Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ДАЛАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Миний үгэнд бат итгэлгүй байна гэдэг Миний үйлдэлд үгүйсгэсэн байдлаар хандахтай ижил. Өөрөөр хэлбэл, Миний үг Миний Хүүгээс урсан гарсан атал та нар ач холбогдол өгдөггүй. Та нар хэтэрхий хөнгөн хийсвэр юм! Миний Хүүгээс олон үг урсан гарсан боловч та нар үүнд эргэлзэж, тээнэгэлздэг. Сохор амьтад! Миний хийсэн бүхний зорилгыг та нар ойлгодоггүй. Өөрийн Хүүгээр дамжуулан Миний илэрхийлдэг үг Миний үг биш үү? Би Өөрөө шууд хэлэх хүсэлгүй тул Өөрийн Хүүгээр дамжуулан хэлдэг зарим зүйл бий. Гэвч та нар яагаад тийм утгагүй аашилж, Намайг шууд яриулах гэж зүтгэнэ вэ? Та нар Намайг ойлгодоггүй, Миний үйлдэл, үйл хэрэгт үргэлж эргэлздэг! Би өмнө нь ингэж хэлээгүй билүү? Миний хөдөлгөөн бүр, Миний үйлдэл, үйл хэрэг бүр зөв бөгөөд хүмүүс тэдгээрийг шинжих ёсгүй. Бузар гараа тат! Чамд Би хэлье: Миний ашигладаг бүх хүн Намайг дэлхийг бүтээхээс өмнө урьдчилан томилогдсон бөгөөд өнөөдөр бас Надаар сайшаагдсан юм. Та нар үргэлж ийм төрлийн зүйлд хүчин чармайлт гаргаж, Би болох хүнийг шинжиж, Миний үйлдлийг шинжиж байгаа. Та нар бүгд худалдаачны сэтгэлгээтэй юм. Дахиад ийм зүйл тохиолдвол та нарыг Миний гар гарцаагүй цохин унагах болно. Миний хэлж байгаа зүйл гэвэл: Надад бүү эргэлз, бас Миний хийсэн зүйлсийг битгий дүгнэн шинжил, битгий эргэцүүл. Үүнээс гадна, энэ мэт зүйлд бүү хошуу дүр. Учир нь энэ Миний захиргааны зарлигтай холбоотой юм. Энэ бол жижиг асуудал биш!

Миний зааварчилсан бүхнийг хийхийн тулд цагийг ашигла. Би бас анхааруулга болгож, дахиад хэлье: Харийнхан Хятад руу үй олноороо орж ирэх гэж байна. Энэ бол туйлын үнэн! Ихэнх хүмүүс үүнд эргэлзэж, бат итгэдэггүйг Би мэднэ, тиймээс та нар амийн өсөлтийг хурдан эрж хайж, Миний хүслийг хурдан хангаг гэж дахин нэг удаа сануулж байна. Одооноос эхлэн, олон улсын байдал улам түгшүүртэй болж, янз бүрийн улс орнууд дотроосоо нуран унаж эхэлнэ. Хятадад аз жаргалтай өдөр гэж үгүй болно. Өөрөөр хэлбэл, ажилчид ажил хаяж, оюутнууд хичээл номоо хаяж, бизнес эрхлэгчид зах зээлээ хаяж, үйлдвэрүүд бүгд үүдээ барин, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй. Төрийн албан хаагчид зугтахын тулд хөрөнгөө бэлдэнэ (энэ нь ч бас Миний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэхийн тулд юм), бүх түвшин дэх төв засгийн газрын удирдагчид бүгд түүнчлэн бэлтгэл ажил хийхдээ ирээдүйд бус, одоод анхаарна (дараагийн алхамд үйлчлэхийн тулд тэр). Тодорхой хар! Миний ажил бүх ертөнцөд чиглэдэг тул энэ бол Хятад төдийгүй орчлон ертөнцийг бүхэлд нь хамарсан зүйл, гэхдээ энэ нь бас бүлэг ууган хөвгүүд хаадыг бий болгохын тулд юм. Та нар үүнийг тодорхой ойлгов уу? Түргэхэн эрж хай! Би та нарт зүй бус хандахгүй; Би та нарт ханатлаа жаргал эдлэх боломж олгоно.

Миний үйлдэл гайхамшигтай. Дэлхий дээр агуу гамшгууд гарч, бүх мууг үйлдэгчид болон эрх баригчид шийтгэл хүртэж байх үед—бүр тодруулбал, Миний нэрийн гаднах мууг үйлдэгчид зовох үед—Би та нарт ерөөлөө хайрлаж эхэлнэ. Энэ бол “Та нар гамшгийн зовлон бэрхшээлийг туулах учиргүй” гэж Би өмнө нь ахин дахин хэлсний цаад утга юм. Үүнийг та нар ойлгож байна уу? “Энэ удаад” гэж Миний хэлдэг нь Миний амнаас үг гарах үеийг хэлж байгаа юм. Ариун Сүнсний ажил маш хурдан; Би нэг ч минут, нэг ч секунд үрж, цаг алдахгүй, харин оронд нь хэлсэн даруйдаа Өөрийн үгийн дагуу үйлдэх болно. Хэрэв Би өнөөдөр хэн нэгнийг таягдан хаяна, жигшинэ гэж хэлбэл тухайн хүн даруй дуусах болно. Өөрөөр хэлбэл, Миний Ариун Сүнс тэднээс даруй буцан явснаар тэд амьд үхдэл, ашиггүй хүн болно. Тэд амьсгалж, алхаж, ярьсан хэвээр байж болох ч, Миний өмнө залбирсаар байж болох ч, Намайг өөрсдийг нь орхисон болохыг хэзээ ч ойлгохгүй. Тэд голдуу ашиггүй хүмүүс байдаг. Энэ бол туйлын үнэн агаад жинхэнэ юм!

Миний үг Намайг, Өөрийг минь төлөөлдөг. Үүнийг санаж яв! Эргэлзээ бүү тээ; та нар гарцаагүй бат итгэлтэй байх ёстой. Энэ бол үхэл, амьдралын асуудал! Энэ бол аймшигтай зүйл! Би үгээ хэлмэгц Миний хийх гэсэн зүйл биелсэн байх болно. Энэ бүх үг Миний Хүүгээр дамжин хэлэгдэх ёстой. Та нарын хэн чинь энэ асуудлын тухай нухацтай бодож үзсэн бэ? Үүнийг Би яаж өөрөөр тайлбарлах вэ? Үргэлж бүү аймхай, ноомой бай. Би үнэхээр бусдын сэтгэл хөдлөлийг хайхардаггүй гэж үү? Би Өөрийн сайшаадаг хүмүүсийг тоомжиргүй хөөнө гэж үү? Миний хийдэг бүхэн зарчимтай. Би Өөрийнхөө байгуулсан гэрээг урж хаяхгүй; Өөрийнхөө төлөвлөгөөнд Өөрөө саад хийхгүй. Би та нар шиг гэнэн биш. Миний ажил бол агуу зүйл; энэ нь нэг ч хүний хийж чадахгүй зүйл. Би Өөрийгөө зөвт агаад Өөрийг минь хайрладаг хүмүүст хайртай гэж хэлсэн. Чи үүнийг үнэн гэдэгт итгэхгүй байна уу? Чи сэжиг тээсэн хэвээр байх юм! Мөс чанар чинь бүх зүйл дээр тодорхой л юм бол чи яагаад тэгтлээ айсан хэвээр байгаа юм бэ? Чи өөрийгөө хүлчихсэн учраас тэр. Миний хөвгүүн ээ! Би чамайг хаяхгүй тул бүү гунигла, нулимс бүү унага гэж Би олон удаа сануулсан. Чи одоо ч надад итгэж чадахгүй байна уу? Би чамаас зуурч, тавьж явуулахгүй. Би чамайг үргэлж Өөрийн хайраар тэвэрнэ. Би чиний Эцэг, түшиг тулгуур гэдгээ харуулахын тулд чамайг харж хандан, хамгаалж, бүх зүйл дээр чамд илчлэл, мэдлэг ухаан өгнө. Эцгийнхээ мөрөн дээрх ачааг яаж хөнгөрүүлэх вэ гэж үргэлж эргэцүүлж явдгийг чинь Би мэднэ. Энэ бол Миний чамд өгсөн ачаа юм. Үүнийг үл хайхрах гээд хэрэггүй! Хэчнээн өнөөдөр чи Надад үнэнч байж чадах вэ? Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд чи бэлтгэлээ хурдасгаж, түргэн өсөж том болно гэж Би найдаж байна. Эцэг нь хүүгийнхээ төлөө өдөр шөнөгүй ажилладаг тул хүү нь ч бас Эцгийнхээ удирдлагын төлөвлөгөөг минут, секунд бүрд бодолцох хэрэгтэй. Энэ бол Миний ярьдаг байсан, Надтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа хэрэг юм.

Энэ бүгд Миний хийж байгаа хэрэг. Би өнөөдөр ашигладаг хүмүүстээ ачаа үүрүүлж, мэргэн ухаан өгнө, ингэснээр тэдний хийдэг зүйл бүгд Миний хүсэлд нийцэж, Миний хаанчлал биелж, шинэ тэнгэр, газар гарч ирэх болно. Миний ашигладаггүй хүмүүс шал эсрэгээрээ юм. Тэд үргэлж мэл гайхаж явдаг бөгөөд идмэгцээ унтаж, унтаж дуусаад л идэж, ачаа гэж юуг хэлдгийг огт мэддэггүй. Энэ хүмүүст Ариун Сүнсний ажил дутдаг бөгөөд тэднийг Миний чуулганаас аль болох хурдан зайлуулах хэрэгтэй. Одоо Би үзэгдлийн тухай зарим асуудлыг ярилцъя: Чуулган бол хаанчлалын урьдач нөхцөл юм. Чуулган тодорхой хэмжээнд байгуулагдсан цагт л хүмүүс хаанчлалд орж чадна. Хаанчлалд хэн ч шууд орж чадахгүй (Миний амлалтыг аваагүй л бол). Чуулган бол анхны алхам, харин хаанчлал бол Миний удирдлагын төлөвлөгөөний зорилго юм. Хүмүүс хаанчлалд ормогц бүх зүйл хэлбэрээ олж эхлэх бөгөөд айх зүйлгүй болно. Одоо Миний ууган хөвгүүд л Миний хамтаар хаанчлалд орж, бүх улс үндэстэн, ард түмнийг захирч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Миний хаанчлал эмх журамд орж эхэлж байгаа бөгөөд хаад, эсвэл ард түмэн байх бүх хүн ил тод зарлагдлаа. Ирээдүйн үйл явдлыг та нарт алхам алхмаар, дэс дараалалтай хэлж өгөх болно. Та нар хэтэрхий сэтгэлээ чилээж, санаа зовох ёсгүй. Чи Миний хэлсэн үг бүрийг санадаг уу? Хэрэв чи үнэхээр Миний төлөө байдаг бол Би чамд үнэнч шударгаар хэлэх болно. Харин заль мэх гаргаж, шударга бус авирладаг хүмүүсээр Би ч бас тохуу хийж, хэн нь тийнхүү сүйрэхийг тодорхой харуулах болно!

Өмнөх:ДАЛАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Дараах:ДАЛАН НАЙМДУГААР БҮЛЭГ