79-Р БҮЛЭГ

Сохор! Мэдлэггүй! Үнэ цэнгүй, овоолсон хог новш! Чи Миний хэвийн хүн чанарыг Миний бүрэн бурханлаг чанараас салгадаг! Та нар үүнийгээ Миний эсрэг нүгэл гэж боддоггүй юу? Тэгээд ч энэ чинь уучлахад бэрх зүйл! Өнөөдөр бодитой Бурхан та нарын дунд ирсэн боловч та нар Миний хэвийн хүн чанар гэсэн нэг л талыг мэддэг, харин бүрэн бурханлаг талыг минь огт олж хараагүй. Миний араар хэн Намайг хуурахаар оролддогийг мэддэггүй гэж чи бодоо юу? Би чамайг шүүмжлээгүй байна, би зүгээр л чамайг ямар түвшинд хүрч чадах, эцсийн эцэст хаана хүрч төгсөхийг чинь харж, ажиглаж байна. Миний үг олон мянган удаа ярьж хэлэгдсэн, гэсэн ч та нар олон муу зүйл хийлээ. Яагаад та нар Намайг хуурах гэж ахин дахин оролддог юм бэ? Амиа алдахаас болгоомжил! Хэрэв Миний уурыг тодорхой түвшинд өдөөвөл Би чамд өршөөл огт үзүүлэлгүй, чи хөөгдөн гарах болно. Би өмнө нь ямар байсныг чинь, үнэнч, зүтгэлтэй байсан эсэхийг чинь, Миний төлөө хэр их гүйж, хэчнээн зарлагадсан гэдгийг чинь харгалзаж үзэхгүй. Би эдгээр зүйлийг огт харахгүй. Чи Намайг одоо өдөх л юм бол Би чамайг ёроолгүй нүх рүү хаях болно. Намайг бас хуурахаар оролдож зүрхэлдэг хэн байна? Санаж яв! Одоогоос эхлээд Би уурлавал хэн байх нь хамаагүй, чамайг даруй зайлуулж, тэгснээр хожмын гай бэрхшээл гэж үгүй, бас чамайг дахиж харахгүй болно. Намайг эсэргүүцвэл Би чамайг тэр дор нь гэсгээнэ. Та нар үүнийг санаж явах уу? Та нар дундаас ухаалгууд нь даруй гэмших хэрэгтэй.

Өнөөдөр, өөрөөр хэлбэл, одоо Би уур хилэнтэй байна. Та нар бүгд Надад үнэнч байж, өөрийн бүх оршихуйг Надад зориулах хэрэгтэй. Дахиж хойшлуулж болохгүй. Хэрэв Миний үгийг анхаарахгүй бол Би гараа сунгаад, чамайг цохиж унагах болно. Тэгэхдээ Би бүх хүнд Өөрийгөө мэдүүлэх ба өнөөдөр Би бүгдэд уур хилэнтэй, сүр жавхлантай хандах болно (энэ нь Миний шүүлтээс ч хатуу). Би маш олон үг хэлсэн ч, та нар хариу үйлдэл огт үзүүлсэнгүй; та нар үнэхээр ийм мулгуу юм уу? Би та нарыг тийм гэж бодохгүй байна. Та нарын доторх хөгшин диавол доог тохуу хийж байгаа нь тэр. Та нар үүнийг тодорхой хардаг уу? Эрс өөрчлөлт авчрахаар яаравчил! Өнөөдөр, Ариун Сүнсний ажил энэ үе шатанд хүртэл ахиж дэвшлээ; та нар үүнийг хараагүй юу? Миний нэр дөрвөн зүг, найман зовхист, мөн бүх улс үндэстний айлаас айлд түгж, орчлон ертөнц даяар хөгшин, залуу хүмүүс ялгаагүй ам уралдан хашхирна; энэ бол туйлын үнэн. Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.

Намайг мэддэггүй хүмүүс ёроолгүй нүхэнд мөхөж, Намайг бат мэддэг нь Миний хайранд халамжлуулж, хамгаалуулан үүрд амьдрах болно. Намайг нэг үг хэлэхэд бүх орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаар хүртэл дагжин чичирдэг. Миний үгийг сонсоод, айн чичрэхгүй байж хэн чадах вэ? Намайг хүндлэн мэлмэрэхээ барьж тэвчих хэн байх билээ? Хэн Миний үйл хэргээс Миний зөвт байдал, сүр жавхланг мэдэж чаддаггүй билээ?! Хэн Миний үйл хэрэг дэх Миний төгс хүчит байдал, мэргэн ухааныг харж чаддаггүй билээ?! Анхаарал хандуулдаггүй хэн ч бай, үхэх нь лавтай. Учир нь анхаарал хандуулдаггүй хүмүүс бол Намайг эсэргүүцдэг, Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд хамгийн дур зоргоороо тэргүүн тэнгэрэлч юм. Өөрсдийгөө шалгацгаа: Дур зоргоороо, өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү, биеэ тоосон хэн боловч Миний үзэн ядалтын бай болж, мөхөх болно!

Одоо Би Өөрийн хаанчлалын захиргааны зарлигийг сонордуулъя: Бүх зүйл Миний шүүлт, Миний зөвт байдал, Миний сүр жавхлан дотор байдаг бөгөөд Би зөвт байдлаа бүгдэд хэрэгжүүлдэг. Надад итгэдэг гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ Надтай зөрчилддөг, эсвэл зүрх сэтгэл нь Намайг хаясан хүмүүс бүгд Миний тогтоосон цагт хөөгдөх болно. Хүнд анзаарагдахгүй байдлаар Миний тухай егөөдөн ярьдаг хүмүүс даруй үхэх болно (тэд сүнс, бие, сэтгэлээрээ үхнэ). Миний хайрладаг хүмүүсийг дарлаж, үл тоомсорлодог хүмүүсийг Миний уур хилэн даруй шүүнэ. Өөрөөр хэлбэл, Миний хайрладаг хүмүүст атаархдаг, Намайг зөвт бус гэж боддог хүмүүсийг Өөрийн хайртай хүмүүсээр шүүлгэхээр шилжүүлэн өгнө. Төлөв томоотой, энгийн, үнэнч бүх хүн (мэргэн ухаан мөчид хүмүүсийг оролцуулаад), мөн Миний хүсэлд гуйвшгүй чин үнэнчээр ханддаг бүх хүн Миний хаанчлалд үлдэнэ. Сургалтад хамрагдаагүй, өөрөөр хэлбэл, мэргэн ухаан, мэдлэг дутуу энэ үнэнч хүмүүс Миний хаанчлалд эрх мэдэлтэй байх болно. Гэвч тэд ч бас харьцуулж, эвдүүлж байсан. Тэд сургалтад хамрагдаагүй гэдэг нь зайлшгүй биш боловч эдгээр зүйлээр дамжуулан Би Өөрийн төгс хүчит байдал, мэргэн ухааныг хүн бүхэнд үзүүлэх болно. Надад эргэлзсээр байгаа тэр хүмүүсийг Би хөөн явуулна, Надад тэднээс ганц нь ч хэрэггүй (энэ мэт цаг үед Надад эргэлзсэн хэвээр байдаг хүмүүсийг Би жигшдэг). Бүхий л орчлон ертөнц даяар хийдэг үйл хэргээрээ Би үнэнч хүмүүст Өөрийн үйлдлийн гайхамшигт байдлыг үзүүлж, тэгснээрээ тэдний мэргэн ухаан, мэдлэг, ялган таних чадварыг хөгжүүлнэ, мөн Өөрийн гайхамшигт үйл хэргийн дүнд Би зальхай хүмүүсийг хормын дотор устгана. Миний нэрийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн бүх ууган хөвгүүн (ариун, хир толбогүй, үнэнч тэр хүмүүсийг хэлж байна) эхлээд хаанчлалд орж, бүх улс үндэстэн, бүхий л ард түмнийг Надтай хамт захирч, хаанчлалд хаан суун, хамтдаа бүх улс үндэстэн, бүх ард түмнийг шүүх болно (өөр хэнийг ч бус, хаанчлал дахь бүх ууган хөвгүүнийг хэлж байна). Бүх улс үндэстэн, бүх ард түмний дундаас шүүгдэж, гэмшсэн хүмүүс Миний хаанчлалд орж, Миний ардууд болох ба зөрүүд, гэмшдэггүй хүмүүс ёроолгүй нүхэнд (үүрд мөхөхөөр) хаягдана. Хаанчлал дахь шүүлт эцсийнх байх бөгөөд Би дэлхийг нэгд нэггүй цэвэрлэж байгаа хэрэг байх болно. Ямар ч шударга бус байдал, уй гашуу, нулимс, шүүрс алдалт гэж байхаа болино, тэр ч бүү хэл дэлхий ертөнц гэж байхгүй болно. Бүгд Христийн илрэл болж, бүгд Христийн хаанчлал байх болно. Ямар их алдар суу вэ! Хэчнээн их алдар суу вэ!

Өмнөх: 78-Р БҮЛЭГ

Дараах: 80-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ЗАМ… (5)

Хэн ч Ариун Сүнсийг мэддэггүй байсан бөгөөд тэд ялангуяа Ариун Сүнсний зам юу болохыг мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө...

5-Р БҮЛЭГ

Миний Сүнсний дуу хоолой бол бүхий л зан чанарын минь илэрхийлэл билээ. Та нар ойлгож байна уу? Энэ зүйлийг тодорхой мэдэхгүй байх нь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх