89-Р БҮЛЭГ

Юм бүхнийг Миний санаа зорилгын дагуу хийнэ гэдэг амаргүй. Энэ бол өөрийгөө албадаж дүр эсгэх асуудал биш; харин дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Би чамд Өөрийн хэв чанарыг хайрласан эсэхээс хамаардаг. Энэ бүх зүйл Надаас шалтгаалдаг. Энэ бол хүмүүсийн хийж чадах зүйл биш. Би хайрлахыг хүсдэг хүмүүсээ хайрладаг, Миний ууган хөвгүүн гэсэн хэн боловч ууган хөвгүүн лавтай мөн. Энэ бол яг зөв! Чи дүр үзүүлэхийг хүсэж болох ч тэгэх нь талаар болно! Би чиний юу болохыг таньж чадахгүй гэж бодоо юу? Миний өмнө байхдаа зарим нэг сайн зан авир гаргахад хангалттай юу? Ийм энгийн гэж үү? Хэрхэвч үгүй; чамд Миний амлалт, Миний урьдчилан тогтоолт байх ёстой. Миний ар хударгаар юу хийдгийг чинь мэддэггүй гэж бодоо юу? Эх захаа алдсан юм! Надад хийх үйлчлэл чинь дуусмагц гал, хүхрийн нуурандаа үтэр түргэн буц! Чамайг харахаас ч ой гутаж, зэвүү хүрч байна. Надад үйлчилдэг бүх хүн, Миний төлөө өөрийгөө үнэнчээр зарлагаддаггүй, задарсан, цадиггүй, Миний санаа зорилгыг ойлгодоггүй бүх хүн үйлчлэлээ дууссаны дараа үтэр түргэн Миний нүднээс далд ор! Эс бөгөөс Би чамайг өшиглөж гаргана! Энэ хүмүүс Миний гэрт (өөрөөр хэлбэл, чуулганд) дахиад нэг хором ч байж болохгүй. Миний нэрийг шившиглэж, Миний нэр хүндийг унагахгүйн тулд тэд бүгд эндээс явах ёстой. Энэ хүмүүс бүгд агуу улаан лууны үр удам; Миний удирдлагад саад хийлгэхээр агуу улаан луу тэднийг илгээсэн юм. Тэд Миний ажлыг үймүүлэх ов мэхэнд гаршсан. Хүү минь! Чи үүнийг нэвт харах ёстой! Ийм хүмүүстэй бүү нийл. Ийм төрлийн хүмүүсийг харах үедээ урхинд нь орохоос зайлсхийхийн тулд хурдан холд; урхинд нь орвол аминд чинь хор хүргэнэ! Хайхрамжгүй ярьдаг, бодолгүйгээр үйлддэг, зүгээр л наргиж инээдэг, хоосон хов ярьдаг хүмүүсийг Би хамгийн их жигшдэг. Би энэ хүмүүсийн хэнийг нь ч хүсдэггүй; тэд бүгд Сатаны төрлийнхөн! Тэд ямар ч шалтгаангүй доог тохуу хийдэг. Энэ ямар гээч амьтад вэ? Тэд дэмий хоосон юм ярьж, эх захгүй авирладаг. Тэдэнд ичих сэтгэл төрөхгүй л байна уу? Үнэн хэрэгтээ, ийм хүн хамгийн үнэ цэнгүй бөгөөд Би тэднийг аль эрт нэвт харж, орхисон. Тэгээгүй бол тэд Миний сахилгажуулалтад өртөлгүйгээр ахин дахин дэмий хоосон зүйл юу гэж ярих вэ дээ? Тэд бол үнэхээр агуу улаан лууны үр удам! Одоо, Би эдгээрийг нэг нэгээр нь зайлуулж эхэлсэн. Би Сатаны үр удмыг Өөрийн ууган хөвгүүд, Өөрийн хөвгүүд, ардууд болгон ашиглаж чадах уу? Тэгвэл Би мунгинасан хэрэг болох бус уу? Би яавч тэгэхгүй. Та нар үүнийг тодорхой ойлгов уу?

Өнөөдөр та нарт тулгарсан бүх зүйлийг сайн ч бай, муу ч бай, бүгдийг нь Миний ухаалаг гар зохицуулсан; Би бүгдийг зохион байгуулж, хяналтдаа байлгадаг. Энэ бол хүн төрөлхтний амархан гүйцэлдүүлж чадах зүйл яавч биш. Зарим хүн Миний тухай санаа зовж, гарын алга нь хөлөрсөөр л байдаг боловч тэд үнэхээр санаа зовох хэрэггүй! Тэд гол ажлаа огоорч, сүнсэнд орохоор эрж хайдаггүй атлаа амийн өсөлтийг хүссээр байдаг. Тэд хий дэмий найдаж байна! Тэд огт сэтгэл түгшдэггүй атлаа Миний хүслийг хангахыг хүсэж л байдаг! Чи Миний өмнөөс санаа зовдог боловч Би санаа зовдоггүй. Чи юунд санаа зовно вэ? Миний төлөөх ажил чинь хааш яаш бөгөөд чи улайм цайм худал хэлдэг. Би чамд хэлчихье! Энэ мөчөөс эхлэн Би чам шиг ийм хүмүүсийг Өөрийн гэрээс хөөн гаргах болно. Тийм хүмүүс Миний гэрт Надад үйлчлэхэд тэнцэхгүй. Намайг үйлдлээрээ доромжилдог учраас Би тэднийг жигшдэг. “Миний эсрэг доромжлол бол өршөөхийн аргагүй нүгэл” гэж хэлэх үед хэнийг хэлж байсан бэ? Та нар үүнийг тодорхой ойлгож байна уу? Иймэрхүү хүн аль эрт энэ нүглийг үйлдсэн атлаа асуудал хараахан ноцтой болоогүй гэж боддог. Энэ мунгинасан хүн үнэхээр сохор, мэдлэггүй, сүнс нь хаалттай юм! Би чамайг хөөж гаргана! (Сатан Намайг сорьж байгаа нь энэ тул Би үүнийг маш их үзэн яддаг бөгөөд энэ сэдэв ахин дахин хөндөгдөж, тухай бүрдээ Намайг хилэгнүүлсээр ирсэн. Би уураа барьж чадахгүй, үүнийг хэн ч зогсоож дийлэхгүй. Цаг нь хараахан ирээгүй байна, эс бөгөөс Би тэр хүнтэй аль эрт харьцчихсан байх байсан юм!) (Энэ нь, одоо гаднынхан Хятадад бөөнөөрөө орж ирэхээр хичээнэ гэдэгт итгэдэггүй олон хүн байгаа баримтын тухай юм; тэд одоо ч гэсэн итгэхгүй хэвээр байгаа нь Миний уур хилэнг хүргэж, дэвэргэдэг.)

Миний гэр дотор яг ямархуу хүн Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг вэ? Өөрөөр хэлбэл, Би бүтээлээс өмнө ямар төрлийн хүмүүсийг Өөрийн гэрт мөнх амьдруулахаар урьдчилан тогтоосон бэ? Та нар мэдэх үү? Та нар Намайг ямар хүмүүсийг хайрладаг, ямар хүмүүсийг үзэн яддаг тухай бодож үзсэн үү? Надтай үзэл бодол нэгтэй, сайхан цаг үе, зовлон бэрхшээлийг Надтай хуваалцдаг, өөрөөр хэлбэл, ерөөл, зовлон бэрхшээлийн аль алийг нь хуваалцдаг хүмүүст Миний гэр зориулагдсан юм. Энэ хүмүүс бүгд Миний хайрладгийг хайрлаж, Миний үзэн яддагийг үзэн ядаж чадна Миний жигшдэг зүйлийг тэд орхиж чаддаг. Би тэдэнд идэж болохгүй гэж хэлбэл тэд Миний санаа зорилгыг биелүүлэхийн тулд ходоод хоосон явахад ч бэлэн байдаг. Ийм хүн Надад үнэнч үлдэж, Миний төлөө өөрийгөө зарлагадахад бэлэн байж, Миний уйгагүй хүчин чармайлтад санаа тавьж, Миний төлөө үргэлж шаргуу ажиллаж чадна. Иймээс Би ийм төрлийн хүнд ууган хүүгийн байр суурь болон Өөрт буй бүхнээ өгдөг: Би бүх чуулганыг удирдах чадвартай, үүнийгээ тэдэнд өгдөг; Би мэргэн ухаантай, үүнийгээ ч бас тэдэнд өгдөг; Би үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовж чадна, бас Би энэ хүмүүст шийдэмгий байдал өгч, Миний төлөө бүхнийг туулж чаддаг болгоно; Би сайн хэв чанартай, үүнийгээ тэдэнд өгч, бусад хүн тэднээс Намайг олж хараг гэсэндээ тэднийг яг Өөртэйгөө адил, өчүүхэн ч ялгаагүй болгоно. Одоо Би бүрэн бурханлаг чанарын минь нэг талыг амьдран харуулах боломж олгохын тулд Өөрийн бүрэн бурханлаг чанарыг энэ хүмүүсийн дотор оруулж байна, ингэснээр тэд Намайг бүрэн илэрхийлж чадна; энэ бол Миний санаа зорилго. Гадаад талаараа Над шиг байх гэж бүү хөөцөлд (Надтай адилхан идэж, эсвэл Надтай адил хувцас өмсөх); энэ бүхэн нэмэргүй бөгөөд ийм зүйлсээр хөөцөлдвөл та нар өөрсдийгөө л сүйрүүлнэ. Учир нь гаднаа Намайг даган дуурайх гэж чармайдаг хүмүүс бол Сатаны боолууд бөгөөд иймэрхүү хичээл зүтгэл нь Сатаны явуулга; Сатаны санаархлын тусгал юм. Чи Надтай адил байхаар чармайдаг, гэхдээ чи зохистой юу? Би чамайг үхтэл чинь дэвслэх болно! Миний ажил байнга хэрэгжиж, дэлхий дахины улс үндэстэн бүрд өргөжиж байна. Миний мөрийг хурдан дага!

Өмнөх: 88-Р БҮЛЭГ

Дараах: 90-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

26-Р БҮЛЭГ

Хэн Миний гэрт амьдран суусан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө ам өчгөө өгсөн бэ? Хэн өнөөг хүртэл...

ТУРШЛАГЫН ТАЛААР

Туршлагынхаа явцад Петр хэдэн зуун шалгалттай тулгарсан. Өнөөдрийн хүмүүс “шалгалт” гэх нэр томьёог мэддэг хэдий ч түүний жинхэнэ утга учир...

ТУН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ 2

Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан...

АЖИЛ БА ОРОЛТ 6

Ажил болон оролт нь угаасаа бодитой байдаг; тэдгээр нь Бурханы ажил болон хүний оролтыг хэлдэг. Бурханы жинхэнэ нүүр царай болон Бурханы...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх