийгээр дардан зам байгаагүй ч бидний барилдлага үүрд мөнх байж, үеэс үед уламжлагдана. Уухай, инээдийг ч, уй гуниг, нулимсыг ч бүгдийг нь сайхан дурсамж болгоё! Миний ажлын өдөр хоног тоотой гэдгийг та нар мэдэж байгаа байх. Надад ажлын олон төсөл байдаг болохоор та нартай байнга хамт байж чадахгүй. Та нар Намайг ойлгож чадна гэж найдъя—яагаад гэвэл бидний анхны барилдлага өөрчлөгдөөгүй. Би нэг л өдөр та нарын дунд дахин нэгэнтээ гарч ирж магадгүй бөгөөд та нар Намайг хүнд байдалд оруулахгүй гэж найдаж байна. Эцсийн эцэст Би та нараас өөр. Би ажлынхаа төлөө газар сайгүй аялдаг бөгөөд зочид буудлуудад зүгээр суун амьдралаа өнгөрөөдөггүй. Та нар ямар ч байлаа гэсэн Би хийх ёстой зүйлээ л хийдэг. Урьд нь хуваалцсан зүйлс маань бидний барилдлагын цэцэг болно гэж Би найдаж байна.

Энэ замыг Би нээсэн гэж хэлж болно, зовлонтой ч, жаргалтай ч Би энэ замыг удирдан залсан. Бид өнөөдөрт хүрсэн нь бүгд Бурханы нигүүлслийн ач юм. Зарим нь Надад талархаж, зарим нь Миний талаар гомдоллож магад—гэхдээ үүний аль нь ч хамаагүй. Би гагцхүү энэ бүлэг хүмүүст биелэх ёстой зүйл биелсэн байхыг л хармаар байна. Энэ л тэмдэглүүштэй зүйл. Иймээс Надад гомдоллодог хүмүүст Би өш санадаггүй; Бурханы зүрх сэтгэлийг удахгүй амраахын тулд ажлаа аль болох хурдан дуусгахыг л Би хүсдэг. Тэр үед Би ямар ч хүнд ачаа үүрэхгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлд ямар ч зовнил байхгүй байна. Та нар хамтын ажиллагаагаа сайжруулахад бэлэн үү? Бурханы ажлыг сайн хийхээр зорьсон нь дээр биш үү? Энэ хэсэг хугацаанд бид тоо томшгүй олон бэрхшээл туулж, элдэв янзын баяр гуниг мэдэрсэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийдөө та нарын дор бүрийн гүйцэтгэл үндсэндээ стандартад хүрсэн. Магадгүй ирээдүйд та нараас илүү сайн ажил шаардагдана, гэхдээ Миний талаар бүү бодлогошир; зүгээр л хийх ёстойгоо хий. Миний хийх хэрэгтэй зүйл бараг гүйцсэн; та нар цаг ямагт үнэнч хэвээр байж, Миний ажлыг санагалзахгүй гэж найдъя. Би зүгээр л ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхээр ирсэн болохоос яавч Бурханы ажлыг бүгдийг нь хийх гээгүйг та нар мэдэх ёстой. Та нар үүнийг тодорхой мэдэж, өөр санаа оноогүй байх ёстой. Бурханы ажлыг хийж гүйцээхэд илүү олон арга зам шаардлагатай; та нар Надад үргэлж найдаад байж болохгүй. Ехова юм уу Есүсийг төлөөлдөггүй ажлын нэг хэсгийг л хийхээр ирсэн гэдгийг маань та нар аль хэдийн ухаарсан байх; Бурханы ажил олон үе шатанд хуваагддаг тул та нар хэт хөшүүн байх ёсгүй. Ажиллаж байхад минь та нар Намайг сонсох ёстой. Эрин үе болгонд Бурханы ажил өөрчлөгддөг; эдгээр нь бүгд нэгэн хэвийн байдаггүй бөгөөд тухай бүрдээ улиг болсон зүйл байдаггүй. Харин үе шат болгонд Бурханы ажил эрин үед тохирдог бөгөөд эрин үе өөр байгаагаас үүдэн өөрчлөгддөг. Иймээс та нар энэ эрин үед төрсөн тул Бурханы үгийг идэж ууж, эдгээр үгийг унших ёстой. Миний ажил өөрчлөгдөх өдөр ирж магадгүй, тэгсэн тохиолдолд та нар зохих ёсоор урагшилсаар байх ёстой; Бурханы ажил буруутах аргагүй. Гадаад ертөнц яаж өөрчлөгдөхийг бүү анхаар; Бурхан буруутах аргагүй бөгөөд Бурханы ажил буруутах аргагүй. Зүгээр л заримдаа Түүний хуучин ажил өнгөрөн одож, шинэ ажил нь эхэлдэг. Гэвч тэглээ гээд шинэ ажил ирсэн болохоор хуучин ажил буруу гэсэн үг биш. Энэ бол төөрөгдөл! Бурханы ажлыг зөв, буруу гэж хэлж болохгүй, гагцхүү өмнөх, хойдох гэж л хэлж болно. Бурханд итгэдэг хүмүүсийн итгэлд зориулсан удирдамж энэ бөгөөд үүнд хөнгөн хуумгай хандах ёсгүй.

Өмнөх: Зам… 7

Дараах: Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих