78-р бүлэг

Ажлыг хийж байгаа нь Би болохоос хэн нэгэн хүн биш гэж Би өмнө нь хэлсэн. Надтай байхад бүх зүйл тайван, жаргалтай байдаг бол та нартай байхад аливаа зүйл их өөр байдаг; та нар юу ч хийсэн маш их хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Би сайшаасан бүхнээ гарцаагүй биелүүлж, Өөрийн сайшаасан хэнийг ч болов төгс болгоно. Хүмүүсээ: Миний ажилд бүү хошуу дүр! Та нар Намайг дагаж, Миний хайрладаг зүйлийг хийн, Миний үзэн яддаг бүхнээс татгалзаж, өөрсдийгөө нүглээс татан гаргаад, Миний хайрын тэврэлтэд орж байхдаа л үйлдэх хэрэгтэй. Би та нарт онгирч байгаа юм биш, бас дэгсдүүлж байгаа ч юм биш; энэ бол чухам үнэн. Хэрэв Би дэлхийг сөнөөнө гэж хэлбэл, та нарыг нүд ирмэхийн зуурт дэлхий үнсэн товрог болно. Та нар ихэнхдээ хэтэрхий сэтгэлээ чилээж, өөрсдөдөө ачаа нэмж, Миний үг хоосон байх вий гэж гүнээ айдаг. Тиймээс Надад “гарах гарц олох” гэж гүйцгээдэг. Сохрууд! Мунхгууд! Чи өөрийнхөө үнэ цэнийг ч мэдэхгүй байж Миний зөвлөх болох гэж оролддог. Чи үнэ цэнтэй гэж үү? Толинд сайн хар даа!

Би чамд нэг юм хэлье! Аймхай хулчгар хүмүүсийг хулчгар байсных нь төлөө гэсгээх ёстой, харин дээд зэргийн итгэгчид итгэлийнхээ төлөө ерөөл хүртэнэ. Тодруулбал, яг одоо хамгийн чухал асуудал нь итгэл юм. Та нарт ирэх ерөөл илчлэгдэхээс өмнө та нар яг одоо Миний төлөө зарлагадахын тулд бүхнээ золиослох хэрэгтэй. Энэ бол “ерөөл хүртэх”, “гай зовлон амсах” гэдэгт хамаарах чухамхүү тэр тал юм. Хөвгүүд минь! Миний үгс зүрх сэтгэлд чинь хадаатай хэвээр байна уу? “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй.” Өнөөдөр чи үүний дотор орших утга учрыг үнэхээр ойлгож байна уу? Би хоосон үг хэлдэггүй; одоогоос эхлэн нуух зүйл үгүй болно. Өөрөөр хэлбэл, Миний үгэнд нуугдаж байсан зүйлсийг одоо та нарт нэг нэгээр нь, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр хэлнэ. Түүнчлэн, үг бүрд Миний үнэн утга агуулагдах бөгөөд Миний өмнө нуугдсан байсан бүх хүн, үйл явдал, аливаа зүйлийг илчлэх нь хялбар бүтэж, Надад хэцүү байхгүй гэдгийг дурдах нь илүүц биз. Миний хийдэг бүхэн Миний хэвийн хүн чанарын тал, мөн Миний бүрэн бурханлаг чанарын талыг агуулдаг. Та нар эдгээр үгийг үнэхээр тодорхой ойлгов уу? Ийм л учраас чамайг хэтэрхий яарах хэрэггүй гэж Би давтсаар байдаг юм. Хүн, эсвэл аливаа зүйлийг илчлэх Надад хэцүү биш, бас үүнд цаг үргэлж олдоно. Тийм биш гэж үү? Миний өмнө маш олон хүн үнэн төрхөө илчилсэн. Миний хийдэг бүхэн төлөвлөгөөний минь нэг хэсэг учраас тэдний сүнс үнэг, нохой, эсвэл чоно ч бай, бүгд Миний тогтоосон тодорхой цагт үнэн төрхөө илчилдэг. Та нар энэ санааг тов тодорхой ойлгох ёстой!

“Цаг тун ойрхон байна” гэсэн нь юуг хэлж байгааг чи үнэхээр ойлгож байна уу? Өнгөрсөн үед, энэ нь Миний өдрийг хэлж байна гэж чи үргэлж боддог байсан боловч та нар бүгд Миний үгийг өөрсдийн үзэлд тулгуурлан тайлбарлаж байсан. Чамд Би хэлчихье! Одоогоос эхлээд Миний үгийг буруугаар тайлбарлах хэн ч болов эргэлзээгүй хөгийн этгээд мөн! “Цаг тун ойрхон байна” гэх Миний айлдсан үг та нарын ерөөл эдлэх өдөр; өөрөөр хэлбэл, бүх муу ёрын сүнс устгагдаж, Миний чуулганаас хөөгдөж, аливааг хийх хүний бүх аргаас татгалзах өдрүүдийг хэлдэг. Түүнчлэн агуу гамшиг буун ирэх өдрүүдийг уг хэллэг илэрхийлдэг. Үүнийг санаж яв! Энэ нь бүх агуу гамшиг юм; цаашид бүү буруугаар ойлго. Миний агуу гамшгууд бүхий л дэлхий ертөнц дээр Миний гараас нэгэн зэрэг буун ирэх болно. Миний нэрийг олж авсан хүмүүс ерөөгдөж, энэ зовлонг амсахгүй гэдэг нь гарцаагүй. Та нар үүнийг одоо ч санаж байна уу? Та нар Миний ярьж байгааг ойлгож байна уу? Миний ярьдаг цаг бол чухамхүү Миний ажиллаж эхэлдэг цаг юм (агуу гамшгууд ирсэн чухам тэр мөч). Та нар Миний санаа зорилгыг үнэндээ ойлгодоггүй. Би яагаад та нарт ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр, ийм хатуу шаардлага тавьдгийг мэдэх үү? Олон улсын нөхцөл байдал хурцадмал болж, Хятадын төрийн эрхэнд байгаа (гэгддэг) хүмүүс бүх бэлтгэлээ базааж байгаа үе бол цагтай бөмбөг дэлбэрэх гэж байгаа яг тэр үе юм. Долоон улс үндэстний үнэн замыг эрж хайж байгаа хүмүүс үерийн хаалтаар орж ирэх ус шиг Хятад руу үй олноороо цөхрөлөө баран, үнэ өртгийг үл харгалзан орж ирнэ. Эдний заримыг нь Би сонгосон, өөр бусад нь Надад үйлчлэл хийх учиртай хүмүүс боловч тэдний дунд нэг ч ууган хүү үгүй. Энэ бол Миний хийх ажил! Би дэлхийг бүтээхэд энэ аль хэдийн шийдэгдчихсэн байсан. Хүний үзлээсээ салцгаа. Намайг утгагүй зүйл ярьж байна гэж бүү таамагла! Миний бодож байгаа зүйл бол Миний аль хэдийн биелүүлчихсэн зүйл, Миний төлөвлөгөө ч мөн Миний аль хэдийн биелсэн зүйл. Та нар үүнийг тодорхой ойлгов уу?

Аливаа бүхэн бүгд Миний бодол, Миний төлөвлөгөөнд багтсан. Хүү минь! Би чиний төлөө, цаашлаад чамайг хайрладаг учраас чамайг сонгосон. Бодлоороо дуулгаваргүй байж, атаа жөтөөнд автаж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, шатаалтаар үхэх болно. Энэ цаг үеийн хаанчлал аль хэдийн бүрэлдсэн тул энэ нь Миний хаанчлалын захиргааны зарлигтай хамаатай. Гэвч Миний хүү чи сэрэмжтэй байх учиртай ба үүнд эд хөрөнгө мэт хандаж болохгүй. Чи Эцгийнхээ зүрх сэтгэлд санаа тавьж, үүгээрээ дамжуулан Эцгийнхээ уйгагүй хичээл зүтгэлд талархах хэрэгтэй. Үүнээс, Би ямар хүнийг хамгаас их хайрладгийг, удаад нь ямар хүнийг хайрладгийг, мөн ямар хүнийг хамгаас илүү үзэн яддаг болохыг, ямар хүнд зэвүүцдэг болохыг Миний хүү ойлгож авах ёстой. Өөртөө дарамт нэмээд байх хэрэггүй. Чи ямар ч зан чанартай байсан, Миний урьдаас зохицуулсан нь тэр бөгөөд энэ нь Миний бурханлаг зан чанарын нэг талын илчлэл юм. Эргэлзээгээ хөсөр хая! Би чамайг үзэн ядах сэтгэл өвөрлөдөггүй. Яаж хэлмээр юм бэ дээ? Чи одоо ч ойлгохгүй байна уу? Чи айдастаа хүлээстэй хэвээр л байна уу? Урьд нь Миний хэлсэнчлэн, Би ариун хүмүүсийн байдлыг алган дээрээ байгаа мэт мэддэг учир хэн нь үнэнч, хэн нь урам зоригтой, хэн нь шударга, хэн нь зальхай вэ гэдгийг бүгдийг нь мэднэ.

Миний нүдээр, бүх зүйл аль эрт биелж, илчлэгдсэн. (Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг Бурхан юм; Миний зорилго бол зүгээр л та нарт Өөрийн хэвийн хүн чанарыг үзүүлэх юм.) Гэвч та нарын өнцгөөс бүх зүйл нууцлаг, юу ч биелээгүй байгаа. Энэ нь бүхэлдээ та нар Намайг мэддэггүйгээс л болдог. Бүгд Миний гарт, бүгд Миний хөл доор байгаа бөгөөд Миний нүд бүх зүйлийг шинждэг; Миний шүүлтээс хэн зайлж чадах вэ? Бохир заваан, нуух зүйлтэй, Миний ар хударгаар шүүдэг, зүрх сэтгэлдээ эсэргүүцэл тээдэг гэх мэт Миний нүдэнд нандин гэж харагддаггүй бүх хүн Миний өмнө сөгдөж, доторхоо уудлах ёстой. Зарим хүмүүс үүнийг сонсоод багахан урам зориг орж, харин бусад нь үүнийг нухацтай авч үзэхгүй байж магад. Та нарт Би анхааруулчихъя! Ухаалаг хүмүүс түргэхэн гэмших болтугай! Хэрэв чи тэнэг хүн бол зүгээр л хүлээ! Цаг нь ирэхэд хэнд нь гай зовлон нүүрлэхийг зүгээр л харцгаа!

Тэнгэр урьдын тэнгэр хэвээр, газар ч урьдын газар хэвээрээ боловч Миний бодлоор тэнгэр газар аль хэдийн өөрчлөгдөж, урьдын тэнгэр, газар байхаа больсон. Тэнгэр гэдгээр юуг хэлж байна вэ? Мэдэх үү? Тэгвэл өнөөдрийн тэнгэр гэж юуг хэлж байна вэ? Өнгөрсөн үеийн тэнгэр гэж юуг хэлж байсан бэ? Үүнийг Би та нартай хэлэлцье: Өнгөрсөн үеийн тэнгэр гэж та нарын итгэж байсан ч, хэн нь ч харж байгаагүй Бурханыг хэлсэн бөгөөд Тэр бол хүмүүсийн чин үнэнч сэтгэлээр итгэдэг байсан Бурхан (учир нь тэд Түүнийг харж чаддаггүй байсан). Харин өнөөдрийн тэнгэр гэдэг нь Миний хэвийн хүн чанар болон Миний бүрэн бурханлаг чанар; өөрөөр хэлбэл, энэхүү бодитой Бурханыг Өөрийг нь хэлж байгаа юм. Хоёулаа л адилхан Бурхан атал Би яагаад, Би бол шинэ тэнгэр гэж хэлдэг вэ? Энэ бүгд хүний үзэлд чиглэсэн. Өнөөдрийн газар гэдэг нь та нарын оршин байгаа газрыг хэлдэг. Өнгөрсөн үеийн газарт ариун газар нэг ч байгаагүй, харин өнөөдөр та нарын очдог газрууд ариун болж тусгаарлагдсан. Миний, энэ бол шинэ газар гэж хэлдгийн учир нь энэ юм. Энд “шинэ” гэдэг нь “ариун”-ыг хэлж байна. Шинэ тэнгэр, газар одоо бүрэн биеллээ олсон. Та нар үүнийг одоо ойлгов уу? Би та нарт бүх нууцыг хуудас хуудсаар нь илчлэх болно. Бүү яар, бүр агуу нууцыг ч та нарт илчлэх болно!

Өмнөх: 77-р бүлэг

Дараах: 79-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих