Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

НАЯН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Та нар алхаагаа түргэвчилж, Миний хийхийг хүссэн зүйлийг хийх ёстой. Миний та нарын төлөө гэсэн ирмүүн санаа зорилго энэ юм. Та нар одоог хүртэл Миний үгийн утга учрыг бас л ойлгоогүй юм биш биз? Миний санаа зорилгыг бас л мэддэггүй юм биш биз? Би улам бүр тодорхой хэлж, улам ихийг ярьж байхад та нар Миний үгийн утга учрыг ойлгох гэж хичээл зүтгэл гаргаагүй юм уу? Сатан аа, Миний төлөвлөгөөг сүйтгэж чадна гэж бүү төсөөл! Сатанд үйлчлэл хийдэг буюу Сатаны үр удам болсон хүмүүс (энэ нь Сатанд эзэмдүүлсэн хүмүүст хамаатай. Сатанд эзэмдүүлсэн хүмүүс гарцаагүй Сатаны амьтай тул Сатаны үр төл гэгддэг) Миний хөлд өршөөл гуйн, уйлж, шүдээ хавирч байгаа ч Би тийм тэнэг зүйл хийхгүй! Би Сатаныг уучилж чадна гэж үү? Би Сатанд аврал авчирч чадна гэж үү? Тэр боломжгүй! Би хэлснээ хийдэг бөгөөд үүндээ хэзээ ч харамсдаггүй!

Хэлсэн бүхэн минь биелдэг, тийм биз? Гэвч та нар бас л Намайг үргэлж сэрдэн, Миний үгэнд эргэлзэж, Намайг өөрсөдтэй чинь наргиж байна гэж боддог. Ингэх чинь үнэхээр хөгийн юм. Би Бурхан Өөрөө байна! Ойлгов уу? Би бол Бурхан Өөрөө! Хэрэв Надад мэргэн ухаан, хүч чадал гэж үгүй бол хүссэн бүхнээ хэлж, хийж чадна гэж үү? Гэсэн ч та нар Намайг бас л сэрддэг. Би та нарт ахин дахин онцолж, удаа дараа хэлсэн. Гэтэл та нарын дийлэнх чинь яагаад одоо ч итгэдэггүй юм бэ? Яагаад эргэлзээ тээсээр байна вэ? Яагаад та нар өөрсдийн үзэлтэй амь тэмцэн зууралдсаар байгаа юм бэ? Тэд чамайг аварч чадах уу? Би хэлснээ хийдэг. Би та нарт хэдэнтээ хэллээ: Миний үгийг үнэн гэж авч үзээд бүү эргэлз. Та нар Миний үгийг нухацтай хүлээж авсан уу? Ганцаараа чи юу ч хийж чадахгүй, гэсэн хэрнээ Миний хийдэг зүйлд итгэж чадахгүй юм. Ийм хүнийг юу гэж хэлж болох вэ? Шулуухан хэлбэл, Би та нарыг хэзээ ч бүтээгээгүй мэт л байна, өөрөөр хэлбэл чи Надад үйлчлэл үзүүлэгч байхад бүх талаараа тэнцэхгүй. Хүн бүр Миний үгэнд итгэх ёстой! Бүгд туршилтанд орох ёстой–Би нэг ч хүнийг өнгөрөөхгүй. Мэдээж, итгэдэг хүмүүс үүнд хамаагүй. Миний үгэнд итгэдэг хүмүүс Миний ерөөлийг гарцаагүй хүртэнэ, итгэдгийн чинь хэрээр ерөөл ирж, чиний дотор биелэх болно. Миний ууган хөвгүүд ээ! Одоо Би та нарт Өөрийн бүх ерөөлийг өгч эхэллээ. Та нар гэрлэлт, гэр бүл, идэх, хувцаслах, унтах, мөн байгалийн бүх гамшиг (салхи, нар, бороо, хахир хавсарга, цас зудны гачлан, та нарын үзэн яддаг бусад бүх зүйл) зэрэг махан биеийн жигшүүрт бүх хүлээсийг бага багаар хаяж эхэлнэ. Та нар орон зай, цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтанд баригдалгүй хуурай газар, тэнгис, агаараар аялж, Миний хайрын тэврэлтэд жаргаж, Миний хайр халамжин дор бүхнийг хариуцах болно.

Миний бүрэн төгс болгосон ууган хөвгүүдээр бахархдаггүй хэн байна? Миний ууган хөвгүүдийн төлөө Миний нэрийг магтахгүй хэн байна? Яагаад Би одоо та нарт ийм олон нууц үзүүлэхийг хүсдэг вэ? Яагаад өнгөрсөнд биш, өнөөдөр гэж? Энэ өөрөө нууц гэдгийг чи мэдэх үү? Өнгөрсөн үед Би яагаад Хятад бол Миний хараасан улс гэж хэлээгүй вэ? Надад үйлчлэл хийдэг хүмүүсийг Би яагаад илчлээгүй вэ? Өнөөдөр Би та нарт үүнийг бас хэлье: Өнөөдөр, Миний бодлоор бүх зүйл биелсэн–Би Өөрийн ууган хөвгүүдэд хамаатуулан ингэж хэлж байна. (Учир нь өнөөдөр Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж, хэлбэрээ олж байгаа төдийгүй Надтай хамт үнэхээр хаанчилж байна. Одоо дотор нь Ариун Сүнс ажилласан хэн ч бай гарцаагүй Надтай хамт хаанчилдаг, тэгээд энэ нь өчигдөр, маргааш бус, өнөөдөр илчлэгддэг.) Өнөөдөр Миний илчлэх гэсэн хүмүүс ил болсон тул Өөрийн хэвийн хүн чанарын бүх нууцыг илчилж байна, энэ бол Миний мэргэн ухаан. Миний ажил энэ алхам хүртэл ахилаа: Юу гэвэл, энэ мөчид Би энэ цаг үед зориулан шийдсэн захиргааны зарлигийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Иймээс Би ууган хөвгүүд, хөвгүүд, ардууд, бас үйлчлэл үзүүлэгчдэд зохих тамга олгож байна, учир нь Надад эрх мэдэл бий бөгөөд Би төмөр саваагаар шүүж, захирах болно. Надад дуулгавартайгаар үйлчлэл үзүүлэхгүй байж хэн зүрхлэх вэ? Хэн Надад гомдоллож зүрхлэх вэ? Намайг зөвт байдлын Бурхан биш гэж хэн хэлж зүрхлэх вэ? Би мэднэ ээ, та нарын чөтгөрлөг уг чанар аль эрт Миний өмнө илчлэгдсэн: Миний сайн ханддаг хэнд ч бай та нар атаархаж, үзэн яддаг. Энэ чинь бүхэлдээ Сатаны уг чанар! Би Өөрийн хөвгүүдэд сайн ханддаг–чи Намайг зөвт биш гэж хэлж зүрхэлнэ гэнэ ээ? Би чамайг тэр чигт нь хөөгөөд явуулж чадна. Азаар чи Надад үйлчлэл хийж байна, бас цаг нь ч болоогүй байна; тийм биш сэн бол Би чамайг хөөгөөд явуулах байсан юм!

Сатаны төрөл өө! Зэрлэг балмад байхаа больцгоо! Ярихаа боль! Үйлдэхээ боль! Миний ажлыг Миний сонгосон хөвгүүд, ардууд аль хэдийн гүйцэтгэж эхэлсэн ба аль хэдийн Хятадын гаднах бүх улс үндэстэн, бүх урсгал, бүлэглэл, бүхий л анги давхаргад түгж байна. Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүс яагаад үргэлж сүнсээрээ хаалттай байдаг юм бэ? Яагаад тэд сүнслэг асуудлыг хэзээ ч ойлгодоггүй юм бэ? Яагаад Миний Сүнс энэ хүмүүс дээр огт ажиллахгүй байна вэ? Ерөнхийдөө, Би Өөрийн урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүст хэтийдсэн их хүчин чармайлт зарцуулж ердөө чадахгүй. Миний урьдын зовлон шаналал, Миний уйгагүй халамж, хүчин чармайлт бүгд Миний ууган хөвгүүдийн төлөө, мөн хөвгүүд, ардуудын цөөхөн хэсгийн төлөө байсан, үүнээс гадна Миний хэтийн ажлын саадгүй биелэлтэд зориулагдсан, ингэснээр Миний хүсэл саад тотгоргүй байдаг. Би ухаалаг Бурхан Өөрөө учир алхам бүрийг зохих ёсоор зохицуулсан. Би дурын хүнийг авч үлдэх гэж чармайдаггүй (энэ нь сонгогдоогүй, эсвэл урьдчилан тогтоогдоогүй хүмүүст чиглэдэг), дурын хүнийг цохиж унагадаггүй (энэ нь сонгогдсон, урьдчилан тогтоогдсон хүмүүст чиглэдэг): Энэ бол хэн ч өөрчилж болохгүй Миний захиргааны зарлиг юм! Би үзэн яддаг хүмүүстээ харгис байдаг; харин хайрладаг хүмүүсээ харж, хамгаалдаг. Иймээс Би хэлснээ хийдэг (Би хэнийг сонгоно, тэр хүн сонгогддог; Би хэнийг урьдчилан тогтооно, тэр хүн урьдчилан тогтоогддог; эдгээр нь бүтээлийн өмнө Миний зохицуулсан үйл хэрэг билээ).

Миний зүрх сэтгэлийг хэн өөрчилж чадах вэ? Хүссэнээрээ зохиосон төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж байгаа Надаас өөр хэн хуумгай загнаж, Миний тушаалыг дагахгүй байж зүрхлэх вэ? Энэ бол Миний захиргааны зарлиг, тэдний ганц ширхгийг ч болов Надаас үгүй хийж хэн зүрхлэх вэ? Бүх зүйл Миний тушаал дор байх ёстой. Тухайн хүн маш их зовсон, бас үнэнч, Миний зүрх сэтгэлийг ихэд хайхардаг байтал яагаад сонгогдсонгүй вэ? гэж зарим хүн хэлдэг. Энэ бас Миний захиргааны зарлиг юм. Хэрэв Би хүнийг Миний зүрх сэтгэлийн дагуу байна гэвэл тэр хүн Миний зүрх сэтгэлийн дагуу агаад Миний хайртай хүн; хэрэв би хүнийг Сатаны үр сад байна гэвэл, тэр хүн Миний үзэн яддаг хүн юм. Хамаагүй хүнд бүү тал зас! Чи түүнийг нэвт харж үнэхээр чадах уу? Энэ бүхнийг Би шийддэг юм. Хөвгүүн үргэлж хөвгүүн, харин Сатан үргэлж Сатан байдаг, өөрөөр хэлбэл хүний уг чанар өөрчлөгддөггүй. Би тэднийг өөрчлөхгүй л бол бүгд өөр өөрсдийн төрлийг дагаад, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй!

Миний ажил ахихын хэрээр Би та нарт Өөрийн нууцыг илчилдэг. Өнөөдөр Миний ажил аль алхам хүртэл урагшлав, та нар үнэндээ мэдэх үү? Миний хийдгийг хийж, Миний хэлдгийг хэлэхийн тулд үнэхээр Миний Сүнсний удирдлагыг дагах уу? Би яагаад Хятадыг Надад хараалгасан улс гэдэг вэ? Нэгдүгээрт, Би өнөөдрийн Хятад хүмүүсийг Өөрийн төрхөөр бүтээсэн. Тэдэнд сүнс гэж байгаагүй, эртнээс Сатаны завхралд орж, тэгээд аврагдаж чадаагүй. Иймээс Би энэ хүмүүст ихэд уурсаж, хараасан юм. Тэд агуу улаан лууны үр сад учраас Би тэднийг хамгаас их үзэн ядаж, тэднийг дурдах үед уур хүрдэг. Үүнээс хүн, дэлхийн улс орнууд Хятадыг нэгтгэсэн эринийг бодож олж болно. Өнөөдөр ч бас адил, энэ бүгд Миний хараал–агуу улаан лууны эсрэг Миний хамгийн хүчирхэг шүүлт байсан. Эцсийн эцэст Би Өөрийн урьдчилан тогтоосон Өөрийн ууган хавгүүд, хөвгүүд, ардууд, Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд өөр нэг төрлийн хүмүүсийг бий болгосон, тиймээс Миний өнөөдрийн хийдэг зүйл бол аль эрт Миний хийх гэж зохицуулсан зүйл юм. Яагаад Хятадад эрх барьж байгаа хүмүүс та нарыг ахин дахин хавчиж дарладаг вэ? Агуу улаан луу Миний хараалд гонсойж, Намайг эсэргүүцдэгээс болж байгаа юм. Гэвч яг ийм хавчлага, аюул занал дор Би агуу улаан луу болон түүний үр садын эсрэг хүчтэй хариу цохилт өгөх гэж Өөрийн ууган хөвгүүдийг бүрэн төгс болгодог. Дараа нь Би тэднийг ангилна. Миний үгийг сонссоны дараа, та нарыг Би Өөртэйгөө хамт хаанчлахыг зөвшөөрсний ач холбогдлыг үнэхээр ойлгож байна уу? Агуу улаан луу үхэл рүүгээ бүрмөсөн уналаа гэж Миний хэлэх үе нь бас Миний ууган хөвгүүдийн Надтай хамт хаанчлах цаг үе юм. Агуу улаан луу ууган хөвгүүдийг хавчсанаараа Надад ихээхэн үйлчлэл хийж байна, харин Миний хөвгүүд өсөж том болоод Миний гэрийн хэрэг явдлыг зохицуулж чаддаг болох үед хорон муу зарц нарыг (үйлчлэл үзүүлэгчдийг) хөсөр хаях болно. Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж, Миний санаа зорилгыг биелүүлсэн байх учир Би үйлчлэл үзүүлэгчдийг нэг нэгээр нь гал, хүхрийн нуур луу түлхэн унагах болно: Ямар ч үнээр хамаагүй, тэднийг явуулах ёстой! Сатаны төрөл бас Миний ерөөлийг эдлэхийг хүсдэг ба Сатаны эзэмшил дор буцан орохыг хүсдэггүйг Би бүрэн мэдэх ч хүн бүрийн дагаж мөрдөх ёстой, гүйцэлдэх ёстой, хэнийг ч чөлөөлдөггүй Миний захиргааны зарлиг гэж Надад бий. Хожим нь Би та нарт Өөрийн захиргааны зарлигийг нэг нэгээр нь хэлнэ, та нар зөрчүүзэй.

Өмнөх:НАЯН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Дараах:НАЯН НАЙМДУГААР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй