Үг нь махбодоор илэрсэн

Агуулга

Хүн төрөлхтнийг удирдахын зорилго

Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв замыг мөн түүнчлэн хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилгыг үнэхээр бүрэн ойлгодог байсан бол тэд тус тусын ирээдүй болон заяа тавиланг зүрх сэтгэлдээ эрдэнэ мэт хадгалахгүй байх байсан юм. Тэд нар гахай, нохойноос долоон дор эцэг эхдээ үйлчлэхийг хүсэхээ болих байсан. Хүний ирээдүй болоод заяа тавилан нь өнөө үеийн Петрийн “эцэг эх” гэж нэрлэгддэг зүйл биш гэж үү? Тэдгээр нь яг л хүний өөрсдийн мах цусны тасархай мэт байдаг. Махан биеийн хүрэх газар болон ирээдүй нь амьд байгаа дээрээ Бурханыг харах уу эсвэл нас барсныхаа дараа сүнсээрээ Бурхантай уулзах явдал уу? Маргааш махан бие, гай зовлонд байгаа мэтээр асар том зууханд эцэслэх үү эсвэл энэ нь шатаж буй гал дотор байх уу? Хүний махан бие золгүй явдал эсвэл зовлонг тэвчиж чадах эсэхтэй хамаатай эдгээр асуултууд нь одоогийн энэ урсгал дахь уураг тархитай, эрүүл ухаантай хэн болгоны хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл биш гэж үү? (Энд зовлонг тэвчих гэдэг нь ерөөл хүлээж авахтай хамаатай; зовлон гэдэг нь хожмын шалгалтууд нь хүний хүрэх газарт ач тустай гэсэн үг юм. Золгүй явдал нь бат зогсож чадахгүй байх эсвэл хууртагдахтай хамаатай; эсвэл энэ нь, хүн гай гамшгийн дунд золгүй хямралтай учирч, амиа хамгаалахад хэцүү болж, сүнсэнд нь тохиромжтой хүрэх газар байхгүй байдаг гэсэн утгатай.) Хүмүүс саруул ухаанаар зэвсэглэсэн байдаг боловч, магадгүй тэдний боддог зүйл нь тэдний эрүүл ухааны зэвсэглэх ёстой зүйлтэй бүрэн зохицдоггүй. Учир нь тэд мэдлэггүй байж аливааг сохроор дагахыг илүүд үздэг. Тэд бүгд юунд орох ёстой талаараа бүрэн ойлголттой байх ёстой ба тэд ялангуяа гай зовлонгийн үеэр (өөрөөр хэлбэл, зуухны цэвэршүүлэлтийн явцад) юунд орох ёстой, мөн галын шалгалтанд юугаар зэвсэглэх ёстойгоо ялган салгах ёстой. Шавж хорхойноос долоон дор, гахай нохой шиг эцэг эхдээ (махан бие гэсэн үг) үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, хүндээр бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чамд харьяалагддаггүй, харин ганцхан чамайг ч биш бас Сатаныг захирдаг Бурханы гарт байдаг. (Анх энэ нь Сатанд харьяалагддаг гэсэн утгатай байсан. Сатан ч гэсэн Бурханы гарт байдаг учраас үүнийг зөвхөн ингэж л тайлбарлаж болно. Учир нь тийм байдлаар хэлэх нь илүү үнэмшилтэй – хүн бүхэлдээ Сатаны эзэмшил дор байдаггүй, харин Бурханы гарт байдаг гэдгийг энэ нь хэлж өгдөг.) Чи махан биеийн тарчлаан дор амьдардаг, гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Энэ нь чиний хяналтан дор байдаг уу? Үүнд тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Эрт үеэс яллагдан хараагдсан түүнчлэн бузар сүнсээр бохирдсон өмхөрсөн махан биеийнхээ төлөө чи Бурханаас тэсгэлгүйгээр гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны холбоотонг үргэлж зүрх сэтгэлдээ ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй, гайхалтай итгэл найдвар, чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовохгүй байна гэж үү?

Өнөөдрийн замаар алхахад амар биш. Олж авахад бэрх бөгөөд бүх эрин үеийн туршид туйлын ховор гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч хүнийг бүрмөсөн устгахад махан бие дангаараа хангалттай гэж хэн бодох билээ? Өнөөдрийн ажил хаврын бороо мэт нандин, хүнд хандах Бурханы сайхан сэтгэл мэт үнэ цэнэтэй нь гарцаагүй. Гэсэн хэдий ч хүн Түүний өнөөдрийн ажлын зорилгыг мэдэхгүй эсвэл хүн төрөлхтний мөн чанарыг ойлгохгүй бол энэхүү эрхэм нандин, үнэ цэнэтэй байдлыг хэрхэн ярьж болох билээ? Махан бие хүмүүст өөрсдөд нь харьяалагддаггүй, иймээс үүний хүрэх газар үнэндээ хаана байхыг хэн ч тодорхой харж чаддаггүй. Ямартай ч бүтээлийн Эзэн бүтээгдсэн хүн төрөлхтнийг анхдагч байр суурь луу нь буцааж, бүтээлийн цаг үеийн анхдагч дүр төрхийг нь сэргээнэ гэдгийг чи сайтар мэдэж байх ёстой. Тэрбээр хүнд өгсөн амьсгалаа бүрмөсөн буцаан авч, түүний яс болон махыг буцаан авч бүгдийг нь бүтээлийн Эзэнд эргүүлэн өгнө. Тэрээр хүн төрөлхтнийг бүрмөсөн шинэчлэн хувиргаж анхнаасаа хүнд бус Бурханд харьяалагдаж байсан бүхий л өв хөрөнгийг буцаан авна. Тэр үүнийг хүн төрөлхтөнд дахин өгөхгүй. Учир нь эдгээр зүйлсийн нэг нь ч анхнаасаа хүн төрөлхтөнд харьяалагдаж байгаагүй. Тэр бүгдийг нь буцаан авна – энэ нь шударга бус дээрэм биш, харин энэ нь тэнгэр, газрыг анхдагч байдалд нь оруулж, хүнийг шинэчлэн, өөрчлөх явдал билээ. Энэ нь хүний хувьд боломжийн хүрэх газар бөгөөд магадгүй энэ нь хүмүүсийн төсөөлдөг шигээр махан биеийг гэсгээсний дараа буцаан авч байгаа явдал биш. Бурхан сүйрлийн дараа махан биеэс үлдэх араг ясыг хүсдэггүй, харин анхнаасаа Бурханд харьяалагдаж байсан хүний анхдагч элементүүдийг хүсдэг. Тиймээс Тэр хүн төрөлхтнийг устгахгүй эсвэл хүний махан биеийг бүрмөсөн үгүй хийхгүй, учир нь хүний махан бие бол хүнд харьяалагддаг хувийн өмч биш. Харин ч энэ нь хүн төрөлхтнийг захирдаг Бурхны нэмэлт зүйл юм. Өөрийгөө “зугаацуулахын” тулд Тэр хэрхэн хүний махан биеийг устгаж чадах юм бэ? Энэ удаа чи нэг зоосны ч үнэ хүрэхгүй махан биенийхээ бүх зүйлийг үнэхээр тавьж явуулсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн ажлын гучин хувийг (ердөө гучин хувь буюу өнөөдрийн Ариун Сүнсний ажил болоод эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг үгийн ажлыг ойлгох) ойлгосон бол чи он удаан жил завхарсан махан биедээ үргэлжлүүлэн “үйлчилж”, “ачлалтай” байхгүй байх байсан юм. Хүмүүс одоо урьд өмнө үзэгдээгүйгээр ахиж дэвшсэн бөгөөд цаашид түүхийн хүрд мэт үргэлжлүүлэн урагш хөгжихгүйг чи ойлгох хэрэгтэй. Чиний илжирсэн махан бие аль эртнээс ялаагаар бүрхэгдсэн, иймээс Бурханы өнөөг хүртэл үргэлжлэх боломжтой болгосон түүхийн хүрдийг буцаан эргүүлэх хүч үүнд яахин байх билээ? Таг дуугүй мэт эцсийн өдрүүдийн цагийг хэрхэн дахин чаг чаг цохилуулж, зүүг нь үргэлжлүүлэн нар зөв хөдөлгөж чадах юм бэ? Өтгөн манангаар бүрхэгдсэн мэт санагддаг дэлхий ертөнцийг энэ нь хэрхэн дахин хувиргаж чадах билээ? Чиний махан бие уулс болон голыг сэргээж чадах уу? Ердөө хэдхэн чиг үүрэгтэй махан бие чинь өөрийн хүсэн хүлээж байсан хүмүүний ертөнцийг үнэхээр сэргээж чадна гэж үү? Чи үр удмаа “хүн” болгон хүмүүжүүлж үнэхээр чадах уу? Чи одоо үүнийг ойлгож байна уу? Чиний махан бие яг юунд харьяалагддаг вэ? Хүнийг хүн болгох, төгс болгох, хүнийг өөрчлөх Бурханы анхдагч санаа зорилго нь чамд гайхалтай сайхан төрөлх нутгийг өгч эсвэл хүний махан биед амар тайван амралтыг авчрахын төлөө байгаагүй. Үүний оронд энэ нь Түүний алдар болон Түүний гэрчлэлийн төлөө, хүн төрөлхтний хожмын илүү сайхан зугаа цэнгэлийн төлөө байсан, ингэснээр тэд амралтыг төд удалгүй эдэлж болох юм. Гэсэн ч энэ нь чиний махан биеийн төлөө биш, учир нь хүн бол Бурханы удирдлагын үндсэн хөрөнгө бөгөөд хүний махан бие бол ердөө л нэмэлт зүйл. (Хүн бол сүнс, бие хоёрыг хоёуланг нь агуулсан объект, харин махан бие бол ердөө завхарсан зүйл. Махан бие бол удирдлагын төлөвлөгөөний хэрэгсэл гэсэн үг юм.) Хүнийг төгс болгох, бүрэн дүүрэн болгох, хүнийг олж авах нь тэдний махан биед сэлэм болон цохилтоос өөр юу ч авчраагүй бөгөөд эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, мөн түүнчлэн тоо томшгүй олон шалгалтуудыг авчирсан гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн хэдий ч энэ бүх зүйл хүний махан бие рүү онилсон байдаг ба дайсагнасан жадны үзүүр хүний махан бие рүү хайр найргүйгээр чиглэдэг (учир нь хүн анхнаасаа гэмгүй байсан). Энэ бүхэн Түүний алдар болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө билээ. Учир нь Түүний ажил гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин энэ нь бүхий л төлөвлөгөөний төлөө, хүн төрөлхтнийг бүтээсэн үеийн Түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүмүүсийн туулж буй зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалтууд байж магад боловч махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, баяртай өдрүүд маш цөөн эсвэл огт байдаггүй бөгөөд үүнээс ч илүүтэйгээр тэд, сайхан үдшийг Бурхантай хамт өнгөрөөх аз жаргалтай мөчүүдийг махан биеэрээ эдэлж чаддаггүй. Махан бие бол бохир, иймээс хүний махан биеийн харж эсвэл эдэлдэг зүйл нь хүний таалдаггүй Бурханы гэсгээлтээс өөр юу ч биш байдаг ба үүнд яг л эрүүл ухаан дутагдаж буй мэт байдаг. Учир нь Тэр хүний зөрчлүүдийг тэвчдэггүй, мөн дайснуудаа жигшдэг, хүнд таалагддаггүй Өөрийн зөвт зан чанарыг үзүүлэх болно. Бурхан боломжит бүх арга барилаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ний нуугүй илчилж, тэгснээрээ Сатантай хийсэн зургаан мянган жилийн тэмцлийн ажил буюу бүх хүн төрөлхтнийг аврах, хөгшин Сатаныг сүйрүүлэх ажлаа төгсгөнө!