18-р бүлэг

Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн! Эцэстээ тэд гэрэлд дахин амь орж, оршин тогтнолын үндсийг олж, шавар шавхай дотор тэмцэлдэхээ больжээ! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээл! Тэд Миний үгээр шинэчлэгдэхгүй байж яахан чадах билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахан чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Тэнгэр, газар оргүй хоосноор тусгаарлагдахаа больж, дахин хэзээ ч салахгүйгээр нэг болон нэгдлээ. Энэхүү баярт учрал тохиох хөөр баяртай мөчид Миний зөвт, ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй шагшин магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэж байна. Энэ мөчид баярлахгүй хэн байх билээ, мөн уйлахгүй хэн байх билээ? Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинэчлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа больсон байна. Хүн төрөлхтний царайд жаргалтай инээмсэглэл тодорч, тэдний зүрх сэтгэлд хэмжээлшгүй жаргал нуугдаж байдаг. Хүн хүнтэйгээ хэрэлддэггүй, бие биетэйгээ ч зодолддоггүй. Миний гэрэлд бусадтай эв найртай амьдардаггүй хэн байна вэ? Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэрлэгдсэн хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүдэг нэг ч хүн үгүй. Бүх хүн төрөлхтөнд Миний зан чанар тархаж байдаг. Хүн бүр Намайг мэддэг болж, Надтай улам ойртож, Намайг биширч байна. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөрт өргөмжлөгдөж, хүний судсан дахь цусаар дамжин урсдаг. Хүний зүрх сэтгэл дэх баяр хөөр газрын гадаргуу дээрх бүх газар нутгийг дүүргэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан газрыг бүрхэхээ больж, нар цог жавхаатайгаар гялбана.

Миний хаанчлалыг харвал Би бүгдийн дээр Хаан сууж, бүгдийг захирч байна. Бүтээлийн эхнээс өнөөг хүртэл Миний хөвгүүд Надаар удирдуулж, амьдралын маш олон бэрхшээлийг, дэлхий ертөнцийн шударга бус үйл явдлыг, дэлхий ертөнцийн маш олон аз, эзийг туулаад одоо Миний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шударга бус явдлын төлөө уйлдаггүй хэн байх билээ? Өнөөдрийг хүртэл туулсан зовлон бэрхшээлд нулимс урсгадаггүй хэн байх билээ? Дахин хэлэхэд, Надад өөрсдийгөө зориулахын тулд энэ завшааныг ашигладаггүй хэн байх билээ? Зүрх сэтгэлд нь хурж буй хүсэл тэмүүллийг илэрхийлэх боломжийг алдахыг хэн хүсэх билээ? Энэ мөчид юу туулснаа илэрхийлдэггүй хэн байх билээ? Энэ үед бүх хүн өөрсдийн хамгийн сайн хэсгийг Надад зориулж байна. Хэчнээн хүн өнгөрсөн үеийн мунхаг тэнэглэлдээ харамсан шаналж, хэчнээн хүн өчигдрийн эрэл хайгуулынхаа төлөө өөрсдийгөө үзэн яддаг билээ! Хүмүүс бүгд өөрсдийгөө мэдэж авсан, бүгдээрээ Сатаны үйл хэрэг болон Миний гайхалтай байдлыг харсан бөгөөд одоо зүрх сэтгэл дотор нь Надад зориулсан орон зай бий болсон. Би хүмүүсийн дунд зэвүүцэл юм уу гололттой дахин тулгарахгүй, учир нь Миний агуу ажил аль хэдийн гүйцэлдсэн бөгөөд дахин саад тохиолдохгүй. Өнөөдөр Миний хаанчлалын хөвгүүдийн дунд, өөрсдийгөө бодож үзээгүй хүн байна уу? Миний ажлын арга барилд илүү их анхаарал тавьдаггүй хүн байна уу? Миний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө өргөсөн хүн байна уу? Та нарын зүрх сэтгэл доторх хольц багассан уу? Эсвэл ихэссэн үү? Хэрвээ та нарын зүрх сэтгэл дэх хольцтой зүйлс их ч болоогүй, бага ч болоогүй бол та нар шиг ийм хүмүүсийг Би ямар ч эргэлзээгүйгээр хаяна. Миний хүсдэг зүйл бол Миний эсрэг тэрсэлдэг бузар чөтгөрүүд биш, харин Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг ариун хүмүүс билээ. Хүн төрөлхтөнд тавьдаг Миний шаардлага өндөр биш хэдий ч хүний зүрх сэтгэлийн дотоод ертөнц маш адармаатай учраас хүн төрөлхтөн Миний хүсэлтэй амархан нийцэж, Миний санаа зорилгыг тэр даруй биелүүлж чаддаггүй. Хүмүүсийн дийлэнх нь эцсийн ялалтын титэм олж авах найдлага өвөрлөн нууцаар чармайн зүтгэж байна. Хүмүүсийн ихэнх нь хоромхон зуур ч хойргошиж үл зүрхлэн хамаг чадлаараа махран шамдаж, хоёр дахь удаагаа Сатанд олзлогдохоос ихэд айж байна. Тэд Миний эсрэг гомдол өвөрлөж зүрхлэхээ болиод, харин Миний өмнө байнга үнэнч байдлаа харуулж байдаг. Би маш олон хүний чин сэтгэлээсээ хэлсэн үгийг сонсож, зовлон зүдүүр дундах шаналгаат туршлагынхаа талаар маш олон хүний ярихыг сонссон; хүнд бэрх нөхцөлд үнэнч байдлаа Надад өргөн барьдаг маш олон хүнийг Би харсан ба бартаат замаар алхангаа гарах гарц хайж байгаа маш олон хүнийг ажигласан. Ийм нөхцөл байдалд тэд хэзээ ч гомдоллоогүй; гэрэл олж чадахгүй байх үедээ ч гэсэн, бага зэрэг гонсойсон ч ганц ч удаа гомдоллоогүй. Гэхдээ Би бас маш олон хүн зүрх сэтгэлийнхээ гүнээс хараал урсган, Тэнгэрийг зүхэж, газрыг буруутгаж байхыг сонссон, түүнчлэн гай зовлон дайрахад маш олон хүн өөрсдийгөө гаргуунд нь гаргаж, хог новш адил хогийн саванд хаяж, бохир заваан, хир буртгаар хучигдахыг ч харсан. Байр суурь нь өөрчлөгдсөнөөс үүдэн нэр нүүр нь өөрчлөгдөж, улмаар хүмүүсийн хоорондох харилцаанд нь өөрчлөлт орсноор маш олон хүн нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байхыг Би сонссон, тэгээд найзууд найзлахаа болиод дайсан болж, бие биеэ үг хэлээр дайрч байсан. Хүмүүсийн дийлэнх олонх нь Миний үгийг пулемётны сум адил хэрэглэж, хүний ертөнц хаа сайгүй орилоон шуугианаар дүүрч, нам гүмийг нураах хүртэл бусдыг гэнэдүүлэн хайр найргүй гал нээдэг. Аз болоход энэ өдөр одоо ирсэн; тэгээгүй бол энэхүү пулемётны өршөөлгүй галд хэр олон хүн үхэж үрэгдэх байсныг хэн мэдэх билээ.

Надаас гарсан үгийг дагаад, бүх хүн төрөлхтний нөхцөл байдалтай хөл нийлүүлэн Миний хаанчлал алхам алхмаар газар дээр буудаг. Хүн цаашид түгшүүртэй бодол өвөрлөж, бусад хүмүүсийг “харгалзан үзэж”, эсвэл тэдний талаар “бодохоо” болино. Иймээс, газар дээрх хэрүүл маргаан үгүй болж, Миний үгийг дагаад орчин үеийн элдэв янзын “зэвсэг” ч бас хураагддаг. Хүн хүнтэйгээ дахин эв найртай болж, зүрх сэтгэл нь эв зохицлын сэтгэлээр дахин нэгэнтээ гэрэлтэж, хэн ч нууц дайралтын эсрэг сэрэмжлэхээ болино. Бүх хүн хэвийн байдалдаа эргэн орж, шинэ амьдрал эхлүүлсэн. Шинэ орчинд амьдарч байхдаа үлэмж олон хүн эргэн тойрноо хараад цоо шинэ ертөнцөд ирсэн мэт санагддаг, тийм учраас тэд одоогийн орчиндоо нэн даруй дасан зохицоод, зөв замд даруй орж чаддаггүй. Иймээс хүн төрөлхтний тухайд гэвэл, “санаа байвч сачий нь хүрэхгүй” байдаг. Хэдийгээр Би Өөрөө хүнтэй адил зовлон бэрхшээлийн гашууныг амсаагүй ч хүний хангалтгүй байдлын талаар мэдэж болох бүхнийг мэддэг. Би хүний хэрэгцээг андахгүй мэддэг бөгөөд түүний сул дорой байдлын талаарх Миний ойлголт бүрэн дүүрэн юм. Ийм учраас Би хүний дутагдлаар тоглоом тохуу хийдэггүй; Би хүн бүрийг зөв замд оруулахын тулд зөв шударга бус байдлаас нь хамаарч, тохиромжтой “боловсрол” олгодог, ингэснээр хүн төрөлхтөн тэнэмэл өнчин байхаа болиод, гэр оронтой нялх хүүхдүүд болно. Гэхдээ Миний үйлдлүүд зарчимд захирагддаг. Хэрвээ хүмүүс Миний дотор байгаа аз жаргалыг эдлэх хүсэлгүй бол Би тэдний хүслээр болгохоос өөр юм хийж чадахгүй бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээнэ. Энэ мөчид хэн ч зүрх сэтгэлдээ гомдол өвөрлөх ёсгүй, харин бүгд Миний хийсэн зохицуулалтуудаас Миний зөвт байдлыг харж чаддаг байх ёстой. Би Намайг хайрла гэж хүн төрөлхтнийг албадахгүй, мөн Намайг хайрласных нь төлөө ямар ч хүнийг цохихгүй. Миний дотор бүрэн эрх чөлөө, бүрэн чөлөөлөлт байдаг. Хэдийгээр хүний хувь заяа Миний гарт байдаг ч Би хүнд чөлөөт хүсэл өгсөн бөгөөд энэ нь Миний хяналтад байдаггүй. Ийм маягаар хүмүүс Миний захиргааны зарлигаас болж өөрсдөдөө төвөг удахгүй, харин ч Миний уужим сэтгэлд найдан “сул чөлөөтэй” болно. Тиймээс олон хүн Надад хязгаарлагдан баригдахын оронд чөлөөлөгдөх явцдаа өөрсдийн гарах гарцыг эрж хайдаг.

Би хүн төрөлхтөнд үргэлж чөлөөтэй хандаж байсан ба шийдвэрлэх аргагүй асуудлыг хүмүүст хэзээ ч өгч байгаагүй, ганц ч хүнд бэрхшээл учруулж байгаагүй. Тийм биш гэж үү? Хэдийгээр асар олон хүн Намайг хайрладаггүй ч ийм хандлагаас нь болж Би огт бухимддаггүй, харин ч тэдэнд эрх чөлөө өгч, зовлон зүдүүрийн далайд чөлөөтэй сэлэхийг нь ч зөвшөөрөх хэмжээний их эрх чөлөө олгосон. Учир нь, хүн бол үнэ хүндгүй сав юм; хэдийгээр тэр Миний гарт байгаа ерөөлийг хардаг ч үүнийг эдэлье гэж огт сонирхдоггүй, харин оронд нь Сатаны гарт буй гай гамшгаас түүн авч, улмаар Сатаны “тэжээл” нь болон залгиулаад өөрийгөө мөхөөдөг. Мэдээж, Миний гэрлийг нүдээр үзсэн зарим хүн бий, иймээс тэд өнөө үеийн манан будан дунд амьдарч байгаа ч гэсэн энэ манангаас болоод гэрэлд итгэх итгэлээ алдаагүй, харин явж буй зам нь саад тотгороор бүрхэгдсэн ч манан дундуур тэмтчин, эрж хайсаар байдаг. Хүн Миний эсрэг тэрслэхэд Би уур хилэнгээ түүний дээр буулгадаг тул хүн дуулгаваргүй байдлаасаа болоод мөхөх болно. Надад дуулгавартай байхад нь Би түүнээс нуугдсан хэвээр байдаг ба ийм маягаар Намайг аргалахаар хичээдэг биш, харин Намайг баярлуулж чадах хайрыг түүний зүрх сэтгэлийн гүнд төрүүлдэг. Хүний жинхэнэ итгэлийг олж авахын тулд Би Намайг гэсэн хүний эрэл хайгуулд маш олон удаа нүдээ аньж, чимээгүй өнгөрсөн. Гэвч Намайг үг хэлэхгүй байх үед хүний итгэл агшин зуурт өөрчлөгдөж, Би түүний “хуурамч барааг” л хардаг, учир нь хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Намайг Өөрийгөө харуулах үед л хүмүүс бүгд асар их “итгэлтэй” дүр үзүүлдэг; гэвч Намайг нууц газартаа нуугдаж байхад тэд Надад халдахаас айсан мэт сул дорой, хулчгар болдог; зарим нь бүр Миний нүүрийг харж чадалгүй, Намайг “гүн гүнзгий боловсруулж”, улмаар Миний оршин тогтнолын үнэнийг үгүйсгэж байдаг. Маш олон хүн ийм байдалтай үлддэг; маш олон хүн ийм бодол санаатай байдаг. Бүх хүн өөрсдийнхөө муу муухайг далдлах сонирхолтой байдгаас цаашгүй. Үүнээс болж тэд хангалтгүй байдалдаа анхаарал татах дургүй байдаг бөгөөд шүд зуун, нүүрээ нууснаар л Миний үгийн үнэнийг хүлээн зөвшөөрдөг.

1992 оны 3 дугаар сарын 17

Өмнөх: 17-р бүлэг

Дараах: 19-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих