80-р бүлэг

Гэгээрч, гэрэлтүүлэгдэхийн тулд бүх зүйл дээр Надтай бодитоор хэлэлцэх шаардлагатай; ингэснээр л сүнс амар амгалан байж чадна. Эс тэгвэл, сүнс амар амгаланг үл олно. Одоогоор та нарын дундах хамгийн хүнд өвчин гэвэл Миний хэвийн хүн чанарыг Миний бүрэн бурханлаг чанараас салгадаг явдал; түүнчлэн, та нарын олонх нь Надад бас бүрэн бурханлаг чанар байдгийг хэзээ ч мэдээгүй юм шиг Миний хэвийн хүн чанарт онцгой анхаарал хандуулдаг. Энэ чинь Намайг доромжилсон хэрэг! Та нар тэрийг мэдэх үү? Та нарын өвчин их хүнд байгаа бөгөөд эдгэрэх гэж яарахгүй бол Миний гарт үхэх болно. Миний нүүрэн дээр та нар нэг янзаар (даруу, тэвчээртэй, хүндтэй хүн мэт царай гарган) аягладаг ч Миний араар шал өөр аашилдаг (тэр чигтээ хоёр нүүртэй, замбараагүй, эрээ цээргүй байж, хүссэн бүхнээ хийж, талцаж, тусгаар хаант улсууд байгуулж, Надаас урвах гэж санаархдаг). Та нар сохорсон байна! Сатанд хууртсан нүдээ нээ! Намайг үнэхээр хэн гэдгийг хар! Чамд ичгүүр гэж алга! Миний үйлдэл гайхамшигтай гэдгийг чи мэддэггүй! Миний төгс хүчит байдлыг чи мэддэггүй! Христэд үйлчилдэг атлаа аврагддаггүй гэж хэнийг хэлэх вэ? Чи ямар дүрд тоглож байгаагаа мэдэхгүй байна! Чи үнэндээ Миний өмнө сэтгэл татам байдлаа гайхуулж, зүсээ хувиргаж ирдэг, ичгүүргүй амьтан! Чамайг Би гэрээсээ хөөн гаргах болно; Өөрөө урьдчилан тогтоож, сонгоогүй учраас ийм төрлийн хүнийг Би ашигладаггүй.

Би хэлснээ хийдэг. Мууг үйлдэгчид айх хэрэггүй; Би ямар ч хүнд буруу зүйл хийдэггүй. Би үргэлж Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдэж, Өөрийн зөвт байдлын дагуу аливааг үйлддэг. Мууг үйлддэг хүмүүс бүтээлээс хойш Сатаны үр удам байж ирсэн тул Би тэднийг сонгоогүй; “уул, гол шилжиж өөрчлөгддөг ч хүний уг чанар өөрчлөгдөхгүй” гэдгийн учир энэ. Хүн төрөлхтний ойлгож чаддаггүй асуудлуудын тухайд гэвэл, бүх зүйлийг тодорхой болгосон ба Надаас далд юу ч үгүй. Чи цөөн тооны хүний нүднээс юм нууж, чамгүй хүмүүсийн итгэлийг олж чадаж магадгүй ч, Надтай тэгэх амаргүй. Эцэст нь чи миний шүүлтээс зайлж чадахгүй. Хүн төрөлхтний хараа хязгаартай бөгөөд одоогийн нөхцөл байдлын багахан хэсгийг ойлгож чаддаг хүмүүс ч зарим нэгхээн чадвар эзэмшдэгт тооцогддог. Бүх зүйл Миний хяналт, зохицуулалт дор байдаг учир Миний хувьд бүх зүйл саадгүй явж, Миний замд юу ч, өчүүхэн ч болов тордоггүй. Миний хяналтад захирагдахгүй байж хэн зүрхлэх вэ! Миний удирдлагад саад болж хэн зүрхлэх вэ! Надад үнэнч бус, ачлалгүй хандаж хэн зүрхлэх вэ! Надад үнэний оргүй, худал хуурмагаар дүүрэн зүйл хэлж хэн зүрхлэх вэ! Тэдний хэн нь ч Миний хилэнт гараас зайлахгүй. Одоо чи бууж өгчихөөд, гэсгээлт хүртэж, ёроолгүй нүхэнд ороход хэчнээн бэлэн байлаа ч, Би чамайг амар өршөөхгүй. Би Өөрийн хилэнт шийтгэлийг (дээд зэргээр үзэн ядах явдал) дахин нэг амсуулахын тулд чамайг ёроолгүй нүхнээс татаж гаргана. Чамд зугтах газар байгаа юу? Миний хамгийн их үзэн яддаг зүйл гэвэл Миний хэвийн хүн чанарыг Миний бүрэн бурханлаг чанараас салгадаг явдал юм.

Надад үнэнч хүмүүс ерөөлтэй еэ; өөрөөр хэлбэл, Намайг хүний зүрх сэтгэлийг нухацтай шинжилдэг Бурхан Өөрөө мөн хэмээн үнэхээр таньдаг хүмүүс ерөөлтэй еэ. Та нарын ерөөлийг Би заавал үржүүлж, Миний хаанчлалд үүрд сайн ерөөл эдлэх боломж олгоно. Сатаныг шившиглэх хамгийн үр дүнтэй арга бас энэ юм. Гэвч, хэтэрхий бүү тэвчээр алд, бас тэсэж яд, бүх зүйлд Миний тогтоосон цаг гэж бий. Миний урьдчилан тогтоосон цаг хараахан болоогүй бол, ганц секундын өмнө байсан ч Би үйлдэхгүй. Би яг таг, хэмнэлийн дагуу үйлдэж, шалтгаангүй үйлдэл хийдэггүй. Хүн төрөлхтний бодлоор Би сэтгэл зоволгүй, Тай уул шиг тайван байдаг ч Би бол төгс хүчит Бурхан Өөрөө гэдгийг чи мэддэггүй гэж үү? Хэтэрхий бүү тэвчээргүй бай, бүх зүйл Миний гарт байна. Бүх зүйл аль эрт бэлтгэгдсэн, тэд Надад үйлчлэл хийнэ гэхээс тэсэн ядаж байна. Бүхий л орчлон ертөнц гаднаасаа эх захгүй мэт харагдах боловч Миний өнцгөөс энэ нь эмх цэгцтэй байна. Та нарт зориулж бэлдсэн бүхэн минь та нарыг л баясгахын төлөө байдаг. Үүнийг ойлгож байна уу? Миний удирдлагад бүү хутгалд. Би бүх ард түмэн, бүх улс гүрэнд Өөрийн төгс хүчит байдлыг Өөрийн үйлдлээр харуулж, Миний гайхамшигт үйл хэргийн төлөө Миний ариун нэрийг ерөөж, магтах боломж олгоно. Учир нь, хийдэг бүхэн минь үндэслэлтэй, бүх зүйл Миний мэргэн ухаан, Миний хүч чадал, Миний зөвт байдал, сүр жавхлангаар дүүрэн, Миний уур хилэнгээр бүр ч дүүрэн байдаг гэдгийг Би хэлсэн билээ.

Миний үгийг сонсмогцоо тэр даруй сэрдэг хүмүүс Миний ерөөлийг гарцаагүй хүртэж, Миний хамгаалалт, халамжийг гарцаагүй хүлээн авна. Тэд гэсгээлтийн зовлонг туулалгүй гэр бүлийн аз жаргалыг эдлэх болно. Та нар үүнийг мэдэх үү? Зовлон бол мөнх, харин жаргал үүнээс ч мөнх; одоогоос эхлээд эдгээрийг хоёуланг нь амсах болно. Зовж байна уу, баяр хөөр амсаж байна уу гэдэг чинь нүглээ хүлээн зөвшөөрөхдөө ямар хандлага баримталдгаас чинь хамаардаг. Харин чи Миний урьдчилан тогтоож, сонгосон хүн мөн эсэх тухайд бол чи хэлсэн зүйлээсээ шалтгаалан, үүнийг бат мэдэж байх учиртай. Чи хүмүүсийг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Миний урьдчилан тогтоосон, сонгосон хүмүүс одоогоос эхлэн маш их ерөөгдөх болно; Өөрийн урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүсийг Би одоогоос эхлэн хатуу гэсгээнэ. Миний та нарт үзүүлэх нотолгоо энэ. Одоо ерөөгдсөн хүмүүс эргэлзээгүй Надаар хайрлагдсан; харин гэсгээгдсэн хүмүүс Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Үүнийг тодорхой ойлгох хэрэгтэй! Өөрөөр хэлбэл, хэрвээ одоо хүртэж байгаа зүйл чинь Миний харьцалт, Миний хатуу шүүлтийн үг бол чамайг Би зүрх сэтгэлдээ үзэн ядаж, жигшдгийнх бөгөөд чамайг хөсөр хаяна. Хэрэв Миний тайтгарал, Миний амийн хангалтыг хүлээн авдаг бол чи Миний эзэмшилд байгаа, Миний хайртай хүмүүсийн нэг юм. Чи үүнийг Миний гадаад дүр төрхөд үндэслэн тодорхойлж чадахгүй. Үүнд ухаанаа бүү гашилга!

Миний үг хүн бүрийн бодит байдлыг хэлдэг. Намайг дурын сэдвээр ярьдаг эсвэл хэлмээр санагдсан юу ч бай хамаагүй хэлдэг гэж бодоо юу? Хэрхэвч үгүй! Миний үг бүрд Миний мэргэн ухаан нуугдаастай бий. Миний үгийг үнэн л гэж авч үз. Маш ахархан хугацааны дотор, үнэн замыг эрж хайж байгаа харийн хүмүүс орж ирнэ. Тэр үед та нар гайхаж хоцрон, бүх зүйл ямар ч саадгүй бүтэх болно. Би төгс хүчит Бурхан гэдгийг мэдэхгүй байна уу? Миний энэ үгсийг сонсоод та нар тууштай итгэдэг, тийм биз? Би буруу ташаа зүйл хэлэх нь бүү хэл, алдаа гаргадаггүй. Та нар үүнийг мэдэх үү? Тиймээс, тэднийг удирдан чиглүүлж, хариулахын тулд та нар Миний сургалтыг түргэхэн хүлээн авах ёстой гэдгийг Би ахин дахин онцолсон. Үүнийг мэдэж байна уу? Та нараар дамжуулан Би тэднийг төгс болгоно. Бүр чухал нь, та нараар дамжуулан Би Өөрийн энгүй тэмдэг, гайхамшгийг харуулна, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний дорд үздэг хүмүүсийн дундаас Би, Намайг илтгэж, Миний нэрийг алдаршуулж, Миний төлөө бүхнийг хариуцаж, Надтай хамт хаанчлах бүлэг хүнийг сонгосон юм. Иймээс, Би та нарыг одоо сургаж байгаа нь ертөнцийн хамгийн агуу удирдлага мөн; энэ бол хүн төрөлхтний биелүүлж чадахгүй гайхамшигт зүйл юм. Та нарыг төгс болгох замаар Би Сатаныг хүхэртэй галт нуур болон ёроолгүй нүх рүү хаяж, агуу улаан лууг дахин хэзээ ч босохгүй болтол үхэл рүү нь бүрмөсөн унагана. Тиймээс ёроолгүй нүхэнд хаягддаг бүхэн бол агуу улаан лууны үр удам юм. Тэднийг Би туйлаас үзэн яддаг. Миний авчирсан зүйлийг та нар харж чадахгүй нь үү? Үнэнч шударга бус, заль мэх, арга саам хэрэглэдэг бүх хүн илчлэгдсэн. Бардам, хямсгар, өөрийгөө зөвтгөдөг, эрээ цээргүй хүмүүс бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам, Сатаны хамгийн нийтлэг жишээ агаад бүгд Миний заналт дайсан, Надтай сөргөлдөгчид юм. Би Өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг бөхөөхийн тулд тэднийг нэг бүрчлэн шийтгэх ёстой. Би үүнийг зүйл бүрчлэн хийж, зүйл бүрчлэн шийдвэрлэнэ.

Тэгвэл хүхэртэй галт нуур болон ёроолгүй нүх гэж чухам юу юм бэ? Хүн төрөлхтөн хүхэртэй галт нуур бол биет зүйл хэмээн төсөөлдөг ч, энэ нь ихээхэн эндүү ташаа тайлбар гэдгийг хүн төрөлхтөн мэддэггүй. Гэсэн ч ой ухаанд нь энэ тодорхой байр суурь эзэлсэн хэвээр байдаг. Хүхэртэй галт нуур гэдэг нь Миний гар хүн төрөлхтөнд гэсгээлт оноох явдал; хүхэртэй галт нууранд хаягдсан хэн ч бай, Миний гарт амь үрэгдсэн байна. Энэ хүмүүсийн сүнс, сэтгэл, бие нь үүрд зовж байгаа. Бүх зүйл Миний гарт бий гэж хэлсний минь жинхэнэ утга учир энэ. Тэгвэл ёроолгүй нүх гэж юу гэсэн үг вэ? Хүний үзлээр бол үүнийг эцэс төгсгөлгүй, хэмжээлшгүй гүн гүнзгий, том ангал гэж үздэг. Жинхэнэ ёроолгүй нүх бол Сатаны нөлөө юм. Хэрэв хүн Сатаны гарт орвол ёроолгүй нүхэнд байна гэсэн үг; тэд бүр далавчтай боллоо ч гэсэн нисээд гарч чадахгүй. Ийм учраас л үүнийг ёроолгүй нүх гэдэг. Энэ хүмүүс бүгд мөнхийн гэсгээлт хүртэнэ, Би ийнхүү зохицуулсан юм.

Өмнөх: 79-р бүлэг

Дараах: 81-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих