86-р бүлэг

Хүмүүс Намайг өршөөлт Бурхан гэцгээдэг; тэд Намайг Өөрийн бүтээсэн бүхэнд аврал авчирна гэдэг. Эдгээрийг бүгдийг нь хүний үзэлд тулгуурлан хэлсэн юм. Намайг өршөөлт Бурхан гэж Миний ууган хөвгүүдэд хэлсэн бөгөөд Намайг бүгдэд аврал авчирдаг гэж Миний хөвгүүд, Миний ардуудад хэлсэн. Би мэргэн ухаантай Бурхан учир ямар хүмүүсийг хайрладаг, ямар хүмүүсийг үзэн яддаг болох нь Миний оюун ухаанд тодорхой байдаг. Би Өөрийн хайрладаг хүмүүсийг эцсээ хүртэл үргэлж хайрлах бөгөөд энэ хайр хэзээ ч хувирахгүй. Харин Миний үзэн яддаг хүмүүс хэчнээн сайхан авирлалаа ч Миний сэтгэл өчүүхэн ч хөдлөхгүй. Учир нь тэд Надаас төрөөгүй, Миний хэв чанар, Миний амийг эзэмшдэггүй. Өөрөөр хэлбэл, Би эндүүршгүй учир тэднийг урьдчилан тогтоож, сонгоогүй. Тэгэхээр Миний бүх үйл хэрэг ариун бөгөөд хүндтэй гэж нэрлэгддэг, Надад харамсах зүйл хэзээ ч байдаггүй. Хүмүүсийн нүдээр бол Би туйлын хатуу сэтгэлтэй—гэвч чи Намайг зөвт, сүр жавхлант Бурхан Өөрөө гэдгийг танихгүй байна гэж үү? Миний юм бүхэн зөв; Миний үзэн яддаг хүмүүс Миний хараалыг заавал хүртэнэ, Миний хайрладаг хүмүүс Миний ерөөлийг заавал хүртэнэ. Энэ бол Миний ариун, халдашгүй зан чанар агаад хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол гарцаагүй!

Миний ажил шулуун шударга, нарийн нягт агаад юуг ч дутуу орхидоггүй тул өнөөдөр Миний санаа зорилготой үнэхээр нийцдэг хүмүүсийг Би заавал бүрэн төгс болно. Миний хараасан хүмүүс шатаагдах болно. Тэгвэл хүмүүсийн дийлэнх нь Надад хараагдсан атал Ариун Сүнс яагаад тэдэн дээр ажилласан хэвээр байна вэ (Би бузар сүмд оршин байдаггүйтэй холбон үүнийг хэлдэг)? Бүх хэрэг явдал, бүх зүйл Христэд үйлчлэл үзүүлдэг гэж хэлдгийн цаад жинхэнэ утгыг та нар ойлгодог уу? Би тэдний үйлчлэлийг ашиглахад Ариун Сүнс тэднээр дамжуулж Өөрийн ажлыг хийдэг, гэвч ердийн үед тэд Надад үйлчлээгүй байх үедээ үндсэндээ сүнсээрээ гэгээрээгүй байдаг. Тэд үнэхээр эрж хайлаа ч гэсэн, тэр нь урам зоригоос үүдэлтэй бөгөөд Сатаны заль мэх юм—учир нь жирийн үед тэд Миний ажилд огт анхаарал хандуулдаггүй, мөн Миний ачааг огтоос хайхардаггүй. Одоо Миний ууган хөвгүүд өсөж том болсон учир, Би тэднийг өшиглөн явуулдаг; энэ шалтгааны улмаас Миний Сүнс хаа сайгүй буцаж, Миний ууган хөвгүүд дээр онцгой анхаарал очсон. Чи ойлгов уу? Бүх зүйл Миний үйл хэрэг, урьдчилан тогтоолт, Миний амнаас гарах үгээс шалтгаалдаг. Миний ерөөлийг хүртсэн бүх газар бол заавал Миний ажилладаг, Миний ажил хэрэгждэг газар байна. Хятад бол Сатаныг хамгийн их шүтдэг үндэстэн тул Би үүнийг хараасан. Түүнчлэн энэ бол Намайг хамгийн их хавчсан үндэстэн юм. Би агуу улаан лууны нөлөөнд байгаа хүмүүст Өөрийн ажлыг яасан ч хийхгүй. Миний үгийн жинхэнэ утга учрыг ойлгов уу? Эцсийн эцэст, Миний хөвгүүд, Миний ардууд цөөхөн. Гарцаагүй бүх зүйл Миний гарт бий; Миний сонгож, урьдчилан тогтоосон хүмүүст эрч хүчийг төвлөрүүлж, илүү их хүчин чармайлт зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүд Миний ачааг аль болох хурдан хуваалцахын тулд яаран хэрэгжүүлж, Миний ажилд бүх хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй.

Надад үйлчлэл хийдэг хүмүүс ээ, сонсоцгоо! Та нар Надад үйлчлэл хийж байхдаа Миний нигүүлслээс хүртэж болно. Өөрөөр хэлбэл, та нар Миний хожмын ажлын тухай, хойшид болох зүйлсийн тухай түр хугацаанд мэдэх боловч үүнийг огтхон ч эдлэхгүй. Энэ бол Миний нигүүлсэл юм. Чиний үйлчлэл дуусах үед хоргодоод байлгүй тэр даруй яв. Миний ууган хөвгүүд болсон хүмүүс биеэ тоосон байх ёсгүй боловч бардам байхыг зөвшөөрнө, учир нь Би та нарт эцэс төгсгөлгүй ерөөл хайрласан билээ. Сүйрлийн бай болсон хүмүүс өөрсдөдөө гай авчирч, эсвэл хувь заяандаа гуниад хэрэггүй. Чи Сатаны үр удам биш гэж үү? Чи Надад үйлчлэл хийж дууссаныхаа дараа ёроолгүй нүх рүү буцан очиж магадгүй, учир нь чи Надад цаашид ямар ч хэрэггүй болно. Тэгээд Би та нарт Өөрийн гэсгээлтээр хандаж эхэлнэ. Би ажиллаж эхэлсэн л эцсийг нь үзнэ; Миний үйл хэрэг гүйцэлдэнэ, Миний гүйцэтгэсэн зүйл үүрд оршин тогтноно. Энэ бүгд нь Миний ууган хөвгүүд, Миний хөвгүүд, Миний ардуудад хамаатай, бас та нарт ч хамаатай; та нарыг гэсгээх Миний гэсгээлт үүрд мөнх байна. Намайг эсэргүүцдэг хорон муу хүмүүсийг Би гарцаагүй гэсгээх болно гэдгээ та нарт өмнө нь олон удаа хэлсэн. Хэрэв чи Намайг эсэргүүцсэнийхээ дараа Ариун Сүнсэнд зэмлүүлээгүй бол аль хэдийн хараагдсан хэрэг бөгөөд дараа нь Миний гарт цохиулж унах болно. Хэрэв чи Миний тухай муу муухайг бодох үедээ Ариун Сүнсээр сахилгажуулагддаг бол Миний ерөөлийг хүртсэн хэрэг; гэвч чи үргэлж сэрэмжтэй байж, хайхрамж, болгоомжоо хэзээ ч бүү алд.

Өмнөх: 85-р бүлэг

Дараах: 87-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих