Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

НАЯН НАЙМДУГААР БҮЛЭГ

Миний алхаа хаа хүртэл хурдассаныг хүмүүс ердөө төсөөлж чадахгүй: хүн төрөлхтний ой тойнд багтахааргүй гайхамшиг тохиосон нь энэ юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Миний алхаа үргэлжилж, Миний ажил хэзээ ч зогсоогүй. Орчлон ертөнц тэр чигтээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж, хүмүүс ч бас тогтмол өөрчлөгдөж байна. Энэ бүгд Миний ажил, Миний төлөвлөгөө, тэр ч бүү хэл Миний удирдлага гэдгийг хэн ч мэдэж, ойлгодоггүй. Намайг Өөрөө та нарт хэлж, та нартай нүүр нүүрээ харан хэлэлцэхээр л та нар жаахан мэддэг; өөрөөр бол Миний удирдлагын төлөвлөгөөний нарийн ширийнийг ердөөсөө хэн ч мэддэггүй. Энэ бол хэний ч өөрчилж чадахгүй Миний агуу хүч чадал, үүнээс ч илүүтэйгээр Миний гайхалтай үйлдэл. Иймээс өнөөдөр Миний хэлсэн зүйл биелдэг, үүнийг зүгээр л өөрчилж болохгүй. Хүний үзэлд Миний тухай өчүүхэн ч мэдлэг байдаггүй–тэр чигтээ л учир утгагүй дэмий яриа байдаг! Өөрсдийгөө ханаж, цадсан гэж бүү бод! Би чамд хэлье, чи үнэхээр болоогүй байна! Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөнөөс та нар ердөө өчүүхэн багыг мэддэг, иймээс та нар Миний хэлэхийг сонсож, Намайг юу ч хий гэлээ хийх ёстой. Бүх зүйл дээр Миний хүслийн дагуу үйлдвэл Миний ерөөлийг лавтай хүртэх болно; итгэдэг хэн ч бай, хүлээн авч чадна, харин итгэдэггүй хэний ч бай төсөөлсөн “оргүй хоосон” өөрт нь биелэх болно. Энэ бол Миний зөвт байдал, түүнээс ч илүүтэйгээр, Миний сүр жавхлан, уур хилэн, бас гэсгээлт–Би хэний ч зүрх сэтгэл, оюун ухаан, бас үйлдэл бүрийг өршөөхгүй.

Миний үгийг сонсоод ихэнх хүн айж, санаа зовон духаа атиралдуулж, салгалан чичирдэг. Би чамд буруу зүйл хийсэн үү? Чи агуу улаан лууны үр сад биш юм гэж үү? Чи сайн байхаар дүр эсгэж байна! Миний ууган хүүгийн дүр эсгэж байна! Чи Намайг сохор гэж бодоо юу? Намайг хүмүүсийг хооронд нь ялгаж чадахгүй гэж бодоо юу? Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хайдаг Бурхан байна: Би хөвгүүддээ, бас агуу улаан лууны үр сад болох та нарт ингэж хэлдэг. Би бүх зүйлийг тодорхой, ямар ч алдаагүйгээр хардаг. Би юу гэж яахаа мэдэхгүй байх вэ? Надад тов тодорхой байна! Би яагаад Өөрийгөө орчлон ертөнц дэх бүх зүйлийн Бүтээгч, Бурхан Өөрөө гэдэг вэ? Би яагаад Өөрийгөө хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан гэдэг вэ? Би хүн бүрийн нөхцөл байдлыг сайн мэднэ. Та нар Намайг юу хийж, эсвэл юу хэлэхээ мэддэггүй гэж бодоо юу? Энэ та нарын санаа тавих зүйл биш–Миний гарт үхэхээс болгоомжил; тийм маягаар чи хохирол амсана. Миний захиргааны зарлиг өршөөлгүй. Ойлгов уу? Бүхний дээр Миний захиргааны зарлигийн хэсэг байдаг. Урьд нь та нар ойлгоогүй байсан учраас та нарт хэлсэн өдрөөс эхлэн цаашид ямарваа зөрчил гаргавал залхаан цээрлүүлэх болно.

Одоо Би Өөрийн захиргааны зарилгыг та нарт сонордуулъя (өөр өөр хүмүүст өөр өөр гэсгээлт оноох бөгөөд сонордуулсан өдрөөсөө хүчинтэй):

Би хэлсэндээ хүрдэг, бүх зүйл Миний гарт байдаг: Эргэлзсэн хэнийг ч бай гарцаагүй хөнөөх болно. Ямар ч бодолцох зүйл гэж байхгүй. Тэднийг тэр даруйд нь сөнөөж, Миний зүрх сэтгэлээс үзэн ядалтыг үгүй хийнэ. (Алагдсан хэн ч болов Миний хаанчлалын гишүүдийн нэг биш, Сатаны үр удам байх ёстой гэдэг нь эндээс баталгаажиж байна.)

Та нар ууган хүүгийн хувиар өөрсдийн байр суурийг хадгалж, үүргээ сайн биелүүлж, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой. Та нар Миний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийгөө зориулж, хаа ч явсан Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулах хэрэгтэй. Ичгүүртэй зүйл бүү хий, харин Миний хөвгүүд, Миний ардуудад үлгэр жишээ бол. Хором ч болов цадиггүй бүү бай: Та нар хүн бүрт барлаг байдлаар бус, харцаа дээгүүр өргөн ууган хүүгийн хувиар харагдах ёстой. Миний нэрийг гутаалгүй, харин алдаршуулахыг Би та нараас хүсэж байна. Ууган хүү болсон хүмүүс бүхнийг хийж чадахгүй, харин тус бүртээ өөрсдийн гэсэн үүрэгтэй. Энэ бол Миний та нарт өгсөн зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага, та нар Миний даалгасан зүйлсийг биелүүлэхэд бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчин чадлаа дайчлах ёстой.

Үүний дараа орчлон ертөнц даяар Миний хөвгүүд, Миний ардуудыг хариулах үүргийг биелүүлэх нь Миний ууган хөвгүүдэд оноогдох бөгөөд үүнийг бүхий л зүрх сэтгэл, бүхий л оюун ухаанаараа биелүүлж чадаагүй хэнийг ч бай Би гэсгээнэ. Энэ бол Миний зөвт байдал–Би Өөрийн ууган хөвгүүдийг ч өршөөж, зөөлөн хандахгүй.

Миний ууган хөвгүүд Намайг төлөөлдөг бөгөөд тэдэнд яаж ч хандсан бай, Надад бас тэгж хандаж байгаа хэрэг, тиймээс хэрэв Миний хөвгүүд, Миний ардууд дунд Миний ууган хөвгүүдийн нэгийг дооглож, доромжилдог хүн байвал Би хатуу шийтгэх болно. Энэ бол Миний захиргааны зарлигуудын хамгийн хатуу чанга нь юм. Миний хөвгүүд, Миний ардуудын дунд энэ зарлигийг зөрчсөн хэнд ч бай, Миний зөвт байдлыг өөрсдийн хүссэнээр хэрэгжүүлэхийг Би Өөрийн ууган хөвгүүдэд уриалж байна.

Намайг өнгөцхөнөөр хардаг; Миний хоол унд, хувцас хунар, нойронд л анхаардаг; Миний ачааг анхаарахад оролцолгүй, Миний гадаад хэрэгт л оролцдог; өөрсдийн үүргийг зохистой биелүүлэхэд анхаарал хандуулдаггүй хэнийг ч бай Би аажмаар хаядаг. Энэ нь чихтэй бүхэнд хамаатай.

Надад үйлчлэл хийж дууссан хэн ч бай, дуулгавартайгаар буцаж, чимээ шуугиан үүсгэхгүй байх ёстой. Болгоомжтой бай, эс бөгөөс Би чамтай харьцах болно. (Үүнийг нэмсэн.)

Одооноос Миний ууган хөвгүүд төмөр савааг авч, бүх улс үндэстэн, ард түмнийг захирч, бүх улс үндэстэн, ард түмний дунд алхаж, Миний шүүлт, зөвт байдал, сүр жавхланг бүх улс үндэстэн, ард түмний дунд гүйцэтгэхийн тулд Миний эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлнэ. Миний удирдлагын төлөвлөгөө биелж, Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж чаддаг учраас Миний хөвгүүд, Миний ардууд зогсолтгүй Надаас эмээж, Намайг магтаж, Намайг уухайлж, Намайг алдаршуулах болно.

Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг хэсэг бөгөөд дараа нь Би та нарт ажлын ахиц дэвшлийн түвшний дагуу хэлэх болно. Дээрх захиргааны зарлигаас та нар Миний ажлаа хийдэг алхааг, мөн Миний ажил ямар алхамд шилжсэнийг харах болно. Энэ бол баталгаа юм.

Миний хүсэл саадгүй, бас Миний ууган хөвгүүд Надтай цуг алдаршсан тул Би аль хэдийн Сатаныг шүүсэн. Мөн Би Сатанд харьяалагддаг бүх зүйл болон ертөнцөд хандан Өөрийн зөвт байдал, сүр жавхланг аль хэдийн хэрэгжүүлсэн. Би Сатаны эсрэг хуруугаа ч огт хөдөлгөдөггүй, анхаарал ч огт хандуулдаггүй (учир нь тэр Надтай ярих гавьяагүй). Би зүгээр л хийхийг хүссэн зүйлээ хийсээр байдаг. Миний ажил алхам алхмаар түвэггүй урагшилж, Миний хүсэл бүх газарт саадгүй байна. Энэ нь Сатаныг тодорхой хэмжээнд шившиглэж, бүрэн устгасан ч, Миний хүслийг биелүүлээгүй. Би мөн Өөрийн захиргааны зарлигийг тэдэн дээр хэрэгжүүлэхийг Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрдөг. Нэг талаар, Би Сатанд өөрт нь хандсан уур хилэнгээ харуулдаг; нөгөөтэйгүүр Би түүнд Өөрийн алдар сууг харуулдаг (Миний ууган хөвгүүд бол Сатаны доромжлолын хамгийн цангинасан гэрч нар гэдгийг харуулдаг). Би түүнийг биечлэн шийтгэдэггүй, харин Өөрийн ууган хөвгүүдэд Миний зөвт байдал, сүр жавхланг хэрэгжүүлэх боломж олгодог. Сатан Миний хөвгүүдэд зүй бусаар хандаж, Миний хөвгүүдийг хавчиж, дарладаг байсан учир өнөөдөр түүний үйлчлэл дууссаны дараа Би нас бие гүйцсэн, Өөрийн ууган хөвгүүдэд түүнтэй харьцах зөвшөөрөл олгодог. Сатан уналтын эсрэг хүчгүйдсэн. Дэлхий дээрх бүх улс үндэстний зогсонги байдал бол үүний хамгийн сайн гэрч, тулалдаж буй хүмүүс, дайнтай улс орнууд бол Сатаны хаанчлал нуран унасны илэрхий шинж. Би өмнө нь ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй нь Сатаныг шившиглэж, Өөрийн нэрийг алхам алхмаар алдаршуулах гэснийх юм. Сатаныг бүрэн устгасны дараа Би Өөрийн хүчийг үзүүлж эхэлнэ: Миний хэлсэн зүйл биелж, хүний үзэлтэй нийцэхгүй ер бусын зүйлс биелэх болно (энэ нь удахгүй ирэх ерөөлийг хэлж байна). Би бол амьд Бурхан Өөрөө агаад Надад дүрэм гэж үгүй, Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх өөрчлөлтийн дагуу үг хэлдэг тул өнгөрсөнд Миний хэлсэн зүйл өнөөдөрт хамаарах албагүй. Өөрсдийн үзэлтэй бүү зууралд! Би дүрэм дагадаг Бурхан биш. Надтай хамт бүх зүйл чөлөөтэй, ер бусын, бас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Магадгүй өчигдөр хэлсэн зүйл өнөөдөр хуучирч, эсвэл өнөөдөр хөсөр хаягддаг (гэвч Миний захиргааны зарлиг тунхаглагдсанаасаа хойш хэзээ ч өөрчлөгдөхгүй). Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд юм. Дүрэм журамтай бүү зууралд. Өдөр бүр шинэ гэрэл, шинэ илчлэл байдаг ба тэр бол Миний төлөвлөгөө. Өдөр бүр Миний гэрэл чамд илчлэгдэж, Миний дуу хоолой орчлон ертөнцөд гарах болно. Ойлгов уу? Энэ бол чиний үүрэг, Миний чамд даалгасан хариуцлага. Чи үүнийг хором ч огоорч болохгүй. Би Өөрийн сайшаадаг хүмүүсийг эцсээ хүртэл ашиглах бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би төгс хүчит Бурхан учир ямар хүн юу хийх ёстой, ямар хүн юу хийх чадвартайг мэднэ. Энэ бол Миний бүхнийг чадагч чанар юм.

Өмнөх:НАЯН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Дараах:НАЯН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ