76-р бүлэг

Миний айлдварууд бүгд Миний хүслийн илэрхийлэл юм. Миний ачаанд хэн анхааралтай байж чадах вэ? Миний санаа зорилгыг хэн ойлгож чадах вэ? Та нар Миний тавьсан асуулт бүрийг бодолцож үзсэн үү? Ийм хайхрамжгүй! Та нар Миний төлөвлөгөөг үймүүлж яаж зүрхлэв? Та нар хяналтаас гарчээ! Хэрэв муу ёрын сүнсний иймэрхүү ажил үргэлжилбэл Би тэднийг нэн даруй ёроолгүй нүх рүү шидэж үхүүлнэ! Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Муу ёрын сүнсэнд ашиглуулдаг хүмүүсийг ч бас (буруу санаа зорилготой, махан бие, эсвэл эд хөрөнгөд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганыг үймүүлдэг гэх мэт хүмүүс) Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл дуусна гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлээд Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулаад, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан ямар ч хүнийг Би ашиглахгүй бөгөөд хөөн зайлуулна! Намайг мэдрэмжгүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд бузар сүмд оршихгүй! Надад бүрэн үнэнч бөгөөд Миний ачаанд анхааралтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг л Би ашигладаг. Учир нь Би ийм хүмүүсийг урьдчилан тогтоосон бөгөөд бүр ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр ажилладаггүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлээд Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахиад хэлье: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биеийнхээ хамтаар Үхэгсэдийн орон луу хаягдана!

Өмнө нь та нарт тавьсан Миний шаардлагууд бага зэрэг сул байсан ба махан биеийн тухайд та нар садар самуун байсан. Энэ өдрөөс эхлээд ингэж үргэлжлүүлэхийг чинь Би зөвшөөрөхгүй. Хэрэв та нарын үг, үйлдэл Намайг бүх талаар илэрхийлж чадахгүй бол, эсвэл Миний төрхөөс өчүүхэн төдий ч болов ялгаатай байвал Би мэдээж та нарыг амархан тавьж явуулахгүй. Эс бөгөөс, та нар эрээ цээргүйгээр байнга инээж, наргиж, тас тас хөхөрсөөр байх байсан. Чи ямар нэгэн буруу зүйл хийхдээ чамайг орхичихсон гэдгийг минь мэдэрдэггүй гэж үү? Чи мэддэг мөртөө яагаад садар самуун хэвээр байна вэ? Миний шүүлтийн гар хүрэхийг чи хүлээж байна уу? Би өнөөдрөөс эхлээд Миний санаа зорилготой нэг ч хором нийцдэггүй хэнийг ч даруй шийтгэнэ. Хэрвээ чи хов жив яриад дэмий сууж байвал Би чамайг орхино. Сүнслэг хангалт өгч чадахгүй бол бүү ярь. Би та нарыг хязгаарлах гэж үүнийг хэлээгүй, харин Миний ажил одоогийн үе шат хүртэл ахисан тул төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байна. Хэрвээ та нар тойрч суугаад, амийн сүнслэг зүйлсийн талаар хэлэлцвэл Би та нартай цуг байх нь гарцаагүй. Би та нарын хэнд ч шударга бус хандахгүй. Хэрэв чи амаа нээвэл Би чамд зүй зохистой үгсийг хайрлана. Чи Миний үгэн дотроос зүрх сэтгэлийг минь ойлгох ёстой. Би та нарыг хэлгүй мэт бай гэж хэлж байгаа юм биш, дэмий юм ярь гэж ч хэлж байгаа юм биш.

Тийм ч их хугацаа үлдээгүй, Миний өдөр хойшлох ёсгүй гэж Би яагаад хэлсээр байгаа юм бэ? Та нар энэ талаар анхааралтай бодож үзсэн үү? Та нар Миний үгийн утгыг үнэхээр ойлгодог уу? Өөрөөр хэлбэл, Би ярьж эхэлснээсээ хойш л ажиллаж байна. Та нар л дор бүрнээ Миний ажлын бай байсаар ирсэн. Тодорхой нэг хүн биш, түүнчлэн өөр хэн нэгэн ч биш. Та нар ерөөл эдлэх тухай л санаа зовдгоос биш, өөрсдийн амийн тухай боддоггүй. Ямар мунхаг юм бэ! Ямар өрөвдөлтэй юм бэ! Та нар Миний ачааг огтхон ч анхаардаггүй!

Миний уйгагүй хүчин чармайлт, төлсөн төлөөс бүгд та нарын төлөө байсан. Хэрэв та нар Миний ачааг хайхардаггүй бол Миний хүлээж байсан түвшинд хүрсэнгүй. Бүх үндэстэн та нарын захирахыг, бүх хүн та нарын өөрсдийг нь удирдахыг хүлээж байна. Би бүх зүйлийг та нарын гарт шилжүүлсэн. Одоо эрх мэдэлтэй хүмүүс бүгд суудлаасаа бууж, нуран унаж эхэлсэн бөгөөд Миний шүүлт өөрсөд дээр нь буухыг л хүлээж байна. Сайн хар! Дэлхий ертөнц одоо нуран унаж байхад Миний хаанчлал амжилттай байгуулагдсан. Миний хөвгүүд гарч ирж, Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчлан, олон янзын улс үндэстэн, ард түмнийг захирч байна. Үүнийг тодорхойгүй зүйл гэж бүү бод; энэ бол илэрхий баримт. Үгүй гэж үү? Та нар Надад залбирч, Надаас гуйж эхэлмэгц Би нэн даруй арга хэмжээ авч, та нарыг хавчдаг хүмүүсийг шийтгэж, та нарыг үймүүлдэг хүмүүстэй харьцаж, та нарын үзэн яддаг хүмүүсийг устгаж, та нарт үйлчилдэг хүмүүс, үйл явдал, зүйлсийг удирдах болно. Би үүнийг олон удаа хэлсэн: Христэд үйлчлэл үзүүлдэг хэнд ч (өөрөөр хэлбэл, Миний хүүд үйлчлэл үзүүлдэг хэнд ч) Би аврал авчрахгүй. Миний Хүүд үйлчлэл үзүүлнэ гэдэг нь тэд сайн хүмүүс гэсэн үг биш; энэ нь тэр чигтээ Миний агуу хүч, гайхалтай үйл хэргийн үр дүн юм. Хүнд хэтэрхий их ач холбогдол бүү өг. Тийм хүмүүс мэдээж Ариун Сүнсний ажилгүй байдаг бөгөөд сүнслэг зүйлсийг огт ойлгодоггүй. Би тэднийг ашиглаж дууссаны дараа тэд ямар ч хэрэггүй болно. Санаж яв! Энэ бол та нарт өгөх Миний баталгаа. Бүү самгард, ойлгов уу?

Хүмүүс улам цөөрсөн ч гишүүд бүр их цэвэршүүлэгдсээр байна. Энэ бол Миний ажил, Миний удирдлагын төлөвлөгөө, түүнчлэн Миний мэргэн ухаан, Миний бүхнийг чадагч байдал. Энэ бол Миний хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанарын уялдаа юм. Та нар үүнийг тодорхой харж байна уу? Та нарт үүний талаар ямар нэгэн бодитой ойлголт байна уу? Би хэвийн хүн чанараараа хэлсэн бүхнээ бурханлаг чанараараа дамжуулан нэг нэгээр нь гүйцэлдүүлнэ. Тийм учраас Миний хэлсэн зүйл ямар ч хоёрдмол утгагүйгээр биелнэ; харин ч бүгд тов тодорхой, илэрхий байх болно гэж Би давтан хэлсээр байгаа. Миний хэлдэг бүхэн биелэх бөгөөд хааш яаш биш байх нь мэдээж. Би хоосон үг хэлдэггүй, алдаа гаргадаггүй. Намайг хэмжих гэж зүрхэлсэн хэн ч бай шүүгдэх бөгөөд Миний гараас зугтаж чадахгүй нь лавтай. Намайг үгээ хэлмэгц хэн эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Хэн Намайг аргалж, эсвэл Надаас ямар нэгэн юм нууж зүрхлэх юм бэ? Би өмнө нь хэлсэн: Би бол ухаалаг Бурхан. Би бүх хүнийг болон сатанлаг ааш авирыг илчилж, буруу санаа зорилготой хүмүүсийг ил болгож, бусдын өмнө нэг янзаар, ар хударгаар нь өөрөөр авирладаг, Намайг эсэргүүцдэг, Надад үнэнч бус байдаг, мөнгөний араас шунадаг, Миний ачаанд анхаардаггүй, ах, эгч нараа мэхэлж, шударга бус ханддаг, хүмүүсийг баясгах гэж уран үгээр ярьдаг, ах, эгч нартайгаа нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар хамтран ажиллаж чаддаггүй хүмүүсийг илчлэхдээ Өөрийн хэвийн хүн чанарыг ашигладаг. Миний хэвийн хүн чанараас болж маш олон хүн Намайг нууцхан эсэргүүцэж, Миний хэвийн хүн чанарыг мэдэхгүй гэж бодоод, хууран мэхэлж, шударга бус зүйл хийдэг. Мөн маш олон хүн Миний хэвийн хүн чанарт онцгой анхаарал тавьж, Надад идэх, уух сайхан зүйлс өгч, Надад зарц мэт үйлчилж, зүрх сэтгэл дэх зүйлээ Надад ярих мөртөө Миний ар хударгаар тэс өөрөөр авирладаг. Сохор хүмүүс! Хүний зүрх сэтгэлийн гүнийг харж чаддаг Бурхан Намайг та нар хэчнээн бага мэддэг билээ. Та нар одоо ч намайг мэддэггүй; Намайг юу хийж байгааг чинь мэдэхгүй гэж бодсоор байдаг. Үүнийг бодоод үз: Миний хэвийн хүн чанараас болж хэчнээн хүн өөрсдийгөө сүйтгэв? Сэр! Намайг дахиад бүү хуур! Чи бүх үйлдэл, ааш авир, мөн үг, үйл хэрэг бүрээ Миний өмнө тавьж, Миний шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Өмнөх: 75-р бүлэг

Дараах: 77-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих