90-Р БҮЛЭГ

Сохор хүмүүс бүгд дахиад ганц хором ч үлдэлгүй Надаас явах ёстой, учир нь Намайг мэдэж чаддаг, Намайг харж чаддаг, Надаас бүх зүйлийг олж авч чаддаг хүмүүсийг л Би хүсдэг. Тэгвэл хэн Надаас үнэхээр бүх зүйлийг олж авч чадах вэ? Ийм төрлийн хүн гарцаагүй маш цөөн бөгөөд тэд Миний ерөөлийг хүртэх нь лавтай. Би энэ хүмүүст хайртай бөгөөд Өөрийн баруун гар, Өөрийн илрэл болгох гэж нэг нэгээр нь шилж сонгоно. Энэ хүмүүсийн төлөө Би бүх улс үндэстэн, бүх ард түмнээр Өөрийгөө зогсолтгүй магтуулж, уухайлуулсаар байх болно. Өө, Сион уул аа! Ялалтын туг мандуулж, Намайг уухайлаач! Учир нь Би орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаарыг хөндлөн гулд туулж, уул толгод, гол мөрөн, аливаа бүхний өнцөг булан бүрд оччихоод энд дахин нэгэнтээ эргэн ирж байна. Би зөвт байдал, шүүлт, уур хилэн, шатаалттайгаар, үүнээс ч илүүтэйгээр Өөрийн ууган хөвгүүдтэй хамт ялгууснаар эргэн ирдэг. Би Өөрийн зэвүүцдэг бүх зүйл, Өөрийн жигшдэг бүх хүн, хэрэг явдал, эд зүйлсийг хол хаясан. Би ялгуусан бөгөөд хийе гэсэн бүхнээ хийж дуусгасан. Намайг Өөрийн ажлыг дуусгаагүй гэж хэн хэлж зүрхлэх вэ? Намайг Өөрийн ууган хөвгүүдийг олж аваагүй гэж хэн хэлж зүрхлэх вэ? Намайг ялгууснаар эргэн ирээгүй гэж хэн хэлж зүрхлэх вэ? Тэгсэн хүмүүс гарцаагүй Сатаны төрөл мөн; тэд бол Миний өршөөлийг олж авахад хэцүү санагддаг хүмүүс юм. Тэд бол Миний хамгаас их үзэн яддаг сохрууд, бузар чөтгөрүүд юм. Эдгээрт Би Өөрийн уур хилэн, Өөрийн шүүлтийг бүхэлд нь илчилж эхлэн, шатаж байгаа галаараа дамжуулан орчлон ертөнц, газар дэлхийн нэг зах хязгаараас нөгөөг хүртэл асааж, өнцөг булан бүрийг гэрэлтүүлнэ—энэ бол Миний захиргааны зарлиг.

Чи Миний үгийг ойлгомогцоо тэдгээрээс тайтгарал авах хэрэгтэй; үүнийг анхааралгүй өнгөрөөх ёсгүй. Шүүлтийн айлдвар өдөр бүр тохиож байхад, та нар яагаад ийм мулгуу, хөшүүн байдаг юм бэ? Яагаад та нар Надтай хамтран ажилладаггүй юм бэ? Там руу явахыг тэгтлээ хүсээд байна уу? Би бол Өөрийн ууган хөвгүүд, Өөрийн хөвгүүд, ардуудад өршөөнгүй Бурхан гэж Намайг хэлэхэд, үүнийг та нар юу гэж ойлгож байна вэ? Энэ бол энгийн мэдэгдэл бус, үүнийг эерэг өнцгөөс ойлгох хэрэгтэй. Өө, сохор хүн төрөлхтөн! Би та нарыг олон ч удаа аварч, Миний амлалтыг олж аваг гэж Сатаны савраас, бас гэсгээлтээс гаргасан байтал та нар яагаад Миний зүрх сэтгэлд огт санаа тавьдаггүй юм бэ? Та нарын хэн нь ч болов энэ маягаараа аврагдаж чадах уу? Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт Сатанд огт өршөөл үзүүлдэггүй. Харин та нарын тухайд тэдгээр нь та нарыг аврах зорилготой байдаг ч та нар Миний зан чанарыг ойлгож ер чаддаггүй, Миний үйлдлийн цаад зарчмыг ч мэддэггүй. Та нар Намайг Өөрийн янз бүрийн үйлдлийн хэр ноцтойг ялгадаггүй, бас үйлдлийнхээ байг ялгадаггүй гэж бодсон—яасан мэдлэггүй юм бэ! Би бүх хүн, үйл явдал, юмсыг тодорхой харах чадвартай. Би хүн бүрийн гол чанарыг бүрэн тодорхой ойлгодог, өөрөөр хэлбэл, хүний дотроо өвөрлөдөг бүхнийг бүрэн нэвт хардаг. Би хүнийг иезебел эсвэл янхан эсэхийг тодорхой хардаг бөгөөд хэн нууцаар юу хийдгийг мэднэ. Миний өмнө сэтгэл татам байдлаа бүү гайхуул, өөдгүй амьтан минь! Одоо эндээс зайл! Өөрийн нэрийг шившиг болгохоос зайлсхийхийн тулд Би ийм хүнийг огт ашиглахгүй! Тэд Миний нэрд гэрчлэл хийж чадахгүй, харин ч эсрэгээрээ үйлдэж Миний гэр бүлд гутамшиг авчирдаг! Тэднийг Миний гэрээс нэн даруй хөөх учиртай. Тэд Надад хэрэггүй. Би ганц ч секунд хойшлуулахыг тэвчихгүй! Миний хаанчлалд бүгд аль ч талаараа ариун, өө сэвгүй тул тэр хүмүүс яаж ч эрж хайгаад нэмэргүй. Өөрийн ардуудыг оролцуулаад, хэрвээ Би хэн нэгнийг хэрэггүй гэж хэлбэл, хэрэггүй л гэсэн үг; Намайг бодлоо өөрчилнө гэж бүү хүлээ. Өмнө нь Надад хэчнээн сайн байсан чинь Надад хамаагүй!

Би та нарт өдөр бүр нууц илчилдэг. Та нар Миний үг хэлдэг аргыг мэдэх үү? Би Өөрийн нууцыг юун дээр үндэслэж илчилдэг вэ? Та нар мэдэх үү? Та нар үргэлж Намайг өөрсдийг чинь зөв цагт хангадаг Бурхан гэцгээдэг, тэгвэл та нар эдгээр талыг юу гэж ойлгож байна? Би Өөрийн ажлын алхамд нийцүүлэн Өөрийн нууцыг нэг нэгээр нь та нарт илчилж, Өөрийн төлөвлөгөөний дагуу, үүнээс ч илүүтэйгээр бодит биеийн хэмжээнд чинь нийцүүлж та нарыг хангадаг (Миний хангалтыг дурдах болгонд хаанчлал дахь хүн нэг бүрд хамаатуулдаг). Миний үг хэлэх арга ийм байдаг: Өөрийн гэр дэх хүмүүст Би тайтгарал өгч, тэднийг хангаж, шүүдэг; Сатанд Би өчүүхэн ч өршөөл үзүүлдэггүй, бүгд уур хилэн, шатаалт байдаг. Би Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг Өөрийн гэрээс нэг нэгээр нь хөөхийн тулд Өөрийн захиргааны зарлигийг ашиглах болно. Сэтгэл түгших хэрэггүй. Би тэднийг анхны төрхөө илчлэхэд хүргэмэгц (төгсгөл ирэхэд тэд Миний хөвгүүдэд үйлчлэл үзүүлсний дараа) тэд ёроолгүй нүхэнд буцаж орно, эс бөгөөс Би энэ асуудлыг хэзээ ч зүгээр орхихгүй, хэзээ ч өнгөрөөхгүй. Хүмүүс үргэлж там болон Үхэгсдийн орныг дурддаг. Гэхдээ энэ хоёр үг юуг хэлдэг вэ, тэдгээрийн хоорондох ялгаа юу вэ? Тэдгээр нь үнэхээр хүйтэн, харанхуй буланг хэлдэг гэж үү? Хүний оюун санаа үргэлж Миний удирдлагыг тасалдуулж, санамсаргүй эргэцүүлснийгээ тун сайн гэж боддог. Гэхдээ тэдгээр нь бүгд өөрсдийнх нь төсөөллөөс өөр юу ч биш. Үхэгсдийн орон, там гэдэг нь хоёулаа Сатан болон муу ёрын сүнсний амьдарч байсан бузар сүмийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь Сатан болон муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэн ч бай, өөрсдөө там, өөрсдөө Үхэгсдийн орон юм—энэ эндүүрэл биш! Иймээс Би бузар сүмд амьдардаггүй гэдгээ өмнө нь ахин дахин онцолсон. Би (Бурхан Өөрөө) Үхэгсдийн оронд юм уу тамд амьдарч болно гэж үү? Тэгвэл хөгийн, утгагүй хэрэг болох бус уу? Би үүнийг хэд хэдэн удаа хэлсэн боловч юу гэсэн утгатайг нь та нар ойлгохгүй л байна. Тамтай харьцуулбал Үхэгсдийн орныг Сатан илүү ноцтой завхруулдаг. Үхэгсдийн орны хүмүүс хамгийн ноцтой бөгөөд Би тэр хүмүүсийг зүгээр л урьдчилан тогтоогоогүй; тамын хүмүүс бол Миний урьдчилан тогтоосон ч дараа нь таягдан хаясан хүмүүс юм. Энгийнээр хэлбэл, Би энэ хүмүүсийн нэгийг нь ч сонгоогүй.

Хүмүүс Миний үгийг буруугаар ойлгохдоо мэргэжилтэн гэдгээ тогтмол харуулдаг. Хэрэв Би аливааг бага багаар хэлж өгч, тодруулаагүй бол та нарын дундаас хэн чинь ойлгох вэ? Та нар өмнө нь дурдаагүй зүйл байтугай Өөрийн минь хэлдэг үгэнд хүртэл дутуу хагас итгэдэг. Одоо бүх улс үндэстэнд дотоодын маргаан эхлээд байна: Ажилчид удирдлагатайгаа, оюутнууд багш нартайгаа, иргэд төрийн түшмэдтэй маргаж, үймээн самуун дэгдээдэг энэ мэт бүх үйл явдал улс үндэстэн бүрийн дотор эхэлж үүсээд байгаа нь бүгд Надад хийх үйлчлэлийн нэгээхэн хэсэг юм. Тэгвэл эдгээр зүйлээр дамжуулан Надад үйлчлэл үзүүлдэг гэж Би яагаад хэлдэг вэ? Би хүмүүсийн золгүйтлээр бахаа хангадаг гэж үү? Би хайхрахгүй суудаг уу? Хэрхэвч үгүй! Учир нь энэ бол Сатан амь тавихын өмнө уурсан дайрч байгаа хэрэг бөгөөд энэ бүх зүйл нь сөрөг байдлыг ашиглан Миний хүч чадал, гайхамшигт үйл хэргийг товойлгогч болгох зорилготой юм. Энэ бүгд Надад хийж байгаа хүчирхэг гэрчлэл бөгөөд Сатан руу дайрах зэвсэг юм. Ертөнцийн бүх улс үндэстэн газар нутаг, нэр нөлөөний төлөө тэмцэж байх яг тэр үед Миний ууган хөвгүүд Миний хамтаар хаанчилж, тэдэнтэй харьцах болно, ийм хөөрхийлөлтэй орчин нөхцөлд Миний хаанчлал хүмүүсийн дунд бүрэн дүүрэн биеллээ олно гэдэг гарцаагүй тэдний төсөөллөөс давсан зүйл юм. Түүнчлэн, тэд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, бусдыг шүүхийг хүсэж явахдаа өөрсдөө бусдад шүүгдэж, Миний уур хилэнд шатдаг–яасан өрөвдөлтэй вэ! Ямар өрөвдөлтэй вэ! Миний хаанчлал хүмүүсийн дунд биеллээ оллоо–ямар гайхалтай сайхан үйл явдал вэ!

Хүн болохын хувьд (Миний хаанчлалын хүмүүс ч бай, Сатаны үр удам ч бай), та нар бүгд Миний гайхамшигт үйл хэргийг үзэх ёстой, эс бөгөөс Би энэ асуудлыг хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй. Чи Миний шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан ч гэсэн, Миний гайхамшигт үйл хэргийг үзээгүй л бол нэмэргүй л байх болно. Бүх хүн зүрх сэтгэлээрээ, үгээрээ, нүдээрээ үнэмших ёстой, хэнийг ч зүгээр өнгөрөөж болохгүй. Бүх хүн Надад алдар суу өгөх ёстой. Эцэстээ Би бүр агуу улаан лууг ч босгон, ялалтынхаа төлөө Өөрийгөө магтуулна. Энэ бол Миний захиргааны зарлиг–та нар санаж явах уу? Бүх хүн намайг эцэс төгсгөлгүй магтаж, Надад алдар суу өгөх ёстой!

Өмнөх: 89-Р БҮЛЭГ

Дараах: 91-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

ЗАМ… 4

Хүмүүс Бурханы хайр татам байдлыг олж мэдэж, өнөөгийн эрин үед Бурханыг хайрлах замыг эрж хайх чадвартай байж, өнөөдрийн хаанчлалын...

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ 1

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх